Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын харьяат Д.Баярхүү 20 жил уралдааны морь унаж байгаа. Тэрбээр өдгөө 37 настай бөгөөд 17 настайгаасаа морь унаж эхэлсэн байна. Бид түүнтэй холбогдож, цөөн хором ярилцлаа.
-Сайн байна уу, та. Таны морь унаж байх үеийн зураг цахим орчинд цацагдаад байгаа ?
-Сайн, сайн. Миний морь унаж байгаа зургийг цахим орчинд хэн нэгэн тавьснаас болоод хүмүүс намайг их сонирхож байгаа бололтой. Би чинь эгэл жирийн иргэн шүү дээ. Бусдаас ялгарах зүйл нь бага зэргийн л жижигхэн биетэй болов уу. Өөр ч надад хүнд гайхуулаад байх сонин зүйл байхгүй дээ. Тэр зургийг болдог бол цахим орчинд хэн тавьсан гэдгийг нь мэдэж, устгуулмаар л байна шүү. Би гэр бүл зохиогоогүй бөгөөд Хөлөнбуйр сумын төвд ээж, ахынхаа гэр бүлтэй хамт амьдардаг. Сумандаа мал хариулж, хэдэн төгрөг олж амьдралаа залгуулдаг юм. Би 2001 оноос өнөөдрийг хүртэл хурдан морь унаж байгаа.

-Та ямар насны морь унадаг вэ?
-Ихэвчлэн азарга, их насны морь унадаг. Би моринд их сонирхолтой. Тийм болохоороо өнөөдрийг хүртэл хурдан морь унаж байгаа. Хурдан морь унахаар сэтгэл сэргээд сайхан байдаг. Морь барианд орохыг үзээд зогсож байгаа хүн бүр догдолж, баярладаг шүү дээ. Тэгэхээр их сонин мэдрэмж төрдөг дөө. Тийм л учраас би хурдан морь унах дуртай байдаг юм.
-Сумынхаа уяачдын морийг унадаг уу. Эсвэл өөр аймаг, сумын уяачдын морь унах уу?
-Үгүй. Би сумынхаа уяачид болон найзуудынхаа морийг унадаг. Өөр сумын уяачдын морь унадаггүй шүү.
-Та хэчнээн айраг, түрүү авч байсан бэ?
-Тодорхой хэлж мэдэхгүй байна. Хэд хэд байгаа гэж бодож байна. 2018 онд Дорнод аймгийн наадамд уяач А.Одхүүгийн азаргыг унаж, аман хүзүүнд орсон. Энэ л миний хамгийн том наадам байсан даа.

-Нууц биш бол та хэдэн килограмм жинтэй вэ?
-Би 30 килограмм жинтэй. Өнчин тархины дутагдал гэх өвчний улмаас өсөлт зогссон юм билээ. Яагаад, ямар шалтгааны улмаас өсөлт зогссоныг мэдэж чадахгүй явсаар 2015 онд оношоо мэдэж авсан. Уг нь хүүхэд байхдаа эмчлүүлсэн бол эдгэрэх боломжтой байсан гэж эмч хэлсэн. Намайг бага байхад ямар нэгэн эмгэг мэдрэгддэггүй байсан юм билээ. Хүний амьдрал учраас мөнгө, санхүүгийн асуудалтай тулгарч, тэр бүр эмнэлгээр явах боломж надад байгаагүй.
-Таныг сайд асан Ч.Улааны морийг унадаг байсан. “Тэднийх надад өсөлт зогсоох тариа хийсэн гэж ярьдаг” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэн байна лээ. Энэ үнэн үү?
-Худлаа мэдээлэл байна. Надад өсөлт зогсоох тариа хийгээгүй. Тийм боломж байхгүй. Би Улаан гэх хүний морийг унаж байгаагүй. Миний талаар худлаа мэдээлэл бичсэн иргэдэд хандаж хэлэхэд “Миний зовлонгоор битгий жаргал хийгээрэй” гэж гуймаар байна. Өвчний улмаас биеийн өсөлт зогссон шүү. Миний ах нар том биетэй хүмүүс байдаг. Манай удамд намхан хүн байхгүй ээ. Миний аз дутсан юм уу, хувь тавилан юм уу ийм л болчихсон. Уг нь ах нар шигээ сайхан биетэй, өндөр хүү болох байсан гэж ээж минь ярьдаг. Миний ээж 76 настай буурай бий. Насаараа л миний амьдралд санаа зовж, миний дэргэдээс алхам ч холдоогүй хүн.
-Одоо таны биед ямар нэгэн зовиур илэрч байна уу?
-Одоогоор ямар нэгэн зовиур илрээгүй. Сүүлийн үед хурдан морь унахаар их ядардаг болсон байна лээ.
-Та хэдэн нас хүртлээ хурдан морь унах бодолтой байна вэ?
-“100 жилийн ойгоор хурдан морь унаад болъё” гэсэн бодолтой байсан. Энэ жилээс морь унахгүй гэж бодож байгаа.
| УНААЧ Д.БАЯРХҮҮ: Өнчин тархины дутагдлаас болж өсөлт зогссон. Морь унуулахын тулд надад тариа хийсэн гэдэг нь худал |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |