Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр 22 уяач Монгол Улсын Манлай уяач хэмээх алдрыг хүртсэн билээ. Тэдний нэг бол Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Ц.Цэрэнбал юм. Түүний аав Б.Цэрэндагва, ах Ц.Хүүхэнбаатар нар мөн Улсын алдарm уяачид. Энэхүү ховорхон тохиолын эздийн нэг Ц.Цэрэнбал гуайтай ярилцлаа.
МОРЬ УЯНА ГЭДЭГ НЬ ЭВ НАЙРАМДЛЫН ИЛЭРХИЙЛЭЛ
	.jpg)
-Сайхан зусаж байна уу. Юун түрүүнд Ардын хувьсгалын 100 жилийн ойн босгон дээр Монгол Улсын манлай уяач хэмээх эрхэм цол хүртсэнд тань баяр хүргэе?
-Сайхан зусаж байна. Маш их баярлалаа.
-Таны аав Монгол Улсын алдарт уяач Бараатын Цэрэндагва гэж нутгийнхаа уулаар овоглосон сайн уяач байсан. Тэгэхээр хоёулаа танай адууны удам угшлаас яриагаа эхлүүлье?
-Тэгэлгүй яах вэ. Миний аав 1946 онд цэргээс халагдаж ирсэн гэдэг. Улмаар адуучин болоод нэгдэл болтол адуучин хийсэн. Манай аавын нагац ах нь халхын гурван баяны нэг Нахиу хэмээх Шадав гэж хүн байсан гэдэг. Тэр хүн нэгдэлжих хөдөлгөөн эхлэхэд 33 азарга адууг тушааж байсан юм гэнэ лээ. Тэгээд аавд буурал, хонгор хоёр гүүг “Энэ хоёроос их хурдан адуу гарна” гэж хэлээд өгсөн гэдэг. Улмаар тэр хоёр гүүний удам нь манай адуу хурдлахад их нөлөө үзүүлсэн.
-Тэгэхээр таны аавын хурдан хүрэн, хар азарганы угшил тэр хоёр гүүнээс эхтэй юү?
-Та ер нь хэдэн оноос эхлэн бие дааж морь уяж эхлэв. Манлай уяач цолонд хүртэл хэдэн жил морины сүүл боосон юм бэ?
-1969-1970-аад оны үеэс л даага, шүдлэн уяад суманд уралддаг байлаа. 1977 онд аав, ах хоёр маань улсын наадамд уралдахаар явсан юм. Би даага, их насны морь сумын наадамд уяад унах хүүхэдгүй эхнэрийнхээ дүү охиноор унуулж байлаа. Ингээд бодохоор 50 гаруй жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр Монгол Улсын манлай уяач болсон байна.
-Та хурдан адууг хэрхэн таньдаг вэ?
-Би эх талыг нь л хардаг. Сайн угшилтай гүүнээс л сайн адуу гардаг юм.
-1997 оны Зава Дамдинд мандал өргөх наадмын талаар дурсаач. Өнгөтэй сайхан наадсан шүү дээ?
-Тэр наадам бол их сайхан наадам болсон. Шүдлэн хүрэн үрээ аман хүзүүдсэн. Шүдлэн насанд 700 гаруй үрээ мордсоноос аман хүзүүдсэн нь тэр. Мөн манай том ах Ц. Хүүхэнбаатарын халзан морь түрүүлсэн. Бас тэр наадамд хоёр соёолон маань дараагаараа ирж айрагдсан.
-Уяач, унаач хүүхэд, уясан морь гурвын хор гарч байж морь сайн давхидаг гэдэг. Үүнийг та өөрийнхөөрөө тайлбарлавал?
-Морь уяна гэдэг нь эв найрамдлын илэрхийлэл. Хор нь гарах гэдэг уяач, унасан хүүхэд, уясан морь гурав нэг цэг дээр нийлж эвлэх юм. Тэр цагт морь хурдална. Ер нь зун уяа эхэлсэн үеэр аливаа муу санаа, элдэв яриаг, муу зүйлийг тэвчих хэрэгтэй. Мөн бусадтайгаа эвтэй найртай, тустай дэмтэй явахыг ах нь хичээдэг дээ.
МОНГОЛ АДУУГАА МОНГОЛООР НЬ ҮЛДЭЭХ ХЭРЭГТЭЙ
	.jpg)
-2006, 2007 онуудад “Нүүрэнтэйн хурд”-д түрүүлсэн хонгор морь тань түрүүлсэн байхаа?
-Тэр хонгор морь бол манай хүрэн азарганы төл. Би тэр хонгор морийг өөрийгөө муу уясан гэж боддог юм. Арай л давуулаад байдаг байсан.
-Таны ах Монгол улсын алдарт уяач Ц.Хүүхэнбаатар гэж хүн бий. Ахынхаа талаар яривал?
-Миний ах нэгдэлд жолооч байсан. Ээлжийнхээ амралтыг зургадугаар сард морь ёсолсноос хойш авч ирээд морио уядаг байлаа. Би ирэхэд нь морьдоо хөнгөрөөгөөд, бүх юмаа бэлдэнэ. Тэгээд ах ирээд морио уядаг. Ах бид хоёр 12 насны зөрүүтэй, хоёулаа морь жилтэй. Би ахынхаа үгнээс гарахгүй. Ах ч миний хэлснээс зөрөхгүйгээр морьдоо уяна даа.
-Одоо таны том хүү Ц.Наранбаатар аймгийн алдарт уяач байх аа. Тэгэхээр танайхан гурван үеэрээ морь уяжээ?
-Тийм ээ. Ах нь гурван хүүтэй. Гурвуулаа морь уяж байна. Одоо цагт унаач хүүхэд олдоход хэцүү болсон. Гэхдээ манайх олуулаа учраас өөрсдийнхөө хүүхдүүдээрээ унуулаад болж л байна.
-Уяач хүн хээрээ гэр хэцээр дэр хийх нь олонтаа. Тэгэхээр ар гэрийн амьдрал орхигдох тал бий биз?
-Тийм асуудал бас бий. Би эхээс долуулаа. Намайг морь ид уяж байх үед хүүхдүүд маань эхнээсээ том болоод зарим нь хонь малд явдаг, зарим нь морь унадаг байлаа. Тэгэхээр ар амьдралдаа санаа зовдоггүй байсан. Харин хүн бүл цөөтэй айлд бол бас хэцүү.
-Таныг анх морь уяж эхэлж байсан үе, одоогийн уяа хоёрын ялгаа юу байна. Тухайн үед цагаан өвсөөр л уядаг байсан гэдэг?
-Тэгэлгүй яах вэ. Тухайн үед цагаан өвсөөрөө л уяна. Одоогийнх шиг тэжээл, эм тариа байсангүй. Ер тэгээд ч одоогоос өвс ногооны гарц сайн, мал эрт ногоонд цаддаг байлаа. Өдөр нь ажил хийгээд тавьсан морь шөнөдөө өдөр алдсан тамираа нөхөөд л авдаг байлаа шүү дээ. Одоо өвс ногооны гарц муудсанаас болоод тэгж чадахаа больсон. Тийм учраас тэжээл өгнө, элдэв дусал, витамин хийх юм. Гэхдээ би тэрэнд дургүй. Морь тэжээх тун дургүй хүн шүү дээ, ах нь. Анхнаасаа сураагүй болохоор л тэр байх. Хүүхдүүд хор тайлна гээд дусал хийнэ гэж байдаг л юм.
	
-Шинэ цагийн монгол адууны талаар таны бодол?
-Би энэ тал дээр эсрэг хүн шүү. Ер нь цэвэр монгол адуу үгүй болох юм шиг санагддаг. Тийм учраас дэмждэггүй. Эрлийз адуу манай нөхцөлд тэсвэргүй. Зуд болоход хамгийн түрүүнд үхнэ. Уналга эдэлгээнд муу. Уг чанартаа бид цэвэр монгол адуугаа уяж сойж, уналга эдэлгээнд хэрэглэсээр ирсэн. Тийм болохоор монгол адуугаа монголоор нь үлдээх хэрэгтэй.
ТУУШТАЙ ХӨДӨЛМӨР Л ХҮНИЙГ АМЖИЛТАД ХҮРГЭНЭ
-Танайх тэгэхээр адуугаа эрлийзжүүлээгүй гэж ойлгож болох уу?
-Эрлийз адуу, монгол адуу хоёр уралдана гэдэг чинь тамирчин хүн, энгийн хүн хоёр уралдахтай адил зүйл. Тийм болохоор бас огт эрлийз адуугүй байж болохгүй болоод байна. Гэхдээ манайд эрлийз адуу цөөн бий. Саяхнаас л ганц нэг адуугаа цус сэлбэж байна.
-Ярилцлагынхаа төгсгөлд залуу уяач, морь сонирхогчдодоо сургаалаа хайрлаач?
-Ганц морь уяхад ч гэлтгүй бүх зүйлд залхууралгүй хөдөлмөрлөх хэрэгтэй. Би ер нь залхууралгүй юмыг хийдэг. Морио уяхдаа морины хүүхдүүддээ өглөө дөрөв, таван цагт босоод цайг нь чанаж өгөөд, өдөр хоолыг нь хийж өгнө гэх мэтээр бүх зүйлийг л хийдэг байлаа. Тэгэхээр тууштай хөдөлмөр л хүнийг амжилтад хүргэнэ гэж захимаар байна.
| Ц.ЦЭРЭНБАЛ: 50 гаруй жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр Монгол Улсын Манлай уяач боллоо | 
         | 
      
			                  
             
                Б.Отгонжаргал уламжлалт харвааны дэлхийн цомоос хүрэл медаль авлаа 
                
            
             2025-11-04 16:15:23
			                  
             
                М. Болор-Эрдэнэ ОХУ-ын жүдогийн фестивалиас мөнгөн медаль хүртэв 
                
            
             2025-11-04 16:02:41
			                  
             
                Буудлагын дэлхийн аваргад манай 11 тамирчин цэц мэргээ сорино 
                
            
             2025-11-04 15:38:14
			                  
             
                “Мөнгөн гүүр”-ийн дэргэдэх туслах замыг хоёр эгнээ болголоо 
                
            
             2025-11-04 13:20:59
			                  
             
                Төлөвлөгөөт хяналтаар 43 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав 
                
            
             2025-11-04 12:16:30
			                  
             
                Б.Ганзориг уламжлалт харвааны дэлхийн аваргаас хос алтан медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:35:13
			                  
             
                “ГРАНД МАСТЕРС”-ын дэлхийн аваргын эхний өдөр таван хүрэл медаль хүртэв 
                
            
             2025-11-04 10:06:27
			                  
             
                Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэж, мөнгө угаасан хэргийг шүүхэд шилжүүллээ 
                
            
             2025-11-04 10:05:17
			                  
             
                Энэтхэгийн Элчин сайд иогийн дөрвөн багшид “ITEC” тэтгэлэг гардууллаа 
                
            
             2025-11-04 08:48:57
			                  
             
                ИНЭЭД, ХАЙР ДҮҮРЭН ЖАВХААЛАГ ДҮРИЙН ЭЗЭН МУГЖ Ш.АЛТАНЦЭЦЭГ 
                
            
             2025-11-04 08:27:15
			                  
             
                УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН  
                
            
             2025-11-04 07:00:58
			                  
             
                МАН-ЫН ТОМЧУУДЫН ЗОДООН ДУНДААС АЛБАН ТУШААЛ ХОЖИГСОД 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                “ЭРЧИСТ МОНГОЛ” ТӨХК-ИЙГ “ХАС”-ЫН Ч.ГАНХУЯГИЙН ХУВИЙН КОМПАНИ ГЭЖ АНДУУРАХААР БОЛЖЭЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                УИХ-ЫН ГИШҮҮН Б.МӨНХСОЁЛЫН НӨХӨР О.БАТТӨРИЙН КОМПАНИ “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТЕНДЕРҮҮД РҮҮ “ЗҮТГЭХ”-ИЙН УЧИР ЮУ ВЭ 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ц.ЦЭРЭНДОРЖ: ЗОХИОЛЧ Д.НАЦАГДОРЖИЙН ДҮРД ТОГЛОЖ БАЙХДАА ХҮН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ БАЙХДАА Л ХАМГИЙН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙДГИЙГ ОЙЛГОЖ АВСАН 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Ж.Нямсүрэн: Иогийн дасгалаар сэтгэлээ ажиж, чадвараа хөгжүүлэх нь чухал 
                
            
             2025-11-04 07:00:00
			                  
             
                Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ 
                
            
             2025-11-03 12:48:07
			                  
             
                Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ 
                
            
             2025-11-03 10:39:06
			                  
             
                Нийт нутгийн 23 хувьд цастай байна 
                
            
             2025-11-03 09:54:47
			                  
             
                Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ 
                
            
             2025-11-03 09:51:47
			                  
             
                Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров 
                
            
             2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
			                  
             
                ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА 
                
            
             2025-11-03 08:15:17
			                  
             
                Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн 
                
            
             2025-11-03 07:00:09
			                  
             
                БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА 
                
            
             2025-11-03 07:00:00
			                  
             
                Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн 
                
            
             2025-11-03 07:00:00
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     
                     | Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц | 
| 7509-1188 |