-Сайн байна уу. Сайхан хаваржиж байна уу. Юун түрүүнд Монгол Улсын гоц мэргэн цолны болзол хангасанд хүргэе. Ер нь шагайн харваагаар хичээллэж, суралцаад хэдэн жил болж байна вэ?
-Баярлалаа. Та бүхэн сайхан хаваржиж байна уу. Манай нутагт сайхан хавар болж байна. Би шагайн харваагаар 2014 оноос хойш хичээллэж эхэлсэн. Одоогоор найман жил энэ спортоор хичээллээд явж байна.
-Яагаад шагайн харваагаар хичээллэх болсон бэ. Ойр дотнын найз болон гэр бүлийнхэнд нь харвадаг хүн бий юү?
-Манай гэрт баринтаглаж боосон жижигхэн хашлага сум байдаг байсан. Түүнийг би авдар ухаж байгаад санаандгүй олсон. Тэгээд ээжээс “Энэ юу вэ, яадаг юм" гэж асуусан. Ээж минь надад харваж тоглодог юм гэж тайлбарлаж өгсөн дөө. Тэр хашлага сумаар аав минь харвадаг байсан юм шиг байна лээ. Аав минь том харваач биш л дээ. Найз, нөхөдтэйгөө зугаагаа л гаргаж харвадаг байсан болов уу гэж би таамагладаг. Анх тэрхүү хашлага сумаар гэртээ хоёр орны хооронд сум тавьдаг байсан. Дараа нь манайх байшинд орсон. Би хэр хол зайд харвадагийг нь мэдэхгүй ээжээсээ асууж байлаа. Ээжийн хэлснээр есөн тохой 50 см зайд сум тавьдаг болсон. Дараа нь аймгийн төвд өндөр настнууд харвадаг гэж дуулаад хаана, хэрхэн харвадагийг нь судалж мэдсэн. Тэгээд л анх Ахмадын өргөөнд ахмадуудтайгаа харсан даа. Энэ нь миний олон хүний дунд харсан анхны харваа байсан.

-Анхны бүхэн мартагдашгүй байдаг шүү дээ. Анх тэмцээнд оролцож ямар амжилт гаргаж байсан бэ?
-Манай аймагт 2015 онд цэргийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээнд болсон. Тэрхүү тэмцээнд хэдэн ах нартай нэг баг болон оролцож гуравдугаар байрт орсон доо. Тухайн үед надад хамт бэлтгэл хийдэг баг хамт олон гэж байгаагүй. Гэхдээ энэ тэмцээнээс авсан хүрэл медаль хүртсэн нь анхны болоод тэр юм уу их үнэ цэнтэй санагддаг.
-Энэ жил шагайн харвааны улсын аварга шалгаруулах 32 дахь удаагийн тэмцээн боллоо. Оролцсон тамирчид үндэсний хувцас өмссөн байсан. Гэтэл чи хүмүүсийн нэрлэдгээр орос хувцастай оролцож харагдсан. Ямар нэгэн шалтгаан байсан уу?
-Дундговь аймгаас багаар очиж оролцсон. Манай баг амжилт гаргаагүй тэмцээнээс мултарчихсан юм. Тиймээс байрлаж байсан буудалдаа хоночихоод маргааш нь нутаг явах болсон л доо. Багийн дарга явахаасаа өмнө жаахан ажилтай гээд биднийг тэмцээн болсон газар орхиод явах болсон. Тэмцээний болж байгаа ордонд ортол хувийн цуваа харвааны тэмцээн эхэлж байв. Тиймээс даргынхаа машинаас хашлага сум, сандлаа аваад л үлдсэн. Харин хувцсаа авч амжаагүй явуулчихсан даа.
Аав минь том харваач биш л дээ. Гэхдээ найз, нөхөдтэйгөө зугаагаа л гаргаж харвадаг байсан болов уу гэж би таамагладаг
-Энэ жилийн УАШ шагайн харвааны тэмцээнд оролцож, түрүүлээд Монгол Улсын мэргэн цол хүртлээ. Өмнө нь ямар нэг цол, хэргэмтэй байв уу?
-Аймгийн гоц мэргэн цол авахын тулд аймгийнхаа томоохон уралдаан тэмцээнд таван удаа эхний гурван байрт орсон байх шаардлагатай байдаг. Улсын тэмцээнээс болзол нь арай өндөр байдаг. Би өмнө нь дөрвөн удаа эхний гурван байрт орсон. Харин энэ жил аймгийнхаа тэмцээнд багаараа гуравдугаар байр мөн би цуваа харваанд гуравдугаар байрт орж болзлоо давуулан биелүүлсэн дээ. Үүндээ дотроо баярлаж байсан ч долоо хоногийн дараа болох Улсын аварга шалгаруулах тэмцээндээ бэлдэж эхэлсэн. Бэлтгэл сайн хийсний үр дүнд түрүүлж, Улсын мэргэн цол хүртсэндээ баяртай байгаа. Тэр дундаа улсын хоёр том цолыг 10 гаруйхан хоногийн зайтай авсан нь сайхан санагдаж байна.

-Шагайн харваагаар хичээллэж эхлээд бие хүний хувьд ямар төлөвшилтэй болсон бэ. Энэ талаар сонирхолтой яриа дэлгэнэ гэж бодож байна?
-Энэ спортоор хичээллэж эхэлснээр үндэсний өв соёлоо мэддэг болж байна. Мөн тэсвэр, тэвчээр, олон хүнтэй харилцаж сурах, бие яаж авч явах вэ гээд олон зүйлд суралцлаа.
-Аав ээж нь ямар ажил, хөдөлмөр эрхэлдэг вэ?
-Манай аав дээр үед нийтийн ахуй үйлчилгээ гэдэг газар жолооч хийж байсан юм билээ. Одоо хүүгийнхээ зам мөрийг бурхны орноос тэгшилж, харж яваа гэж боддог. Манай ээж тогооч хийж байгаад тэтгэвэртээ гарсан. Намайг тэмцээн уралдаанд оролцоход их тусалж дэмждэг.

-Шагай харваж наадах залуус хэр олон байдаг вэ?
-Намайг анх энэ спортоор хичээллэж байхад залуусын хандлага их гоё байсан. Ах нар ингээрэй, тэгээрэй гэхэд үгэнд нь орж сайн сурахыг эрмэлздэг байв. Би ийм л найрсаг орчинд шагайн спортод орсон. Одоо бол арай л өөрчлөгдсөн юм шиг санагддаг. Миний үед үе тэнгийнхээ найзуудад аль болох эхнээс нь зөв дарааллаар зааж, зөвлөхийг боддог. Мөн “Гоё, сайхан төлөвшилтэй харваач болоорой” гэж зөвлөдөг дөө.
-Шагай харвахаас гадна одоо ямар ажил, хөдөлмөр хийж байна вэ. Дан ганц шагай харваад амьдралаа авч явна гэдэг хэцүү байх?
-Одоо бол хувиараа л хөдөлмөр эрхэлж байна даа. Өмнө нь би аймгийнхаа “Монгол шуудан”-д таван ажилласан. Мэдээж хажуугаар нь шагайгаа байнга харвана. Мөн ажлынхан намайг ойлгож, дэмждэг байсан.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.
-Баярлалаа.

| УЛСЫН МЭРГЭН Т.ЭНХБААТАР: Арав хоногийн дотор улсын хоёр том цол хүртлээ |
|
ҮС, ЗҮС НЬ ШОРОО БОЛСОН ТЭР ЖААХАН ОХИНЫГ ОРОС ХЭЛТЭЙ ТЭГЭЭД ХАЧИН САЙХАН ДУУЛЧИХДАГ ГЭЖ ХЭН САНАХ ВЭ
2026-03-17 08:30:09
АН-ЫНХАН УИХ-ЫН ДАРГЫН ЭСРЭГ АКЦЛААД ЭХЭЛБЭЛ АРДАХ ЗАХИАЛАГЧ НЬ АРДЫН НАМЫНХАН ӨӨРСДӨӨ БАЙДГИЙГ ТҮҮХ ГЭРЧИЛНЭ
2026-03-17 07:00:00
М.ОЮУНГЭРЭЛ: МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ХҮНИЙ БИЕИЙН АРЬС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ҮХЖИЖ ЭХЭЛДЭГ
2026-03-17 07:00:00
А.АРИУНЗАЯА: "ЦООХОР САР" ЖҮЖИГ ЭВ ЭЕ БОЛ ЭНХ ТАЙВНЫ ТУЛГУУР, БҮХНИЙ ДЭЭД ХҮЧ ГЭДГИЙГ ОЙЛГУУЛАХ ЗОРИЛГОТОЙ
2026-03-17 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2026-03-17 07:00:00
ТУВТ “ТАТУУЛСАН” П.САЙНЗОРИГ
2026-03-17 07:00:00
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |