.jpg)
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Олон эр хүн хайртай дотны эмэгтэйчүүдээ баярлуулах гэж байгаа нь лавтай. Эмэгтэй хүн юунд илүү баярладаг вэ?
-Эмэгтэй хүн бүрт өөрийн үнэт зүйлтэй байдаг. Тэдний үнэт зүйлээр юунд дуртай вэ гэдгийг нь тодорхойлох боломжтой. Ихэнх эмэгтэй цэцгэнд дуртай. Гэхдээ материаллаг эмэгтэйчүүд цэцгэнд ач холбогдол өгдөггүй. Тэд цэцэгний оронд амьдралд хэрэгтэй зүйл өгсөн нь дээр гэж үздэг. Энэ төрлийн эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл багатай, баярласан гэдгээ төдийлөн илэрхийлэхгүй үе ч байна. Тэдний ийм байдалд эрчүүд гомддог.
Сэтгэл хөдлөл ихтэй, мэдрэмжтэй, урлаг хэв шинжийн эмэгтэйчүүд гоё хэлбэр, өнгө, дүрс, үнэр, амттай бэлгэнд ач холбогдол өгдөг. Энэ төрлийн эмэгтэйд цэцэг заавал өгөх хэрэгтэй. Урлагийн эмэгтэйчүүдэд тухайн урлагтай нь холбоотой зураг, хөгжим, хоол, үнэт эрдэнэ чухал байдаг. Гэхдээ үнэтэй биш гоё хийцтэй байх нь тэдний сэтгэлийг татдаг.
Хайртай эмэгтэйнхээ сэтгэлд хүртэл харилцаж чаддаггүй, хайрлаж, халамжилдаггүй бол хэчнээн үнэтэй, эд материаллаг бэлэг өгсөн ч сэтгэлд нь хүрэхгүй. Хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэл байдаг. Ном унших дуртай, эмэгтэйчүүдэд ном бэлэглэх нь хамгийн тохиромжтой. Өөрийн ажил мэргэжил, сонирхолтой нь холбоотой бэлэг өгвөл илүү баярлана.

-Эрчүүд бэлэг сонгох, эмэгтэйчүүдийг баярлуулахдаа юунд дээр алддаг бол. Сэтгэл зүйч хүний хувьд энэ талаар дүгнэлт хийж байв уу?
-Эхнэр, найз охинтойгоо ярилцдаг залуус тэдний юунд дуртай вэ гэдгийг сайн мэддэг. Харамсалтай нь, эрчүүд эмэгтэйчүүдтэйгээ ярилцдаггүй. Эхнэртэйгээ олон жил ханилсан хэрнээ юунд дуртайг нь мэддэггүй эрэгтэй олон байдаг. Эхнэр, найз охиноо зохих хэмжээнд нь баярлуулж чаддаггүй учир тэднийг сэтгэл дундуур үлдээх аюултай.
-Та эрчүүдэд хандаж зөвлөгөө өгөхгүй юү?
-Эхнэр, найз охиныхоо талаар ихийг мэдэх хэрэгтэй. Тэгэхийн тулд дээр хэлсэнчлэн сайн ярилцдаг байх ёстой. Ярилцсан зүйлээ мартдаггүй байх нь чухал. Зарим эрэгтэй тэр дороо мартчихдаг. Эмэгтэйчүүд нөхөртөө ямар нэг байдлаар өөрийнхөө юунд дуртайг ойлгуулах гэж хичээдэг. Харин эрчүүд түүнийг нь анзаардаггүй. Цагаа тулахаар өөрт нь таалагдахгүй бэлэг өгдөг.

-Аавууд охидоо яаж баярлуулбал тохиромжтой вэ?
-Охид бол дуртай зүйлээ шууд хэлдэг. Надад тийм юм авч өг гэж шаардан тулгадаг шүү дээ. Охидоо төдийлөн баярлуулдаггүй, тоомжиргүй аав нар байна. Хэчнээн тийм ч гэсэн хүүхдүүд нь баярын өдөр бэлэг горьддог шүү гэдгийг анхаарах хэрэгтэй Охид бол аав нарын бурхан нь шүү дээ.
| Д.ЭРДЭНЭБААТАР: Эмэгтэй хүнд өгөх хамгийн том бэлэг бол чин сэтгэл |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |