Аялал жуулчлалын зургаан хувийн зээл ЖДҮХС шиг болжээ. “Том”-чууд хувь, хувьсгалын банкаараа дамжуулж, тэрбум тэрбумаар нь хувааж аваад дуусаж байгаа юм байна.
Монголын улстөрчид жирийн иргэдийнхээ жижиг бизнесээ дунд болгож өргөжүүлэх, дунд бизнесээ том болгож хөгжүүлэх боломжийг хуугаараа хулгайлчихаад сууж байсан цаг. Ах, дүү, амраг садангийнхаа нэрээр ЖДҮХС-г цөлмөж, халаасаа зузаатгасныг нь бид харсан. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, мэдээлэл ойр байгаагаа далимдуулан Долоон буудлын Должин эмээгийн, Дорнодод оёдлын цех ажиллуулдаг Доржийн бизнесийг хөл дээр нь босгох сангийн мөнгийг зээл нэрээр авчихсан гэсэн үг л дээ. Тухайлбал, Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Д.Батчимэг, УИХ-ын гишүүн асан Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Б.Баттөмөр тэргүүтэй хүмүүс ЖДҮХС-аас зээл авсан байдаг. ЖДҮ-ийн эмгэнэлтэй түүхийг Аялал жуулчлалын зургаан хувийн зээл давтах нь.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийгдэх дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зорилгоор “Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох тухай” 255-р тогтоолыг баталсан байдаг. Уг тогтоолоор аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд арилжааны банкнуудын эх үүсвэрт тулгуурлан 6.0 хувийн хүүтэй, зургаан жил хүртэлх хугацаатай хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм. Тэгвэл энэ зээлийг аж ахуй нэгжүүд эхнээсээ аваад эхэлжээ.
2026 оны байдлаар 71.94 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдэгдсэн байна. Одоогийн байдлаар 28 аж ахуй нэгж Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай хяналтын гэрээ хийжээ. Тодруулбал,
1. Атаршим трейд” ХХК: 950 сая төгрөг
2. “Блью спот номадс” ХХК: 5 тэрбум төгрөг
3. “Галт халуун рашаан” ХХК: 675 сая төгрөг
4. “ДНДХ” ХХК: 555 сая төгрөг
5. “Дуут” ХХК: 1.5 тэрбум төгрөг
6. “Жамоторабэрү” ХХК: 1 тэрбум төгрөг
7. “Монгол технологи инвестмент” ХХК: 7 тэрбум төгрөг
8. “Өү Эн И март” ХХК: 3.5 тэрбум төгрөг
9. “Сод хан травел” ХХК: 7 тэрбум төгрөг
10. “Хан тэгри травел” ХХК: 2 тэрбум төгрөг
11. “Ханбүргэд хаан хоёр” ХХК: 3.5 тэрбум төгрөг
12. “Хасабэ-Интернэшнл” ХХК: 1 тэрбум төгрөг
13. “Эрдэнэтмолор-Эрдэнэ” ХХК: 1 тэрбум төгрөг
14. “Блак голд антрацит”: 1 тэрбум төгрөг
15. “Грийн гэйте трэйвел” ХХК: 2 тэрбум төгрөг
16. “Гялалзахын хөндий” ХХК: 500 сая төгрөг
17. “Испанихарш” ХХК: 7 тэрбум төгрөг
18. “Халиунтолгой” ХХК: 500 сая төгрөг
19. “Хөвсгөл трэйвэл” ХХК: 500 сая төгрөг
20. “Эйч Ти Эл гейтвэй” ХХК: 7 тэрбум төгрөг
21. “Эйч Ти Эл шанд тур” ХХК: 3.5 тэрбум төгрөг
22. “Баянхайрхан трэйд” ХХК: 650 сая төгрөг
23. “Борхойн бүрд” ХХК: 800 сая төгрөг
24. “Дэлгэрэх бүрд” ХХК: 960 сая төгрөг
25. “Премиум болор” ХХК: 2.35 тэрбум төгрөг
26. “Силк Роуд Интернейшэл” ХХК: 500 сая төгрөг
27. “Тэргүүн чансаа” ХХК: 4 тэрбум төгрөг
28. “УБЗБ” ХХК: 6 тэрбум төгрөгийн зээл авахаар болж, хяналтын гэрээ байгуулжээ. Дээрх зээлийг Худалдаа хөгжил, Хаан, Хас, Голомт, Капитрон, Богд, Ариг, М банк, Тээвэр хөгжлийн банк, Төрийн банкаар дамжуулан авах юм.
Тэгвэл бид аялал жуулчлалын зургаан хувийн зээлнээс зээл авсан компаниуд эзэд хэн бэ гэдгийг цувралаар танилцуулж байна. Энэ удаад хамгийн өндөр санхүүжилт буюу долоон тэрбум төгрөг авсан “Монгол технологи инвестмент” ХХК-ийг танилцуулах болно.
“Монгол технологи инвестмент” ХХК-ийг Дамирангийн Баянзул гэгч эзэмшдэг. Гэхдээ энэ нь зөвхөн цаасан дээрх баримт. Харин цаад эзэн нь “Таванбогд”-ын Ц.Баатарсайханы төрсөн дүү “Од групп”-ын захирал Ц.Отгонбаатар. Учир нь, Д.Баянзул нь газны дэлбэрэлтэд өртсөн “Глобал иннова” сургууль буюу Цагаачийн Отгонбаатарын эзэмшдэг “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тус компани нь 2011 онд худалдааны зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан. Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх, Төмөр замын суурь бүтэц үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй.
Сонирхуулахад, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн осолд өртөж дэлбэрэлт болсон. Галын улмаас 60 айл гудамжинд гарч, 30 машин шатаж, долоон хүний амь эрсэдсэн юм. Орох, гарах гарцгүй стандартын бус орон сууц барьж, улсын комисст хүлээлгэж өгсөн “Эдү Апарт” хотхоны Ц.Отгонбаатарын компани барьсан байдаг.
Тэгвэл бид энд Ц.Отгонбаатарын таагүй баримтуудыг хүргэх болно.Түүх судалбал, 2010 онд Баянзүрх дүүргийн (тухайн үеийн) 14 дүгээр хороо, Дүнжингаравын урд талд байрлах 1.5 га газрыг Тагнуулын ерөнхий газрын эзэмшилд шилжүүлж байжээ. Өөрөөр хэлбэл, “
Дүнжингарав”-ын дэлбэрэлтэд өртөж шатсан стандартын бус баригдсан гэх “Эдү Апарт” цогцолбор хотхоны газар ТЕГ-ынх байсан гэсэн үг л дээ. Угтаа энэ газарт ТЕГ-ын төв байрыг барихаар төлөвлөж, зураг төсөл, төсөв нь батлагдаж, 2013 оны дөрөвдүгээр сараас барилгын ажлаа эхлүүлсэн байдаг аж. Хачирхалтай нь, 2013 оны арваннэгдүгээр сарын 30-нд ТЕГ-ын төв байрыг дуудлага худалдаанд оруулах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Энэ талаар тухайн үеийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Тагнуулын ерөнхий газрын барилгын ажил дутуу, дахин 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай гэнэ. Ийм боломж байхгүй. Энэ мэтчилэн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа дутуу орхигдсон, ашиг тус багатай байшингуудыг дуудлагаар худалдана. ТЕГ-ын төв байрны цогцолбор"-ын дуусаагүй барилга, байгууламжийг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулна” хэмээн жиргэж байжээ. Ингээд 2014 оны хоёрдугаар сард дуудлага худалдаа зохион байгуулах шийдвэр албажиж гарсан байна. “Тагнуулын ерөнхий газрын төв байрны цогцолбор”-ын дуусаагүй барилга, байгууламжийг борлуулах дуудлага худалдаа нийтдээ зургаан удаа хойшилж, долоо дахь дээрээ зарагджээ. Дуудлага худалдааны анхны 13.5 тэрбум төгрөг байсан ч явцын дунд доод үнийг 10.8 тэрбум төгрөг болгон бууруулж байсан байна.
Хамгийн сүүлийн дуудлага худалдаа 2014 оны есдүгээр сарын 23-нд болж, дуудлага худалдаанд “Глобал Бридж” ХХК, “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК оролцжээ. Уг хоёр компаниас хамгийн өндөр буюу 10.8 тэрбум 450 мянган төгрөгийн саналаар “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” компани ялж, ТЕГ-ын төв байрын барилгыг худалдаж авсан байна. Тухайн үед тус барилгын ажил 80 хувьтай гүйцэтгэгдэж байсан бөгөөд таван корпусын барилгын газар шороо, суурь, каркас, ханын дүүргэлт, гадна ханын дулаалга, гадна дотно шавардлага, дээвэр хийгдэж цонх суулгасан. Мөн 150 авто машины зогсоол бүхий газар доорхи байгууламжтай гадна цахилгааны болон шугам, дулааны шугам, цэвэр бохир усны шугам зэрэг ижненерийн шугам сүлжээний холболтын ажил бүрэн хийгдсэн байжээ. Ингэж ТЕГ-ын төв байрын барилга “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” компанийн мэдэлд шилжсэн түүхтэй аж.
Дуудлага худалдаанд оролцсон хоёр компанийг судалж үзвэл,
-“Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК нь 2014 оны есдүгээр сарын 2-нд байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа болохоос 21 хоногийн өмнө байгуулагдсан гэсэн үг. Тус компани гадаад худалдааны чиглэлээр Улаанбаатар, Баянгол, дөрөвдүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс, ажилчны гудамж, 57 тоот хаяг дээр Цагаачийн Отгонбаатар гэж хүний нэр дээр анх үүсгэн байгуулагдаж байжээ. Одоо тус компанийн гүйцэтгэх захирлаар Сүхбаатарын Баатарзул ажилладаг бөгөөд эцсийн өмчлөгч нь Цагаачийн Отгонбаатар.
-“Глобал Бридж” ХХК нь гадаад худалдаа, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр 2007 оны нэгдүгээр сарын 9-нд үүсгэн байгуулагдаж байжээ. Ашгийн төлөө, Улаанбаатар, Баянгол, 24 дүгээр хороо, үйлдвэрийн төвийн бүс, 77/2 тоот хаягт бүртгэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Сонирхолтой нь, "Глобал бридж" ХХК нь Цагаачийн Отгонбаатарын нэр дээр бүртгэлтэй байдаг. Эцсийн өмчлөгч нь Цагаачийн Отгонбаатар бөгөөд гүйцэтгэх захирлаар нь Цагааны Сүхбаатар ажиллаж байна.
Эндээс харвал, Цагаачийн Отгонбаатар нь өөрийн эзэмшлийн хоёр компаниараа дуудлага худалдаанд оролцож, ТЕГ-ын төв байрын барилгыг газартай нь хамт өөрийн эзэмшилдээ оруулжээ. Цагаачийн Отгонбаатар нь “Глобал бридж” ХХК, “Глобал финанс” ХХК, “Од групп” ХХК, “Глобал бридж констракшн” ХХК, “Глобал моторс” ХХК, “Глобал бридж групп” ХХК, “Монгол Технологи Инвестмент” ХХК, “ИЭСОМ” ХХК, “Глобал иннова сургууль” БСБ, “Глобал монтессори цэцэрлэг” БСБ, “Глобалбевериж” ХХК-ийг эзэмшдэг ажээ. Тэрбээр “Таванбогд” группийн захирал Цагаачийн Баатарсайханы төрсөн дүү. Хүмүүсийн сайн мэдэхээр “Ургац” гурилын үйлдвэрийн эзэн Ц.Отгонбаатар гэсэн үг. Тэрбээр Ховд аймгийн Булган сумын уугуул, 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр яригдаж байсан юм.
Монголын “толгой” баячуудын нэг хэрнээ л зургаан хувийн зээлээс долоон тэрбумыг тоншчихоод сууж байна.
| “ТАВАНБОГД”-ЫН Ц.БААТАРСАЙХАНЫ ДҮҮ Ц.ОТГОНБААТАР АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛНЭЭС ДОЛООН ТЭРБУМЫГ АВЧЭЭ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |