-Энэ өдрийн мэнд хүргэе. Таны дуу оруулсан анхны уран бүтээлийн талаар яриагаа эхлэх үү?
-Анх 2011 онд ТВ9 телевизийн кино албанд дагалдан жүжигчнээр ажиллаж байх үедээ "Вавилон зочид буудал" цувралд дуу оруулж байлаа. Тухайн үед ТВ9 телевизийн кино алба шинэ дуу оруулагчдыг бэлтгэж байсан учраас манай багийнхан өмнө нь дуу оруулж байгаагүй, туршлагагүй хүмүүс байсан. Тэр үед дуу оруулсан манай багийнхан одоо тэр киногоо үзээд өөрсдийгөө танихгүй байх шүү. Дуу оруулсаныхаа дараа сонссон чинь их өөр сонсогдсон. Анхны дуу оруулалт учраас их ч сандарсан даа.
-Хүмүүсийн сайн мэдэх ямар уран бүтээл дээр ажиллаж байсан бэ?
-Би 2014 оноос NTV телевизийн кино албанд гэрээт жүжигчнээр ажиллаж эхэлсэн. NTV телевиз маань Оросын телевизийн "Битва эктрасенсов" буюу "Зөн билгийн тулаан" шоу нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр дуу оруулан үзэгчдэд хүргэдэг. Би 2015 оноос "Зөн билгийн тулаан" нэвтрүүлгийн тайлбар хоолой болон хөтлөгч Марат Башаровт дуу оруулж байгаа. Энэ дүр маань л үзэгчдэд танил болсон байх гэж боддог. Мөн 2017 онд дэлхийн стандартад нийцүүлэн бүтээсэн Монголын анхны бүрэн хэмжээний "Чингис хаан" анимейшнд Тэмүүжин, Чингис хаан болон эцэг Есүхэй баатарт дуу оруулсан минь их сайхан санагддаг. 2019 онд Боловсрол телевизийн "Трансформерс" хүүхэлдэйн кинонд Гримлок буюу динозавр роботод дуу оруулж байлаа.
-Марат Башаровт дуу оруулсан талаараа ярих уу. Энэ дүрийг хэрхэн авч байсан бэ?
-Ер нь дуу оруулах дүрийг албаны ахлагч, орчуулгын найруулагч хуваарилдаг юм. Тийм л зарчмаар надад оноолтоор ирсэн дүр. Миний дуу хоолойн өнгө Марат Башаровынхтой адилхан сонсогдсон юм болов уу.
.jpg)
"Зөн билгийн тулаан" дуу оруулалтын баг
-Аудио ном уншдаг юм билээ. Энэ талаараа яривал?
-Би ер нь ном унших их дуртай. Уншиж амжихгүй байсан ч таалагдсан номоо бол хайж байгаад авчихдаг. Тийм ч учраас аудио ном унших надад их ойр санагдсан. Мэдээж хэрэг өгүүлэхүйн ухааны шилдгүүдээ яаж ч хичээгээд гүйцэхгүй л дээ. Гэвч өөрийнхөө хэмжээнд байгаа боломжоо дайчлаад хичээж л байна. Одоогоор “M PLUS” апплекшин дээр С.Эрдэнэ "Занабазар", "Хойд насандаа учирна", С.Жаргалсайхан "Чингис хааны нууц түүх", Р.Лхамрагчаа "Сүбээдэй баатар" хөлгөн туульс зэрэг 20 орчим аудио ном уншаад байна.
-Кинонд дуу оруулах болон аудио ном унших хоёр их ялгаатай байдаг уу?
-Кинонд дуу оруулахдаа тухайн дүрээ өөрийн хоолойгоор дамжуулан үзэгчдэд "гүүр" болж ажиллаж байна гэж ойлгодог. Аудио номын тухайд бол зохиолчийн уншигчдад хүргэх утга санааг алдагдуулалгүйгээр ойлгомжтой хүүрнэн өгүүлж байгаа юм. Ер нь дуу хоолойгоо өөрчилж байгаадаа биш тухайн дүрийнхээ зан ааш, сэтгэл хөдлөлийг л мэдэрч дуу оруулах нь чухал байдаг.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ. Дуу оруулагч болно гэж боддог байв уу?
-Миний бага нас Ховд аймгийн Дарви суманд хөдөөний монгол хүүхдийн л нэгэн адил өнгөрсөн. Урлагт хайртай, сумын соёлын төвд байж байдаг хүүхэд байлаа. 2011 онд Их Засаг Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн ч багын хүсэл тэмүүлэл минь урлагийн салбарт хөтөлсөн. Одоо олон сайхан дуу оруулагч жүжигчин ах, эгч, найзуудаасаа өдөр бүр суралцсаар л явна.
.jpg)
-Олон дүрд дуу оруулсан байх тэр дундаас хамгийн сэтгэлд үлдсэн дүрийнхээ талаар яриач?
-"Дурсамж 1988" цувралд дуу оруулсан минь их сайхан санагддаг. "Дурсамж 1988", "Дурсамж 1994", "Дурсамж 1997" гэсэн гурван цуврал байдаг. Бүх цуврал дээрээ өөрийнхөө нэрээр тоглосон Сун Дун Ил жүжигчинд дуу оруулсан. Олон дүртэй кино учраас өөр нэлээд бий л дээ. Орчуулгын киноны хувьд нэг кинонд ер нь ихэвчлэн 4-5 дуу оруулагч ажилладаг. Тэгэхээр олон дүрд дуу оруулна гэсэн үг.
-Ажлаа хийж байхад нь хөгжилтэй үйл явдал болж байв уу?
-Олон бий, ихэвчлэн аялгаасаа болж олон хөгжилтэй дурсамжтай болсон.
-Дуу оруулагч мэргэжилтэй байхын давуу тал гэж бий юү?
-Юун түрүүнд “Монголын орчуулгын кино” гэх энэ том айлын нэгээхэн эд эс болж явдгаараа маш их бахархдаг. “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэдэг үг бий. Киногоор нь дамжуулж тухайн улс орны түүх соёл, өв уламжлалыг танин мэдэхээс гадна олон талын мэдлэг мэдээллийг хуримтлуулж байдаг. Тэгэхээр монголын орчуулгын уран бүтээлчид дэлхийн олон орны киног үзэгчид дээ төрөлх монгол хэлээрээ орчуулан дуу оруулан хүргэж байгаа нь олон талын ач холбогдолтой гэж боддог.
-“Монголын дуу оруулахуйн урлагийн холбоо”энэ онд байгуулагдсан байдаг юм байна. Холбооныхоо талаар ярих уу?
-Одоо орчуулгын кинонд идэвхтэй ажиллаж байгаа орчуулагч, дууны найруулагч, дуу оруулагч жүжигчин нийт 150 орчим уран бүтээлчид байдаг. Энэ бол өнөөдрийн монголын дуу оруулалтын салбарт хангалтгүй байгаа юм. Тиймээс орчуулагч, дууны найруулагч, дуу оруулагч жүжигчдийг зайлшгүй бэлтгэх шаардлагатай болж байгаа. Энэ нь цаашдаа орчуулгын киноны чанарт бас сөрөг нөлөө үзүүлнэ гэсэн үг шүү дээ. Мөн бид дэлгэцийн ард ажилладаг тул бидний ажиллах нөхцөл, үнэлэмж өдий хүртэл жаахан орхигдмол байдалтай явж ирсэн. Тиймээс бид нэгдэн нийлж "Монголын Дуу Оруулахуйн Урлагийн Холбоо" үүсгэн байгуулж ажиллаж эхлээд байна. Холбоо байгуулагдсанаар бид нэгдмэл эрх ашгаа хамгаалахын зэрэгцээ тогтсон нэг стандарттай болохоор зорьж байгаа.

-Дуу оруулахыг хүсдэг дүр, уран бүтээл байгаа юу?
-Уг нь надад нэвтрүүлгийн тайлбар унших сонирхол их байдаг ч сүүлийн үед “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэг шиг сонсогдоод байна гэх болсон. Миний хоолойны өнгө ийм учраас яах ч аргагүй. Өмнө нь "Цэнгэлийн манлай" гээд спортын нэвтрүүлгийн тайлбар уншдаг байсан. Сүүлд 2021 онд "Ирвэсийн амьдрал" баримтат киноны тайлбар уншсан даа.
-Дуу оруулж байхдаа ямар мэдрэмж авдаг вэ?
-Бага наснаасаа дуу хоолойг нь сонсож, биширдэг байсан хүмүүстэйгээ зэрэгцэж суугаад ажиллаж байна гэдэг чинь гайхамшигтай мэдрэмж шүү дээ.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
-Баярлалаа.
| Дуу оруулагч Д.ЗОРИГТБААТАР: Дуу оруулж байгаа дүрийнхээ сэтгэл хөдлөлийг мэдэрдэг байх хэрэгтэй |
|
ЖҮЖИГЧИН Д.ГАНЦЭЦЭГ: НАДААС ОГТ ӨӨР СОНИН СОДОН ДҮРҮҮДЭД ӨӨРИЙГӨӨ СОРЬЖ ҮЗМЭЭР САНАГДДАГ
2026-03-17 10:26:04
ЦАГ АГААР: УЛААНБААТАР ХОТОД 5 ХЭМ ДУЛААН
2026-03-17 09:54:16
Төв аймгийн зарим суманд малын шүлхий өвчин гарчээ
2026-03-17 09:49:15
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |