Түүний дархан мэх тавхайлдаж ард нь гарах, хөл авах гэнэ лээ. Хэдхэн хоногийн өмнө ДАШТ-ий +100 кг-ын жинд хүрэл медаль хүртэж, түүхэнд бичигдсэн тамирчин бол аймгийн заан М.Лхагвагэрэл юм. Тэрбээр хэдхэн сарын өмнө “Токио-2020” олимпын наадамд тавдугаар байр эзэлсэн нь аз биш гэдгийг баталж дараагийн ДАШТ, олимпын наадмын найдвар гэдгээ харууллаа. Үе дамжсан бөхийн удамтай түүний талаар аавтай нь цөөн хором ярилцлаа.
-Таны хүү М.Лхагвагэрэл ДАШТ-ий хүнд жингээс медаль хүртэж буй Монголын анхны тамирчин боллоо. Таны хөл газар хүрэхгүй баярлаж суугаа даа?
-03:00 цагт хүүгийнхээ барилдааныг дээлийнх нь захыг мушгиж үзлээ. Үнэхээр сэтгэл догдолж, хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн шүү.М.Лхагвагэрэлийг 11 настай байхад ээж нь бурхан болсон юм. Би хоёр хүүтэйгээ үлдэж, амьдрал хэцүү байх цагт Б.Адъяахүү багш манайд ирж “Лхагваа хүү бөхөөр хичээлвэл сайн бөх болно” гэж хэлээд тэд багш шавийн барилдлагатай болсон. Тэр цагаас өнөөдрийг хүртэл Б.Адъяахүү багшид маш их баярлаж явдаг. Мөн шигшээ багийн дасгалжуулагч Баттулга, Батзориг болон бусад багш нар, хамт олонд нь баярлаж сууна. Багш, шавь хоёрын зорилго биелж байхыг харах сайхан байна шүү. Сум орон нутгаас улс, дэлхий дахинд амжилттай барилдахаар Монголын ард түмэн бүгд баясан цэнгэж байна.

-Тухайн үед М.Лхагвагэрэл барилдах сонирхолтой байв уу. Эсвэл тохиолдлоор Б.Адъяахүү багшийн шавь болсон юм уу?
-Би өөрөө барилддаг байсан болохоор хүүгээ 5-6 настайгаас нь барилдуулъя гэж шийдээд уралдаан, тэмцээнд оруулдаг байсан. Өөрөө төдийлөн сонирхолгүй байсан юм. Би дагуулж тэмцээн, уралдаанд оруулдаг байлаа. Гэхдээ үеийнхээ хүүхдүүдийн дунд бие томтой, бөхийн галбиртай, эвсэлтэй хүүхэд байсан. “Аваргын гараа” гэх хүүхдийн барилдаанд барилдаж шагналт байр эзэлдэг байсан юм. Тэр цагаас Б.Адъяахүү багш харж байсан юм билээ. Хань минь бурхан болоод 10-аад хонож байхад манайд ирж Лхагвагэрэлтэй багш, шавь болсон. Б.Адъяахүү сайн дасгалжуулагч, багшаас гадна хүнийг зөв хүн болгож хүмүүжүүлж, төлөвшүүлэхдэг мундаг хүн. Б.Адъяахүү “Аварга” дээд сургуулийн багш байсан болохоор миний хүү “Аварга” дээд сургуульд сурч, дотуур байранд нь амьдардаг байсан юм. Тэгэхээр миний хүүгийн ололт амжилт “Аварга” дээд сургуулийн багш, дасгалжуулагч, хамт олонтой салшгүй холбоотой гэж боддог юм шүү.
-Таны хүү ямар зан төлөвтэй вэ. Спорт хүнийг их төвөлшүүлдэг гэсэн?
-Манай хүү бага байхаасаа дуу цөөтэй, номхон дөлгөөн, бүрэг ичимхий хүүхэд байсан. Одоо ч хэвээрээ. Гэхдээ юм үзэж нүд тайлж, хамт олонтой болсон учир давгүй сайхан яриа хөөрөөтэй болсон санагдсан. Спорт хүнийг зөв хүн болгож хүмүүжүүлдэг гэдэг нь үнэн шүү дээ.
-Хүү нь хэзээ эх орондоо ирэх вэ. Та тосож авахдаа бэлдэж, догдлоод л сууна уу?
-Энэ сарын 11-12-нд ирэх сурагтай байна. ДАШТ-ээс +100 буюу хүнд жинд манай улсын тамирчид медаль хүртэж байгаагүй юм байна лээ. Түүнийг сая л мэдсэн. Миний хүү анхных нь боллоо. Х.Баянмөнх аварга /-100/-д барилддаг, Ж.Мөнхбат аварга 97 кг жинд барилдаж ДАШТ-ээс медаль авч байсан юм байна. Тиймээс хүүгээ ирэхэд нь тосож авахгүй бол болохгүй. Өмнө нь уралдаан тэмцээн ороод амжилт гаргаад ирэхэд нь тосож авч байгаагүй юм.

-Таныг барилддаг байсан гэж сонссон. Бөх хүн хүүгийнхээ барилдааныг хэрхэн үздэг юм бол?
-Хүүтэйгээ барилдах бөхийн барилдааныг үзчихээд, хүүдээ яаж барилдах, ямар мэх хийхийг нь хэлдэг. Тэгээд хүний үг авсан байна уу, үгүй юү гэж хараад суудаг даа. Ер нь багш нь юм шиг үздэг.
-Таны хүүгийн талаар багш дасгалжуулагч нар нь хэрхэн үнэлдэг вэ?
-Миний хүү ДАШТ-д хүрэл медалын төлөө өнгөрсөн жилийн Азийн аварга Казахстан Улсын бөхтэй барилдсан. Барилдаан дөнгөж эхлээд хоёр оноо алдсан. Дараа нь түүний хөлийг авч ард нь гараад хоёр оноо авч, шахаж хэрээс хийж хоёр оноо авсан. Дараа нь дэвжээнээс түрж гаргаад 5-3 хожсон. Намхан хүнийг тавхайлдаж ард нь гарна, хөл авдаг. Хоёр гарын ажиллагаа сайтай гэж багш, дасгалжуулагч нар нь ярьдаг.

-Та бөхийн удамтай юу?
-Манайх бөхийн удамтай. Миний аав аймгийн начин Доёд гэж хүн байсан. Би аймгийн арслан, самбо бөхийн спортын мастер цолтой. Манай ээжийн талд улсын начин Данигай гэж хүн байсан тэгэхээр хоёр талдаа бөхийн удамтай. Би 10 орчим жил барилдсан хамгийн сүүлд хөлөө гэмтээчихээд дахиж барилдаагүй.
-Та аавынхаа барилдааныг мэдэх үү. Бага байхад нь барилдаж байсан байх?
-Би аавынхаа барилдаж байсан үеийг мэдэхгүй. Зодог тайлах үеийг нь мэддэг.
-Нутгийн иргэдээс аавынхаа барилдааны тухай сонсож байв уу?
-Миний аавыг хөл муутай ч цээжиндээ бяртай гэж ярьдаг байсан. Аймгийн наадамд нэг удаа тав давж, аймгийн начин цол хүртсэн юм билээ. Тэгээд дахиж барилдаагүй гэдэг. Харин зэргэлдээ сумуудад сайн барилддаг байсан.

-Таны хүү Завхан аймгийн Яруу суманд төрж, өссөн үү?
-Улаанбаатар хотод төрж, өссөн. Цэцэрлэгт байхдаа суманд байсан. Сургууль ороход нь манайх хот руу нүүсэн юм.
-Та хүүгээ уралдаан тэмцээнд явахад нь юу захидаг вэ. ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ өөрт нь хэлж байгаагүй сэтгэлийн гүндээ хадгалдаг үгээ хэлэхгүй юү?
-Би хүүдээ бэлтгэл, амралтаа зөв зохицуулаарай гэж хэлдэг. Бэлтгэлээ байнга давуулан биелүүлж, өөрийнхөө төлөө зүтгэх, хичээх хэрэгтэй гэж захидаг даа. Хүү минь ДАШТ-ээс медаль хүртэхэд таньдаг, таньдаггүй хүн бүр баяр хүргэж, магтаж сайшааж байна. Хүний хайр хүндэтгэлийг даана гэдэг хэцүү шүү. Тиймээс “Ард олныхоо хайр хүндэтгэлийг дааж, хүндэтгэж яваарай” гэж хэлье.
-Та хүүгээсээ илүү хүүгээ бөх болгох мөрөөдөлтэй байсан юм шиг санагдаж байна?
-Тиймээ. Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд л зүтгэх байсан. Мөрөөдлийн минь нэгэн хэсэг биелж байгаад баяртай байна. Бөхийн спортоор хичээллэсний ачаар бурхны оронд байгаа ээжийгээ баярлуулж байгаадаа, миний хүү.
| М.ЛХАГВАГЭРЭЛИЙН аав Д.МӨНХТӨР: Би хүүгээ “Бөх болохгүй” гэсэн бол “Болгоно” гээд зүтгэх байсан даа |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |