-Шинэхэн уран бүтээл тань удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэхүү уран бүтээлээс гадна ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Баярлалаа, сүүлийн үед уран бүтээлийн ажиллаар тууштай явж чадсангүй. Учир нь энэ оны өмнөхөн хүүхэдтэй болсон. Тиймээс гэр бүлийнхэндээ илүү цаг гаргах хэрэгтэй болсон юм л даа.
“In da house” кинонд Жижигээ ахын эхнэрийн дүрийг бүтээсэн. Мөн тус киноныхоо хоёрдугаар ангид үргэлжлүүлэн тоглосон. Үүнээс гадна “Зөрөг амьдрал” кинонд дүр бүтээлээ. Сүүлийн үед гэвэл жүжигчин Д.Хүрэлхүү ахын хийсэн “Ихэр тавилан” кинонд ажилласан. Саяхан зураг авалт дууссан.

-“Ихэр тавилан” уран сайхны кинонд өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэйн дүрийг бүтээсэн юм билээ. Дүрийн саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Би өөрөө айлын том охин, дөрвөн дүүтэй. Нэг үгээр бол өнөр өтгөн айлд өсөж торнисон. Би нөхөртэйгөө "Олон хүүхэдтэй, өнөр айл болно" гэж ярьдаг. Тэр утгаараа энэ кинонд тоглоход хэцүү байгаагүй. Харин ч бэлгэшээлтэй гэдэг утгаар нь хүлээн авч дүрээ бүтээсэн дээ.
-Ээж болсон сэтгэгдлээсээ хуваалцаж болох уу?
-Би уйланхай, хүнд хурдан гомддог төрлийн зөөлөн хүн. Эх болоод бүр ч хурдан уйлчихдаг болсон. Үүнээс гадна ээжийгээ болон эмэгтэй хүнийг илүү сайн ойлгодог юм билээ. Төрснийхөө дараа охин дүүгээ “Яаж миний дүү төрж, ээж болно оо” гэж хамгийн их бодсон. Ингээд харахаар би ч гэлтгүй эмэгтэй хүн төрхөөрөө бүр ч илүү зөөлөн сэтгэлтэй болдог шиг санагдсан даа.
-Анх жүжигчин мэргэжлийг хэрхэн сонгож байв. Яагаад жүжигчин болохоор шийдсэн юм бэ. Энэ талаараа таныг сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Урлагийн хүн болно гэж багаасаа боддог байлаа. СУИС дээр хийл хөгжмийн дугуйланд явдаг байсан. Дугуйландаа суух гэж СУИС руу орох болгондоо “Энэ сургуульд заавал сурна даа” гэж боддог байлаа. Анх дуучнаар шалгалт өгөх гэж байсан хэдий ч олон тал руугаа хөрвөх боломжтой болохоор жүжигчин мэргэжлээр шалгалт өгсөн. Тэгээд эхний эхний тавд багтаж сургуульдаа тэнцэж байлаа. Багадаа Жангум киноны Чой ахайтны дүрд хувираад, дүүгээ Мин ноёнтон болгож их тоглодог байсан. Тэр үед гэрийнхэн маань намайг “Энэ хүүхэд яг жүжигчин болно” гэж их ярьдаг байсан нь нэг талаараа намайг жүжигчин мэргэжил сонгоход нөлөөлсөн байж болох юм.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Дэггүй, хөдөлгөөнтэй эсвэл тайван дөлгөөн хүүхэд байв уу. Энэ талаараа яриа дэлгэвэл?
-Би багадаа их тайван хүүхэд байсан. Арван жилдээ гэр амьтай, гэр бүлийнхэндээ цаг гаргаж хамт байх дуртай байлаа. Намайг жүжигчин мэргэжлээр суралцаж байгааг сонссон багш нар “Минжин жүжигчний ангид орсон юм уу” гэж их гайхсан гэнэ лээ. Ер нь багадаа их унтамхай, дөлгөөхөн хүүхэд байсан гэж өвөө, эмээ минь ярьдаг даа.
-Бүтээсэн дүрүүд нь гал цогтой, шулуухан, хөгжилтэй эмэгтэйчүүдийн дүр байдаг. Тэгвэл У.Минжин өөрөө ямар зан араншинтай вэ?
-Амьдрал дээрээ ч тийм зан чанартай. “Нийслэл хүүхэн” киноны Ундрахтай өөрийгөө адилхан зантай гэж боддог. Би ер нь шулуун шударга, хэлэх гэснээ хэлчихдэг, сэргэлэн, хүмүүстэй эв зүйгээ олчихдог, нийтэч хүн л дээ.
-Анх хошин урлагийн X-Tuts продакшнд орж байсан түүхээсээ хуваалцаж болох уу?
-Багаасаа л хошин урлагийн тоглолт үзэхдээ “X-Tuts” продакшныг сонгож үздэг байсан. Үзэх бүрдээ “Энэ хүмүүстэй хамт тайзан дээр жүжиглэх юм сан” гэж их боддог байв. Одоо продакшны ах, эгч нартайгаа хамтран ажиллаад, их зүйл сурч яваадаа заримдаа итгэдэггүй дээ.
-“The Voice Mongolia” шоунд оролцож байсан талаараа яриа дэлгэвэл?
-Дуулах дуртай, гэхдээ өөрийгөө сайн дуулдаг мундаг дуучин гэж боддоггүй. Гэхдээ ямар ч төрлийн дууг өөрийнхөө хэмжээнд эвлэгхэн дуулчихдаг. “The Voice Mongolia” шоунд мөрөөдлөө биелүүлэхээс гадна дэлхийн хэмжээний шоунд өөрийгөө сорьж үзэх зорилготой оролцсон. Анх орохдоо “заавал ялна” гэж бодож ороогүй ээ. Тиймээс шоунд оролцоод өөрийнхөө дуртай дууг эмэгтэй хувилбараар нь дуулсандаа баяртай байдаг.
-Анхны бүхэн мартагдашгүй байдаг шүү дээ. Тиймээс анх урлагт хөл тавьж, ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?
-Анх “МААЗ” хамтлагт дуулдаг байлаа. Тэр үеийн хэд хэдэн уран бүтээл бий. Жүжигчний хувьд анх “Сайн уу амьдрал минь 2” кинонд дуучин Хишигдалайтай хамтран тоглож байсан.
-Анхныхаа дүр дээр ажиллахад ямар санагдаж байсан бэ. Ер нь бэрхшээлтэй зүйлс тохиолдож байв уу?
-Би өөрөө Монгол ахуйдаа сонирхолтой, дуртай хүн. "Сайн уу амьдрал минь” кинон дээр хөдөөнөөс хотод орж ирээд удаагүй байгаа охины дүрийг бүтээсэн. Тухайн дүрийн ааш зан нь ч нээлтэй, хөдөлгөөнтэй хүний дүр болохоор түүртэх зүйл бага байлаа. Мэдээж анхны уран сайхны кино гэдэг утгаараа догдолж, баярлаж байлаа. Анхны бүхэн сэтгэлд дотно байдаг шүү дээ. Ямар дүр ирэх бол гэж ихэндээ санаа зовсон. Гэтэл надтай ойролцоо зан араншинтай дүр байсан учраас их баярлаж хүлээж авсан даа.
-Хэд хэдэн киноны дүр дээр ажиллаа шүү дээ. Этгээр дүрүүдээс сэтгэлд тань илүү дотно санагддаг дүр бий юу?
-Өнөөдрийг хүртэл тоглосон киноны дүрүүд маань ихэвчлэн хөгжилтэй, чөлөөтэй дүрүүд л дээ. Сүүлд “Ихэр тавилан” кинонд их дурлаж тоглолоо. Миний хувьд “Энэ дүр дээр л сайн ажиллах юм сан” гэж бодсон дүр бол Байгалийн дүр. “Ихэр тавилан” драма төрлийн кино учраас хамгийн их таалагдсан л даа. Үүнээс ганда энэхүү дүр дээр ажиллахдаа “Минжин ийм төрлийн кинон дээр тоглож чаддаг юм байна” гэж харуулахыг хүсэж, зорьсон доо.
.jpg)
-Бүтээхийг хүсдэг дүр байдаг уу?
-Би драма төрлийн кинонд дүр бүтээхийг хүсдэг байсныгаа биелүүлсэн. Мэдээж илүү мундаг, надаас чадвар,авьяас мэдлэг шаардсан дүрд тоглохыг хүсэж эрмэлзэж, түүндээ өөрийгөө бэлдэж байгаа.
-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаж болох уу?
-Өнөр өтгөн гэр бүлтэй болно доо. Мэдээж ажлаа хаяхгүй.
-Хүн өөрөөрөө бахархах үе байдаг шүү дээ. Таны хувьд өөрөөрөө хэр бахархдаг вэ?
-Би чинь өвөө, эмээгийн хүүхэд. Өвөө минь нэг удаа “өвөө нь охиноороо бахархаад, охин нь өвөөгөөрөө бахархаад, хоёулаа нэгнээрээ бахархаад миний охин чинь мундаг шүү” гэж хэлээд үнсэж байсан. Тэр үед өөрөөрөө их бахархсан даа. “Мэргэжилдээ үнэнч байж өвөөгөөрөө бахархуулах чинь ямар сайхан юм бэ. Би энэнээс илүү мэргэжилдээ сайн байж, хичээх хэрэгтэй юм байна” гэж бодож байсан даа.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.
-Баярлалаа.
| У.МИНЖИН: “Ихэр тавилан” кинонд бүтээхийг хүсдэг байсан дүрдээ тоглосон |
|
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
“ДАРХАНЫ ТӨМӨРЛӨГИЙН ҮЙЛДВЭР” ХХК энэ жил улсын төсөвт 144.8 тэрбум төгрөгийн татварыг төвлөрүүлээд байна
2025-12-19 16:11:33
Энэ онд эм, биобэлдмэлийн хяналттай холбоотой 321 зөрчил илэрчээ
2025-12-19 15:26:28
Бенгалын гал цацраад дууссан ч төмөрт нь 5-6 секундын турш цогшил байдаг
2025-12-19 15:02:48
Нүхт рүү шинэ чиглэл нээж, Х:11, Ч:42 чиглэлийн замналд өөрчлөлт оруулав
2025-12-19 14:41:54
Цаг агаарын ирэх 10 хоногийн төлөвтэй танилц
2025-12-19 14:12:35
Ахлах ангийн сурагч ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
2025-12-19 14:09:25
ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд Козловыг Шадар сайд Х.Ганхуяг хүлээн авч уулзлаа
2025-12-19 11:46:36
Б.Мөнхтамир: COP17 хурлын бэлтгэл ажлыг нарийвчилсан төлөвлөгөөгөөр эрчимжүүлнэ
2025-12-19 11:31:16
Ж.Алдаржавхлан: Туулын эрэгт 46 аж ахуйн нэгж хайрга олборлосон байна
2025-12-19 11:28:26
Төрийн өмчит 18 компанийн хувьцааг олон нийтэд нээлттэй арилжина
2025-12-19 11:21:55
2025-12-19 08:57:38
Хөх хотын хөнгөн атлетикийн холбоотой хамтарч ажиллана
2025-12-19 08:39:34
Г.ГАНТУЯА: Аавыгаа дагаж сур харваагаар хичээллээд, оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна
2025-12-19 07:45:56
Сонирхогчдын хөл бөмбөгийн орчны судалгааны тайлан сургалтыг хийв
2025-12-19 07:10:00
ЭРЭЭНИЙ БААРАНД ХОЁР МОНГОЛ ОХИН МУУДАЛЦАЖ, НЭГНИЙХЭЭ ХООЛОЙГ ХЭРЧИЖ АМИЙГ НЬ ХӨНӨӨЖЭЭ
2025-12-19 07:00:58
42 КНОПТОЙ АН 22 КНОП "ОЛЖ" ЗАСГИЙН ГАЗРЫГ ОГЦРУУЛЖ ЧАДАХ УУ
2025-12-19 07:00:00
2025 ОНЫ СПОРТЫН ОНЦЛОХ 10 ТАМИРЧИН
2025-12-19 07:00:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2025-12-19 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |