МАН-д ухрахаас өөр сонголт үлдсэнгүй. Шинэ залуу үе гарч ирээд ч тэд хуучнаасаа салж чадахгүй, зууралдсаар байх юм байна. Ингэж хэлэх гол шалтгаан нь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт байлаа. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан улс төрд яаж дахин тогтож үлдэх вэ, яаж дахин сонгогдох вэ гээд толгойгоо гашилгаж, олон хувилбар дэвшүүлсэн. Үндсэн хуулийг өөрчилнө гэж санал асуулга явуулж, олны дунд жил шахам тандалт явуулсан. Гэвч ард түмэн нийтээрээ эцэг хуульд гар хүрэхийг зөвшөөрөхгүй нь тодорхой болж, ацан шалаанд ороод байв. Тэд Үндсэн хуульд өөрчлөлт хийж, өрөөсдөөд ашигтай заалт оруулах гэж мөн ч их улайрсан даа. Эцэст нь “чих зөөлөнтэйгөөр” нь гэдэг шиг Сонгуулийн тухай хуулийг онилж, иргэдэд таалагдах, таалагдахгүй нь хамаагүй гээд сонгуулийн тогтолцоог өөрчлөхөөр тогтов. Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хуулийн хугацаандаа багтаж хөдлөхгүй л бол МАН-д ямар ч шаанс үлдээгүй гэдэг нь улам бүр нотлогдож байна.
Энэ талаар өчигдөр УИХ дахь МАН-ын дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах Ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын төлөөлөл тус Ажлын хэсэгт багтаж ажиллаад, Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Үндсэн хуулийн 21.4-т Сонгууль болохоос нэг жилийн дотор Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглосон заалт бий. Тиймээс зургадугаар сарын 20-ноос өмнө Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, батлах ёстой. Энэ дагуу Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулж, өнөөдрийн Бүлгийн хурлаар хэлэлцүүлж, ирэх лхагва гарагийн Засгийн газраас саналыг нь авч, УИХ-д өргөн барих бэлтгэл хангаж байна.
УИХ-ын Сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлт тусгагдсан таван өөрчлөлтийг хэлье. Нэгдүгээрт, Сонгуулийг холимог системээр явуулдаг болохоор тогтож байгаа. Манай намын бүлэг болон парламентад суудалтай намууд ингэж шийдсэн. Өөрөөр хэлбэл 50 хувь нь мажоритар, 50 хувь нь пропорционал буюу намын жагсаалтын тогтолцоо байх юм. Хоёрдугаарт, Сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой асуудлыг тусгасан. Зурагт самбар, ухуулагч шадар туслахуудын тоог багасгаж, аль болох хямд зардалтай сонгууль явуулахад хоёр дахь гол өөрчлөлт чиглэж байгаа. Гуравдугаарт, гадаадад байгаа сонгогчдын саналыг авах асуудлыг тусгасан. Дөрөвдүгээрт, улс төрийн намуудад босго тавина. Энэ босгыг гурван хувь байх ёстой гэж үзэж байгаа. 2012 онд таван хувь байсан, энийг гурав болгох ёстой гэж үзэж байгаа. Тавдугаарт, нэр дэвшигчдийн доторх нэг хүйсийн эзлэх хувь 30-аас доошгүй байна гэж тусгасан. Одоо мөрдөж буй Сонгуулийн тухай хуульд 20 хувь байгаа. Мөн сонгуулийн холимог тогтолцоогоор 38:38 буюу УИХ-ын гишүүн 76 байх ёстой гэдэг зарчмаар төслөө боловсруулсан. Намын нэрийн ард нуугдаж нэр хүндгүй хүмүүс сонгогдох гэж байна гэдэг шүүмжлэл байдаг учраас намын нэрийг, нэр дэвшигчийн нэртэй нь хамт бичиж өгөхөөр зохицуулж өгнө” гэх мэдээлэл өгсөн.
Түүгээр ч зогсохгүй шинэ 30 жилийг эхлүүлнэ гэх амлалт өгсөн МАН-ын Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нараар ахлуулсан залуу улстөрчид ах нартаа найр тавьж эхэлсэн нь тодорхой боллоо. Угтаа бол намын жагсаалтаар оруулах 38 хүн дунд намын хуучин гишүүд, шахааны улстөрчид орж ирэх нь тодорхой. Хэрэв зээ тэднийг оруулах тохироо хийгээгүй л бол энэ удаагийн парламент Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж, холимог системийг дэмжихгүй байх байв. Хэрэв зээ намын жагсаалтаар л хуучин улстөрчдөө дэмжихгүй юм бол тэднийг ард түмэн сонгохгүй болтлоо итгэл алдарч, улиг болтлоо төрд суучихсан. Манайх холимог тогтолцоогоор сонгууль хийж байсан. Тодруулбал, 2012 онд УИХ-ын сонгуулиа холимог тогтолцоогоор явуулж, 48 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, 28-ыг нь хувь тэнцүүлэн сонгосон байдаг. Тухайн үед намын дарга нар намын жагсаалтыг хаалттай гаргасан гэх маргаан ч гарч байлаа. Үндсэндээ намын даргатай ойрхон хүмүүст холимог тогтолцоо хошил авч ирдэг гэсэн үг. Намын жагсаалтаар нэр дэвшигчдийг оруулахад намын дарга чухал үүрэгтэй.
Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ өөрийн хүмүүсээр багаа бүрдүүлэх том амбиц харагдаж байна. Намын жагсаалт гэдэг бол үндсэндээ сонгогчдод сонголтгүй сонголт тулгах шалгарсан арга байж мэднэ. Манайх шиг улс төрийн нам төлөвшөөгүй, авлига их улсад шударгаар жинхэнэ төрийн бодлого тодорхойлдог улстөрчид шалгарч орж ирэх нь юу л бол. Өнгөрсөн удаагийн сонгуулиар гуя дагаж хүзүү гэгчээр мөн ч олон улстөрч МАН-ын нэр дор Их хуралд орж ирсэн дээ.
| НАМЫН ЖАГСААЛТААР АХ НАРТАА НАЙР ТАВИХ ХОЛИМОГ ТОГТОЛЦОО БУЮУ МАН-ЫН ШИНЭ ҮЕИЙНХНИЙ УХРАЛТ |
|
“Хүлээх зуур тохиох амьдрал” ба Вислава Шимборска
2026-09-10 16:43:28
Ойрх Дорнодын дайн хурцдаж, Иран АНУ-ын холбоотнуудын эсрэг хүчтэй хариу цохилт үзүүллээ
2026-09-10 16:37:08
Б.ОЮУНСАНАА: Хуш модны самар 40 хувиас бага гарцтай байгаа учир түүхгүйгээр зэрлэг амьтаддаа үлдээх шаардлагатай
2026-09-10 16:14:54
МОНГОЛ, БНХАУ-ЫН ХУУЛЬ САХИУЛАХ САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
2026-09-10 15:44:52
ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-09-10 15:29:55
СОНГИНОХАЙРХАН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ АНГИОГРАФИЙН АППАРАТТАЙ БОЛЖЭЭ
2026-09-10 15:01:58
АН-ААС ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛТАЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫГ АТГ-Т ШАЛГУУЛАХААР БОЛЖЭЭ
2026-09-10 13:13:10
Наймдугаар сарын и-баримтын сугалааг энэ сарын 16-нд явуулна
2026-09-10 13:11:39
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалт энэ сарын 12-нд дуусна
2026-09-10 13:02:25
УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРЭГТ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫГ ХҮНДЭТГЭЖ, ЦЭЦЭГ ӨРГӨЖЭЭ
2026-09-10 12:54:27
БҮТЦИЙН НЭГЖИЙН ДАРГА, САНХҮҮГИЙН АЛБА ХААГЧДЫН НЭГДСЭН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ
2026-09-10 12:05:42
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ӨРСӨЛДӨӨНӨӨС Г.ЗАНДАНШАТАР, Н.АЛТАНХУЯГ НАР ХАСАГДЖЭЭ
2026-09-09 10:45:05
ЭРГЭЛТИЙН ЭРХЭМ УНШИГЧ ТАНД ЗУРГААН ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
2026-09-09 10:35:16
ТАНИЛЦ: ТЭРБУМЫН БАЙРААР ЖИГДЭРЧ, “ЛАНД-200”-ГААР ИЖИЛССЭН “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ТОЛГОЙ БАЯН ДАРГА НАР
2026-09-09 09:00:28
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-09 08:00:00
НҮҮРСНИЙ “НУУЦ” НОЁНТОН Ж.ГАНБААТАР ХОТЫН А ЗЭРЭГЛЭЛИЙН ГАЗРУУДАД ЭЗЭН СУУСАН БАРИМТ
2026-09-09 07:00:00
ДОМОГ БОЛЖ МӨНХӨРСӨН Ц.ДОРЖСҮРЭНГИЙН ХЭЭР МОРИНЫ НЭГЭН ТҮҮХ
2026-09-09 07:00:00
Б.ОРХОНБАЯРЫН ААВ Н.БАЯРСАЙХАН: ХҮҮ МИНЬ АРД ТҮМНИЙ АМНЫ БИЛГЭЭР УЛСЫН АВАРГА БОЛЖ, ОЛОН САЙХАН БАРИЛДААНААРАА ҮЗЭГЧ ТҮМНЭЭ БАЯСГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ
2026-09-09 07:00:00
ТАЛЫН МОНГОЛООС ДЭЛХИЙД ЦУУРАЙТСАН Э.АМАРТҮВШИН
2026-09-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |