-Анх тулааны спортыг сонгож хичээллэх үед гэрийнхэн чинь эсэргүүцэж байсан уу?
-Миний таеквондо-гийн спортоор хичээллэсэн, амжилт гаргаж эхэлсэн замнал, богинохон хугацаанд эхэлсэн. Би таеквондод орж, хичээллээд долоо хоногийн дараа аймгийн аваргад ороод хос алтан медаль, сарын дараа УАШТ-ээс алтан медаль хүртсэн. Богино хугацаанд амжилт гаргасан болохоор аав, ээж маань эсэргүүцээгүй. Харин ч миний хүсэл, мөрөөдлийг дэмжиж, тусалсан. Ер нь би эрх дураараа өссөн болохоор тэд “За, өөрөө мэд. Чи өөртөө итгэлттэй байгаа бол болно. Хийж чадна гэж бодож байгаа бол хий” гэсэн.
.jpg)
-Завхан аймгаас хэзээ хотод ирж амьдарсан бэ?
-Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Аав, ээж, эмээ, өвөө, ах, эгч, дүү нартайгаа амьдардаг байлаа. Сумандаа ерөнхий боловсролын дунд сургуулийн 12-р ангиа төгсөөд Улаанбаатар хотод ирсэн.
-Айлын хэд дэх хүүхэд вэ, танай гэр бүлд спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Би зургаан хүүхэдтэй айлын гурав дахь хүүхэд. Дээрээ ах, эгчтэй, доороо дүүтэй. Надаас бусад нь спортоор хичээллэдэггүй. Аав, ээжийн талд алинд нь ч спортоор хичээллэдэг хүн байхгүй. Анхны спортоор хичээллэж, амжилт гаргасан тамирчин нь би байгаа юм.
-Багадаа тулаантай кино их үздэг байсан уу?
- Ер нь тулаантай гэхээсээ илүүтэйгээр тамирчны бодит амьдралаас сэдэвлэсэн киног завтай үедээ, бэлтгэлийн дараа юм уу, тэмцээн болохын өмнөх өдөр үздэг. Спортын тамирчдын амьдралыг харуулсан кинонууд дандаа аз жаргал, амжилт, ялалтаар төгсдөг болохоор их гоё урам зориг, эрч хүч авах шиг болдог. “Ямар гоё юм бэ” гээд их гоё кайф авдаг.
.jpg)
–Ер нь яагаад тулааны спортыг сонгож хичээллэх болсон юм бэ?
-Манай сургуульд сагсан бөмбөг, волейбол, теннис, урлаг, спортын олон дугуйлангийн сургалт явагддаг байв. Өөрт таарч тохирох төрлийг олохын тулд бараг л бүх дугуйланд нь орж хичээллэж үзээд, таеквондо илүү тохиромжтой спорт байна гэж үзээд л сонгосон. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ө.Ядамсүрэн багшаар таэквондо-гийн анхны “А” үсгийг заалгасан. Тэгээд Ө.Ядамсүрэн багштайгаа анх удаа Завхан аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж, тулааны 49 кг-ын жинд алтан медаль, онцгой төрөлд алтан медаль авч таэквондо-гийн гараагаа хос алтан медалиар амжилттай эхлүүлж байлаа.
.jpg)
-Хэзээнээс С.Будхүү багшийн шавь болсон юм бэ?
-2017 онд аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлээд, улсын аварга шалгаруулах тэмцээний бэлтгэлийг С.Будхүү багшийн удирдлага дор нэг сар хийсэн. Тэгээд Улаанбаатар хотод ирж УАШТ-д тулалдаж алтан медаль хүртсэн. Манай Ө.Ядамсүрэн багшийн, багш нь С.Будхүү дасгалжуулагч байгаа юм. Олон улсын таеквондо-гийн УАШТ-ий дараагаас 2017 оноос эхлэн Өмнөд Солонгосын олимпын таеквондо-гийн пара спортын төрлийг сонгож хичээллэх болсон.
-Пара таеквондо-гийн спортын төрөл байдгийг Улаанбаатар хотод УАШТ-д ирээд мэдсэн юм уу?
-УАШТ-ээс өмнө олимпын таеквондо-гийн Л.Отгонбаатар багш, Б.Шинэбаяр ах хоёр ирээд “Пара таеквондо гэж ийм спортын төрөл байдаг. Чи энэ төрлийг сонгож хичээллээд үзээрэй” гэсэн саналыг тавиад явсан. Тэр саналынх нь дагуу Улаанбаатарт оюутан болж ирээд пара таеквондо-гийн шигшээ багийн дасгалжуулагч Л.Отгонбаатар багш дээр очсон юм.
.jpg)
-Анх пара таеквондо-гийн ямар тэмцээнд орж байв?
-Хамгийн анх Вьетнам Улсын Хо Ши Мин хотод болсон пара таеквондо-гийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд орсон. Тэр Азийн аваргаас хүрэл медаль хүртсэн. Анхны тэмцээн байсан болохоор бүх юм шинэлэг сонин, содон байсан. Шигшээ багийн ах, эгч нар нөмөр, нөөлөг болж, түшиж тулаад, мэдэхгүй, чадахгүй зүйл дээр заавар, зөвлөгөө өгөөд их л гоё байж билээ.
-Азийн аваргын дараа ямар тэмцээнд орсон бэ?
-Азийн аваргын дараа олон улсын ганц, нэг л тэмцээнд орсон. Оюутан байсан болохоор хичээл, сургууль гээд бэлтгэл хийх зав, чөлөө бага гардаг байв. 2021 онд сургуулиа төгсөөд “Монгол Коосэн” технологийн коллежод 2021-2022 онд багшилж байгаад пара таеквондо-гоор буцаж хичээллэж эхэлсэн.
.jpg)
-Таевондо-гоор хичээллэж байх үед хүнд хэцүү, саад бэрхшээлтэй тулгарч байв уу?
-Яг таеквондо-гийн бэлтгэл, сургуулилалт хийж байхад огт тийм бодол төрдөггүй. Баг хамт олон, бүгд нэг зорилготой, нэгэн зүг рүү, “Нэг атгасан гар” шиг хамтдаа зүтгэж байгаа болохоор шантрах, мохох зүйл гардаггүй.
-Гавьяат Г.Болор-Эрдэнэ та хоёр Олон улсын таеквондо-гоор сууриа тавьсан. Тийм учраас та хоёрын эргэлттэй хөлийн цохилтын техник ижил байдаг уу?
-Би Олон улсын таеквондо-гоор жил гаруй хугацаанд хичээллэсэн дээ. Эргэлттэй хөлийн “Дечаги” цохилтыг пара таеквондод орж ирээд 2023 оноос эхлэн давтан, багштайгаа ярьж, багшийн заавар, зөвлөгөөний дагуу бүрэн гүйцэд хийж сурсан. Г.Болор-Эрдэнэ ах дечаги хөлийн эргэлттэй, үсрэлттэй цохилтыг гайхалтай хийдэг. Маш сайн, техникийн өндөр ур чадвар, гүйцэтгэлтэйгээр хийдэг юм. Миний бодлоор Г.Болор-Эрдэнэ ах пара таеквондо-гийн дечаги хөлийн техникийн цохилтыг дэлхийд номер нэг хийдэг тамирчин байх. “Алтны дэргэд гууль шарлана” гэдэг шиг ахынхаа тэр сайхан үсрэлттэй, эргэлттэй хөлийн цохилтын гоё техникийг сурахыг хичээж байгаа.
.jpg)
-Та тулаанд голчлон ямар, ямар хөлийн цохилтыг хийдэг вэ?
-Би аль болох оноо авч болох хөлийн цохилтуудыг хийдэг. Парисын олимпод 180 хэм эргэлттэй дечаги хийж, ялалтын гол онооны бараг л 50 хувийг авсан байгаа. Мөн хойд хөлөөс савалттай цохилт хийнэ. Урд хөлөөс хатгана, тийрнэ. Ер нь хөлийн техникийн бүх цохилтыг хийж сурах ёстой л доо. Өрсөлдөгч бүр өөр, өөр тулааны арга барил, онцлогтой. Тэр бүхэнд тааруулж, тулааны тактикаа боловсруулна. Аль өрсөлдөгчдөд ямар хөлийн цохилт хийх вэ гэдгээ багштай ярилцаж, техник, тактикаа боловсруулдаг.
- 2023 онд “Ханжоу-2022” Азийн наадамд Ираны Хоссейни Махдиа Садаттай тулалдаж 20:12-оор ялсан байх аа?
-“Ханжоу-2022” Азийн наадамд гурван тулаан хийсэн. Иран Улсын хоёр тамирчинтай тулалдсан. Нэгдүгээр тойрогт эхний Ираныг хожсон. Хагас шигшээ тулаанд Ираны Хоссейни Махдиа Садатыг 20:12-оор ялсан. Тэгээд Азийн наадмын алтан медалийн төлөө Хятадын тамирчин Шау Чиантай тулалдаж 10:9-ийн харьцаатай хожигдож мөнгөн медаль хүртсэн.
.jpg)
-“Парис-2024” паралимпын наадамд Ираны Зара Рахимийг ялсан. Түүнтэй өмнө нь таарч тулалдаж байв уу?
-“Парис -2024” паралимпын наадмын алтан медалийн төлөө надтай тулалдсан Ираны Зара Рахими манай дээд 57 жингийн тамирчин байгаа юм. Олимпод жин хасаж 52 кг-д орсон. Тийм болохоор түүнтэй өмнө нь тулалдаж үзээгүй.
-Дээд жингийнхээ Ираны тамирчинтай тулалдах амаргүй байсан уу?
-Дээд жингийн тамирчин болохоор их хүчтэй юм билээ. Гэхдээ миний сэтгэл зүй өндөр байсан. Ираны Зара, Рахими 18 настай залуу тамирчин болохоор харьцангүй туршлага багатай байсан байж магадгүй. Би 24 настай. Бидний хооронд насны ялгаа байгаа. Би түүнээс арай илүү замыг туулж, илүү их хөдөлмөрлөсөн байх гэж боддог. Олимпын эхний хоёр тулаан их сайхан өөрийгөө мэдэрсэн тулаан болсон. Тийм болохоор сэтгэл зүй өндөр байв. Н.Эрдэнэбаатар багштайгаа ярилцаж тулааны тактикаа боловсруулсан. Багшаас маш гоё урмын үг сонссон. Сэтгэл зүйг маань багш өргөж өгсөн.
.jpg)
-Мексикийн тамирчин их туршлагатай, ДАШТ-ий медальтай тамирчин билүү?
-Тийм ээ, Мексикийн тамирчинтай олимпоос өмнө нэлээн хэд удаа таарч тулалдсан. Ер нь бид хоёр өгөө, аваатай ойролцоо тулалддаг. Би түүнд Мексик Улсад болсон 2023 оны ДАШТ-ий зооны аваргын төлөөх тулаанд хожигдож байсан. Олимп болохоос нэг сарын өмнө Азийн нээлттэй аварга шалгаруулах тэмцээний финалд таарч тулалдаж би ялалт авсан юм. Тийм болохоор түүнийг ялж, чадна гэсэн итгэлтэй байсан л даа.
-Олимпод орох Ираны тамирчны судалгааг хийсэн байсан уу?
- “Ханжоу-2022” Азийн наадамд оролцсон тамирчин олимпод ирэх байх гэж бодсон. Тэгсэн чинь иранчууд 57 кг-ын жингийн тамирчингаа жин хасуулаад 52 кг-д явуулсан байв. Олимпын тулааны оноолт гарахаас нэг хоногийн өмнө Зара Рахими гэдэг тамирчин тулалдах юм байна гэдгийг Г.Болор-Эрдэнэ ах маань анзаарч мэдсэн. Бидэнд Ираны 57 кг-ын жингийн Зара, Рахимийн талаар ямар нэг судалгаа байгаагүй. Н.Эрдэнэбаатар багш Ираны тамирчны олимпын тулаануудыг үзэж анализ хийгээд, дэвжээнд гарахын өмнө богионо хугацаанд тактик боловсруулсан.
.jpg)
-“Парис-2024” паралимпын наадамд хэдэн тулаан хийж аварга болсон бэ?
-Олимпын эхний тойрогт гоц мөргөн ялалт авсан. Тэгээд дараагийн тулаанаа Египетийн тамирчинтай хийж ялсан. Анхны олимп, хамгийн эхний тулаан байсан болохоор бага зэрэг сандарсан. Дараагийн тулаанаас бие тавираад сандрал алга болсон. Олимпын наадам гэж айж, сүрдсэн зүйл бол байгаагүй. Олимпоос медаль авах зорилго тавьсан болохоор элдэв зүйлийг бодож, сэтгэл санаагаа тогтворгүй болгоогүй. Аль болох тайван байж, тулаандаа төвлөрөхийг хичээсэн. “Заавал медаль авна. Олимпоос медаль хүртэх гэж өдөр, шөнөгүй бодож, бэлтгэл, сургуулилалтаа хангасан. Миний бэлтгэлийн ард баг хамт олон, тусалж дэмжсэн олон хүний хичээл, зүтгэл, хөдөлмөр байгаа” гэж л бодсон.
Олимпын дэвжээн дээр гарах үед заалны уур амьсгал, зургаан мянган хөгжөөн дэмжигч үзэгчдийн нүргээн үнэхээр сүртэй юм билээ. Үзэгчдийн сэтгэл хөдлөл дээд цэгтэй тулж, орилж, хашхирсан, шүгэлдсэн, дэмжсэн түрлэг их сүртэй. Г.Болор-Эрдэнэ ах, бид хоёрын өмнө Францын тамирчин гарч тулалдсан юм. Тэр үед үзэгчдийн дуу чимээний нүргээнд хүлээлгийн өрөөний ширээн дээр байсан шилэн аягатай ус хүртэл цалгиж, чичирхийлж байсан шүү.
.jpg)
-Ялалт авч олимпын аварга болсон тэр торгон агшны мэдрэмж ямар байсан бэ?
- “Би чадлаа даа. Олимпын алтан медалийг авч чадлаа” л гэж бодсон. Миний хүсэл мөрөөдөл, зорилго биелэсэн, үгээр хэлшгүй сайхан мөч байлаа. Баг хамт олон маань олимпын тэр л алтан медалийн төлөө зүтгэж байсан. Олимпын алтан медалийн ялалтыг авчихаад багш руугаа гүйж очих хамгийн сайхан нь байсан шүү.
-Паралимпын аварга болсны дараа өөртөө чинь харьцах хүмүүсийн харьцаанд өөрчлөлт гарсан уу?
-Олимпын аварга болчихоод онгоцноос буухад тэс өөр мэдрэмжийг мэдэрсэн шүү. Монголын ард түмэн маань их аз жаргалтай, баяр хөөртэйгээр угтаж авсан. Хамгийн гоё угтан авалт байсан. Олон хүн цугласан байлаа. Аав, ээж, гэрийнхэн маань, “Алдар” спорт хороо, Монголын таеквондо-гийн холбоо, БТСУХ, намайг дэмждэг “Монгол коосен”, “Улаанбаатар БҮК”, Үндэсний шигшээ багийн тамирчид, Пара спортын хороо, хамтдаа бэлтгэл, сургуулилалт хийдэг баг, тамирчид, тэр бүх хүн баяр хөөртэйгээр угтаж авсан нь их гоё байсан.
.jpg)
-Н.Эрдэнэбаатар багш, тамирчин явсан хүн учраас тулааныг маш сайн мэдэрдэг байх. Их хүлээцтэй, тайван, дөлгөөн дасгалжуулагч. Тэр шинж чанар, онцлог нь ялалт авахад эерэгээр нөлөөлсөн үү?
-Тэгэлгүй яах вэ. Багш маань надад аав, ээжээс минь өөрцгүй хүн. Багш надад итгэдэг. Багш тэмцээний үед миний сэтгэл зүйг өргөж өгнө. Хоол, унд хийж өгнө. Жин хасах, бэлтгэлийн ачааллыг нарийн тохируулж, тааруулдаг. Тулаан, бэлтгэл, сургуулилалтын үед миний өмнөөс сэтгэл санаагаа чилээн, хичээж, зүтгэдэг аавтай минь адил хүн байгаа юм. Багштайгаа маш сайхан ойлголцдог. Маш сайн багш. Бүх зүйлийг сэтгэлээсээ хийдэг. Бүгдийг бүтээж, хийж чаддаг хүн дээ.
-Н.Эрдэнэбаатар багшийн удирдлага дор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-“Токио-2020” олимпын цикл дуусгаад “Парис-2024” олимпын цикл эхлэх үеэс хойш Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан багш нартай хамттай ажиллаж байгаа.
.jpg)
-Амжилт гаргахад бэлтгэл хангагчид их чухал нөлөөтэй биз?
-Миний бэлтгэл хангагч олон хүүхэд байдаг. Залуучуудын шигшээ багийн хүүхдүүд ирж миний бэлтгэл хангагч хийдэг. Г.Болор-Эрдэнэ ах маань үргэлж зааж, зөвлөдөг. Юу нь болж байна. Аль нь болохгүй байгааг нарийн сайн хэлж өгдөг. Ер нь шигшээ багийн бүх хүн миний бэлтгэл хангагчийн үүргийг гүйцэтгэдэг. “За, Сүрэн минь үүнийг ингээд хийчих, тэр цохилтын эсрэг, ийм цохилт хийвэл зүгээр” гээд л зөвлөдөг юм.
-Тэмцээн дээр өрсөлдөгч тамирчны хүчтэй цохилтыг хэр их мэдрэгддэг вэ?
-Би гол төлөв эрэгтэй тамирчидтай бэлтгэл хийдэг болохоор, эмэгтэй тамирчдын цохилтын хүч гайгүй юм шиг санагддаг. Эрэгтэй тамирчид их хүчтэй, хүн цохилттой байдаг. Харин эмэгтэй тамирчид, эрэгтэйчүүд шиг тийм их хүчтэй, хүнд цохилтыг хийгээд байдаггүй. Өөртэйгээ адил жинтэй өрсөлдөгчтэй тулалдаж байгаа болохоор цохилтын хүч гайгүй л дээ. Би 52 кг-ын жинтэй эрэгтэй тамирчдын цохилтыг мэдрээд сурчихсантай холбоотой байж магадгүй.
.jpg)
-Өөрөө ер нь сэтгэл зүйн хувьд их дөлгөөн, тайван хүн үү?
-Тийм шүү, би ер нь сэтгэлийн хөдөлгөөн багатай. Их тайван, удаан хүн юм шиг байгаа юм. Үүнээс гадна би өөртөө урам өгч, өөрийг зоригжуулдаг. “ Би чадна шүү. Би ялна, дийлнэ. Би бүтээнэ, болгоно” гэж үргэлж өөдрөг, урмын үг хэлдэг. Хүн сэтгэлийн амьтан гэдэг. Хүн сэтгэлдээ юу бодно. Түүнийхээ үр шим, ургацыг сэтгэлээсээ хураадаг болов уу. Муу муухай зүйл боддог хүний сэтгэлээс муу зүйл л урган гарна. Сайн сайхан хүсэл, тэмүүллийн үр дүн сайнаар л гарна. “Өнөөдөр миний бүтэлгүй муу өдөр байна” гээд бодоход л өдөржин сэтгэлээ дагаад бүх зүйл бүтэлгүйтэх жишээтэй. “Болгоно, бүтээнэ” гээд бэлтгэлээ урам зориг дүүрэн хийхэд бүх зүйл сайхан болдог. Хүнд, хэцүү бүхнийг сайнаар төсөөлж, харах юм бол бүх зүйл сайхан болно.
.jpg)
-Нийгмийн харилцаанд орж чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэртээ байдаг. Өөрийн амьдралдаа гутраад зорилго, хүсэл тэмүүлэлгүй болчихсон байх нь бий. Тэдгээр хүмүүст паралимпын тамирчид их урам зориг өгнө биз?
-Тэгэлгүй яах вэ. Ижил хувь тавилантай хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бага боловч урам зориг, хүсэл тэмүүллийн оч болж чадсан бол баяртай байна. Гэрээсээ гарч пара спортоор хичээллэж, амьдралын утга учиртай, зорилготой болгоорой. Битгий өөрийгөө гол, битгий гутар. Манай таеквондо-гийн холбооны бүх клубүүдэд гарны бэрхшээлтэй хүүхдүүд үнэ төлбөргүй хичээллэх боломжтой байгаа. Миний хувьд багаасаа энэ хувь тавиланг туулж мэдэрсэн болохоор бусдаас ичиж, санаа зовох зүйл байдаггүй. Сэтгэл санаагаар унаж, гутарч байсан зүйл байгаагүй. Миний эмээ, өвөө, ээж, аав өөдрөг үзлээр намайг өсгөж хүмүүжүүлсэн. Эрүүл, саруул хүмүүстэй ижил бүх зүйлийг хийж чаддаг байх ёстой гэж боддог.
Ер нь өөрийгөө нийгмээс тусгаарлан гэртээ олон жил болсон хөгжлийн бэрхшээлтэй хүн ярьж чадахгүй болчихдог. Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлж чадахгүй болчихсон байдаг. Ганцаардмал дотогшоогоо, сэтгэлийн түгжигдмэл байдалтай болчихдог юм билээ. Тийм хүмүүс баг хамт олонд дунд орж байж л өөрчлөгдөнө. Нийгэмшиж, эхэлдэг. Пара таеквондо-гоор хичээллэдэг олон тамирчинтай болвол илүү их аз жаргал, эрч хүчийг мэдрэх болов уу.
| У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан |
|
ЗАЛУУ ЗААН М.ЛХАГВАГЭРЭЛЭЭР ЗАВХАНЫХАН ТӨДИЙГҮЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН БАХАРХЛАА
2026-02-24 08:08:32
Х.Билгүүнсайхан Украины боксчин Олег Чуляачэевийг буулган авлаа
2026-02-24 07:28:53
А.Баттулга, Европын аваргын мөнгөн медальт Sebahtin Ergyunal-ийг яллаа
2026-02-24 07:20:00
Софи хотод боксын “Странджа-2026” эхэллээ
2026-02-24 07:10:00
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АРХИ, ВИСКИЙГ “MCS”-ИЙНХЭН, ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Ц.ЭЛБЭГДОРЖТОЙ, МОНГОЛЫН АРД ТҮМЭНТЭЙ ХАМЖИЖ ХУЛГАЙЛСАН ХЭРЭГТ “ОРЛОО”
2026-02-24 07:00:00
МОНГОЛЫН ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХНЫ ГУРВАН ЖИЛ "ХАЙСАН" Ж.МӨНХБАТТАЙ МАН-ЫНХАН ШИНЭЛЛЭЭ
2026-02-24 07:00:00
УЛААН ТУУЗ УРАЛДАЖ ЗҮҮХ УЛСТӨРЧДИЙН МАРАФОН МАЛЧДЫН ХОТОНД БОЛЛОО
2026-02-24 07:00:00
Г.ЭНХЖИН: "АЛАГ НАМАР" КИНОНЫ НОМУУНЗУЛ ААВ, ЭЭЖДЭЭ БАГА Ч БОЛОВ ТУСЛАХЫГ ХИЧЭЭЖ ЯВАА ӨНӨӨ ҮЕИЙН ЗАЛУУСЫГ ТӨЛӨӨЛСӨН ДҮР
2026-02-24 07:00:00
У.СҮРЭНЖАВ: Эргэлттэй өшиглөлт надад олимпын алтан медаль авчирсан
2026-02-24 07:00:00
УИХ-ЫН ДАРГА АСАН М.ЭНХБОЛДЫН “УРИЛГА”-ААР ХАРВАРДЫГ ХАЯАД ИРЖЭЭ, Д.ГАНМАА
2026-02-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-02-24 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -9 хэм хүйтэн байна
2026-02-24 06:00:00
“Тусгаар тогтнол” Бошиг сахигч кинонд Чин ван Ханддоржийн дүрийг Г.Эрдэнэбилэг, Сайн ноён хан Намнансүрэнгийн дүрийг найруулагч Б.Тамир бүтээжээ
2026-02-23 17:31:24
Жүжигчин Т.Нямдоржид төрсөн өдрийн мэнд хүргэе
2026-02-23 16:48:19
ЦЕГ: Зөрчлийн шинжтэй 86571 үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ
2026-02-23 13:19:54
"Бүргэдийн баяр-2026" арга хэмжээг өргөжүүлэн анх удаа "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн" болгон зохион байгуулна
2026-02-23 13:17:51
“Түүний буруу” орчин үеийн сэтгэл зүйн драмын жүжгийг толилуулна
2026-02-23 12:45:01
“Pizza Hut” сүлжээ рестораны нэрийг ашиглан иргэдийг залилжээ
2026-02-23 12:42:36
“Чингис хаан” музейд дэлхийн хамгийн том дээл дэлгэгдлээ
2026-02-23 12:08:50
Цагаан сарын амралтын өдрүүдэд хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1123 дуудлага иржээ
2026-02-23 12:02:17
Халхгол сумын Засаг дарга Э.Бямбажаргал: Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олж, осгосон аав, хүүг эмнэлэгт хүргэсэн
2026-02-23 11:54:48
Манай тамирчид Япон, Солонгосын марафонд амжилттай оролцжээ
2026-02-23 11:30:49
Б.ХЭРЛЭН: УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРАГИЙН АСУУДЛЫГ ЁС ЗҮЙН ДЭД ХОРООГООР ХЭЛЭЛЦЭНЭ БАЙХ
2026-02-23 11:28:44
Герман дахь монгол хүүхдийн үндэсний бөхийн барилдаан болжээ
2026-02-23 10:58:06
УИХ-ЫН ГИШҮҮН М.НАРАНТУЯА-НАРА АРХИНУУДАА АЛДАХААС ӨМНӨ Ц.НЯМДОРЖ, Л.ГҮНДАЛАЙ НАР МӨНГӨН АЯГА, ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ АЛДАЖ БАЙЛАА
2026-02-23 10:15:40
"Үгүйлэгдсэн хайр" жүжгийг дахин тоглоно
2026-02-23 10:11:03
1072 хувьцааны ногдол ашиг болох 63 мянган төгрөгийг ирэх дөрөвдүгээр сард багтаан иргэдэд олгохоор болжээ
2026-02-23 10:09:49
2026-02-23 10:08:57
Аюулт үзэгдэл, ослын 96 удаагийн дуудлагаар 20 иргэний амь насыг авран хамгаалжээ
2026-02-23 10:02:55
ЦАГ АГААР: Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна
2026-02-23 09:57:56
Б.Баттүшиг АНУ-ын олимпын аварга хоккей багийн шагналыг гардуулав
2026-02-23 09:51:33
ЧИНГИС ХААНЫГ АРАВ ГАРУЙ ЖИЛ СУДАЛСАН, ДАНДАР БААТРЫН ХУУРАЙ ДҮҮ Р.РАВДАНДОРЖИЙНХ
2026-02-23 09:05:00
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАНГИЙН ХӨВСГӨЛӨӨС АВЧИРСАН БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ МЭРГЭЖИЛТЭН Ш.ЭНХТУУЛЫН НӨХӨР АВТО ЗАМЫН ТЕНДЕРҮҮДИЙГ ХУУ ХАМЖ БАЙНА
2026-02-23 09:00:00
УЛСЫН ХАРЦАГА Б.ЗОРИГТБААТАРЫН ААВ Б.БАТСҮХ: ХҮҮГЭЭ ЗОРИМОГ, ХУРДТАЙ, ТЭСЭРЧ БАРИЛДАЖ БАЙГААГ НЬ ХАРАХ САЙХАН БАЙДАГ
2026-02-23 09:00:00
ВЬЕТНАМААС ГУРВАН ЖИЛИЙН ДАРАА НУТАГТАА “ГҮЙЖ” ИРСЭН ХУЛГАР ХҮРЭН АЗАРГАНЫ ГАЙХАМШИГТ ТҮҮХ
2026-02-23 08:08:09
“МИЛАН-КОРТИНА-2026” өвлийн олимпын хаалт боллоо
2026-02-23 07:10:00
Ахмад боксчид цугларч сар шинийн золголт хийлээ
2026-02-23 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |