Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баттулгатай “Ирээдүйгээ хамгаалъя” аяны талаар болон тус аяны хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцлаа.
-Цагдаагийн ерөнхий газраас “Ирээдүйгээ хамгаалъя” аяныг эхлүүлж байгаа. Энэхүү аяны талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Цагдаагийн ерөнхий газраас жил бүр авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг, зөрчлөөс иргэдээ урьдчилан сэргийлэх зорилгоор томоохон аян, арга хэмжээнүүдийг зохион байгуулсан нь тодорхой эерэг үр дүнд хүрч, иргэдийн зүгээс талархалтай хандаж, тухайн аян, арга хэмжээг дурсдаг, ярьдаг, хүлээдэг болсон байна. “Ковид-19” цар тахлын улмаас 2020 онд дотоодын аялал эрс нэмэгдсэн. Мөн энэ онд дотоодын аялал ирэх саруудад ихсэх төлөв байгаа тул Цагдаагийн ерөнхий газраас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээг зургадугаар сарын 25-ны өдрөөс наймдугаар сарын 10-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд “Ирээдүйгээ хамгаалъя” уриатайгаар улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж, эхлүүлж байна.
Дээрх хугацаанд иргэд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо аялалд явж, нийслэлээс орон нутгийг зорих, буцаж ирэх замын хөдөлгөөн нэмэгддэг. Мөн зам тээврийн ослын 65-70 хувь нь орон нутгийн замд бүртгэгддэг.
Иргэд орон нутгаар аялалд явахдаа үр хүүхэд, аав, ээж, гэр бүл, найз нөхдөөрөө бөөндөө ихэвчлэн явдаг. Тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж яваа гэр бүлийн гишүүдийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хувь заяа зөвхөн нэг хүний буюу тухайн жолоочоос шууд хамааралтай байдаг. Иймд бидний ирээдүй болсон үр хүүхэд, бяцхан зүрхнүүдээ, гэр бүлээ та л хамгаалж чадна гэсэн уриатайгаар энэ удаагийн аян, арга хэмжээ зохион байгуулж байна. Мөн “Оюу-толгой” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Цагдаагийн ерөнхий газартай хамтран зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа аяныг гурав дахь жилдээ санхүүжүүлж, хамтран оролцож байгаад талархал илэрхийлж байна. Төрийн бус байгууллага болон иргэдээс арга хэмжээнд хамтран оролцох санал хүсэлтүүд ирсээр байгаа нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагаа бэхжиж байгааг харуулж байна.
-Тус аяны хүрээнд ямар ажил, арга хэмжээг хэрэгжүүлэх вэ?
-“Ирээдүйгээ хамгаалъя” аян, арга хэмжээний хүрээнд иргэддээ зам тээврийн ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, хүүхдийг осолд өртөхөөс хамгаалах, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг үе шаттай зохион байгуулахаас гадна замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч, зорчигч нарт зөв дадал, хандлага, соёлыг төлөвшүүлж, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, жолоочоос гадна зорчигч нарын хариуцлагыг нэмэгдүүлэх, нийслэл болон орон нутгийн замд цагийн менежменттэй эргүүл ажиллуулах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалтууд тогтмол хийгдэнэ. Түүнчлэн Дорноговь аймгийн Сайншандаас Замын-Үүд сум хүртэлх замд тээврийн хэрэгслийн дундаж хурд хэмжигч иж бүрэн камерыг суурилуулах, нийслэлийн хөдөлгөөн ихтэй 4-5 гарц дээр Зам, тээврийн хөгжлийн яам, “АПУ” ХК-тай хамтран “Ухаалаг гарц” төслийг хэрэгжүүлэх зэрэг иргэддээ чиглэсэн олон талт арга хэмжээнүүд төлөвлөгдсөн байгаа.
-Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх аян, арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хугацаанд ямар үр дүнд хүрсэн бэ?
-Зам тээврийн ослын хэдэн хувь нь хурд хэтрүүлснээс үүдэн гардаг вэ?
-Зам тээврийн ослын 80-90 хувь нь тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарч байна. Цагдаагийн байгууллагаас байнгын хяналт шалгалтыг явуулж байгаа боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил нийслэл хот болон орон нутагт буурахгүй байна. Нийслэл хотод хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30-40 зөрчил тогтмол бүртгэгддэг. Хяналт шалгалтыг эрчимжүүлэхэд зөрчлийн тоо өсдөг, өдөрт 80-90 зөрчил бүртгэгдсэн тохиолдол ч бий.
-Он гарсаар зам тээврийн ослын нөхцөл байдал ямар байна вэ?
-Энэ оны эхний таван сарын байдлаар улсын хэмжээнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 247 бүртгэгдэж, ослын улмаас 207 иргэн гэмтэж, 62 иргэн нас барсан, насанд хүрээгүй 98 хүүхэд гэмтэж, 10 хүүхэд нас барсны долоон тохиолдол нь тээврийн хэрэгслээр хөдөлгөөн эхлэх үед дайрагдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсэн. Хөдөлгөөн эхлэхээсээ өмнө тээврийн хэрэгслээ тойрч шалгадаг, урд болон ард нь хүүхэд тоглож байгаа эсэхийг заавал шалгадаг зөв хэвшилтэй болохыг жолооч нартаа уриалж байна.
-Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж хохирох, цаашлаад амь насаа алдах харамсалтай явдал цөөнгүй байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд бид юун дээр анхаарч, юуг хэвшил болгох нь зүйтэй вэ?
-Иргэддээ хандаж, анхааруулах зүйл юу байна вэ?
-Төрийн болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтэд хандаж хэлэхэд Цагдаагийн ерөнхий газраас зохион байгуулагдаж байгаа “Ирээдүйгээ хамгаалъя” аян, арга хэмжээг дэмжиж, идэвхтэй оролцох, замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч бүр замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримтлах шаардлагатай байгааг анхааруулж байна. “Яараад яахав дээ-1, 2” аян, арга хэмжээг зохион байгуулахад иргэд идэвхтэй оролцож, бидний ажилд их дэмжлэг үзүүлсэн. Энэ удаагийн аян, арга хэмжээнд жолооч, иргэдийг идэвхтэй оролцож, өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг зам тээврийн ослоос хамтдаа сэргийлцгээе.
Зуны дэлгэр цагт иргэд хөдөө орон нутаг руу амарч аялахаар хотоос гадагш гарах урсгал нэмэгддэг. Хэрэв та орон нутаг руу амралт, зугаалгаар явахаар төлөвлөж байгаа бол хаана ч явсан замын хөдөлгөөний дүрмээ ёсчлон биелүүлж, хайртай гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй ирээдүйг бий болгохын төлөө яг одоогоос тэдэндээ зөв үлгэрлэл үзүүлж “Ирээдүйгээ хамгаалъя” аянд нэгдэхийг уриалж байна.
-Ярилцсанд баярлалаа.
| Б.БАТТУЛГА: “Ирээдүйгээ хамгаалъя” аян эхэлж байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |