Тэр 52 жилийн турш ган, зуд, цас шуурга, аадар бороо, аянга цахилгааныг үл ажран хэдэн малынхаа хойноос нойр, хоолгүй зүтгэж, амь шигээ хайрлаж явна. Ихтамир, Хөхнуурын оройгоор бэлчиж идээшдэг 1500 сарлагаа хурааж, байгалийн сайхныг биширч, морьтой гэлдэрч явах нь түүний хувьд дээдийн жаргал ажээ. Уулын оройгоор бэлчих 1500 сарлаг ч сүртэй нь аргагүй биз ээ. Харах төдийд л нүд дүүрч, сэтгэл баясмаар. Гэвч дөрвөн улирлын турш мал сүрэг хариулж, өсгөж үржүүлнэ гэдэг хэн бүхний санаанд багтаж, чадах ажил биш ээ. Мянган мэргэжлийн эзэн малчин Ц.Доржсүрэн гуай Улаанбаатар хотод ганц, хоёрхон хоноод л дотор нь давчдаж, гэрээ санаж, сарлагтаа санаа нь зовж “Бушуухан л буцах минь” хэмээн яарч суугаа болов уу. Өчигдөр түүний малч ухаан, нөр их хөдөлмөр, гавьяаг нь төр засгаас үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан билээ. Ц.Доржсүрэн баатрын ажил, амьдралынх нь талаар цөөн хором ярилцсанаа уншигч танд хүргэе.

Тэрбээр Архангай аймгийн Ихтамир сумын уугуул. Эцэг, эхээс хоёулаа, айлын бага хүү. Ээжийнхээ 41, 42 насанд мэндэлсэн гэдэг. Түүний ах Гавьяат эмч. Ховорхон тохиолдол байгаа биз. Хүний хоёр хүү нэг нь гавьяат, нөгөөх нь Хөдөлмөрийн баатар болно гэдэг сайхан юм. Тэднээр үр хүүхэд, хань ижил, ах дүү хамаатан садангаараа бахархаж, нутаг орныхоо нэрийг гаргаж, бусдын хүндлэлийг хүлээх хувьтай улс юм. Ц.Доржсүрэн гуай дөрөвдүгээр анги төгссөн цагаасаа тасралтгүй мал маллаж, түүний ашиг шимийг хүртэж явна. Сургуулиас гарсан даруйдаа аавынхаа морийг аргамжиж, мал маллах их ухаанд суралцаж, хазаар, ногт, сур зэрэг эдлэл хэрэглэл, малтай яаж хэрхэн харьцах талаар ааваасаа сурсан гэдэг. Удалгүй малд нүдтэй болж, өөрийнхөө ч тэр бусдын малыг ч анддаггүй мэддэг болжээ. Түүнийг дөрөвдүгээр ангиа төгсөж, малчин болоход нь тэднийх нэгдлийн 30 толгой малтай байж. Удалгүй 16 нас хүрч албан ёсоор паспорт аваад малчин болсон гэдэг. Ц.Доржсүрэн тухайн үед “Малаа яаж алдалгүй хариулах вэ” гэж бодож байснаас “Хөдөлмөрийн баатар болно” гэж зүүдэлж ч явсангүй” гэнэ. Тэрбээр “Улсын сайн малчин, Хөдөлмөрийн баатар болно гэдэг ямар хэцүү гэж санана. Хэн бүхний санаанд багтах амар зүйл биш шүү дээ” хэмээн халаглаж сууна. Тэрбээр чин сэтгэлээсээ хичээж, төсөөлшгүй их хүч хөдөлмөрийн хариуд Хөдөлмөрийн баатар боллоо” гэв. Мал өсгөж, таргалуулахын тулд чадах бүхнээ хийж, өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл 52 жилээ зүтгэж яваа малчин.

Тэрбээр 1977 онд гэр бүл болж, зургаан хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн гэнэ. Тэднийх хоёр хүүгийнхтэйгээ айл, саахалт. Тэд анх гэр бүл болохдоо 17 малтай байсан гэнэ. Түүний тав нь сарлаг байжээ. Харин тэднийг таван сарлагийг 2000 хүртэл өсгөж чадсан хөдөлмөрч гэр бүл. Түүний ханийг Дагийцэгмэд гэдэг. 2007 онд 100 тугал эндэгдэлгүй өсгөж, алтан тугалын эзэн болсон гавьяатай. Харин Ц.Доржсүрэн 2005 онд 5000 хонь, 400 үхрээр улсын сайн малчин болж, 2015 онд 1500 сарлаг тоолуулж, сарлагийн баяр хийж байжээ. Одоо ч 1500 сарлаг хариулж Хөдөлмөрийн баатар боллоо. Түүнд аваагүй шагнал, хийгээгүй ажил ч гэж үгүй.
Өнгөрсөн хугацаанд тэрбээр 30 орчим хүнийг малчин болгож, ажил амьдралыг нь дэмжиж, өөд нь татсан гэнэ. Малчид нь одоо амжиргааны малтай, гэр оронтой сайхан амьдарч байгаа аж. Тэрбээр хониороо улсын аварга болчихоод сарлаг өсгөх сонирхолтой болжээ. Тэрбээр сарлагийнхаа тухай ярихдаа “Сарлаг дандаа уулын оройд байдаг амьтан. Сэрүүн газар байлгавал нүд нь сэргэг, сайхан байдаг. Харин нам дор газар нүд нь өвдөж, төлийн бойжилт, хээл авалт нь муу байдаг юм. Харин төллөх цагт нь гаднаа хурааж төллүүлдэг. Манайх 300 орчим сарлаг сааж, төлийг нь бойжуулж, ашиг шимийг нь хүртдэг. Сарлаг мал ихтэй газар тогтохгүй, идээшилдэггүй. Өвөл арванхоёрдугаар сар хүртэл саадаг. Зуны цагт өдөрт 200 орчим литр сүү гардаг юм. Түүгээрээ цагаан идээгээ боловсруулж аарц, ааруул, айраг, өрөм зөөхий бүгдийг бэлддэг.Цас ихтэй, халтиргаатай үед уулын оройгоор явахад хэцүү. Малчин хүний ганц хардаг зүйл нь цаг агаар байдаг. Малаа цаг агаар харж байгаад нөмөр дулаан газар бараадуулдаг. Сарлаг үсэрхэг амьтан болохоор уруудах нь бага. Уулын оройгоор чанартай өвс ургадаг. Мөн эмийн ургамал их байдаг учир сарлаг сорчилж иддэг. Тиймээс тарга хүч сайн авдаг. Сарлагын мах сүү, аарц, өрөм сайхан байдаг учир нь идэж буй ургамалтай нь холбоотой” гэсэн юм. Мөн тэрбээр Ерөнхийлөгч намайг “Малаа сайн өсгөж, түүнийхээ үр шимийг түгээгээрэй” гэж хэлсэн. Хэлсэн үгэнд нь урам зориг орж, баярласан. Маргааш нутаг руугаа явна. Сум орон нутгийнхан баяр хүргэж холбогдсон. Намайг хүлээж авна” гэсэн. Гэр рүүгээ явахдаа аймаг, сумаараа орно” гэлээ.

| ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ц.ДОРЖСҮРЭН: Таван сарлагтай амьдралаа эхлүүлж байхдаа төрийн хайр хишгийг хүртэнэ гэж төсөөлөөгүй |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |