Эхний хэсгийг ЭНД дарж уншина уу.
Хоёр дахь хэсгийг ЭНД дарж уншина уу.
Гурав дахь хэсгийг ЭНД дарж уншина уу.
Долдугаар сарын 4.
Зүүнхараагаас явсан 40 орчим насны эмэгтэй, Сонгинохайрхан дүүргээс зарын дагуу машин барихаар явсан 58 настай эрэгтэй, Улиастайгаас хамт гарсан Уянга бид дөрөв отогынхоо хүмүүсээс төөрч хоцорсон өдөр. Жижиг төмөр тогоо, өөр өөрсдийн хөнжил, ойр зуурын ачаа бараагаа яг тэнцүү хувааж үүрээд, бид гол уруудаад алхлаа. Хүмүүсийн ярьсныг хальт сонсоход “Кука рашаан, Агуу, Минжийн гол ороод даваагаар даваад Урал машин байгаа” гэж байсан. Энэ маршрутын дагуу рашаан хүрэх замыг жолооч ах замчлаад явж байгаа нь тэр. Битүү намаг, шавар. Хурдан явбал халтирч унаад хөл, гараа гэмтээх эрсдэлтэй. Зугуухан, тайван алхсан бид даваан дээр очиж хононо гэж тооцоолж байсан юм. Даваа орохоос хоёр орчим километрийн цаанаас бид хүнс авчрахаар явсан таван залуугийн явсан мөрийг олсон. Тэд зам дагуу өмсөж явсан гадуур хувцас, цамц, усны саваа орхиж явсан байна лээ. “Ашгүй дээ, бид зөв замаар явж байна” гээд уйлах нь холгүй тэдний явсан замаар алхаад л байлаа. Хэсэг явж байгаад тэдний хоносон бололтой газрыг олсон. Батаа шар өнгөтэй цамцаа дэлгээд орхисон байв. Батаагийн цамцны хажууд тэдний отгоос үүрээд гарсан майхан байхаар нь шүүрч аваад “Хэдүүлээ энэ майханд хоноглож явна. Биднийг аз ивээлээ” гээд хөдөлсөн. Бид мөлхөх нь холгүй явсаар даваан дээр очиж буудаллаа. Бороо шавшаад, гал асахгүй, хувцас нойтон бээрэх дөхсөн. Ойр хавиасаа гишүүнэ түүгээд арай хийн буцалгаж уугаад хоносон. Бидний идэх хоол ердөө л гишүүнэ гэх ургамал байсан. Буцалгаж уугаад, түүхийгээр нь зажилж өлөө дарж авсан.
Долдугаар сарын 5.

Өглөө эрт гишүүнээ буцалгаж уугаад, ачаагаа үүрээд цааш алхлаа. Хоолгүй, нойтон газар унтсан бидэнд нэг нэгэнтэйгээ юм ярих ч тэнхэл байсангүй. Гутал гэж усан “гүзээ” болохоор даахгүй шахам ч эрт хөдөлсөн. Ширэнгэн ойд бид дахиж төөрөхгүйн тулд нэг нэгнийхээ явсан замаар алхаж, байнга дуу гаргаж явах шаардлагатай байлаа. Даваа уруудаад явж байтал жолооч ах халтирч унаад, хөлөө эвгүй болгов. Хөгшин хүн турж эцээд хэцүү болдог юм билээ. Ёолоод л, алхахад хүртэл хэцүү болж, бид таяг болгочихоор мод олж өглөө. Алхаж явсаар үд өнгөрч байхад бид дахиад нэг овоон дээр очсон юм. Овоо руу алхаж явтал баруун хойхно самарчдын отог харагдсан. Дөрвүүлээ чанга дуугаар “Тэнд отог байна. Хэдүүлээ аврагдлаа. Очоод, “Оросын хилээс наанаас явж байна. Олон хоног хоол идээгүй” гэж бүх тайлбараа хэлээд гурил гуйя” гэж ярилцаад хар хурдаараа отог байгаа зүгт алхсан. Тамирдсан, ядарсан гэдгээ бүр ор тас мартаад бид гүйх нь холгүй отогт ирлээ. Харамсалтай нь, хоёр хэсэг газарт отог байгаа хэрнээ эзгүй байлаа. Бидэнтэй адилхан ядарч, зүдэрсэн бололтой хамаг хөнжил, гудас, тогоо, шанагаа орхиод явчихсан байсан. Дөрвүүлээ өлсөж үхэх гэж байгаа араатан амьтан шиг ийшээ ч нэг, тийшээ ч нэг гүйгээд, доороо тонгочоод отгоос улаан перц, дууссан кетчуп, цууны сав олсон. Хамаг эд зүйлийг нь нааш, цааш нь шидээд, бараг уйлсан. Гэтэл 58 настай ах “Хогон дээр төмсний хальс байна. Гэхдээ ялзарч муудаад, өмхийрчихсөн байна” гэв. Би “Ялзарчихсан, муухай байна” гэхгүй. Уянга миний найз ус аваад ир. Сайхан угаагаад чанаж иднэ” гээд бэлтгэл ажилдаа орлоо. Ах гал түлж, бид төмсний хальсаа хоёр, гурван удаа угааж, төмөр тогоондоо хийлээ. Дээрээс нь улаан перц, кетчуп, цууныхаа шил, савыг халуун усаар сайн зайлаад тогоо руугаа усыг нь хийсэн. Сайн буцалгаж аваад яг тэнцүү дөрөв хуваагаад “шөл”-өө уулаа. Яг л бидний хүсээд байсан их хоол, өтгөн шөл шиг санагдаж билээ. Үнэхээр гоё цадсан, ходоод дүүрээд, нүдэнд инээмсэглэл тодроод, хөлд хүч ороод л эхэллээ. Олон хоногийн дараа гэдсээ цатгаж бид тэндээс хөдөллөө. “Одоо нэг хэсэгтээ давгүй. Хэдүүлээ гүрийгээд рашаан орно шүү” гэж ярьж байсан. Хоол идчихсэн болохоор сэтгэл санаа өөдрөг гэж жигтэйхэн дуу аялаад, байгалийн сайхныг мэдэрсэн шиг алхаад л байлаа. Шувуудын жиргээ, ойгоос сонсогдох янз янзын дуу авиа, түрж ургасан хөвд, өнгийн цэцэгс, ойн анхилам үнэр маш гоё байсан.
“Нутаг нутгийг дамжин гүйж очъё, би
Нуур, далай, тэнгисийг гатлан нисэж хүрье, би
Ээлжлэх дөрвөн улирлын аль нь ч байсан яах вэ
Эргээд мөдхөн би гэртээ харина аа” гээд ойгоор нэг хоолойгоо сөөтөл дуулсаар хоёр хөлөө наана, цаана гишгэлээд л байлаа. Яг энэ чигээрээ алхсаар гэртээ харих юм шиг, охиддоо очих юм шиг санагдаад хөл минь зогсолтгүй яаж алхсан гэж санана. Сэтгэл дотроо охидтойгоо уулзаж байгаагаар, гоё ажилд ороод дулаахан гэртээ байнга байгаагаар төсөөлж, сэрүүн зүүдэлж байгаа юм шиг мэдрэмж төрж билээ. Зөвхөн тэр өдөр Минжийн хангай үнэхээр гайхамшигтай, диваажингийн газар шиг санагдсан. Ам бүрээс нь булаг, горхи урсаад үнэхээр баян хангай байна лээ. Ингэж явсаар бид харуй бүрийтэй золгож, хоноглосон юм. Зөв замаараа явж байгаад харанхуйд төөрчих вий гэж эмээсэн хэрэг. Майхнаа барьж аваад, хөнжлөөрөө хучаад унтаад өгсөн. Шөнө болгон гэртээ харьж байна гэж зүүдлэх ямар сайхан гэж санана. Харамсалтай нь, өглөө орой унтсан байрандаа байх л давчдуулаад байдаг юм билээ.
Долдугаар сарын 6.

Шөнөдөө чийг унаад хоносон ч хоёр хоног бороо ороогүй болохоор хувцас бараг л хуурай байлаа. Ойд шумуул, янз бүрийн хаздаг амьтан зөндөө бий. Энд, тэндгүй хазаад, маажаад хамаг бие шархалчихсан. Горхиноос ус аваад, гүзээлзгэнэ, аньсны навч буцалгаж уулаа. Тэр хэсгээ таван салаа түүж яваад дахиад шалбаагаас нөгөө явсан таван залуугийн усны савыг олсон. Төөрсөн гурав дахь хоногтоо зөв явж байгаа гэдгээ дахин мэдлээ. Өчигдөр идсэн төмсний хальс шингэж, гол харлаж эхэлсэн. Хоолойгоо чийглэж аваад, ачаагаа тэнцүү хувааж үүрээд рашаан байгаа зүгт алхлаа. Өглөө эрт явж байгаад ус ууж байгаа хандгайтай таарсан. 58 настай ах тулж явсан таягныхаа үзүүрт хутгаа барьж боогоод хандгайн байгаа зүгт сэмээрхэн мөлхлөө. Бид гурав торлогийн ард нуугдаж, хандгайн байгаа зүгээс харцаа салгаагүй. Үнэхээр сүрлэг, сайхан амьтан байна лээ. Торлогноос бид дөрвийн толгой илүү гарахгүй байхад Хандгайн цээж харагдаад байсан. Ах дөхөж очоод, маш удаанаар дээшээ өндийхөд нь л год үсрээд алга болсон доо. Давхиж явааг нь харахад нүдний хараа гүйцэхгүй сайхан амьтан байна лээ. Ингээд бидний ан бүтэлгүйтэж, хангайн сүрлэг амьтны явсан зүгт гарч буй тоосыг нь харж, бахдаад л үлдсэн. Замаасаа зэрлэг сонгино түүж, усан дээрээ хийгээд уугаад л байлаа. Хоол шиг бас өег юм байна лээ.
Долдугаар сарын 7.
Хөвч тайгад ус байсан тулдаа л амьдарч байлаа. Хаашаа ч алхсан горхи, булаг байгаа учраас усаар тасраагүй. Жаахан яваад л усаа нөөцөлж, дээрээс нь өвс ургамлаа хийнэ. Түүхий усанд хийсэн гүзээлзгэнэ, аньсны навч, таван салаа, зэрлэг сонгино хэрчиж хийгээд, зажлаад явахаар ямар нэг хоол идэж байгаа юм шиг санагддаг юм билээ. Ингэж явсаар бид дөрөв дэх өдрөө рашаан дээр очлоо. Яг дэлгүүрт зардаг “Кука” рашаан шиг амттай. Доороосоо оргилоод ямар гоё гэж санана. Ууланд байхад Мөнхөө ах “Хэт их өлссөн үедээ рашаанаас их ууж болохгүй” гэсэн нь санаанд орсон. Тэгээд амсах төдий л өнгөрсөн. Рашааны эргэн тойрон нэг сонин, эвгүй агаартай газар байсан. Нурууны араар хүйт даагаад, шар үс босоод, хоёр хөл хөдөлж чадахгүй болоод байсан. Бид айсандаа рашаанаас жаахан уугаад, тэндээс бушуухан хөдөлсөн. Энд тэндээс сонин дуу авиа гарч, муухай орилж байгаа дуу сонсогдоод ч байгаа юм шиг эвгүй юм билээ. Бид дөрөв уралдах нь холгүй алхсаар рашаан, агуй хоёрын голд очиж хоноглохоор болов. Тэнд бид хоноглож, гал түлээд, ганц, хоёр ачаагаа үлдээсэн юм. Сүүлд сонсох нь ээ, Мөнхөө ах тэр газар очиж биднээс төөрсөн хүмүүсээс дөрвийг нь авч явсан юм билээ.
Долдугаар сарын 8.
Бид өглөө нь босоод агуй байгаа гэж бодсон зүг рүүгээ гараад алхлаа. Гишүүнэ дангаар нь идээд, усаа уугаад явсан. Завьж, уруул битүү яр шарх болж, амаа ангайж чадахаа байгаад хүссэнээрээ ус ч ууж чадахаа больсон. Бид агуй руу биш, эсрэг зүг рүү нь гараад алхчихсан юм билээ. Хөлийн хуруунууд, шагай минь холгогдож мөн л яр шархандаа баригдаад жаахан амрах төдийд л бэмбийж хавдчихаад, өвчин нь улам гүн янгинаад зогсолтгүй алхвал л өвчин нь намдчих шиг санагдаж байлаа.
Уулын бэлээр шавар ихтэй замаар явж байгаад манай найз ухаан алдаад уначихсан. Аргагүй байлгүй дээ, өлөн хоосон явахаар эмэгтэй хүн чинь тамир тасрах нь тодорхой. Бид тэндээ хоноглох гэж байгаад маргалдаж, аргагүйн эрхэндээ цаашаа явахаар болсон. Хэн хэнийх нь зөв байсан даа. Өлсөж, зовж байгаа хүмүүс нэг өдрийн ч гэсэн өмнө хүний бараа харахыг хүссэн байлгүй. Тэгээд арга ядаад би үүрч явсан хөнжлөө хаяад найзыгаа түшээд цааш явахаар боллоо. Найзыгаа түшиж яваад “Хүний сайхан охин үрийг самарт явъя” гэж ятгасаар авч явсандаа үнэхээр харамсаж, “Ингээд үхчихвэл яана аа, хоёр хүүхдэд нь юу гэж хэлнэ” гэж их бодсон. Ямар ч гэсэн найзыгаа л амьд мэнд хүний бараа харуулаад замын машинд суулгаад ч хамаагүй хот явуулна гэж бодож байлаа. Ингээд бид долоо хоног агуй олох замыг хайж төөрсөн. Нэг явсан замаараа гурав, дөрвөн удаа тойрч алхсан. Ядартлаа алхаад орой нь өглөө гарсан газартаа эргээд ирэхээр үнэхээр хэцүү юм билээ. Шантарч, уйлсан, “Гэртээ харимаар байна” гэж орилсон. Гэхдээ нэг нэгийгээ айлгахгүй, санааг нь зовоохгүй гэсэндээ хэрэндээ л тэвчсэн дээ. Сүүлдээ хүн өлсөхөө больдог юм билээ. Хоол идье ч гэх бодол алга болж, зүгээр л хэвтээд өгмөөр санагдаж, хоёр хөл сөхөрч унаад байсан.
Үргэлжлэл бий.
| Хөвч тайгад төөрсөн Д.ДОРСМАА бүсгүйн АМЬДРАХ, АМЬД ГАРАХЫН ТӨЛӨӨХ 129 ХОНОГИЙН ТЭМЦЭЛ-IV |
|
Ерөнхийлөгчийн “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах“ хуулийг хэлэлцэж эхэллээ
2026-04-07 15:59:03
Сурагчид хот орчмын археологийн дурсгалтай танилцах аяллыг хийлээ
2026-04-07 15:30:30
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Имарт” номын хандив өргөлөө
2026-04-07 15:05:14
Г.Ганхуяг Саудын Арабын бөхийг ялж, шигшээ наймд шалгарлаа
2026-04-07 14:51:54
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 14585 хүрсэн
2026-04-07 13:29:54
Э.Номундарь Азийн аваргын алтан медалийн төлөө тулалдах эрхтэй боллоо
2026-04-07 13:17:58
Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
2026-04-07 13:11:36
Чөлөөт бөхийн эрэгтэй тамирчид Азийн аваргад мордлоо
2026-04-07 13:06:30
Монгол хэл, бичгийн шалгалтыг дөрөвдүгээр сарын 9, 10-нд зохион байгуулна
2026-04-07 11:42:06
Д.Нацагдоржийн нэрэмжит "Давлагаа-2026" богино өгүүллэгийн наадам болно
2026-04-07 11:20:01
ЭМЭЭЛТЭД ХОНЬ 320-500 МЯНГА, ХҮЧИТ ШОНХОР ЗАХАД ҮХРИЙН МАХ КИЛОГРАММ НЬ 32-34 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА
2026-04-07 08:55:56
НЭРТ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ц.НАЦАГДОРЖИЙН "ГҮН ГЭРИЙН ГҮНЖ" ДУУРИЙГ ҮЗЭЖ, "ХӨДӨӨГИЙН САЙХАН" СИМФОНЫ ХЭСГЭЭС СОНССОН МИНЬ...
2026-04-07 08:21:40
БАЙР СУУРЬ: ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛСАН ХУУЛЬ ПАРЛАМЕНТЫН АРДЧИЛЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ТОМ ДЭМ БОЛНО
2026-04-07 08:18:06
2026-04-07 07:30:00
Самбо бөхийн УАШТ-ээс “Женко” клуб 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртэв
2026-04-07 07:20:00
МҮБХ хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2026-04-07 07:10:00
ШИНЭ ЗАСГИЙН ГАЗРЫН СОНИРХОЛТОЙ СТАТИСТИК
2026-04-07 07:00:00
М.БАТ-ЭРДЭНЭ: “ЗАДЛААГҮЙ ЗАХИА” КИНОНЫ ГЭНДЭНГИЙН ДАРУУЛГАГҮЙ ДАВАА БОЛ ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ ЭРЭЛХЭГ ХҮҮ
2026-04-07 07:00:00
Г.УРАН-ЭРДЭНЭ: Таеквондогоор хичээллэх эхлэлийг ээж минь тавьж өгсөн
2026-04-07 07:00:00
“ЭРДЭНЭТ, БУЛГАНЫ ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ” ТӨХК-ИЙН ЗАХИРАЛ В.АДЬЯА, ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Б.ЭРДЭНЭЦОГТ, Х.АЗЖАРГАЛ НАР 100 САЯ ТӨГРӨГИЙН ХАХУУЛЬ АВЧЭЭ
2026-04-07 07:00:00
2026-04-06 17:00:00
Казахстан Улсын ҮОХ-ны төлөөлөгчид “Олимпик хаус”-т зочлов
2026-04-06 15:15:50
Х.Билгүүнсайхан дэлхийн аварга М.Сабырханыг яллаа
2026-04-06 14:42:46
Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
2026-04-06 14:00:00
С.Жамбалжамц Европ тивд Монголынхоо нэрийг дуурсгаж явна
2026-04-06 12:45:03
“Амьдралд хайртай” уран сайхны кино энэ сарын 10-нд нээнэ
2026-04-06 11:19:12
Хүүхдийн тусламжийн 108 утсанд хүүхдийн эрх хамгаалалын 237 дуудлага мэдээлэл иржээ
2026-04-06 10:05:46
2026-04-06 08:58:55
2026-04-06 08:52:14
Б.Орхонбаяр арслан, Г.Эрхэмбаяр аваргын нэрэмжит барилдаанд түрүүлэв
2026-04-06 08:36:49
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
2026-04-06 07:54:00
“ШУВУУ” Т.БАДАМЖУНАЙ 20 ГА ГАЗАР 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАЖ, ЭНЭ МӨНГӨӨ ХҮРГЭНЭЭРЭЭ ДАМЖУУЛАН ИРГЭДЭД ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛДҮҮЛСЭН Ч ХЭРЭГ НЬ ЗАМХАРЧИХЛАА
2026-04-06 07:03:12
ТУУЛ ГОЛД ҮХСЭН БУГЫГ ХОРДООГҮЙ ГЭДГИЙГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖ, ХАМРААРАА МОД ХАТГАСНЫ УЛМААС ЭРСЭДСЭН ГЭЖ ҮЗЖЭЭ
2026-04-06 07:00:44
ТАНИЛЦ: ТӨСӨВТ ТОДОТГОЛ ХИЙЖ, ТҮЛШНИЙ ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААС ЭХЛЭХ ШИНЭ ЗАСГИЙН ЯАРАЛТАЙ ШИЙДЭХ АЖЛУУД
2026-04-06 07:00:00
“ИЙМ НЭГЭН ДУРЛАЛ", “SINGLE LADIES”, “БҮСГҮЙ", "ТАТАР" КИНОНЫ ЗОХИОЛЫГ БИЧСЭН А.МИЕЭГОМБО
2026-04-06 07:00:00
Д.УРАНБИЛЭГ: “МӨНХ ТЭНГЭРИЙН БИЧИГ” ҮЗЭСГЭЛЭНД БҮТЭЭЛЭЭ ДЭЛГЭСЭН 300 ГАРУЙ БАГШ, СУРАГЧДЫН МИНЬ ХӨДӨЛМӨР “МӨНГӨН МОД” ШАГНАЛААР МЯЛААГДСАНД БАЯРТАЙ БАЙНА
2026-04-06 07:00:00
МААНЬТ РУУ МАН-ЫНХАНТАЙ ХАМТ “АЧИГДАХ” АН-ЫН ГУРВАН БЭТ ХЭН БЭ
2026-04-06 07:00:00
Ж.ЛХАГВАСҮРЭН: Аав минь хөдөлмөр, зүтгэлээ үнэлүүлж амжаагүй
2026-04-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |