-Энэ өдрийн мэнд хүргэе. Шивээс сонирхож, хийж эхэлсэн үеэс нь яриагаа эхлэх үү?
-Намайг жаахан байхад шивээстэй хүн ховор байлаа. Тэр үед шивээстэй хүн бүр гоё харагдана, манай аав бас хэдэн шивээстэй. Тэгээд шивээс яаж хийдгийг сонирхож, сурч эхэлсэн. Найман настай байхдаа өөр дээрээ анхны шивээсээ оёдлын зүүгээр хийж байлаа. Тэр үеэс л бүх юм эхэлсэн дээ. Миний хувьд яг тэр үед шивээсчин болсон гэж хэлэхэд хэцүү. Сонирхоод олон жил болж байна. 2010 онд зориулалтын шивээсний машин авсан ингээд ерөнхий ойлголтуудаа авах гэж 6-7 жилийг зарцуулсан. Энэ бүх хугацааны дараа өөрийгөө шивээс хийдэг гэж хэлэхэд нүүр бардам боллоо гэж бодсон.
-Хүнд шивээс хийж өгөөд ямар мэдрэмж авдаг вэ. Таны гараар хийсэн бүтээл насан туршдаа тэр хүний биен дээр байна шүү дээ?
-Миний мэдрэмжээс илүү надаар шивээс хийлгэж байгаа хүн хийлгэсэн шивээс насан туршийн зүйл гэдгийг ойлгоосой гэж боддог. Би бол хийх ёстой зүйлээ дуусгаад авдаг тэр гоё мэдрэмжээ авна. Хийж байх үйл явц бол энгийн хийгдээд л дуусна. Дуусаад бүтээлээ харах чинь хамгийн гоё зүйл. Зүйрлэж хэлбэл өлсөж яваад дуртай хоолоо идчих үед төрдөг шиг л сайхан мэдрэмжийг авна.
-Өөрийнхөө гараар хийсэн шивээс бүр нь үнэ цэнтэй байх. Тэр дундаас сэтгэлд хамгийн тод үлдсэн шивээснийхээ талаар ярих уу?
-Дүүдээ хийж өгч байсан шивээс хамгийн мартагдахааргүй юм болов уу. Манай эцэг эх одоо байдаг л даа. Гэхдээ дүүдээ аав, ээж хоёрынхоо хөргийг хийж өгч байсан юм. Тэр л цаашдаа илүү үнэ цэнтэй, дурсамжтай зүйл болох байх.
-Та хүмүүсийн сорив дарж их шивээс хийж өгдөг шүү дээ. Энгийн шивээс хийх, совир дарж шивээс хийх хоёрт ялгаатай зүйл байдаг уу?
-Шивээс хийлгэж байгаа хүнд минь таалагдвал юу ч хийсэн надад гоё санагдана. Сорив дарж шивээс хийх, энгийн биен дээр шивээс хийхэд том ялгаа байдаггүй. Сорив нь өөрийн гэсэн хэмжээ дүрстэй байгаа, тэр хэлбэр, хэмжээн дээр нь зохиомжилж шивээсээ хийдэг.
.jpg)
-Гэр бүлийнх нь гишүүд шивээсчин болоход хэрхэн хүлээж авсан бэ?
-Үнэхээр дургүй байсан. гэхдээ би багаасаа зөрүүд хийнэ гэсэн ээ хийдэг хүүхэд байлаа. Тэгээд эхэндээ их уурладаг байсан ч одоо бол шивээс хийгээд мөнгө олоод, өөрийгөө болгоод байгааг минь хараад ойлгож эхэлсэн дээ.
ШИВЭЭС ХҮНИЙ БИЕ ДЭЭР БАЙХ НАСАН ТУРШЫН ЗҮЙЛ
-Яагаад тэгж их эсэргүүцдэг байсан юм бол?
-Тэдэнд буруу өгөх хэцүү л дээ. Нийгэм нь угаасаа шивээстэй хүмүүсийг буруу ойлгодог, болж бүтэхгүй хүмүүс гэж хардаг байсан үе.
-Өөрийнхөө анхны шивээсийг оёдлын зүүгээр хийсэн гэсэн. Тэгвэл шивээсний машинтай болчхоод өөр дээрээ шивээс хийж байв уу?
-Өөрийнхөө нэг гаран дээр сайн шивээс хийсэн дээ. Тухайн үед дөнгөж хийж эхэлж байгаа над дээр ирж шивээс хийлгэх хүн байгаагүй. Тэгээд хийж үзмээр, туршмаар санагдан шивээсээ өөр дээрээ л хийчхэж байгаа юм. Одоо харахад тийм сайхан харагддаггүй ч дурсамж юм даа. Тэгээд ойр дотнынхон, найзууд, аавдаа шивээс хийж өгсөн. Аавдаа бүргэдийн шивээс хийж өгч байлаа.
.jpg)
-Шивээс хийлгэхээр ирж байгаа хүмүүс өөртөө утга учиртай зүйлээ л хийлгэдэг байх. Гэхдээ ер нь харахад ямар төрлийн шивээс хийлгэх гэж их ирдэг вэ?
-Минималист төрлийн шивээс их хийлгэдэг болсон. Ер нь миний ажигласнаар ганцхан шивээс ч биш хүмүүсийн амьдралын хэвшил энгийн болсон байна.
-Шивээс хийж байхдаа аль үед нь хамгийн их анхаарах ёстой вэ?
-Бүх зүйл зориулалтыг дагуу шат дамжлага давах ёстой. Зарим хүмүүс юмыг аргалж хийх гээд байдаг, халтуурдаж гэж ярьдаг шүү дээ. Шивээсэнд хэзээ ч тийм зүйл байж болохгүй ямар нэгэн байдлаар аргалаж хийх юм бол алдаатай шивээс гарч ирнэ. Тиймээс бүх зүйл маш чухал. Дээрээс нь тухайн хүний биен дээр насан туршдаа байна гэдгийг бодох хэрэгтэй. Би хурдан хийхийн тулд халтуурдаж хийгээд байж болно. Гэхдээ дараа нь надад итгээд ирэх хүний тоо багасна шүү дээ.
-Хийж байсан шивээснүүдээс нь гэгээлэг дурсамж болж үлдсэн шивээс байдаг болов уу?
-Миний сайн охиндоо хийж өгсөн шивээс хамгийн дурсамжтай. Би ерөөсөө хийж байгаа зүйлдээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан. Миний хийсэн хамгийн хөгжилтэй, сонирхолтой шивээс тэр юм болов уу.
.jpg)
-Шантарсан үе байгаа юу?
-Шантарсан үе олон байлаа. Хүн бүр буруугаар ойлгож, эсэргүүцээд байхаар хэцүү юм билээ. Би чинь дөнгөж эхэлчихсэн, сайжрах гээд явж байгаа хүүхэд шүү дээ. Өөрийнхөө хийсэн зүйлээ мундаг хүмүүсийнхтэй харьцуулж хараад өөрийгөө голно.Одоо бол хүмүүсээс болж залхах үе гардаг.
-Хүмүүс яаж залхаадаг юм бэ?
-Шивээс чинь үйлчилгээ гэхээсээ илүү надаас бүтээл худалдаж авч байна гэсэн үг. Гэтэл надаас үйлчилгээ шаардаад байдаг.
-“Танд шивээс хийхгүй ээ” гээд татгалзаж байсан тохиолдол бий юу. Ямар хүмүүст шивээс хийдэггүй вэ?
-Цаг товлочхоод оройтож ирдэг хүмүүс бий. Тэрнээс гадна манайхан их буруу ойлголттой явдаг. Согтууруулах ундаа хэрэглэчих юм бол шивээс хийхэд бага өвддөг гэж боддог. Бага согтолтой байсан ч тэр хүнд шивээс хийдэггүй. Бидэнд өөрсдийн баримталдаг зарчим гэж бий шүү дээ. Уусан хүн зөв, буруу шийдвэр гаргаж байгаагаа мэдэхгүй байгаа.
-Насанд хүрээгүй хүүхдүүд шивээс хийлгэх гэж ирдэг үү?
-Ер нь насанд хүрээгүй хүүхдэд шивээс хийдэггүй. Хүүхдүүд асуудаг “15,16 настай юм аа шивээс хийх үү” гэж тэр үед эцэг эхтэйгээ хамт ирээд шивээс хийлгэж болохыг нь хэлдэг. Тэгээд зарим хүүхдүүд аав, ээжийгээ дагуулж ирээд шивээс хийлгүүлдэг. Эцэг эх нь дэмжээд шивээс хийлгэж байгааг харах сайхан шүү.

-Хүмүүстэй танилцахдаа шууд шивээсчин гэдгээ хэлдэг үү?
-Ойлгодоггүй хүмүүс бидийг дор үзэх хандлагатай байдаг. Тийм учраас хүмүүст хийдэг зүйлээ хэлээд байдаггүй, хувиараа ажил хийдэг гэж хэлдэг.
-Шивээс хийхийг заалгасан уу, сургалтад сууж байсан уу?
-Багаасаа цаас харандаанаас салдаггүй зураг зурдаг хүүхэд байлаа. Би 100 хувь өөрөө бие дааж сурсан. Тэр үед Монгол Улсад шивэс хийхийг зааж өгөх хүн байгаагүй. Цахим ертөнц гэдэг том багш байна шүү дээ.
-Цаашдын зорилго мөрөөдлөөсөө хуваалцах уу?
-Шивээсээр хамгийн шилдэг нь болмоор байна. Томхон шивээсний будаг үйлдвэрүүд өөрсдийн нүүр царай болсон шивээсчинтэй байдаг. Тэдний нэг болохыг зорьдог доо.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
Цахим холбоос: https://www.instagram.com/dione23pogji/?hl=en
.jpg)
| Б.ОТГОНБААТАР: Шивээс бол хүний бие дээр бүтээгддэг урлагийн бүтээл |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |