Онцгой байдлын байгууллагынхан өчигдөр оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлаа хийсэн билээ. Тус хурлын үеэр онцгой гавьяа байгуулсан алба хаагчдыг шагнаж, урамшуулсан юм. Энэ үеэр Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах ажиллагаанд оролцож, 1753 минутыг шумбалтаар үүрэг гүйцэтгэсэн ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Эрэн хайх аврах салбарын сургагч, ахлах ахлагч П.Дэлгэрсайханыг 16 сая төгрөгөөр шагнасан билээ. Түүний баярын сэтгэгдлийг нь хуваалцаж, цөөн хором ярилцлаа.
-Хийсэн гавьяа, бүтээсэн ажлаа үнэлүүлж мөнгөн шагнал хүртлээ. Шагналаа авч байхад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Сэтгэл маш өндөр байна. 2021 онд хийсэн ажлаа хамт олон, удирдлагууддаа үнэлүүллээ. Шагналаа аваад зогсож байхад хамт олон минь баяр хүргэж байсан. Тэднийг хараад шилдэг залуусын дундаас шалгарч, шагнал авахдаа өөрөө бахархаж байлаа.
-Та Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад оролцсон. Ямар үүрэг гүйцэтгэж ажилласан бэ?
-Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргах аврах ажиллагааг зохион байгуулахад шумбалтын хоёрдугаар багийг ахалж, ажилласан. Манай баг 180 орчим цагийн шумбалтаар 70 гаруй удаагийн даалгавар гүйцэтгэсэн. Харин би 1753 гаруй минутын шумбалт хийж аврах, татан гаргах ажиллагаа хийсэн. Тийм учраас хөдөлмөрийг минь үнэлж, хамт олон минь 16 сая төгрөгөөр шагнасан байх гэж бодож байна.

-“Сүхбаатар” онгоцыг татан гаргахад тулгарсан саад бэрхшээлээс ярьж өгвөл?
-Авран хамгаалах, татан гаргах ажилд хүндрэл, бэрхшээлтэй зүйл заавал гардаг. Бид удирдлагын түвшин ОБЕГ, Үндэсний аврах бригадын захирагчийн ахалсан удирдамж, төлөвлөгөөний дагуу ажиллаж байсан болохоор Сүхбаатар онгоцыг татан гаргах ажиллагааг амжилттай зохион байгуулж, хийж гүйцэтгэсэн. Аврагчид бие болон сэтгэл зүйгээ бэлэн байдалд хангасан учир учирч болох бэрхшээлийг даван туулсан. Гарсан хүндрэл бэрхшээлийг хамт олон багаараа ярилцаж, ойлголцож шийдсэн.
-Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” онгоцыг татан гаргахад хэдий хугацааг зарцуулсан бэ?
-36 хоног онгоц татан гаргах үйл ажиллагаанд оролцсон. Түүнээс өмнө 14 хоног ОХУ-ын Эрхүү хотын Байнгын эрэн хайх, аврах ангийн хамт олонтой хамтарсан бэлтгэл сургуулилт хийсэн. Тус бэлтгэлийн үр дүн амжилттай биелсэн гэж бодож байна.
-Нийт хэдэн аврагч “Сүхбаатар” онгоцыг татан гаргахад оролцсон бэ?
-16 шумбагч гурван багт хуваагдсан. Үндэсний аврах бригадын зүгээс найман шумбагч явсан.
-Авран хамгаалах, татан гаргах ажиллагаанд багийн ахлагчаар ажиллахад ямар байдаг вэ. Мэргэжлийнхээ талаар ярьж өгөөч?
-Нэгдүгээрт, хамт олноороо маш их бахархаж байгаа. ОБЕГ-ын харьяа Хурандаа, Генерал Равдангийн нэрэмжит Үндэсний аврах бригадад ажиллаж байна. Манай байгууллагын ажилчид Монгол орныхоо өнцөг булан бүрд төв орон нутгийн хэмжээнд үүрэг гүйцэтгэдгээрээ бусад авран хамгаалах байгууллагуудаас онцлогтой. Баг ахалж ажиллаж байхад хүндрэл, бэрхшээлтэй, баярламаар үе зөндөө.
-Та өнгөрсөн хугацаанд хэчнээн хүний амь аварсан бэ?
-Би Онцгой байдлын албанд 17 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд 80 гаруй хүний амь, 100 гаруй айл өрхийг аюулаас хамгаалсан.
-Таны ажлын гараа хаанаас эхэлж байв. Таны удамд Онцгой байдлын газар ажилладаг хүн байв уу?
-2004 онд Гамшгаас хамгаалах тусгай ангид зарын дагуу холбогдож, шалгалт өгөөд орж байсан. Түүнээс хойш ажил мэргэжилдээ үнэнчээр зүтгэж байна. Манай нагац ах хуучнаар Иргэний хамгаалалтын 192 дугаар ангийн даргаар ажиллаж байгаад хурандаа цолтой тэтгэвэртээ гарсан.

-Гэр бүлийнхэн нь таныг шагнал авна гэдгийг мэдсэн үү?
-Би тавуулаа амьдардаг. Эхнэр шагнал авна гэдгийг мэдсэн. Би гурав хоногийн өмнө Үндэсний аврах бригадын шилдэг аврагч болсон. Өнөөдөр хийсэн бүтээсэн ажил, авсан шагналаа бататгаж 16 сая төгрөгөөр шагнууллаа. Эхнэр маань надаас илүү баярлаж байгаа.
-Онцгой байдалд ажилдаг аврагчийн ар талыг дааж үлдэнэ гэдэг амаргүй. Та эхнэртээ хандаж юу хэлэх вэ?
-Бидний гэртээ өнгөрүүлэх цаг хугацаа маш хомс. Ялангуяа хавар, намар, зун гэрт байдаггүй. Тийм учраас гэр бүлтэй болсон даруйд ар гэрийн асуудал хүндрэлтэй байдаг. Эхнэр маань сэтгэл санаагаар унах, ажил мэргэжил ойлгохгүй байх тохиолдол гарч байсан. Харин одоо санаа зовох зүйлгүй, миний арыг хариуцаж, хүүхдүүдийг минь сайн хүмүүжүүлж байгаа эхнэртээ баярлалаа.
| П.ДЭЛГЭРСАЙХАН: “Сүхбаатар” хөлөг онгоцыг татан гаргахад 1753 минут шумбасан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |