• Өнөөдөр 2024-04-27

ФОТО: ГАЦУУРАН ГОЁЛОО ӨМССӨН СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

2022-12-03,   903

        Хог хаягдлыг дахин боловсруулж, чимэглэсэн сүлд моднуудыг Төв талбайд сүндэрлүүллээ.Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Жижиг, дунд үйлдвэрийн газар болон Нийслэлийн ЗДТГ, City of nomads, Orgil Media, Мөнгөн Цой ХХК болон Нэгдсэн үндэстний байгууллага хамтран ан амьтан, байгаль дэлхийгээ хайрлах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг олон улсын төсөл хөтөлбөрүүд хамтран Төв талбайд сүлд моднуудыг зассан байна.
 
        Гацууруудын хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд ихэнх нь хог хаягдлыг дахин боловсруулж, чимэглэсэн байна. Анх удаагаа зохион байгуулагдаж байгаа “Green Fest” үйл ажиллагаа нь арванхоёрдугаар сарын 30-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд орой бүр 18:00-19:00 цагийн хооронд урлаг соёлын хөтөлбөрийг хүргэхээр төлөвлөсөн байна.  “Green Fest” хайлахгүй уриатай энэхүү үйл ажиллагаанд хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцон олон төрлийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа аж. Тухайлбал, Монгол брэндийн ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, шинэ жилийн гоёл чимэглэл, гацуур мөн эх орны хөрсөнд тарьж ургуулсан аньс чацаргана, зөгийн бал, цагаан идээ зэрэг багтжээ. Ташрамд дурдахад, Төв талбайн том гацуур тун удахгүй засагдана гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.
 
 
 

ФОТО: ГАЦУУРАН ГОЁЛОО ӨМССӨН СҮХБААТАРЫН ТАЛБАЙ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188