-Танд Эргэлт.мн мэдээллийн сайтынхаа уншигчдын өмнөөс энэ өдрийн мэнд хүргэе?
-Баярлалаа. Танай хамт олон болон уншигчдад нь энэ өдрийн мэнд хүргэе.
-Таныг энэхүү киноныхоо зохиолыг бичсэн гэж сонссон. Тэгэхээр та зохиолоороо нийгэмд ямар дуу хоолой хүргэхийг зорьсон бэ?
-“Хохирогч” олон ангит уран сайхны киноны зохиолыг би бичсэн. Утга санаа болон нийгэмд ямар дуу хоолой хүргэж байгааг үзэгчид киногоо үзээд мэдсэн дээр болов уу. Хэрвээ би энд ярчихвал киноны маань нууц задарчих гээд байна л даа. Энэхүү дэлгэцийн уран бүтээл маань нийт 10 ангитай.

Энэ оны есдүгээр сараас олон шинэ уран бүтээлүүдээр бэлэг барих болно
-Таны бүтээсэн дүрийн онцлог болон давуу тал, мөн ямар үзэл бодолтой дүр вэ?
-Ямарч хүнд аливаа нэгэн үнэт зүйл байдаг. Нийгэм, хувь хүн гээд өөрсдийн үнэ цэнэтэй байдаг. Тэр үнэ цэнэ юунд оршиж байгааг тодорхойлох ёстой. Хэрвээ буруу тодорхойлох юм бол амьдрал болон уран бүтээлийн хувьд унаж эхэлнэ. Мөн буруу тодорхойлолтоос болоод хүн хүсэл, мөрөөдлөө мохооно. Нийгэм өөр өөрийнхөө хохирогчдыг бэлддэг. Энэ санааг юунд түрүүнд хэлье. Үзэгчид маань үзээд шүүн тунгааж ойлгох байх. Тайз дэлгэцийн уран бүтээл хүмүүс жүжиглэх гэж яриад байдаг л даа. Харин манай баг хамт олон жүжиглэхийг хүсээгүй. Амьдрахыг хүссэн. Яг тэр орон зай, нөхцөл байдалд амьдрахыг хүссэн. Би амьдарч чадаж байвал үзэгчдэд маань үнэн, бодитоор хүлээж авна шүү дээ. Би маш нууцлаг дүр бүтээж байгаа. Миний дүрийн зорилго 10 дугаар анги дээр үзэгчдэд ил болно.
-Та “Хохирогч” уран сайхны киноноос гадна өөр ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Япон, Францтай хамтарч хийсэн кино маань цар тахлын улмаас болоод нээлтээ хийж амжаагүй байна. Мөн Америкийн уран бүтээлчидтэй хамтарч хийсэн “Эргэж ирэхгүй хавар” кино нээлтээ хийгээгүй. Энэ киног би мөн л зохиолыг нь бичиж найруулсан. Гурван жил шинэ уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаагүй байсан. Энэ оны есдүгээр сараас олон шинэ уран бүтээлүүдээр бэлэг барих болно.
(1).jpg)
-Та хэд дэх кино зохиолоо бичиж байна вэ?
-“Хохирогч” уран сайхны кино бол миний бүрэн хэмжээний дөрөв дэхь кино зохиол. Олон кино зохиол бичих нь илүү хүндрэлтэй байдаг юм байна. Нэгдүгээр анги дээр хэлэх үзэл санаа, төгсгөлийн 10 дугаар анги дээрх эргэлт, үйл явдал, анги хоорондын уялдаа холбоо, логик гээд олон зүйл шаардаж байна. Энэ бүгдийг сайн бичиж байж л үзэгчдийг дэлгэцийн өмнө барьж, тэднийг ухааруулж, уянгалуулж, бодуулахын тулд нэлээдгүй ажиллагаа уран бүтээлчдээс шаарддаг. Арилжааны кино ч мөн адил үзэгчдийг бодож, байлдан дагуулж яваасай гэж хүсэж байгаа.
-Та өмнө нь хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Цахим IPTV- гээр контентуудыг гаргадаг байя. Харин кино театруудаа чанарын шаардлага хангасан бүрэн хэмжээний цөөхөн кино гардаг байя. Тэгэхгүй бол үзэгчид болон уран бүтээлчид ч ялгаагүй контент, кино хоёроо ялгахаа болилоо" гэсэн шүү дээ. Гэтэл та өөрөө цахим IPTV- гээр яагаад кино гаргах болов?
Өөрийнхөө хэн бэ гэдгийг л гаргаж ирэх хэрэгтэй дээ.
- Өнөөдөр техникийн дэвшилтэд үе технологио хөгжсөнөөр бид дэлхийн хаанаас ч киногоо үзэж болж байна. Мөн гадаад амьдарч байгаа монголчууд маань ч цахим IPTV- гээр дамжуулан цаг алдалгүй үзэх боломжтой болж байна шүү дээ. Тиймээс үзэгчдэдээ тэнцүү уран бүтээлээ хүргэх давуу талууд бий боллоо. Мөн гадны кино платформуудаар гаргах зорилготой “Хохирогч” уран сайхны киног хийсэн.
-Өөрөө кино зохиолоо бичээд гол дүрд нь тоглоход хэр хүндрэлтэй байсан бэ?
- Мэдээж тодорхой хэмжээнд хүндрэл байлгүй яах вэ. Гэхдээ бас ч гэж гайгүй ээ. Манай баг хамт олон маш сайн ажилласан. Тэр дундаа хоёр, гуравдугаар найруулагчид сайн ажилласан болохоор хүндрэл тийм ч их байсангүй. Мөн миний хувьд зохиолоо бичсэн болохоор давуу талтай байх магадлалтай. Яагаад гэхээр жүжигчид болон туслах найруулагчидтайгаа тайлбарлахад асуудал гараагүй.
- Соёлын яамтай болсноор кино уран бүтээлчдэд дэвшил, хөгжил гарсан уу?
-Соёлын яамтай болсноор бид саяхан киноны хуультай боллоо. Тус хуулийг батлуулна гэдэг маань гаднын уран бүтээлчдийг урьж, кинонд тоглуулах болон дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж бүрдэж байна. Мөн төр засгаас тодорхой хэмжээний төсөв гаргаж артхаус, хүүхдийн, түүхэн киног хөгжүүлэх дээр анхаарч байгаа. Монголчууд бид соёлын хувьд гэсэн тусгаар тогтнолтой байх ёстой. Үүнийгээ ч дэлхийд харуулж, таниулах нь зүй ёсны хэрэг болов уу.
Солонгос Улс хоол, харилцаа, хувцасны соёлоороо тусгаар тогтнолоо баталгаажуулж, дэлхийд соёлын довтолгоо хийж байна шүү дээ. Хүнд хамгийн хурдан хүрдэг нь кино болон дуу, хөгжим байдаг. Тиймээс бид ч бас үндэснийхээ соёлоор дэлхийд үнэлэгдэх хэрэгтэй.

-“Бодлын Хулгайч”-аас “Хохирогч уран сайхны кино хүртэлх Амараагийн өөрчлөлт, өсөлтийн талаар сонирхолтой яриа дэлгээч?
-Зохиол, найруулгын талаар дээр илүү сурч байна. Мэдээж тодорхой хэмжээний дэвшил байлгүй яах вэ. Жүжигчний хувьд амьдралд илүү ойрхон тоглолт гаргах тал дээр илүү зорьж ажиллаж байна.
-“Хохирогч” уран сайхны киноны зурагт авалтын тухай яриа дэлгэж болох уу?
-Кино зураг авалт хоёр сар үргэлжилсэн. Зураг авалт бол 20 хувийн л ажил. Харин бусад нь бэлтгэл ажил байдаг.
-Кино урлагийн ертөнцөд хөл тавьж байгаа залууст юу гэж хэлэх вэ?
- Юу зүрхийг чинь өвтгөж байна. Түүгээрээ л өвчлөх хэрэгтэй. Гоё сайхан харагдаж байгаа зүйлийг сонирхох юм бол хүн дууриасан л болно. Ер нь хэн нэгнийг хэзээ ч битгий дууриа. Өөрийнхөө хэн бэ гэдгийг л гаргаж ирэх хэрэгтэй дээ.

| Б.АМАРСАЙХАН: Өөрийнхөө хэн бэ гэдгийг л гаргаж ирэх хэрэгтэй |
|
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |