...Тэдний тухай уншиж, судалж дуусаад галт тэргэнд суухдаа яагаад ч юм сэтгэл хөндүүрлэн зүрх шархирч байлаа. “Эх орныхоо хилийг хамгаалж яваад анчдад онц хэрцгийгээр алуулж, нартаас буцсан гурван хилчний алтан амийг Монголын төр яагаад үнэгүйдүүлсэн юм бол... Хилчдээ хамгаалах ёстой Хил хамгаалах байгууллага нь яагаад хэлмэгдүүлсэн юм бол... Хилчдийнх нь амь тийм хямдхан юм гэж үү. Тэд хилээ, эх орноо хамгаалж яваад л амиа алдсан шүү дээ. Үүний цаана ямар учир байгаа юм бол...” гэж өөрийн эрхгүй бодогдсоор явлаа.
.jpg)
УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ГАЛТ ТЭРЭГ. 2022.06.23-НЫ 14:00 ЦАГ
Цэл залуухан гурван хилчин Оросын анчин буриадуудаас эх орноо хамгаалж, хойд хилийг, ан амьтдыг, магадгүй олон энгийн иргэний амь, амьдралыг бүрнээр нь, бүтнээр нь авч үлдэхийн төлөө тэмцэж яваад, эд эрхтнээ нэг нэгээр нь тасдуулж, тамлуулж байхдаа юу бодож байсан бол гэж бодохоор гол зурна. 30 хаврыг үзэж, 30 намрыг туулсан эмгэнэлтэй энэ хэргийн учрыг тайлахаар бид эрэлд гарлаа. Монголын хойд хил Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум Хар байцын ширэнгэд 1993 оны зургадугаар сарын 23-нд болсон гурван хилчний эмгэнэлтэй түүхийг албаны хүмүүсийн бичсэнээр биш, амь үрэгдсэн хилчдийн ар гэрийнхнээс, өнчирч үлдсэн үр хүүхэд, гэргийгээс нь сонсохыг, тэгээд бичихийг хүслээ. Бид талийгаач хилчин, ахлах дэслэгч Дондовын Цоодолын эхнэр, охин хоёр Дархан-Уул аймагт, дэд ахлагч Я.Баяраагийн эхнэр, охин Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд амьдардаг гэдгийг мэдэв. Харин дэд ахлагч Х.Нямдорж айлын ганц хүү байсан бөгөөд ээж н.Хишигмаа нь олон жилийн өмнө бурхны орныг зорьжээ.

Эхийнхээ хэвлийгээс мэндэлж, “аав аа” гэж хэлд орсон охин үрээ үнэрлэхийг яасан их хүсэж, яарч байсан бол ахлах дэслэгч Д.Цоодол. “Хилийн манаанд явчихаад ирье” гэхэд нь “Бид дахиад хүүхэдтэй болсон шүү” гэж хэлсэн эхнэрийнхээ үгийг дахин дахин сонсож, үрээ энгэртээ тэврэхийг дэд ахлагч Я.Баяраа яасан хүссэн бол. Бор гэрийнхээ хойморт радио сонсож, хүүгийнхээ төлөө цаг ямагт залбирч, өөрөөс нь өөр хань болох хүнгүй хүүгээ хүлээж суугаа ээждээ очихыг хэчнээн яарсан бол дэд ахлагч Х.Нямдорж. Ингэж бодохоор очих газар руугаа улам яарч, үнэнийг сонсохыг хүссэн хүсэл минь галт тэрэгний дугуйг ахин, дахин хурдлуулмаар болно. Хамгийн сүүлийн вагоны үүдэнд 30 жилийн өмнө үрээ тэврээд эр нөхрөөсөө өнчирч үлдсэн ахлах дэслэгч Б.Цоодолын гэргий үнэнийг өгүүлэх гээд биднийг хүлээгээд зогсож байгаа.
Цагаан-Үүр сум, одоогийн хилийн 0257 дугаар ангийн заставт алба хааж байсан ахлах дэслэгч Д.Цоодол, дэд ахлагч Я.Баяраа, Х.Нямдорж нар нэг голынх. Тэр гурав Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрж, Эг-Үүрийн голд хамтдаа тоглож, өссөн. Ахлах дэслэгч Дондовын Цоодол хоёр эгчтэй, айлын өргөмөл ганц хүү. Тэр 1983 онд ОХУ-д Улс төр судлаач мэргэжил эзэмшихээр зорьж, 1988 онд сургуулиа төгсөж, Ховд аймагт ажиллаж байгаад нутагтаа томилогдож ирсэн байна. Тэрээр Цагаан-Үүрийн хилийн ангийн орлогч даргын албыг хашихаар ирсэн залуухан ахлах дэслэгч байлаа. Харин түүнийг томилогдож ирэхтэй зэрэгцээд Эг-Үүрийн голд ах, дүү болж тоглож өссөн саахалтын Я.Баяраа, Х.Нямдорж нар ангид нь ирсэн байжээ. Зах зээлийн нийгэмд шилжиж байсан тэр цаг үед тэд улсын хойд хилийг манахаар томилогдож, тушаал авсан нь энэ. Д.Цоодол, Я.Баяраа нар Цагаан-Үүр суманд нэг айлд амьдарч, хилийн албанд зүтгэж байжээ. Тухайн үед Д.Цоодол 29, Я.Баяраа 24, Х.Нямдорж 30 настай байлаа.

Д.Цоодол бусадтай адилхан цагтаа цалингаа авдаггүй, картын бараанд дугаарлаж, хангалт тааруухан хилийн албанд хоёргүй сэтгэлээр, эх оронч үзлээр зүтгэж байв. Нам, засгийнхан түүнд “Манай намд элсчих, УИХ-ын гишүүн бол, улстөрч бол, чамайг сайхан амьдруулж өгье. Байр өгье, мөнгө өгье” гэж байжээ. Гэхдээ Д.Цоодол хэний ч саналыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эх орноо, хилээ хамгаалах үйлсэд зүтгэхээр эргэж буцахгүйгээр шийдэж, Цагаан-Үүр суманд очсон нь энэ юм.
Тэр үеийн нийгэм ороо бусгаа байсан учраас хилчид хууль бус анчид, хил зөрчигчдөөс эх орноо, ард иргэдээ аврахын тулд тулаанд бараг өдөр бүр ордог байсан гэхэд хилсдэхгүй болов уу. 1990-ээд оны эхэн үеийн хилийн заставт ажиллаж, амьдарч байсан хүмүүс маш хүнд нөхцөлд байсныг хэн хүнгүй мэднэ.
Хил зөрчигчид айл, иргэдийн адуу мал, эд хогшлыг нь дээрэмддэг, хил давуулаад хуйгаар нь туудаг байсан хэцүү цаг. Зэрлэг догшин анчид хаана л бол хаана буун дуу тачигнуулдаг үе байжээ. Ийм хүнд нөхцөлд тэд эх орноо хамгаалж, хилийн зурвасаа манаж яваад амиа алдсан юм. Гэмт хэрэгтнүүд Д.Цоодол, Я.Баяраа, Х.Нямдорж нарыг зүгээр нэг буудаж хөнөөгөөгүй. Багтарч зангирсан их өс хонзонгоо авч, шүдийг нь сугалж, нүдийг нь ухаж, эд эрхтэнүүдийг нь энд тэнд тасдан хаяж бах таваа хангасан байдаг. Тэдэнд Монголын хилчдэд өс санах олон шалтгаан байлаа. ОХУ-тай манай орны харилцаа хүйтэрч, хилээр орж, гарах хөдөлгөөн зогссон байв. ОХУ-ын талаас хил зөрчигчид өдөр болгон манай руу орж ирдэг. Монголын хил орчимд буун дуу тачигнуулж, ховор амьтан болгоныг хиаруулж байв. Үүнийг Монголын хилчид зогсоох ёстой. Гэвч дур зоргоороо аашилсан оросын буриадуудтай нүүр тулж, хилээ хамгаалах зоригтон цөөн байлаа.
Гэмт хэрэгтнүүд Д.Цоодол, Я.Баяраа, Х.Нямдорж нарыг зүгээр нэг буудаж хөнөөгөөгүй.
Амиа алдсан гурван хилчний түүхээс сэдэвлэж, “Хэлгүй жим” уран сайхны киног бүтээсэн байдаг. Дэд ахлагч Х.Нямдоржийн дүрийг “Этик” продакшны жүжигчин Г.Даваазул бүтээсэн юм. 2020 он.
Дэд ахлагч Х.Нямдорж хилийн зурваст манаанд гарч явахдаа буриадын анчид хил зөрчин ирсэн байхтай таарчээ. Хил зөрчигчид түүнийг алах зорилготойгоор удаа дараа буудсан байдаг. Харин дэд ахлагч тэдэнд буугаа хаяхыг, бууж өгөхийг сануулж, хий буудсан байна. Гэсэн ч буун дуу тачигнаж, буриадуудын сумнаас арайхийн амь гарсан дэд ахлагч Х.Нямдорж зөрүүлэн нэг удаа буудахдаа анчдын унаж явсан морийг буудсан байдаг. Харин анчид болох аав, хүү хоёр ширэнгэн ой дундуур зугтаж, алга болжээ. Хилчин залуу уг явдлыг ангийн удирдлагадаа мэдэгдэж, ОХУ-ын хилийн албанд хандсан байна. Харамсалтай нь, ОХУ-ын хилийн албаныхан Монголын хилчдийг, тэр дундаа Х.Нямдоржийг анчидтай ирж уулзахыг үүрэгджээ. Хил зөрчигчдөдөө арга хэмжээ авахыг ОХУ-ын талд удаа дараа шаардсан ч “Х.Нямдоржийг авчирч нүүрэлдүүл” гэхээс өөр юм Оросын талаас хэлээгүй гэнэ. Иймд Монголын талаас хилийн ангийн удирдлага болон Х.Нямдорж нар хууль бус анчид, хил зөрчигчтэй очиж уулзжээ. Морио буудуулсан аав, хүү хоёр өширхөж, Х.Нямдоржийн царайг тогтоож аваад, буруугаа хүлээгээд үлдсэн гэнэ.
Харин энэ явдлаас хойш гурван сарын дараа буюу 1993 оны зургадугаар сарын 23-ны өдөр цэл залуухан гурван хилчин Монгол Улсынхаа хилийг хамгаалж яваад нартаас буцсан байдаг. Хэргийг ОХУ-ын хил зөрчигч буриадууд буюу гуравдугаар сард морио буудуулсан аав, хүү хоёрын талынхан үйлдсэн болох нь тогтоогдож, илчлэгдэж байлаа.
...Бид явсаар Дархан-Уул аймгийн галт тэрэгний зогсоолд 2022 оны зургадугаар сарын 23-ны 17:38 цагт буулаа. Ахлах дэслэгчийн гэргий Б.Цэвэлмаа биднийг тосож, гэрийнх нь зүг хөдлөв. Тэр ханиа алдаад 10 орчим жил гансарч, “Охин та хоёрыгоо удахгүй ирээд авна аа. Одоо ганцхан удаа хилд яваад ирье” гэх үгийн биеллийг хүлээж, арга буюу 20 жилийн өмнө нутгаасаа гарч, Дархан-Уул аймагт иржээ. Ааваасаа өнчирч хоцорсон Д.Цоодолын нялх охин 30 нас хүрчээ.
-Сайхан зусаж байна уу, та. Хэдийгээр удаан хугацаа өнгөрсөн ч ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа.
-Сайхан зусаж, энх тунх амьдарч байна. Өнгөрсөн 30 жилд надаас олон хүн “Яг юу болсон юм бэ” гэж хоргоож, “Монголын хилчид үнэхээр хил зөрчигчдөд сайхан сэтгэл гаргаж, баривчилсан хүмүүстээ сумтай бууг нь үүрүүлж яваад, өөрсдөө алуулсан юм уу” гэж асууж, шалгаалаа. Муухай үгээр хэлбэл “Монголын гурван хилчин тийм тэнэг үйлдэл хийсэн юм уу” гэж сонирхсон, мууг нь үзсэн, доромжилсон өнгө аясын хэлмэгдүүлэлтийг бид 30 жил амсаж, тэвчиж ирлээ. Нэг ч удаа ам ангайж, хэн нэгнээс түрүүлж ярихыг хүсээгүй шалтгаан нь цаг нь болохыг хүлээсэн хүлээлт байсан юм. Би Монголын Хил хамгаалах байгууллагыг миний ханийг болон цэл залуухан хөвгүүдийг хэлмэгдүүлснээ, үнэнийг нууснаа хүлээн зөвшөөрч, цагаатгах болов уу гэж горьдож, итгэж хүлээсэн. Одоо миний нас ч, сэтгэл ч, хүлээлт ч дуусах нь. Тэд хэзээ ч өөрсдийнхөө бурууг хүлээн зөвшөөрч, эх орноо гэсэн сэтгэлээр хулгайн анчидтай тэмцэж, амь биеэ үл хайхран зүтгэсэн эрэлхэг хөвгүүдээ цагаатгахгүй юм байна. Үнэндээ би Монголын хил хамгаалах байгууллагын нэрийг хайрлаж, хилчдээ хүндэтгэсээр, гомдол цөхөрлөө үүрсээр энэ олон жил дуугүй явж ирсэн юм шүү. Тайгад амь үрэгдсэн хилчдийн тухай үнэнийг ярих цаг нь болсон учраас, та бүхэн ч өнгөрсөн хугацаанд уйгүй холбогдож, гэхдээ бодит зүйл ярихыг минь хүсэж ирсэн учраас бүхнийг ярихаар энд нүүр тулаад сууж байна даа” гэсээр авдарнаасаа ханийнхаа зургийн цомог, сургуулийн дипломыг өмнө минь гаргаж тавьлаа.

Үргэлжлэл бий...
| АМЬ ҮРЭГДСЭН ХИЛЧИН, АХЛАХ ДЭСЛЭГЧ Д.ЦООДОЛЫН ГЭРГИЙ Б.ЦЭВЭЛМАА: Хил хамгаалах газрынхан хилчдээ хэлмэгдүүлж, үнэнийг нуусандаа гэмшиж, цагаатгах болов уу гэж 30 жил горьдож хүлээлээ |
|
С.Бямбацогт: Битүүний өдрийг амралтын өдөр болгож, ажлыг хоёрдугаар сарын 28-нд шилжүүлсэн
2026-01-21 11:15:22
Game of Thrones цувралын өмнөх үйл явдлын талаар өгүүлэх A Knight of the Seven Kingdoms цуврал үзэгчдэд хүрч эхлэлээ
2026-01-21 11:07:19
Taylor Swift “The Fate of Ophelia” дуугаараа дэлхийн хөгжмийн зах зээлийн эзэлж байна
2026-01-21 11:03:28
“Шунхлай” групп бахархалт тамирчдаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2026-01-21 10:24:02
УРГАМАЛ СУДЛААЧ Ж.ОЮУНМАА: ХӨВСГӨЛИЙН ЖАРГАЛАНТ ГОЛД УСАН ХӨРШ, ТҮМЭН НАВЧИТ, ХОЛТСОН ЦЭЦЭГ БУЮУ УСНЫ ДЭЭД УРГАМЛУУД УРГАДАГ БОЛОХООР ӨВӨЛ Ч НОГООНООРОО ХАРАГДДАГ ОНЦЛОГТОЙ
2026-01-21 07:58:53
“Чингис хаан” үндэсний музей Олон улсын өвийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо
2026-01-21 07:25:00
“ТЭНГРИ” ХҮРТЭЛХ “THUNDER”
2026-01-21 07:22:02
МҮОХ-ны ерөнхийлөгч мөсөнд авиралтын тамирчдыг хүлээн авч уулзав
2026-01-21 07:20:00
Н.Нямбаяр Солонгосын уулын жимийн гүйлтэд мөнгөн медаль хүртлээ
2026-01-21 07:10:00
АМГТГ-ЫН ДАРГА АСАН Ш.ГАНХУЯГИЙН Г.АЛТЖИН АГСНЫ ХҮҮ ЭДВАРД СҮРЭНГЭЭС АВСАН 2.5 ТЭРБУМ АВЛИГЫН МӨНГИЙГ УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ТУВААН АДУУЧИН ДҮҮ Г.ГАН-ОДЫНХОО ДАНСААР ДАМЖУУЛСАН УУ
2026-01-21 07:00:28
ПРОГНОЗ:ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД МАН-ААС ГОРИЛОГСОД
2026-01-21 07:00:00
ТАТВАРЫН ДАРГА НАРААРАА ТУГ ТАХИСАН ТЕГ-ЫН ДАРГА Б.ЦОГТНАРАНГИЙН АРД ХЭН БАЙДАГ ВЭ
2026-01-21 07:00:00
М.АНУЖИН: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ МЯДАГИЙН ДОТООД ШАНАЛАЛ, ХАЙР, ТЭВЧЭЭРИЙГ ӨӨРИЙНХӨӨ СЭТГЭЛ ЗҮРХЭЭР ДАМЖУУЛЖ, ҮЗЭГЧДЭД ҮНЭН ХҮРГЭХ НЬ МИНИЙ ХАМГИЙН ТОМ ДААЛГАВАР БАЙЛАА
2026-01-21 07:00:00
Б.АЛТАНЧИМЭГ: Аваргын төлөө барилдсан өрсөлдөгч тамирчин маань хүчтэй, уртай байлаа
2026-01-21 07:00:00
“ЗАДЛААГҮЙ ЗАХИДАЛ”-ААС ЗАДЛАХУЙ
2026-01-20 17:28:44
Шивээхүрэн боомтод нүүрс тээврийн жолооч нэгнийгээ хутгалж, амийг нь хөнөөжээ
2026-01-20 12:13:50
Хуурамч зарын дагуу 750 мянган төгрөг шилжүүлж залилуулжээ
2026-01-20 11:30:55
Ц.Гантулгыг “Алтан-Очир” одонгоор шагнав
2026-01-20 10:46:29
“Цагаан алт” хөтөлбөрийн дүнд самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрлээ
2026-01-20 10:05:12
Итали Улсад “Монголоос Барокко ертөнц рүү” сэдэвт үзэсгэлэн нээлтээ хийв
2026-01-20 09:47:07
НАМБАЛАГ ДӨЛГӨӨН МОНГОЛ ЭЭЖИЙН ДҮРТЭЙ ЖҮЖИГЧИН Б.ТҮВШИНЖАРГАЛ
2026-01-20 09:38:40
Монгол Улсын баг хэйболын дэлхийн цомд түрүүллээ
2026-01-20 09:19:06
“Алдар”-ынхан “Хүрээ Фарм ХХК”-ийн тэмцээнээс 3 алт, 6 хүрэл медаль хүртэв
2026-01-20 07:20:00
Таеквондо-гийн 2026 оны пүмсэгийн улсын аваргууд тодорч эхэллээ
2026-01-20 07:10:00
16 НАСТАЙ ОХИН АМИА АЛДСАН ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДСАН Э.ГАН-ЭРДЭНИЙН ЭЭЖИЙН ЦАЦСАН БИЧЛЭГ ХАВТАС ХЭРЭГТ АВАГДААГҮЙ УЧИР НОТЛОХ БАРИМТ БИШ ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-01-20 07:00:03
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД АСАН Н.ТАВИНБЭХ, ЗӨВЛӨХ П.ТОВУУДОРЖ ХОЁРЫН 2.6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЭРХЭН ӨРНӨСӨН БЭ
2026-01-20 07:00:00
ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАРЫГ ХОЁРДУГААР САРД ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ
2026-01-20 07:00:00
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Б.ЛХАГВАСҮРЭНГ ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ХЭВЛҮҮЛЖ, НУУСАН ХЭРГЭЭР АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЛЭХ НЬ
2026-01-20 07:00:00
А.ХЭРЛЭН: МУУГ СУРТАЛЧИЛДАГГҮЙ, ҮНЭН УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-01-20 07:00:00
2026-01-20 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |