“Болор цом” наадмын хоёр удаагийн эзэн, СГЗ яруу найрагч, сэтгүүлч Ц.Чимэддорж монгол ахуй, адуу мал, хурц хурдан хүлгүүдээ магтан дуулагч байлаа. Түүний онгод найраг нь хүлгийн хийморь лугаа өөдөө бадарч байсан үеийг нэхэн дурсахаар түүний эгч Ц.Дашчимэдтэй уулзаж, хөөрөлдсөн юм. Тэрээр Дэрэнгийн хар азарга, Сүрэнхорын хээр, Маарын хээр, Доржсүрэнгийн хээр, Гарамжавын өсгий цагаан хар гээд монголын хурдан ажнай хүлгүүдийг шүлгээрээ мялааж, баясгасан байдаг. Мөн тэрбээр “Морь буусан шагай”, “Долоон бурхан”, “Хээтэй араншин”, “Ерөн есөн атаа”, “Хазаар дарсан шүлгүүд”, “Унаган зүүлт”, “Нэгэн зуун найман эрих”, “Тэнгэрийн наадам”, “Улаан тэргэл өдөр” зэрэг уран бүтээлийн ном хэвлүүлж, уншигчдын талархалд нийцсэн сор бүтээлүүдээрээ өнөөг хүртэл гайхагдаж, алдар нэр нь дархлагдан мөнхөрч буй цуутай яруу найрагчийн нэг билээ.

-Таны дүү 1955 онд Дундговь аймгийн Дэрэн суманд төрсөн юм билээ. Та хоёрын өсөж, төрсөн нутгийнх нь талаар ярилцлагаа эхлүүлье. Үеийн үед нутаг, усныхаа нэрийг өндөрт өргөж яваа цуутай найрагч байлаа шүү дээ?
-Миний дүү Дундговь аймгийн Гурван сайхан сумын Их газрын чулууны зүүн хөндлөнд төрсөн. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Норовбанзад гуайн задгай театрын хойд үзүүрт байдаг юм. Дээр үед Дундговь аймгийн Чулуут сум гэж байсан. Одоогийнхоор Чулуут бригадын айлуудыг Дэрэн, Гурвансайхан суманд хувааж өгсөн юм билээ. Тэгээд манайх Дэрэн сумын харьяат болсон. Түүнээс биш Дэрэн суманд төрөөгүй.
-Та хоёр хэдэн насны зөрүүтэй вэ. Хамт тоглож, наадаж байсан үеийнхээ тухай дурсамж ярьж өгөөч?
-Би эцэг, эхээс хоёулаа. Дүүгээсээ гурван насаар эгч. Жинхэнэ мод, чулуу, адууны хомоолоор тоглож нааддаг байлаа шүү дээ. Миний дүү их томоотой хүүхэд байсан. “Номхон бор” гэдэг хочтой байлаа. Дүү минь найман настай сургуульд орохдоо үсээ авхуулж байсан. Их эмэгтэйлэг шаргал царайтай, үсээ хоёр хуваагаад сүлжчихдэг байсан юм. Мэдэхгүй хүн бол охин хүүхэд байна гэж харахаар шүү.
(2).jpg)
-Ц.Чимэддорж гуай малын эмч мэргэжилтэй юм билээ. Эмчээр ажиллаж байсан юм уу?
-Дүү минь Дэрэн сумын бага сургуульд орж, Дэлгэрцогт суманд наймдугаар ангиа төгсөж байсан. 1974 онд Дундговь аймгийн Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмчээр, 1990 онд Марксизм, Ленинизмийн оройн дээд сургуулийг сэтгvvлч мэргэжлээр төгссөн. Тэгээд Дундговь аймгийн мал эмнэлэг, ''Улаан туг'' сонин, Монголын радиод ажиллаж байсан. 1977 онд 120 дугаар ангийн цэрэг болж, гурван жил ангийн даргын бичээч хийсэн. Цэрэгт байхдаа гэр бүлийнхээ хүнтэй танилцаж байсан юм.
-Та дүүгийнхээ анхны шүлгийг мэддэг үү. Сургуульд байхдаа дүүгээ дуурайгаад шүлэг бичдэг байв уу?
-Миний дүү төрөлхийн авьяасаараа шүлэг бичдэг байсан. Хэн нэгэн зааж сургаагүй гэсэн үг. Би анх ямар шүлэг бичиж байсныг нь мэддэггүй юм. Дүү минь сайхан бичиж, дуулдаг авьяаслаг хүүхэд байсан. Одоо надад дүүгийн минь хэдэн ном бий. Өөр зүйл үгүй юм. Бага, залуу насны дурсамж бүдгэрч, арилаад заримыг нь бүр мартаж дээ. Дүүг минь байхад олон хүн танимхайрдаг байсан юм.
-Таны дүү ихэвчлэн эх орон, монгол ахуйг шүлэглэдэг байсан шүү дээ. Эх оронч хүн байж дээ?
-Энэ нь түүний өсөж, төрсөн нутаг багийнх нь хүмүүжилтэй холбоотой байж магадгүй. Дүү минь олон жил хурдан морь унаж, айраг, түрүү хүртэж байсан. Би дүүтэйгээ зэрэгцээд л бас хурдан морь унадаг байлаа. Дүү минь адуунд их хайртай байсан санагддаг. Манай саахалтын хөгшин аав, ээж хоёроос “Хүү боссон уу хоёр талын хэрэг бүтээдэг юм. Мэдэхгүй нь охины бэлэг, мэддэг нь хүүгийн бэлэг өгдөг” гэж ярьдаг гээд л инээлддэг байсан сан.

-Дүүг нь бичгийн хүн болоход нь аав, ээж нь хэрхэн хүлээн авч, юу захиж, сургадаг байсан бэ. Аав, ээж нь сор бүтээлүүд туурвихыг нь үзсэн болов уу?
-Аав, ээж минь бид хоёрт "Амьдралд үнэнчээр зүтгэхээс өөр сайхан зүйл гэж байхгүй. Улс эр орондоо хэрэгтэй сайн хүн болоорой. Энэ л хүн болсны гавьяа шүү" гэдэг байсан. Энэ захиас нь санаанаас огт гардаггүй юм. Аав, ээж минь дүүг бичгийн хүн болсон гэдгийг мэдсэн ч сайхан уран бүтээлүүдийг нь хүртэж, сонсож чадаагүй дээ. Үүнд би их харамсдаг юм. Хэрвээ "Малчин" шүлгийг нь сонссон бол хүүгээрээ бахархаж, нисэх нь холгүй байсан байх даа гэж боддог юм.
-Та дүүгээ санахаараа уран бүтээлүүдийг нь сөхөж хардаг биз дээ. Ямар бүтээл нь таны сэтгэлд хамгийн ойр байдаг вэ?
-Дүү минь олон сайхан дууны үг бичиж байсан. Би дүүгийнхээ бичсэн “Халагдах цэргийн вальс” дуунд их дуртай. Энэ дууг сонсохоор заримдаа нулимс гардаг. Би дүүгээ цэрэгт байхад нь эргэж очоод таниагүй. Яг дэргэд хүрээд ирэхээр нь таниад, уйлж байсан. Тэр үе их сонин, нөгөөтэйгүүр сайхан санагддаг. Өнгөрснийхөө хойноос өнгөрч болохгүй юм болохоор түүнийхээ уран бүтээл, номуудыг нь харж, сэтгэлээ баясгах юм даа. Дүүгээ бурхан болоход нь амьд явах хэцүү санагдаж, ганцаардаж байсан. Үе үе гэнэт их санах юм.
-Та дүүгээ ямар хүн байсан гэж дурсах вэ?
-Дүү минь хүмүүжил сайтай, хүний дээд байсан даа. Олон сайхан найз нөхөдтэй, сайхан дуулдаг хүн байсан.
-Таны дүү “Малчин”, “Сэлбэ” гээд омог бардам шүлгээрээ "Болор цом" наадмын хоёр удаагийн эзэн болж байсан шүү дээ. Тухайн үед дүү нь юу гэж байсан бэ?
-Би дүүгээ "Болор цом" наадмын хоёр удаагийн эзэн болоход нь хөдөө байсан. Дүү минь аргагүй баярлаж, би ч дүүгээрээ бахархаж байсан. Манай сум орон нутгийнхан, уулзсан хүн бүр надад баяр хүргэж, сайхан байсан шүү. Би яг өөрөө том шагнал хүртсэн юм шиг л догдолж, олны хайр хүндэтгэлийг хүлээж байсан.
-Таны дүү сод бүтээлүүдээ ямар орчинд хэрхэн бичдэг байсан бэ. Та энэ талаар сонирхож байв уу?
-Би сайн мэдэхгүй юм байна. Юм бичиж байна даа гэж бодохоос өөрийг санаж, мэддэггүй байж дээ. Найз нөхөд нь ирчихсэн инээж хөөрөөд л суудаг байсан. Тэгж суухдаа бичих сэдэл, санаагаа олдог байсан юм болов уу даа.
-Ц.Чимэддорж гуай бичихээс өөр ямар авьяастай, юу сонирхдог байв?
-Их сайхан дуулдаг байсан. П.Адарсүрэнтэй найз, түүний дуунд их дуртай байсан шүү.
-Ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.
| Ц.ЧИМЭДДОРЖ найрагчийн эгч Ц.ДАШЧИМЭД: Дүүгийнхээ шүлгүүдийг уншиж, сонсож олон жил сэтгэлээ баясгаж байна даа |
|
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА: МАНАЙ СУМЫН ХҮҮХДҮҮД АВТОМАШИНТАЙ ЗОРЧИЖ ЯВААД ОСОЛДОЖ, НЭГ НЬ АМИА АЛДСАН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН
2026-05-12 17:28:22
Х.БАТТУЛГА: Бид байгалийн баялгаа 10-15 жил хүртэж чадахгүй хугацаа руу орж байна
2026-05-12 16:40:01
ДЭЛХИЙН ТОМООХОН АВИА КОМПАНИУД ДАМПУУРЛАА ЗАРЛАЛАА
2026-05-12 14:48:32
Ч.ЛОДОЙСАМБУУ: Хүнийг гүтгэх эрх, эрх чөлөө гэж хаана ч байхгүй
2026-05-12 13:47:42
Манай улсын хүн амын давсны хоногийн дундаж хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс хоёр дахин их байна
2026-05-12 12:54:56
“Хүннү Эйр”, Манжуур чиглэлийн нислэгийг дахин сэргээхээр боллоо
2026-05-12 11:56:10
ХОЛД...
2026-05-12 11:05:47
Талбай дүүрэн номтой “Номын баяр”
2026-05-12 10:59:52
Монгол, Узбекистаны өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл үр дүн гарлаа
2026-05-12 09:40:26
СЭТГЭЛ ДУЛААЦУУЛЖ, ГЭГЭЭ ТАТТАЛ ТИЙМ Л ОЙР ОРШИЖ БАЙЛАА, Ш.ГҮРБАЗАР
2026-05-12 09:08:37
Бурхан багшийн дүйчин өдөрт зориулан хэлэлцүүлэг болов
2026-05-12 08:06:39
2026-05-12 07:42:51
“Жүдо академи”-ийн хүүхдүүд “NARMANDAKH CUP-2026” 4 алт, 5 мөнгө, 7 хүрэл медаль хүртжээ
2026-05-12 07:10:00
МАН-ЫНХНЫ “ҮНСЭЛЦЭХ” ӨДӨР ОЙРТОЖ БАЙНА
2026-05-12 07:00:40
АЖЛАА CHATGPT-ЭЭС АСУУЖ, АЛБАН БИЧИГ, ЭМГЭНЭЛЭЭ CLAUDE-ЭЭР БИЧҮҮЛДЭГ СОЁЛЫН ЯАМНЫХАН
2026-05-12 07:00:00
ҮЛ ҮЗЭГДЭГЧ ХҮН
2026-05-12 07:00:00
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-12 07:00:00
УЕП асан М.Энх-Амгалан “Сахал” Д.Эрдэнэбилэгийн хэргүүдийг прокуророос буцааж, “шагнал”-д нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-аас төмрийн хүдэр авч, урд хөрш рүү зөөж байсан НОЦТОЙ БАРИМТ
2026-05-12 07:00:00
Г.ОТГОНТУЯА: Давж заалдах шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна
2026-05-11 19:40:02
Хуур Music Festival-ийн тасалбараа 10 хуваан төлөх боломжтой
2026-05-11 18:13:17
Манай улс энэ оны эхний дөрвөн сард 139 улстай худалдаа хийжээ
2026-05-11 14:38:05
ОБЕГ: Өнгөрөгч долоо хоногт найман удаагийн ой хээрийн түймрийг унтраалаа
2026-05-11 12:01:14
Азийн аваргын мөнгөн медалийн төлөө манай гурван охин тулалдана
2026-05-11 11:24:28
Булган аймгийн Тэшиг суманд хоёр ч удаа гал түймэр гарчээ
2026-05-11 10:47:39
БТСУХ-ны албан хаагчид болон шигшээ багийн тамирчид мод тарив
2026-05-11 10:42:35
НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Фолькер Түркийн айлчлал эхэллээ
2026-05-11 08:52:46
"ТОД МАГНАЙ"-ГААС "ЗАДЛААГҮЙ ЗАХИА" ХҮРТЭЛХ М.ДОРЖДАГВЫН БҮТЭЭСЭН ДҮРҮҮД
2026-05-11 08:48:17
ТУ-154 ОНГОЦНЫ ОСОЛ БУЮУ ГУРВАН МОНГОЛ ХҮН АМЬД ҮЛДСЭН НЬ
2026-05-11 08:00:52
Ц.Төмөрцоож Баянзүрх хайрхны хишиг барилдаанд түрүүлэв
2026-05-11 07:10:00
МАН-ЫН ХАГАРАЛ, АН-ЫН УЛСТӨРЖИЛТ МЕГА ТӨСЛҮҮДЭЭ ГАЦААЖ, МОНГОЛЧУУДЫГ ГАЛ АЛДУУЛАХ НЬ
2026-05-11 07:00:00
ЖҮДОЧИД АСТАНАД АМЖИЛТАА БАТАТГАЖ ЧАДЛАА
2026-05-11 07:00:00
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН НАЙЗДАА 59.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗАМЫН ТЕНДЕР ӨГСӨН ҮҮ
2026-05-11 07:00:00
ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨР 4-6 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-05-11 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |