- Монголын төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар гуайн төрсөн өдөр өчигдөр тохиолоо. Та аавтайгаа өнгөрүүлсэн хамгийн сайхан дурсамжаа манай сайтын уншигчдад сонирхуулж болох уу?
-Аавтай байсан өдөр бүр л сайхан шүү дээ. Аавтайгаа байсан тэр сайхан өдрүүдийн дурсамж бүр нь тодхон. Өдөр бүрийн тэр дурсамжууд бүгд л сайхан. Аавын төрсөн өдөр юм чинь төрсөн өдрийн дурсамж хуваалцвал ямар байна.
-Бололгүй яахав....
-Бидний төрсөн өдрийг аав минь гайхалтай сайхан тэмдэглэж өгдөг байсан юм. Тухайн цаг мөч дахин хэзээ ч ирэхгүй, тэр жилийн төрсөн өдөр тэр л жилдээ болоод л үлддэг. Тэр агшны үнэ цэн, утга агуулга давтагдахгүй болохоор тэр юм болов уу, төрсөн өдөрт их ач холбогдол өгдөг байсан. Арван насны төрсөн өдрөөр минь аав надад савтай хонхон цэцэг, Толстойн “Бага нас, өсвөр нас, идэр нас” номыг бэлэглэж билээ. Тэр ном “Арван насны төрсөн өдрөө би нижгэр тэмдэглэж билээ” гэсэн Толстойн үгээр эхэлдэг санагдана. Толстойтой хамт арван насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаа юм шиг тийм сэтгэгдэл төрж байсан. Нэг их догдлоод л, гараасаа салгалгүй уншиж дуусч билээ. Төрсөн өдөр бүрээр аав гитар тоглон, төрсөн өдрийн дуу дуулж өгөөд л.
Аав нэг цэнхэр гитартай. Гитарыг гайхалтай тоглоно. Сайхан дуулна. Ая зохионо. Зурна. Аавыг гитар тоглодог болохоор дүү бид хэд ч гитар тоглож сурсан.
- Аав тань амьд сэрүүн цагтаа төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэдэг байсан бэ?
- Аав минь өөрийнхөө төрсөн өдрийг гэхээсээ гэргий, үр хүүхдийнхээ төрсөн өдөрт анхаарал тавьдаг байлаа шүү дээ. Харин аавын төрсөн өдөрт биднээс гадна олон хүн анхаарал тавина шүү дээ. Найз нөхөд нь, шавь нар нь, дотны хүмүүс, дүү нар нь төрсөн өдрийг нь тэмдэглэнэ. Өнөөдөр аав минь ертөнцөд үгүй ч өчигдөр олон хүн төрсөн өдрийг нь тэмдэглэн нэгэн үдшийг шүлэг яруу найргаас нь уншин, дурсаж өнгөрөөлөө.
Нэг удаагийн төрсөн өдрөөр нь ихээ ганган хавтастай, тэр үед харагдаж үзэгдээгүй тэмдэглэлийн дэвтэр аавдаа бэлэглэхэд хачин их баярлаж билээ. Тэгэж хүүхэд мэт баярлан, дахин дахин тэр тухай ярих нь сайхан.

-Аав тань нэлээд өвөрмөц хүн байсан гэж үе тэнгийн уран бүтээлчид болон шавь нар нь ярьдаг юм билээ.
-“Олонтой хүн” байсан гэж ярьдаг даа. Олон шавь, олон найз, олон дэмжигчтэй, мөн төдий хэрийн шүүмжлэгч, эсэргүүцэгчтэй байсан бизээ. Хатуу, шулуун үгтэй болохоор нь зарим нь их эмээнэ. Харин ойртож нөхөрлөж, ойр явсан хүмүүс нь ямар өр зөөлөн, ямар сайхан хүн байсныг мэднэ ээ.
- Аавынхаа үйл хэргийг алдаршуулах зорилгоор багагүй ажил өрнүүлдгийг хүмүүс мэдэх байх. Сан байгуулсан, төрсөн нутагт нь гэр музей байгуулсан, ном бичсэн гээд л мэднэ. Харин сүүлийн үед хийсэн ажлаасаа сонирхуулбал?
-Уран бүтээлийг нь олонд хүргэх ажлууд л хийж байна даа. Аавынхаа олон номыг хэвлүүлж гаргалаа. Хамгийн сүүлд захидлын ном гаргасан. Одоо нийтлэлийн номыг нь хэвлэлд бэлдээд байж байна. Удахгүй уншигчдын гарт очно. Аавыгаа бид алдаршуулах гэж энэ бүхнийг хийдэггүй. Тэртэй тэргүй алдартай шүү дээ /инээв/. Илүү олон хүнд уран бүтээлийг нь хүргэх гэж, шинэ залуу үеийнхэнд аавынхаа яруу сайхны тэр мэдрэмжийг дамжуулах гэж, уншиж амжаагүй, анзаараагүй өнгөрсөнд нь уншуулах гэж, уншсан хүмүүст ахин сануулах гэж уран бүтээлийг нь хэвлүүлдэг. Эмхтгээгүй олон бүтээл байна.

-Дашбалбар гуай гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэхдээ улс төрд байсан шигээ зарчимч байдаг уу, эсвэл энгийн сайхан аав байдаг уу?
-Гэрт бүлтэйгээ юу гэж улстөржих вэ дээ. Гэхдээ анд нөхөд нь ирээд улс төр, уран зохиол, улс орны талаар ярилцах бол байнга л байдаг. Аав бол аав л шүү дээ. Энгийн аав, энгийн бус аав гэж юу байхав. Магадгүй та тийм хурц, тод араншинтай хүн гэртээ, хүүхдүүдтэйгээ ямар ааш аягтай байсан бол л гэж асуух гэсэн байх.
-О.Дашбалбар агсан шүлэг яруу найргийн бүтээлээ хэрхэн туурвидаг байсан?
-Манай номын сан гэж үнэхээр шилээвэр бүтээлүүдтэй, баян номын сан байлаа. Нэг буланд аавын том бор ширээ. Тэр ширээн дээр үдэш орой голдуу, заримдаа үүр цайтал суугаад л уран бүтээлээ туурвиж суудаг. Хамгийн эхний сонсогч нь ээж, дүү бид хэд л болдог байсан.
-Аавын тань нэрэмжит яруу найргийн наадам болж байлаа. Тэрхүү яруу найргийн наадам дахин болох уу?
-Энэ жил нэлээд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэр дотор яруу найргийн наадам багтсан байгаа.
- Хүмүүс аавыг тань гитар их сайхан тоглодог байсан гэх юм билээ. Олон талын авьяастай хүн байсан юм шиг....
-Хэд хэдэн хөгжмийн зэмсгээр тоглодог байсан. Аав нэг цэнхэр гитартай. Гитарыг гайхалтай тоглоно. Сайхан дуулна. Ая зохионо. Зурна. Аавыг гитар тоглодог болохоор дүү бид хэд ч гитар тоглож сурсан.
Олонтой хүн” байсан гэж ярьдаг даа. Олон шавь, олон найз, олон дэмжигчтэй, мөн төдий хэрийн шүүмжлэгч, эсэргүүцэгчтэй байсан бизээ
- Аавтай нь холбоотой байсан хүмүүс дурсамж их бичсэн байдаг. Үнэн ч юм шиг худал ч зүйлс их л байх юм. Та энэ тал дээрх таны бодол?
-Хэний ямар дурсамж гэдгээс л болох байх. Олонтой хүн байсан гэж түрүүнд хэлсэн. Тэр олон хүний дурсамжинд өөр өөр, үйл явдал, өөр өнгө аясаар үлдсэн байх. Зарим нэг нь дэгсдүүлсэн, үнэнээс зөрсөн байх нь бий л дээ. Гэхдээ олон, олон сайхан дурсамж хуваалцдаг найз нөхөд, шавь нар нь дурсах бүрт сайхан санагддаг. Аав минь амьд сэрүүн байсан тэр өдрүүд буцаад ирэх шиг....
-Аав нь таньд ямар шүлэг зориулж бичиж байсан бэ. Манай уншигчдад сонирхуулж болох уу?
-Олон шүлэг байдаг шүү. Бид хэдэд нэр заасан олон шүлэг нь бий. “Тэнгэр шиг бай” шүлгийг дүү Гангабаатарт зориулж бичсэн. Дараа нь хэвлүүлэхдээ хүү Гангабаатар болон охиддоо зориуллаа гэж өмнөтгөлд нь нэмж оруулсан байдаг.
-Цаг гарган сайхан дурсамж дэлгэсэн танд баярлалаа.
-Баярлалаа.

| Дашбалбарын МӨНГӨНДАЛАЙ: Аав минь амьд сэрүүн байсан тэр өдрүүд буцаад ирэх шиг.... |
|
“ХАТАНТ ИНТЕРНЭШНЛ”, “АПУ, СКАЙТЕЛ” багууд гурав дахь ялалтаа авлаа
2025-12-21 10:24:40
Жүдо бөхийн улсын аварга Хэнтий аймагт болно
2025-12-21 09:21:00
Говийн бүсийн боксын тэмцээн эхэллээ
2025-12-21 09:11:05
ЗАСАГТ ЗАЛАГДСАН 16 ДЭД САЙДЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-21 08:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-21 08:00:00
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-21 08:00:00
ӨВЛИЙН ӨВГӨНӨӨС БЭЛЭГ АВАХЫН ХҮСЛЭН БОЛСОН СУРАГЧ БАЙЛАА
2025-12-21 08:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-21 07:00:00
АУЗ Ү.ХҮРЭЛБААТАР: Зохиол, бүтээлтэй холбогдсон энэ амьдралаа би их говийн зэрэглээн дунд чавхдаж яваа зээрийн янзагатай зүйрлэнэ
2025-12-21 07:00:00
2025-12-20 13:55:43
Жүдочин О.Уранбаяр “IJF”-ийн “Оны шилдэг цэвэр ялалт” төрөлд нэр дэвшлээ
2025-12-20 13:26:56
Цахим спортын “THE MONGOLZ” багийг Монгол Улсын “Соёлын элч”-ээр томиллоо
2025-12-20 12:06:19
Спортын иж бүрэн цогцолборыг барьж, байгуулах ажил эрчимтэй явагдаж байна
2025-12-20 08:01:29
ЦАСАН ДООРХ ДУЛААХАН ХҮСЛҮҮД
2025-12-20 08:00:00
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-20 08:00:00
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-20 08:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-20 08:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-20 08:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-20 08:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-20 08:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |