БНСУ-д дөрөв дэх жилдээ амьдарч буй О.Шүр-Эрдэнэтэй ярилцлаа. Тэрбээр БНСУ-д ажиллаж, амьдрах цагаасаа спортод сонирхолтой болж, өөрийгөө хөгжүүлсээр олон амжилт гаргаж, бусдыгаа манлайлж буй дайчин, хөдөлмөрч эмэгтэй юм.
-Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач. БНСУ-д хэдэн жил амьдарч байна вэ?
-Намайг Орхонжаргалын Шүр-Эрдэнэ гэдэг. БНСУ-д дөрөв дэх жилдээ ээж, дүү, хүүхэдтэйгээ хамт амьдарч байна.
-Та ямар мэргэжилтэй вэ. БНСУ-д ямар ажил эрхэлж байна вэ?
-Би үсчин, гоо сайханч мэргэжилтэй. БНСУ-д компьютерын рамны үйлдвэрт нарийн шалгагч, удирдан зохион байгуулагчаар ажилладаг.

-Гадаадад амьдрах давуу болон сул тал таныхаар юу вэ. Солонгосчууд хэр найрсаг хүмүүс вэ?
-Гадаадад очсон хүмүүс эрт босож, түргэн шуурхай, нямбай ажиллаж сурдаг. Мөн цаг баримталж, өөрийгөө хөгжүүлэх, суралцах зэрэг давуу тал бий. Харин сул тал нь, гэр бүл, эх орон, найз нөхдөө санана, хааяа ганцаардана. Солонгосчууд намайг ажилсаг, тууштай, тэвчээртэй гээд сайн ханддаг. Ер нь эелдэг харилцаатай хүмүүс байдаг юм.
-Монголдоо хэзээ ирэх вэ. Монголд ямар ажил эрхэлж байсан бэ?
-Монголдоо жилийн дараа очино. Монголд өдрийн цагаар спорт хувцасны үйлдвэрт компьютерын дизайнаар, оройн цагаар “Сastle night club”-д шилэн эдлэл дээр ажилладаг байсан.
-Гадаадад амьдарч буй залуучуудыг төлөөлж бусдадаа юу гэж хэлэх вэ?
-Гадаадад амьдарч байгаа хүн бүр маш их тэвчиж, хичээдэг юм шүү дээ. Тэгэхээр гадаадад амьдарч байгаа монголчууддаа "Санаснаараа хүс, мөрөөд, төсөөл, хүсэл бүхэн биелдэг юм. Хэзээ ч бүү шантраарай. Өөрийгөө ялан дийлэхээс бүх ялалт эхэлдэг. Хамгийн шилдэг нь биш, хамгийн их хичээдэг нь байгаарай" гэж хэлмээр байна.

-2021 онд “Мистер мисс” тэмцээнд хоёрдугаар байрт шалгарсан байсан. Тус тэмцээний талаар ярьж өгөөч. Энэ спортоор хэдэн жил хичээллэсэн бэ?
-Би спортод дургүй, бүр хичээллэхгүй гэж боддог байсан. БНСУ-д очоод миний спортын гараа эхэлсэн. Уснаас айдаг байсан ч өөрийгөө ялан дийлж, усанд сэлж сураад, тэмцээнд оролцсон. Мөн далайн 1.5 км-ийн сэлэлтийн тэмцээнд орж медаль, өргөмжлөлөөр шагнуулж байлаа. Өмнө нь гүйдэггүй байсан ч таван км гүйлтийн тэмцээнд орж, өөрийгөө сорьж үзээд хоёрдугаар байрт шалгарсан. Гаргасан амжилтаасаа урам аваад өөрийгөө хөгжүүлж, “Төмөр хүн” гэх нэртэй 1.5 км далайд сэлэх, 40 км дугуй унах, 10 км гүйх тэмцээнд оролцож, медаль хүртсэн.
БНСУ-д коронавирусийн халдварын улмаас хоёр жил тэмцээн болоогүй. Энэ үед галбиргүй биеэ галбиртай болгож, 2021 оны зун БНСУ дахь Бодибилдинг фитнэс сонирхогчдын аварга шалгаруулах “Мистер& мисс-Summer Beach” 2021 тэмцээнд амжилттай оролцож, гурван төрөлд байр эзэлсэн. Улмаар өвөл нь “Мonikini” төрөлд орж хоёрдугаар байрт шалгарсандаа маш их баяртай байгаа.БНСУ-д монголчуудын дунд зохион байгуулдаг “Бодибилдинг” тэмцээн жилд хоёр удаа болдог. Тус тэмцээнд хэн ч орж болно. Тэмцээн учраас бэлтгэлээ сайн хангах ёстой. Бодибилдингээр тэсвэр тэвчээртэй, хичээл зүтгэлтэй хүмүүс хичээллэдэг.
.jpg)
-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийдэг вэ?
-Би анх олон улсын фитнесийн мэргэжлийн багшийн онлайн сургалтад хамрагдаж, тууштай зургаан сар хичээллэсэн. Эцэст нь гоё биетэй болж тэмцээнд оролцож үзсэн. Дараа нь ганцаараа хичээллэж хоёр дахь тэмцээндээ амжилттай оролцсон. Би өдөрт 1-3 цаг бэлтгэл хийдэг.
-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
- Чөлөөт цагаараа бэлтгэлээ хийж, төгөлдөр хуур тоглож, ном уншиж, өөрийгөө хөгжүүлэх подкаст сонсож, дугуй унах, гүйх, сэлэх дуртай.
.jpg)
-Таны цаашдын зорилго мөрөөдөл юу вэ?
-Цаашид спортоороо тууштай хичээллэж, багш болохыг хүсдэг. Мөн асрамжийн газар амьдардаг ч юм уу, амьдралын боломж тааруу хүүхдүүдэд чадахаараа туслаж дэмжих юм сан гэж боддог. "Санаснаараа хүс, мөрөөд, төсөөл. Хүсэл бүхэн биелдэг юм шүү. Хэзээ ч бүү шантраарай” гэж өөрийгөө зоригжуулдаг.
.jpg)
| Солонгост амьдарч буй иргэн О.ШҮР-ЭРДЭНЭ: “Хүсэл бүхэн биелдэг юм шүү. Хэзээ ч бүү шантраарай” гэж өөрийгөө зоригжуулдаг |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |