ШУА-ын Археологийн хүрээлэнгийн Дундад зууны судалгааны салбарын эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D) С.Хүрэлсүх ахлагчтай судалгааны баг өнгөрсөн тавдугаар сарын 26-наас зургадугаар сарын 3-н хүртэл ес хоногийн хугацаанд Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн нутаг Авдарант хайрхан ууланд иргэдийн ирүүлсэн аман мэдээллийн дагуу хадны оршуулга бүхий эд өлгийн зүйлсийг авран хамгаалах малтлага, судалгааны ажил хийж, гүйцэтгэсэн. Энэ бол Археологийн хүрээлэнгээс хамгийн сүүлд хийсэн судалгааны ажил бөгөөд 700-800 жилийн түүхтэй эртний хадны оршуулгыг илрүүлсэн нь ач холбогдол бүхий олдвор юм. Судалгааны багийн ахлагч доктор С.Хүрэлсүхтэй ярилцлаа.
-Өмнөговь аймгийн нутагт судалгааны ажил гүйцэтгэжээ. Уг ажлыг хэзээнээс эхлүүлсэн бэ?
-Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн нутаг, Авдарант хайрхан уулнаас хадны оршуулга илэрлээ гэх мэдээ өнгөрсөн дөрөвдүгээр сард ирсэн. Уг олдвор, эд өлгийн зүйлс харьцангуй сайн хадгалагдсан тул яаралтай авран хамгаалах судалгаа хийх шаардлагатай гэж үзэн Соёлын яамны Соёлын өвийн газарт хандсан юм. Улмаар Соёлын яамны дэмжлэгтэйгээр өнгөрсөн тавдугаар сарын 26-наас энэ сарын 2-ны хооронд Авдарант хайрхан ууланд авран хамгаалах судалгаа хийлээ. Энэ ташрамд, уг хадны оршуулгын дурсгалыг авран хамгаалахад хувь нэмэр оруулсан Номгон сумын иргэн Д.Жанчив, Б.Отгонбаяр болон түүний гэр бүлийнхэнд талархсанаа илэрхийлье. Эмээл, дөрөө зэргийг энэ хүмүүс гэртээ аваачин маш сайн хадгалж байсан учир малын хөлд дарагдаагүй тул хадгалалт сайтай хэвээр олдсон юм.
-Хадны оршуулгын дурсгалаас ямар онцлог бүхий эд өлгийн зүйлс илэрсэн бэ?
-Авдарант хайрхан уул Номгон сумын төвөөс чанх баруун зүгт 32 км зайд байрлана. Хавтгай тэгш оройтой бөгөөд уулын орой хэсгийг тойрсон ханан хадтай. Уулын зүүн урд өвөрт ханан хадны хөмөгт эртний оршуулга үйлдсэн байсан нь энэ олдвор юм. Хадны оршуулгын дурсгалыг тонуулчид сүйтгэсэн байсан учир оршуулгын зан үйл, анхны тавилт зэргийг тодорхойлох боломжгүй байгаагүй. Тонуулчид сүйтгэсний улмаас хос модон дөрөө, эмээлийн мод, хүний яс зэрэг оршуулганы зүйлс ил гарсан байсан. Тодруулбал, хадны оршуулгыг ханан хадны өвөрт баруун урд зүгээс зүүн хойд чиглэлтэй хөмөгт тавьж, хөмгийн амыг чулуугаар тагласан байсныг тонуулчид нурааж, оршуулгыг сүйтгэн, эд өлгийн зүйлс болон хүний ясыг гаргаж хаясан байна лээ. Биднийг газар дээр нь очиход хөмгийн амны зүүн талд шарилд дэвсгэр болгон тавьсан эсгий болон зэгс маягийн бүдүүн дэрс ашиглаж хийсэн дэвсгэрийг, баруун талд хүний яс, нумын хугархай, хос арьсан гутлын үлдэгдэл, төмөр гох, бүсний бололтой төмөр тоног, чимэглэл, сумны мөсний хугархай, даавууны жижиг тасархайнуудыг ил гаргаж хаясан байсан.
-Эдгээр эд өлгийн зүйлс ямар онцлог, ач холбогдолтой вэ?
-Хадны оршуулгаас илэрсэн эд өлгийн зүйлсийн хувьд, эмээлийн модны урд бүүрэг нарийхан, шовгор өндөр байгаа бол хойд талын бүүрэг нь уужим, налуу, суудал сайтай. Эмээлийн нүүрэн тал болон хавтасны өнгөн хэсгийг улаан өнгийн шороон будгаар будсан байгаа. Урд бүүргэнд хээ маягийн зүйл урласан. Эмээлийн урд бүүрэг хадгалалтын улмаас хагарсан. Бусад хэсгүүд бүрэн бүтэн буюу их сайн хадгалагдсан байгаа юм. Ер нь хадны оршуулгаас илэрсэн органик гаралтай түүхий эдээр хийсэн мод, даавуу, сураар хийсэн эд өлгийн зүйлс маш сайн хадгалагдсан байдаг. Яагаад гэвэл, хадны оршуулга байгалын хуурай сэрүүн, цас бороонд норохооргүй газарт хадгалагддаг учир органик гаралтэй эдлэлүүд сайн хадгалагддаг. 
Эмээлийн урт 51 см, өндөр 26 см, өргөн 33.5 см. Урд, хойд бүүргийг хоёр хавтсанд зэрэгцүүлэн холбож, харалдаа 3 хос нүх гарган, тэр нүхээр үдээрийн сурыг оруулан үдсэн
Уг эмээлээс гадна модон дөрөө олдсон. Үүнийг хийхдээ мод матаж дугуйруулаад, хоёр амыг нь нийлүүлэн төмөр хадаасаар бөхөлсөн байгаа. Хадгалалт мөн маш сайн бөгөөд шинээрээ юм шиг харагдана.

Уг дөрөөг ширхэг нарийн хатуу модоор хийсэн. Хэмжээ 19.7 см өндөр, 13.4 см өргөн, сэнж хэсэгтээ 4 см, их болон таваг 1.5 см зузаантай

Мөн хадны оршуулгаас суран бүсний төмөр тоног, чимэглэл олдсон. Уг тоноглолын хадгалалт сайн. Бүсний 4-5 төрлийн нийт 11 чимэглэл байгаа. Төмөр чимэглэл дээр нарийхан сурыг хоёр эгнээгээр тавьж, төмөр хадаасаар хадаж бэхэлсэн байгаа. Уг төмөр хадаас нь хүрэл тав юм. Ийм төмөр тоногтой бүсийг 13 дугаар зуунд түгээмэл хэрэглэдэг байсан. Одоо үед бүсийг ингэж тоноглодоггүй.

Төмөр тоногууд таван янз бөгөөд хэмжээ харилцан адилгүй. Нугас бүхий төмөр тоног 3 ширхэг. Уг тоноглол 8 см урттай, 3.5 см өргөнтэй. Гархин унжлагатай нарийн чимэглэл 5 ширхэг. Уг чимэглэл 4 см өндөр, 1.8 см өргөнтэй
-Эдгээр эд өлгийн зүйлсийг хэчнээн жилийн өмнө эдэлж, хэрэглэж байсныг тогтоосон уу?
-Хадны оршуулгаас гарсан хүний араг яс антропологичидын судалж шинжилснээр 40-45 насны, 175 сантиметр өндөр эрэгтэй хүнийх болох нь тогтоогдсон. Булшны он цагийг тогтоохоор хүний араг яснаас дээж авсан байгаа. Эд өлгийн зүйлсийг харьцуулж үзэхэд урьдчилсан байдлаар 13-14 дүгээр зууны үеийн оршуулга гэж үзэж байгаа. 13, 14 дүгээр зуунд чулуун дарааст болон хадны оршуулга гэсэн оршуулгын хоёр төрлийг түгээмэл хэрэглэдэг байсан. Уг хадны оршуулгыг тонохоос өмнө харсан хүний дам яриагаар хөмөгт хүний зарим яс ил гарсан байсан бөгөөд анатомын байрлалаараа толгойг нь зүүн хойш хандуулсан байна. Шарилд авсны мод огт харагдаагүй.

Бүтэн үлдсэн эрүү яс болон сүүжний өнцөг хурц, булчин бэхлэгдэх гадаргуу хөгжсөн зэргээс үзэхэд эрэгтэй хүн ба зүүн талын урт мөчдийн ясны уртыг хэмжин бодож үзэхэд 170,1 см өндөртэй, эрүүний баруун талд үлдсэн араа шүдний илэгдсэн байдлаас харахад 45-50 настай байжээ
Хадны оршуулгын дурсгалаас илэрдэг эд өлгийн зүйлс нь монголын түүх, археологийн судалгаанд зохих хувь нэмрээ оруулж, сэргээн засварлах, бэхжүүлэх, нөхөн сэргээх зэрэг чимхлүүр, үе шаттай судалгаанд хамрагдаж, улмаар музейн хосгүй үнэт үзмэр болон олны харааг булаасаар байна.
| АРХЕОЛОГИ: 800-гаад жилийн тэртээх ХАДНЫ ОРШУУЛГЫН ДУРСГАЛ илрүүлжээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |