Тэр дорно. Бүтээлийнх нь амт, үнэр, агаар ч дорно зүгийн өнгө аястай. Өөрөө ч "Дорно зүгт би өвс болж төрнө" хэмээн итгэлтэй хэлж чадсан. Өвс бүхэн түүний шүлэгт амь орж, амьдарч, амьсгалж, хэзээ ч хатаж, хорчийхгүйгээр мөнх оршдог. Цогтой бөгөөд гүн бодлогошрол дүүрэн ерээд оныхны нэгэн бүгээн анир бол яруу найрагч Ц.Бавуудорж. "Салхин зүгээс цэцгийн цагаан цомирлог дэлгэнэ..." гэж шүлэг шиг мөрөөр номоо нэрлэж, сар, нар, өвс мэт шүлгүүдээ Монголын яруу найргийн торхонд үлдээн яваа.
Анх түүний тухай ааваасаа сонсож, арван жилд харин "Монголын их амар амгалан" шүлгийг нь цээжилж байлаа. "Мордож буй улаан дээлтэй өвгөн, Монголын их амар амгалан" гэх мөртийн өвгөн нь Ц.Бавуудорж найрагч өөрөө мэт л санагддаг байв. Түүнчлэн "Эрдэнийн сормуусаа униарт дүрж адуу унтах, Монголын их амар амгалан" гэж мэдэрсэн гэхээр гайхалтай санагдахаас гадна голын хөвөөнөө түүний шүлгүүдээс уншиж ганцаар суухад байгальтай ярилцаж, тэдний мөн чанарт нэвтрэн орох шиг болсон сон. Угаас амар амгалант хөдөө талын өнгө хоршлыг ингэж чимээлэх нь хэчнээн билээ.
Баруун мөрөн дээр минь
Амар амгалангийн суу билиг
Зүүн мөрөн дээр минь
Ариун дурлалын
Буурал хөгжимч завилсан
Амирлангуйн нууцат дорно билээ, би...

-УРАН БҮТЭЭЛЭЭ ЭХЭЛСЭН ҮЕ-
Тэрбээр 1990 оноос уран бүтээлийн гараагаа эхэлж, "Бүгээн анир", "Гүмүда" нэрт шүлгийн номоо хэвлүүлжээ. Мөн "Монголын их амар амгалан", "Дорно зүгт өвс болно", "Дотоод сансар" бүтээлүүд түүнийх.
Шүлэгт нь өвс яруусаж, уулс гэрэлтэж, морьтой хүн явж, өрнө, дорно хоёр мөрөн дээр нь завилж, дөрвөн улирал болж, эр хүн ятгатай дуулна.
Нар, сар, огторгуй, цагаан гэгээ, манант үдэш гээд хүн болоод юмсын гэрэлтэй, гэгээтэй бүхэн түүний шүлэгт оршино.
Ингээд Соёлын гавьяат зүтгэлтэн болоод удаагүй түүнтэй Завхан нутгийн нэгэн үйл ажиллагааны үеэр таарч цөөн асуултад хариулт авснаа уншигч танд хүргэж байна.
-30 ГАРУЙ ЖИЛИЙНХЭЭ ХӨДӨЛМӨРИЙГ ҮНЭЛҮҮЛЖ СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЛЭЭ-
-Юуны өмнө танд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд баяр хүргэе. Одоо ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Баярлалаа. Сүүлд "Уянгын шүлгүүд" нэртэй ном гаргасан. Одоо ихэвчлэн хүүрнэл зохиолын төрлөөр бичиж байна. Мөн жүжиг, киноны зохиолын ажилтай сууж байна.
-Хүүрнэл зохиол бичиж байгаа энэ үедээ та шүлэг бичих, хүүрнэл зохиол туурвих хоёрын ялгааг илүүтэй мэдэрч байгаа болов уу?
-Мэдээж өөр. Үргэлжилсэн үг гэдэг утга зохиолын бүр том төрөлдөө ороод явна шүү дээ. Илүү ч их зүйл унших, мэдрэх хэрэгтэй болно. Тиймээс хичээж, суралцаж л явна.
-Энэ жил яруу найрагч О.Цэнд-Аюуш "Болор цом"-ын эзэн боллоо. Болор цом наадмын өнгө төрхийг хэрхэн харж байна вэ?
-Завхан нутаг эртнээсээ яруу найргийн гал голомт болсон газар. Тухайлбал, Б.Явуухулан болон түүнээс өмнө олон алдартай яруу найрагч, зохиолчид байсан. Завхан аймгаас хоёр ч яруу найрагч "Болор цом" хүртсэн. Энэ жил гурав дахь "Болор цом"-ын эзэн тодорлоо. О.Цэнд-Аюуш монгол түмний хайрыг татсан сайхан яруу найрагч. Завхан нутгийнхаа яруу найрагчдын нэрийг өргөж "Болор цом"-ын эзэн болсонд баярлаж байгаа. Ер нь бол "Болор цом"-ын эзэн гэж тодорч байгаа боловч сайн бичиж, сэтгэдэг яруу найрагч олон. Яруу найрагчид үе үеэрээ төрдөг. Манай ерээд оныхон бол Монголын уран зохиолд том хувь нэмрийг оруулсан төдийгүй бүгд сайн уран бүтээлч болж, салбараа манлайлж байна. Тухайлбал, Ц.Хулан, Б.Ичинхорлоо гээд цөм л Болор цомын эзэн болж, өөр өөрсдийн өнгө аясаар бүтээлээ туурвисан. Цаашлаад, А.Эрдэнэ-Очир, Б.Галсансүх, Г.Аюурзана, Л.Өлзийтөгс гээд хэнд ч ам бардам хэлэх сайхан зохиолчид бий. Бид өнөөдөр ямар ч байсан 30 жилийнхээ оюун бодол, хөдөлмөрийг шалгуулчихаад, цаашид улам олон зүйл хийхээр тэмүүлцгээж байна.
-Цар тахалтай хоёр жилийн хугацаанд зохиолч, найрагчидтайгаа уулзалгүй удсан байх?
-Естой уулзалдахгүй байсаар сая "Болор цом" наадам дээр нэгэнтэйгээ уулзаж, сэтгэл ханалаа. Азаар бид их азтай улс юм. Энэ хугацаанд нэг нь ч гээгдэлгүй мэнд сайхан байж, их наадам дээрээ уулзаж, шинээр бичсэн шүлэг зохиолоо дуудлаа. Нөгөө талаар сүүлийн хоёр жил хүн өөр рүүгээ чимээлж, уран бүтээлээ гаргах, өөртэйгээ тулж харилцсан өдөр хоногууд өнгөрлөө. Тэгээд энэ жил Монголын уран зохиолын ертөнцөд 30 гаруй жил алхсан хөдөлмөрөө үнэлүүлж, Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнагдсандаа баярлаж сууна.
Яруу найрагчид үе үеэрээ төрдөг. Манай ерээд оныхон бол Монголын уран зохиолд том хувь нэмрийг оруулсан төдийгүй бүгд сайн уран бүтээлч болж, салбараа манлайлж байна.
| ДОРНЫН ИХ ЯРУУ НАЙРАГЧ Ц.БАВУУДОРЖ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |