• Өнөөдөр 2024-04-18

Ардчилсан нам С.Эрдэнэтэй “булшлагдаж”, МоАХ-ыг нам болгох уу

2021-12-28,   5529

-Монголын түүхэнд анх удаа Төрийн бус байгууллага Улсын баатар цол тэмдгээр шагнуулсан нь МоАХ байв-

       Ерөнхийлөгч асан Х.Баттулга бүрэн эрхээсээ түдгэлзэхээс өмнөхөн МоАХ-ын туганд Улсын баатар гэх цол тэмдэг зүүгээд суудлаасаа буусан нь учиртай болж таарлаа. Монголын түүхэнд анх удаа Төрийн бус байгууллагад төрийн дээд одон медаль гардуулсан эл үйлдэлд олон нийт хэсэгхэн зуур л анхаарал хандуулаад тэгсхийгээд л намжчихсан. Гэхдээ хэн ч МоАХ-д Улсын баатар өгчихлөө, авах ёсгүй байсан юм гэж маргасангүй. Нэг ёсондоо олон Х.Баттулгын эл үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
Уг нь бол Улсын баатар гэх цол тэмдгийг эмч, багш, дуучин, инженер, эрдэмтэн, малчин гээд салбартаа тэргүүлэн ажилласан нэгэнд зүүж өгдөг баймаар. Уламжлалаас хазаасан энэ үйл явдлын цаад агуулга нь Ардчилсан намын ирээдүйг зөгнөсөн Х.Баттулгын алсын хараа ч байж мэдэх нь.
      Ерөнхийлөгч асан Х.Баттулга МоАХ-ыг Улсын баатар цол тэмдгээр шагнахдаа “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардчилсан хувьсгалын салхийг хагалсан ардчилсан хүчний анхдагч болох “Монголын Ардчилсан холбоо” ТББ-ыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж  байна. Ингэснээрээ МоАХ болон тухайн үед нэгэн зорилгын төлөө тэмцсэн “Шинэ дэвшилт холбоо”, “Монголын ардчилсан социалист хөдөлгөөн”, “Монголын оюутны холбоо”, ардчилалд хайртай монгол түмнийхээ баатарлаг үйлс, шинэ нийгмийг цогцлоохын төлөө хийж бүтээсэн бүхнийг  мөнхжүүлж байгаа хэрэг мөнөөс мөн. Ардчилсан хувьсгалын өчигдөр, өнөөдөр түүх болон үлдлээ ч маргааш түүний шинэ шинэ зорилт урган гарсаар байх болно. Түүнд эцэс төгсгөл гэж үгүй. Ази тивд анхдагч нь болж, дэлхий нийтэд зарласан ардчилсан хувьсгал, түүний үр дүнд бий болгосон юугаар ч сольшгүй үнэт зүйлээ бататган хөгжүүлэх, ололт амжилтаасаа ухрах гэсэн улс төрийн аливаа буруу үйл ажиллагааны эсрэг тууштай тэмцэж, хамгаалах нь МоАХ болон Монголын ард түмний эрхэм зорилт байсаар байх болно. Бид алдаа оноогоо цэгнэж, ямагт алсыг харж, олон ургалч үзлийг уралдуулан хөгжилд тэмүүлж, ажиллаж хөдөлмөрлөж, бүтээж цогцлоож байж Монгол Улс дэлхийн дэвжээнд дэвшил хөгжлөөрөө, үндэс язгуураараа, уламжлал соёлоороо, туулж давсан баялаг түүхээрээ тодорч, монгол хүн эх орныхоо эзэн нь байж, эрх тэгш, эрх чөлөөтэй сайхан амьдрах болно” хэмээсэн. 

Х.БАТТУЛГАД АРДЧИЛАЛ ГЭХ НЭРНЭЭС ИЛҮҮ БҮТЭЭСЭН ТҮҮХ НЬ ЧУХАЛ

       Цаад агуулгаар нь харвал Ардчилсан намыг үүсгэн байгуулагдсан эхлэл нь МоАХ-аас эхлэлтэй. Магадгүй Х.Баттулгын харсан өнцгөөр бол “Ардчилал” гэдэг нэрийг чухалчлах бус түүхэнд бичигдсэн үйл хэргийг нь онцолсон байж болох юм. Өөрөөр хэлбэл, Ардчилсан намаас өрх тусгаарлаж, шинэ нам байгуулсан ч МоАХ түүнтэй хамт явах нь тодорхой. Үндсэндээ Ардчилсан хувьсгалыг бүтээсэн түүх нь МоАх-тай хамт түүнийг дагаад явна гэсэн агуулга байж болох юм. 
 
      Өнөөдөр Ардчилсан нам улс төрийн давцан дахь байр сууриа ХҮН-д тавьж өгөөд, өөрсдөө  тоглоомноос гарсан гэхэд хилсдэхээргүй болсон. Даргад дуртай намынх нь удирдлагууд энд тэндгүй тамга, тэмдэг хийлгээд хөл толгойгоо олохоо больж, гишүүд, дэмжигчид нь учраа мэдэхээ больсон тэднээс залхаж эхэлсэн нь нууц биш. Ингээд аль ирээдүйтэй гэсэн нам руу нь гишүүд нь “урван” орж, Ардчилсан намаас “дайжиж” эхэллээ. Энэ намыг үүсгэн байгуулсан лидерүүд нь ч нэг нэгээрээ ачигдаж, ард нь үлдсэн цөөн хэд хүн хэвлэлийнхнийг хүчээр шахам цуглуулаад хий дэмий лоозон болсон уриа хэлэхээс цаашгүй болов. Харин намаа олны доог тохуу болгон, амь тавихад нь гол үүрэг гүйцэтгэж байгаа С.Эрдэнэ л гишүүд, дэмжигчгүй тамга тэмдэг үлдсэн ч хамаагүй “Ардчилал” гэх нэрийг өөрийн эзэмшилдээ байлгаж, энэ үхсэн ч хамаагүй энэ нэрнээс зүүгдээд үлдэх нь тодорхой болов бололтой. 
 

АРДЧИЛАЛ ГЭХ НЭР С.ЭРДЭНЭТЭЙ УЛС ТӨРИЙН ДАВЦАНГАА НЭГ МӨСӨН БУУЖ, ШИНЭ АРДЧИЛСАН НАМЫГ МоАХ-ЫНХОН Х.БАТТУЛГАТАЙ БИЙ БОЛГОХ НЬ

      Ардчилсан намд тамга, тэмдгийн маргаан яагаад үүссэн гэдгийг яривал  Царцаа дээс томдог үлгэр дээр гардаг шиг л урт түүх болно. Маргаан хаанаас гарсан бэ гэдгээс илүү маргаанаа шийдэх арга зам бий гэж хайвал учир зангилаа нь амархан олдох биз. Гэвч Ардчилсан намынхан учраа олох бодол огт байхгүй байгаад гол асуудал байгаа юм. 
 
     С.Эрдэнэ Ардчилал гэдэг үгийг ганцаараа өмчилсөөр намынхаа хүчийг тал бүрт тарамдуулж орхисон бол намын харьяалалгүй болсон Х.Баттулга С.Эрдэнийн тараасан АН-ыг нэгтгэж, залуусыг нь өөрийн талд “урвуулаад” шинэ нам байгуулахаар бэлтгэлээ базааж байж магадгүй гэнэ. Ингэхдээ Улсын баатар цол тэмдэгт МоАХ-ын партизануудыг өөрийнхөө талд элсүүлж, тэднээр хүчээ зузаатгаж, МоАХ суурьтай шинэ нам байгуулах бололтой. Өөрөөр хэлбэл, Ардчилал гэх нэр С.Эрдэнэтэй улс төрийн давцангаа нэг мөсөн бууж, шинэ Ардчилсан намыг МоАХ-ынхон Х.Баттулгатай бий болгох нь. Нэгэнт С.Эрдэнийн цаад зорилго МАН-ын “даалгавраар” Ардчилсан намын хүчийг тарамдуулж, улс төрийн тоглолтоос гаргах хойно түүнд Ардчилал гэдэг нэрийг бататгах тамга, тэмдэг, туг далбаа нь  үлдэхээр болов.
 

Ардчилсан нам С.Эрдэнэтэй “булшлагдаж”, МоАХ-ыг нам болгох уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 12
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-31 17:39:33
    Импортын бараа биш дээ: Хорин жилийн турш гуч хүрэхгүй муу сайн хар ажилчид өдөр бүр ажиллаад сар бүр сая доллар энэ улсад оруулж байна нэг ч сар алгассангүй., газар ухаж бэлэн байгаа байгалийн баялаг зарсангүй. Гадагшаа доллар гаргалгаж хэдэн ядарсан ард түмэндээ импортын бараа таваар дамлаж мөнгө олсонгүй. Гаднаас олж ирсэн доллар бүр маань буян бологээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-31 17:27:07
    Бүрмэл төмөр: Өдөр бүр хуруу хумсаа хугалан, эд хөрөнгө, эрүүл мэндээрээ дэнчин тавиад сар бүр энэ улсад сая доллар оруулахад хувь нэмэрээ оруулаад хэдэн оны нүүрийг үзэхэд сэтэрхий зүүгээр ч шагнуулсагүй. Харин хэзээ дивангалавт бүрмэл төмөр авчирсанаас өөр зүйлгүй нөхөдсар бүр хэдэн сая төгрөг зүгээр сул аваад хэвтэх л юм. Шударга л байцгаая л даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-31 01:30:51
    Ган: Үнэн л юм бичсэн байна. Баттулга нам байгуулахаар аль хэдийн замын зургаа гаргаад явж байгаа. Эрдэнээр намыг хогийн цэг дээр хүргүүлэх бодлого явуулж байна. Хэр зэрэг их нуралт болно төдий чинээ Баттулгад ашигтай. Цаашдаа бараг энэ хувилбар нь арай ч илүү хол явж магадгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 19:14:00
    Зочин: Зөв Эрдэнэ намаа ийм байдалд оруулсан слнгуульд ялагдал авчирсан даргаа өгөх ёстой байсан биш үү хувийн нам биш байхаа гишүүд дэмжигчид чинь ойлгохгүй болсон шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 19:01:47
    Ан: Хуцдаг хулгар хулгайч вэ Горьд за юу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 15:57:49
    Зочин: Энэ Баттулга ямар хорлох юм сэдээд байна ха.Яавч өөдтэй юм хийхгүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-30 10:19:00
    Zochin: Ardchilal Ardchilsan holboo AN chini zorig asantai l tsug uhsen duussan odoo tamga temdeg bulaaldaad baigaa yumnuud bol ardchilliin ner barij erh medel mungu tugurgund shunagch nariin negdel eh oron ard tumnee hariihand zaragsdiin gemt hergiin buleglelshdee namiin uzel barimtlal chig handlaga bol yu ch bish zuvhun l erh medel ni nen chuhal humuus shuudee ed nar
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-29 18:45:35
    Mongol: Ulsiin baatar , Hudulmuriin baatar 2 zur gedegiig mededgui l hin bichjee.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-29 10:38:26
    Зочин: Эмч ,багш, инженер, малчинд хөдөлмөрийн баатар өгдөг болхоос улсын баатар өгдөггүй байхаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-29 08:16:03
    Zochin: Эрдэнэ АН салахгүй заваараад хэзээ ч бууж өгөхгүй өөртөө мангар итгэлтэй ард түмэн намын нөхөд нь дэмжихгүй байна гэдэгийг ойлгохгүй зөрүүд бух энэ янзаараа байвал 2024 оны сонгуульд бас ялагдана.Баттулга шинэ нам байгуулаад явсан дээрээ Эрдэнэ тамгаа тэврээд буурин дээрээ ганцаараа үлдэнэ биз
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 15:32:45
    иргэн: МоАХ тухайн үедээ түүхэг үүргээ сайн биелүүлсэн ТББ.Одоо түүнийг үүснэсэн байгуулсан гишүүд ихэнх нь тэнгэрт хальсан Арай залуу байснууд нь нам байгуулаад явсан Үлдсэн цөөн хэдэд нь байр олговол таарна.мОАХ шинэчилсэг бүртгэлээр олон хуурамч идэвхгүй нөхөд олноор орж ирсэн МоАХ төлөөлж байгаа Эрдэнэцогт нь ч буруу зөрүү элийрдэг болсон МоАх нэрнээсээ сонгууль болохоор ичээд гэрээсээ гардаггүй эсрэг намаасаа мөнгө горьддог хуурамчууд бий болсон.Одоо үүсгэсэн намынхаа эсрэг байдаг байгууллага
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-12-28 15:32:44
    иргэн: МоАХ тухайн үедээ түүхэг үүргээ сайн биелүүлсэн ТББ.Одоо түүнийг үүснэсэн байгуулсан гишүүд ихэнх нь тэнгэрт хальсан Арай залуу байснууд нь нам байгуулаад явсан Үлдсэн цөөн хэдэд нь байр олговол таарна.мОАХ шинэчилсэг бүртгэлээр олон хуурамч идэвхгүй нөхөд олноор орж ирсэн МоАХ төлөөлж байгаа Эрдэнэцогт нь ч буруу зөрүү элийрдэг болсон МоАх нэрнээсээ сонгууль болохоор ичээд гэрээсээ гардаггүй эсрэг намаасаа мөнгө горьддог хуурамчууд бий болсон.Одоо үүсгэсэн намынхаа эсрэг байдаг байгууллага
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188