• Өнөөдөр 2026-07-28

ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн

2026-05-25,   1215

         Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн ахлах ангийн суралцагчид нэгнээ зодож, бэртэл учруулсан гэх хэрэг гараад буй. Бид энэ талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Д.Ундармаагаас тодрууллаа.

         Тэрбээр “Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн. Тавдугаар сарын 18-ны өдрийн 19:30 цагийн үед энэ үйл явдал болсон. Сургуулийн ойролцоох цэцэрлэгийн хашаанд зодолдсон. Чухам юунаас болж, ямар үйл явдал болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэрэг мөрдөн байцаах шатандаа явж байгаа. Аймгийн цагдаагийн газар, боловсрол, хүүхэд хамгааллын байгууллагууд хамтарч ажиллаж байна. Сургуулийн зүгээс хяналтын камерын бичлэг, шаардлагатай зүйлээр хамтарч ажиллаж байна. Хохирогч хүүхэд ГССҮТ-д яаралтай хагалгаанд орж, биеийн байдал нь тогтвортой болсон гэх мэдээлэл өнөөдөр ирсэн.  Өнөөдөр эмчдээ үзүүлээд эмнэлгээс гарах байх. Маргалдсан хоёр хүүхэд нэг ангийн хүүхдүүд.  Хэрэгт холбогдсон хүүхэд хохирогч хүүхдийн араас цагдаагаас зөвшөөрөл авч очсон. Өнөөдрөөс хичээлдээ ирсэн. Хүүхдүүд маань анги, сургуульдаа нэр хүндтэй, хичээлдээ сайн хүүхдүүд” гэлээ.

         Харин албан бус эх сурвалж “Хохирогч хүүхдийг хичээл дээрээ сууж байхад нь гурван сурагч дуудаж гарган бүлэглэн зодсон. Тус үйл явдлын дараа хохирогч сурагч хичээлдээ сууж байгаад бие нь өвдөж сургуулиасаа гараад явахад үед дахин бүлэглэн зодож тархийг нь цөмөлж, ухаан алдуулаад орхиж явсан. Одоо ГССҮТ-д тархины хүнд хагалгаанд орсон бие нь маш хүнд үхэх, сэхэхийн зааг дээр байна" гэлээ. 

 

 


ХӨВСГӨЛ АЙМГИЙН “ЭРДМИЙН ДАЛАЙ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН Д.УНДАРМАА: Манай сургуулийн арванхоёрдугаар ангийн хүүхдүүд хоорондоо зодолдсон нь үнэн
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-05-26 05:52:52
    Uuganaa: Huvsgul aimgiin tsagdaa nar unheer hangaltgui ******** ajildg deerlhelt zoduulaad ocij bgaa huuhduudiig neeh tooj avj heltsdgui ternees gadn margaash n zodsn huntein uulzuulaad zugr l avjgaa arga hemjeen 100k gaar torgoh dra n ter hohirgc huuhdiig zodsn nohor dhij zanl hiildg tsagdaa edrees cn aihgui ysn tsagdaadaa bogsduuleed yvj bnuu gedg ugiig c sonsoj bsn unheer ******** ajildg ygg yu hiideg humuus ym boldoo gej unheer boddg doo toojgoo zuil c bhgui hohirgc medeelel ogood margaash n nuurlduulj uulzuulhd zodsn nohor zugr l ngg uuchilalt guigaad uhaarsn ymshg tsagdaagiin hajuud jujdg hrn hohirsn huuhd hcneen buhimdaj tsagdaad unenee helj uilj bhd avj heltsdgui brg l cii duugai bai mni ajiliig zaah geed bgaamuu edr gej heldeg mash hangaltgui ajildg uugn bid nariin amgln taivan baidliig hamgaalah uuregtei humuus btl tooj avj heltsdgui hatuuhn helhd ci zoduulaad hohicn l gdg zodsn huniihn tald davamgai handaad bdg ymshg sanagdaj bsn unheer haramsaltai tsagdaa nar iim bhaar hend itgeh ystoi ym boldoo? Odo en hergiig c gsn shalgajgaaa3 gej heljgaad l uursdunduu asuudal udahgui geed orihn martan ingej bolkuee ter humuusiig ajiliin hiilgeh hrgtei cdku bol boliuulah hrgtei zugr l zodsn huuhd 100k gaar torguulad yvaad baival zodood dhij zanal hiigd l yvd bdg ternii orond ictel n huulind zaasnaar n niigemd tustai ajil hiilguuleh.
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188