Өнөөдөр багш нарын баярын өдөр. Энэ өдөр үргэлж дурсан санадаг хэрнээ нэг удаа ч “Баярлалаа” гэж хэлж үзээгүй, цэцэг барьж ч очиж байгаагүй нэг хүн надад бий. Багадаа би “Сургуульд сурахгүй, хөгшин аав, хөгшин ээжтэйгээ хөдөө мал дээр гарна, малчин болно” гэдэг хүүхэд байлаа. Айлын ганц охин учраас эрх гэж жигтэйхэн, хүн болгон л миний үгээр байх ёстой юм шиг санадаг байсан сан. Тэгж их зөрүүдлэсэн хүн яаж яваад сургуульд орохоор болсноо санадаггүй ч 1998 оны есдүгээр сарын 1-ний өдрийг бол хэзээ ч мартдаггүй. Өдөр, шөнөгүй ногооны ажил хийж, зав зайгаараа тээвэрт явдаг аавд маань охиноо сургуульд хүргэж өгөх хүндтэй үүрэг оногдсон юм.
Нар зулай дээрээс ээсэн, навчис газар унаж шаргалтсан намрын нарлаг өдөр Ховд аймгийн I сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлт болж, анх удаа сургуулийн бараа харж байгаа мань мэтэд энэ нь цоо шинэ ертөнц шиг санагдаж байлаа. Гэтэл аав маань хичээлийн шинэ жилийн анхны хонх жингэнэж байгааг ч үл анзааран сургуулийн гадаах сандал дээр зүүрмэглэж орхих нь тэр. Ядарсан аавыгаа жаахан ч болов амраг гэж бодсон уу, аль эсвэл яах учраа олоогүй юу, бүх хүүхэд сургууль руу орсны дараа би аавыг сэрээснээ санадаг.
“Аавыгаа сэрээхгүй яасан юм” гэсээр аав гэмшингүй ангийг маань олж өгөөд “Миний охин урд суугаарай. Урд суусан хүүхэд онц сурдаг юм” хэмээн захисан. Энэ захиасыг биелүүлэх гэж I салааны хамгийн урд суухын тулд анх удаа эмэгтэй хүүхэдтэй муудалцаж, гараа хазуулж байлаа. Гэхдээ аавынхаа захиасыг биелүүлж, онц сурч чадаагүй. Хичээлийнхээ дундуур оргож, хичээлээ таслан хөгшин аав, хөгшин ээж дээрээ очих гэж унаа хайж явсан, одоо бодохоор хөгтэй, хөгжилтэй, хүнд нэг их яриад баймааргүй дурсамж надад олон бий. Эмэгтэй хүүхэд хэрнээ эав, ээжийнхээ чихнээс мөн ч олон удаа хонх уясан даа. Хичээл номоо сайн хийдэггүй, өдөртөө үзсэн үсгээ дахиж хардаггүй миний хичээлийг нэг удаа аав давтуулахаар болов. Яаж ч заагаад ахиц, дэвшил гарахгүй байгаа охиноо аав маань загнахад зүрхний угаас гомдол төрөөд учиргүй уйллаа. Ааваасаа сонссон анхны хатуу үг тэр байсан юм. Тасралтгүй уйлах охиноо “Аав нь чамайг гэж мэдэлгүй, дүүтэй нь андуураад загначихлаа” гэж аргадсан. Би мэдэж байсан, аав намайг андуураагүй гэдгийг... Гэхдээ л энэ аргадалтад тайвширч, уйлахаа больсон юм. Үүнээс хойш надад хэн ч онц сурахыг шаардаагүй, би ч онц сурах гэж хичээгээгүй, сурлагаараа ангийнхаа сүүл мушгидаг сурагч байлаа.
Харин 2002 онд манайх хот шилжиж, би дөрөвдүгээр ангийнхаа сүүлчийн улирал “Ирээдүй цогцолбор” буюу 83 дугаар сургуулийн 4л ангид элсэн орсон юм. 30 гаруй хүүхэдтэй тэр ангийн багш нь З.Жаргалсайхан. Богинохон тайрмал үстэй, том алаг нүдтэй, нүдэнд дулаахан намхан эмэгтэй хичээлдээ дундаас дээш үнэлгээ авч үзээгүй намайг үргэлж магтана. Жаахан хичээчихвэл удахгүй ангийн тэргүүний сурагч болно доо гэж итгүүлнэ. Үсээ хоёр хуваан сүлжиж, цагаан өнгийн боолтоор боосныг маань хотын хүүхдүүд хөдөөнийх гэж дооглонгуй шоглож байхад багш маань л мэдсэн юм шиг бүх хүүхдийн өмнө “Үсээ ямар сайхан самнаа вэ” гэнэ. Ингэж хэлэхээр хүүхдүүд дооглохоо болино. Энэ мэт багшийнхаа дэмжлэг, урмаар би онц сурах гэж, багшийнхаа хэлсэн шиг байх гэж хичээх болсон юм. Ингээд хичээсээр ангийн, сургуулийн, цогцолборын тэргүүний сурагчаар шалгарч, ахлах ангиа төгссөн. З.Жаргалсайхан багш энэ бүх хугацаанд ердөө хоёрхон сар ангийн минь багш байсан ч ирээдүйг минь тэр чигт нь өөрчилсөн юм. Тиймээс хорвоо дээр тээж, төрүүлж, өдий зэрэгтэй өсгөсөн ээж, ааваасаа дутахгүй талархах учиртай хүн бол багш маань. Хэзээ ч сайн сурахгүй гэсэн бодолтой, суръя ч гэж хичээдэггүй байсан намайг онц сурч чадна гэж итгүүлж чадсан цорын ганц хүн бол та. Хэрэв Жагаа багш маань байгаагүй бол өнөөдрийн би арай өөр байх байсан. Өнөөдөр бол таны, тань шиг багш нарын баярын өдөр.
Монголын өнцөг булан бүрд шавийнхаа зүрхэнд жигүүр ургуулж, итгэл найдвар төрүүлж, хийж бүтээх хүсэл зоригоор жигүүрлүүлсэн, ирээдүйг нь өөрчилсөн олон мянган багш бий. Та бүхэнд мянган мянган шавийн тань өмнөөс талархлын үгийг дайж байна. Баярлалаа багш аа. Та бол хүүхэд шуугьсан их өргөөний эзэн, хүсэл долгилсон ирээдүйн замын эхлэл билээ.
| БАГШДАА БАЯРЛАЛАА |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |