Францын алдарт зохиолч Франсуаза Саган “Сайн уу, гуниг минь” гэх алдарт бүтээлийг уншигч та бүхэнд танилцуулж байна. Одоогоос 65 жилийн өмнө буюу 1953 онд, дөнгөж 18 настайдаа бичсэн бүтээл юм.
Багадаа төрсөн эхээсээ хагацаж, багагүй хугацаанд эцгээсээ тусдаа амьдарсан 17 настай Сесиль эцэгтэйгээ амьдрахаар гэртээ ирнэ. Түүний аав Рэймон бол эрх чөлөөг юу юунаас ч эрхэмлэдэг, хөнгөмсөг, зуурдын жаргал, зугаа цэнгэлд дуртай нэгэн. Түүний энэ зан чанар охин Сесильд ч өвлөгдсөн. Рэймон охиноо ирэхээс өмнө Эльза хэмээх залуухан бүсгүйтэй амьдарч байсан ч удалгүй түүнийг хуучин эхнэрийнхээ дотны найз Аннагаар солино. Энэ үйл явцтай зэрэгцэн Сесиль Сирил гэгч залуутай танилцана. Энэ бол аав охин хоёрын хувьд байдаг л дүр төрх, үйл явдал. 17 настны дурлал, мөрөөдөл, тэнэглэл хийгээд хижээл насныхны романсыг зохиогч гэрэл зураг хөврөх мэт дүрсэлсэн нь уншигчийг уйдаахгүйгээр барахгүй төгсгөлийн талаарх элдэв жаргалтай таамагт хөвүүлэх нь гайхалтай.
Анна гэх эмэгтэй 17 настай Сесиль охин, түүний аав Рэймон нартай амьдарч эхэлснээр зохиолын гол үйл явдал эхэлдэг. Анна бүгдийг байранд нь, бүхнийг жам ёсных нь дагуу хийдэг дээр нь ёс зүйтэй, хариуцлагатай, найрсаг амьдралыг дэг журам, ёс суртахууны талаар төдийлэн бодож үзээгүй эцэг, охин хоёрт суулгахыг хичээж, зугаа цэнгэлийн ертөнцөөс нь таслахыг оролдоно. Өөрт байсан эрх чөлөө, зугаа цэнгэл, амьдралын замбараагүй хэмнэлээ бага багаар алдаж буйгаа мэдэрсэн хэн ч, ялангуяа 27, 37-той биш, 17 настны хувьд Сесиль шиг сэтгэж, хариугаа авах арга сүвэгчлэх нь дамжиггүй. Сесиль 17 настай байдаг нь ч санамсаргүй сонголт биш юм, зохиогчийн хувьд. Энэ бол юухныг нь ч уучилж, өршөөж болох нас шүү дээ. Тийм ч учраас тэр өөртэй нь адил дотроо тийчилж, эрх чөлөөг хүсэмжилж буй эцгийгээ өгөөш болгоод, Аннаг гомдоож, гэрээсээ явуулахаар төлөвлөнө.
...Сесиль Аннагийн харсныг харсан бол яах байсан бэ... Ёс суртахууныг, гэгээн ариун байхыг Сесильд үлгэрлэхийг, зааж, зөвлөхийг хичээж байсан Анна ийм зүйлийг Сесилийн төсөөлснөөр чемодантай хувцсаа аваад тэднийхээс зугтах төдийхнөөр өнгөрөөх хүн биш. Энэ бол зохиогчийн гаргахыг хүссэн олон зуун хүчирхэг эмэгтэйг төлөөлүүлсэн дүр. Франсуаза Саган ийм эмэгтэйчүүд тийм зүйлсийн дараа хэрхэхээ мэддэгийг мөн л 18 настайдаа хэрхэн ухаарч, мэдэрсэн нь сонин. Дээр нь тэр “Энэ амьдралын юуг ч өөрчлөх гээд нэмэргүй. Эцсийн эцэст бүх зүйл яг хэвээрээ үлдэнэ” гэдгийг Сесилиэр илэрхийлсэн нь ч санаандгүй сонголт биш. Тэр 17-той үеийнхээ дурсамжинд хожим нь “бариулчихсан” гуниглаж суугаагаар зохиол эхэлдэг.
...Тэр гэхийн аргагүй уйт бодол буй биеийг минь бүхэлд нь эзэмдэхэд түүнийг би гуниг гэх сүржин үгээр гоёчлон нэрлэж эс түвдэв. Гуниг гээч намайг саяхныг хүртэл соронздон татдаг байлаа. Гэтэл одоо одоо ганилант бодлын хүлээснээсээ хагацаж үл чадаад гэмших сэтгэлд автан суух амуй. Уйтгарлах, харамсах, гэмшихийг үзсэнгүй явлаа. Өнөөдөр тэрхүү гуниг намайг торгон нэхээст тор адил тал талаас ороон бүчиж, алгуурхан тамирыг минь барж, амьд хүн бүрээс алсаглан холдуулав. Тэр зун би арван долоон настай, аз жаргалд бялхсан охин явлаа...” Түүний зохиол ингэж эхэлдэг.
Франсуаза Саган Аннаг үхүүлж төгсгөөгүй бол тэр Реймон, Сесиль хоёрыг хүмүүжүүлэхийг оролдсон илэрхийлэхийн ч аргагүй хүнд хэцүү, шаналант амьдралыг тэвчиж, тэссээр бүр хэн ч биш болох байсан биз. Гэхдээ Анна үхсэнээр Сесиль бүгдийг ухаарчихаж байгаа юм биш. Харин ч хүн төрөлхтний түүхэнд үеийн үед байсаар л ирсэн “Юуг ч өөрчлөх гэж хүчлэх, хичээх хэрэггүй. Хэн ч мөн чанараасаа зайлж чадахгүй. Он цаг өнгөрсөн ч чи чи хэвээрээ л үлдсэн байх болно” гэх ухагдахууныг тод томруунаар ойлгуулахыг хичээсэн хэрэг. Нөгөөтэйгүүр Аннагийн хэлдгээр үнэхээр “Юу ч өөрчлөгдөхгүй”-г “Сайн уу, гуниг минь” ном тод томруунаар өгүүлэх ажээ.
| Сайн уу, гуниг минь |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |