Хууль зүйн сайд Х.Нямбаатар аа, та өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр “Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” хэмээн жиргэж байснаа санаж байна уу. Өөрөөр хэлбэл, Зориг агсны амийг хөнөөсөнтэй холбоотой 830142 дугаартай хэргийн материалыг Монгол Улсын Засгийн газар улсын нууцаас бүрэн гаргана хэмээн 82 дугаар тогтоол гаргасан атлаа өнөөдрийг хүртэл энэ хэргийн талаар яагаад олон нийтэд ил болгохгүй, сонирхож асуусан сэтгүүлч, хуульчдад энэ сэдэв хаалттай хэвээр байна вэ.
82 дугаар тогтоол гарснаас хойш хоёр сарын дараа буюу өнгөрсөн тавдугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай прокурорын дүгнэлтийг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдрийн гуравдугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 171 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2017 оны наймдугаар сарын 4-ний өдрийн 185 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгахаар прокурорт буцаасан билээ. Ингээд тэр өдрөө Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг батлан даалтад гаргасан.
Зарим хуульч тэднийг батлан даалтад гаргасан талаар “Хүн амины хэрэгтнийг батлан даалтад шалгаж байгаа үзэгдлийг анх удаа харж байна. Ямар үндэслэлээр, хэний нөлөөгөөр гадуур шалгаж байгаа нь одоо ч тодорхойгүй” хэмээсээр ирсэн. Өөрөөр хэлбэл, С.Зориг агсны амь насыг хөнөөсөн нь гурван шатны шүүхээр тогтоогдож асан этгээдүүдийг гэнэт нэг өдөр “суллачихаж” байгаа нь томчууд энэ хэргийг одоохондоо бүрэн шийдвэрлэхгүй гэж шийдсэн гэсэн үг билээ. Ийм ч болохоор батлан даалтад гараад буй Т.Чимгээ өнгөрсөн долоо хоногт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, хоригдож байсан явц болоод мөрдөн шалгах ажиллагаа, хорих ангид өрнөсөн яргалал, тамлалуудын талаар дэлгэрэнгүй сайхан ярилаа.
Дээр нь Т.Чимгээ нарыг батлан даалтад гаргахаас өмнө, Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг “С.Зоригийн хэргийг бүхэлд нь улсын нууцаас гаргахаар болсон” хэмээн попорч байх үед ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “С.Зориг агсны хэргийн материалыг нууцаас бүхэлд нь гаргаагүй, хэсэгчилж гаргасан. Ер нь өмгөөлөгчдийн тэмдэглэлийг л ил болгосон” гэж байв. Үйл явцын энэ мэт дарааллаас “С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг МАН-ынхан ойрын хэдэн жилдээ ил болгохгүй. Энэ хэргийг шийдэх нь тэдэнд ашиггүй” гэдэг нь харагдана.
С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН НЬ ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ТОГТООГДОЖ АСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ “СУЛЛАЧИХАЖ” БАЙГАА НЬ ТОМЧУУД ЭНЭ ХЭРГИЙГ ОДООХОНДОО БҮРЭН ШИЙДВЭРЛЭХГҮЙ ГЭЖ ШИЙДСЭН ГЭСЭН ҮГ
Гэтэл уг хэргийг хариуцан шалгаж байсан Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат “С.Зоригийн хэргийг шалгах ажиллагаа эхнийхээ шатыг амжилттай хийчихсэн. Ингээд захиалагчийг олох ажилд орсон. Гэтэл захиалагчийн ажлыг шалгах ажлын хэсгийг тараасан. Энэ хэрэг дээр ажилласан хүмүүсийг хэрэгт холбогдуулаад явчихлаа. Хэргийг илэрч эхлээгүй мэт харагдуулж байна. Захиалагчийг нь олох гээд хэргийг мөрдөх шатандаа явж байсан. Санаанд багтамгүй хорон үйл ажиллагаанууд явагдаж эхлэх бололтой. Бүүр хорих ангид хүртэл очиж мэдүүлгээсээ буцах хүртэл дарамт үзүүлж байна. Тийм болохоор би ярих боломжгүй. Гэхдээ тодорхой нэр усгүйгээр хэлэхэд энэ хэргийг задлах сонирхолтой хүмүүс байх шиг байна. Өөр илүү зүйл ярих боломжгүй, хуулиараа. Дахин хэлэхэд, С.Зоригийн амь насыг энэ гурван хүн хөнөөсөн нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон” гэсэн байдаг.
Эндээс харахаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж тэргүүтэй хэсэг бүлэг хүнд С.Зоригийн хэргийг өнгөрсөн 23 жилийн хугацаанд мартуулахгүйгээр царцаасан шигээ царцаах, үүгээрээ хэн нэгнийг “барьцаалсаар байх” сонирхол байсаар байгаа нь илт.
-ХУУЛЬ ЗҮЙН САЙД ТА ӨӨРИЙГӨӨ ӨМӨӨРӨХ ГЭХДЭЭ ТЭДНИЙГ ГЭМ БУРУУГҮЙД ТООЦОГДСОН ХЭМЭЭН АМ ЧИНЬ ХАЛТИРСАН БОЛ ХАРИУЦЛАГАГҮЙ ҮГ УНАГАСНЫХАА ТӨЛӨӨ АЖЛАА ӨГНӨ ҮҮ-
“Том мөрөөдвөл том л болно” гэх үг бий. Манай улстөрчдөд үүн шиг “Том хэрэг яривал том улстөрч болчих болов уу” гэх горьдлого байдаг бололтой. Үүний нэг жишээ нь Х.Нямбаатарын С.Зориг агсны амь настай холбоотой хэргийн талаар үе үе “том” дуугардаг байдал юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өчигдөр “Одоо С.Зоригийн алуурчдын хэргийг захиалагчдын хэрэгтэй нэгтгэн шалгана гэж Хууль зүйн сайд мэдэгдсэн. Энэ бол илэрсэн алуурчдыг “илрээгүй” захиалагчаар бамбайлж хэргийг юу ч биш болгох, алуурчдын хэргийг шүүх рүү явуулахгүй “тогтоон барих” технологи мөнөөсөө мөн. Хараад л байгаа” хэмээн твиттерт жиргэв.
Гэтэл түүний хариуд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хүн сайд дарга болох хүсэлтэй байж болно. Гэхдээ ингэж гүтгэж дайрч болохгүй. ХЗДХЯ мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй. Эцэс сүүлдээ дээрх хэргийг миний бие илрүүлэхгүй тогтоон барьж байгаа гэдэг мессежийг нийгэмд өгч, шүүхээс гэм буруугүйд тооцогдсон хүмүүсийг алуурчин гэж зарлах нь Их хурлын гишүүний бүрэн эрхэд байхгүй гэдгийг хэлье" хэмээсэн юм.
Үүнийх нь хариуд гишүүн Б.Энхбаяр “Чимгээ, Содномдаржаа нарыг Улсын Дээд шүүхээс ГЭМ БУРУУГҮЙ гэсэн шийдвэр гаргаагүй. “Дахиад шалгаад ир” гэж нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан бөгөөд яллагдагч (ял сонссон сэжигтэн) статустай байгаа. Шүүхийн урдуур орж харин “шийдвэр” гаргадаг улс төрчид манайд байгаа нь бол үнэн” хэмээсэн нь гавьяат тамирчин Э.Цэндбаатар халз тулаандаа очоогүй үйл явдлыг саармагжуулах хэмжээний шуугианыг сошиал ертөнцөд өрнүүлсэн юм.
Хууль зүйн сайдын хариултаас сэжигтэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг “Шүүхээс гэм буруугүйд тооцогдсон хүмүүс” хэмээснийг анзаарч болно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хууль зүйн сайд нь Монгол Улсын гурван шатны шүүхээс 20-24 жилийн ял ногдуулаад байсан, ажлын хэсгийнхний хөдлөшгүй олон баримтаар гэмт этгээдүүд мөн гэдгийг нь тогтоогдоод байсан, шүүхээс хэргийг нь үргэлжлүүлэн шалгаж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гэм буруугүйд тооцогдсон хүмүүс гэчихлээ. Х.Нямбаатар сайд аа, хэрвээ таны мэдэгдэл үнэн бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг нэн даруй цагаатгаж, тэднийг хэлмэгдүүлэн хорьж, тамлаж, тарчилгаж, хилсээр хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүсэн болон сэтгэл санааны болоод бусад хохирлыг нь нөхөн төлүүлж өгнө үү.
Харин Хууль зүйн сайд атлаа өөрийгөө өмөөрөх гэхдээ хавийн хүний сэтгэгдэл, үгийг шүүрэн авч, үг газар гээхгүй “хэрэлдэх”-дээ санамсаргүйгээр тэднийг гэм буруугүйд тооцогдсон хэмээн ам чинь халтирсан бол Монголын гурван шатны шүүхийн шийдвэр, үүний цаана ажиллаж буй хууль, хяналтын албан хаагчдын нөр их ажлыг үгүйсгэж, Монголын хууль, төрийн сайдын жудагийг уландаа гишгэн байж хариуцлагагүй үг унагасныхаа төлөө ажлаа өгнө үү.
| С.ЗОРИГИЙН ХЭРГИЙГ УЛСЫН НУУЦААС БҮТНЭЭР НЬ ГАРГАХААС ЗАСГИЙН ГАЗАР АЙЖ БАЙНА |
|
Монголын баг, Хятадын багийг 3:0-ээр буулган авлаа
2026-08-08 07:05:00
Таеквондо-гийн “Grand slam”-аас алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ
2026-08-08 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нүд бүрэлзэн улцайна
2026-08-08 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 32 хэм дулаан байна
2026-08-08 06:00:00
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |