Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц өнгөрсөн зургадугаар сарын 2-ноос эхлэн Дорнод аймаг хүртэл нийт 2127 километр зайд 46 өдөр гүйж энэ сарын 17-нд бариандаа очсон юм. Эх орны баруун хязгаар Ховд аймгаас зүүн хязгаар буюу Дорнод аймаг хүртэл өдөрт 45 км зайд гүйж, Монголын зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж буй түүний үйлдэлд талархан Батлан хамгаалах яамнаас түүнд таван сая төгрөгийн хандив өгсөн бөгөөд Э.Даваажамц тэрхүү хандиваар хүүхдийн эмнэлэгт амьсгалын аппарат авч өгөхөөр болсон юм. Түүнтэй 46 өдрийн гүйлтийнх нь талаар ярилцлаа.
-Эх орны баруун хязгаар Ховд нутгаас зүүн хязгаар хүртэл 46 өдөр гүйж бариандаа очлоо. Зорилгодоо хүрэх тэр үеийн мэдрэмж ямар байсан бэ?
-Мэдээж, зорьсон зорилгодоо хүрнэ гэдэг хамгийн сайхан шүү дээ. Сэтгэгдэл маш өндөр байна. Ховд аймгаас зургадугаар сарын 12-нд гараад 46 өдөр гүйсний эцэст энэ сарын 17-нд Дорнод аймагт буюу зорьсон газар, санасан бариандаа ирлээ. Энэ хугацаанд нийт 2127 километр зайг туулсан байна.
-Цэргийн хувцастай халуун нар, хүйтэн бороо, шороон шуурганаар 46 өдөр гүйнэ гэдэг амаргүй болов уу. Энэ хугацаанд танд ямар бэрхшээл тулгарсан бэ?
-Аадар бороо, шороон шуурга, халуун нар гээд цаг агаарын янз бүрийн үзэгдэлтэй нөхцөлд гүйсэн. Зогсолтгүй гүйж байгаагийн улмаас халууцаж, хөлс гарах, нэмээд дээрээс төөнөх халуун наранд хөлс их алдаж, улмаар шингэн гадагшилж, ам цангах дутагдалд орох үе байсан. Биеийн эрдэс бодисоо хөлсөөрөө гадагшлуулж байна гэсэн үг шүү дээ. Ийм бэрхшээл надад өдөр бүр тулгарсан. Эрдэс бодисоо нөхөхийн тулд идэж, ууж байгаа хоол унднаас эхлээд бүхнийг анхаарч явсаар бариандаа ирлээ.
Өдөрт 90 километр зайд гүйж, хувийн рекордоо эвдэхийн тулд их хичээсэн
-Ер нь цаг агаарын нөхцөл байдал таны гүйлтийн төлөвлөлтөд хэрхэн нөлөөлсөн бэ?
-Шороон шуурга, аадар бороо гээд цаг агаарын аюултай үзэгдэл мэдээж амаргүй. Тухайлбал, шороон шуурга хаанаас, аль зүгээс шуурч байна вэ гэдгээс хамаарч гүйлтэд нөлөөлсөн. Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай зэрэг аймгуудын онцлог нь шороон шуурга араасаа шуурдаг юм билээ. Харин Хэнтий, Дорнод чиглэл рүү явахад урдаас шуурч байсан. Энэ нөхцөлд салхи сөрж гүйнэ гэсэн үг. Ер нь гүйхэд их хүндрэлтэй. Храин салхинд туугдаад, араас шуурч байвал гүйхэд хүндрэл бага.
.jpg)
Халуун наранд хөлс алдах, хөлрөх үед биеийн эрдэс бодисоо алдах тул наранд хална гэдэг мөн л хүнд. Миний хувьд борооноор гүйх л хамгийн хэцүү байсан. Гүйж байх үзедээ борооны усанд норохоос илүүтэй ямар нэгэн асуудал гарахгүй ч борооны дараа нойтойн хувцастайгаар гүйлтээ үргэлжлүүлэх, норсон хувцас хатахгүй байх, бие нялхраад маргаашийн өглөөний гүйлтэд хамаг бие хөндүүрлэдэг.
-Өдөр бүр гүйж буй учир амралт болон хоол ундаа зохицуулах шаардлагатай байсан байх. Та үүнийг хэрхэн зохицуулж байв?
-Өглөөний гүйлтэд би цай уудаггүй. Гүйлтийнхээ дараа хоол хийж идээд, өдөр, орой нь дахин хоол хийж иддэг байсан. Ингээд оройны гүйлтийнхээ дараа хоол идчихээд амрах гэсэн төлөвлөгөөтэйгөөр гүйсэн.
-Хүргэн ах болон эмч, эхнэр тань 46 өдрийн турш хамт байсан шүү дээ. Энэ хугацаанд хүүхдүүдийг нь өвөө эмээ нь харж байв уу?
-Хүүхдүүдээ их санасан. Гар утсаар ярих болгонд “Ирэх болж байна уу. Хэзээ ирэх гэж байна вэ” гэж асуудаг байсан. Тэгж асуух бүрт нь “За, аав нь хэдхэн хоногийн дараа очно” гэж хариулсаар гүйж байлаа. Энэ хугацаанд миний хүүхдүүд эмээ дээрээ байсан юм. Ээж минь надтай гар утсаар ярих бүрдээ “Хүүхдүүдийг нь сайн харж байгаа. Миний хүү биеэ бодож яваарай. Хэт их ядрав аа” гэж урам зориг өгсөөр ирсэн.
-Ингэхэд та ер нь гэргийтэйгээ хэзээ танилцаж, ханилан суух болсон бэ?
-Эхнэр бид хоёр 2005 онд анх танилцаж байлаа. 2008-2014 онд оюутны байранд хамт амьдарч байлаа. Ингээд 2014 онд хурим найраа хийж, өдгөө гурван хүүхдийн эцэг эх болсон байна. Эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймагтаа амьдарч байна.
-46 өдрийн турш гүйхэд тань ард түмэн тантай хамт байсан. Дамжин өнгөрөх аймгийн иргэд хэрхэн угтаж авсан бэ?
-Хүн бүхэн цахим сүлжээгээр дамжуулан хаана гүйж явааг минь сайн мэдэж байсан. Тийм болохоор дамжин өнгөрөх аймгийн иргэд намайг маш сайхан хүлээж авсан. Замын хажуугаар өнгөрч буй автомашин, мотоциклтой хүмүүс, дөхөж очиж буй нутгийн иргэд “Гүйж яваа хүн маань хаана байна. Хэдэн километрийн цаана явна” гэх мэт сураг ажиг тавьж, зарим нь манай багийнхны гар утаны дугаарыг олж хэдэн өдрийн дараа нутагт нь очихоор байгааг асууж тодруулж байгаад хүрэд очиход баяр хүргэж, их сайхнаар угтаж авсан. Иймэрхүү байдлаар 46 өдөр гүйсэн байна.
-Өдөрт хамгийн ихдээ хэдэн километр замыг туулсан бэ?
-Ховд аймгаас Баянхонгор хүртэл өдөрт 40-45 километр зайд гүйсэн. Баянхонгор аймгаас Хэнтий хүртэл өдөрт 50 километр зайд гүйж байгаад Хэнтийгээс цааш Дорнод хүртэл өдөр бүр 60 километр зайд гүйсэн. Өнгөрсөн зургадугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумаас Лүн өнгөртөл хувийн рекорд хийж үзсэн. Тэгэхэд өдөрт хоол цай уух цагаа багасгаас өдөрт 90 километр зайд гүйсэн.
-Нэг өдөрт 90 километр зайд гүйнэ гэдэг амаргүй байх. Таны хувьд тодорхой хугацаанд тогтмол гүйлт хийж асан учир бэлтгэл хангалттай байсан уу?
-Улаанбаатар хотоос гараад 90 километр зайд гүйж, өөрийн хувийн рекордоо эвдэхийн тулд их хичээсэн. Тэр үед бие хөнгөрчихсөн, сэтгэл санаа ч сайхан байсан. Гэхдээ эхний 85 орчим километр зайд гүйгээд биед ядралт мэдрэгдсэн. Сүүлийн таван километрийг гүйсээр байгаад санасандаа хүргэж хувийн рекордоо эвдсэн.
-46 өдөр гүйлт хийсний дараагаар таны биеийн жин хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-Эхний удаад гурван сар гаруй хугацаанд бэлтгэл хийсэн. Тэгэхэд нийт 10 килограмм жин хаясан. Гүйлт эхлээд бариандаа очсоныхоо дараа биеийн жингээ үзтэл нийт зургаан килограмм жин хаясан байна лээ.
| Э.ДАВААЖАМЦ: “Аав нь хэдхэн хоногийн дараа очно” гэж хүүхдүүддээ хэлсээр гүйж байлаа |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |