-Хөсөгтөн” хамтлаг удахгүй монголчууддаа зориулж, тоглолтоо хийнэ-
“Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Д.Ариунболдын сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас нь сонсож, цөөн хором ярилцлаа. Мөн тэрбээр МАН-ын 100 жилийн ойд зориулсан тоглолтын үеэр сандлаасаа унаж, олныг шуугиулаад байгаа билээ.
-Таныг хүмүүс хөгжмийн зохиолч гэхээсээ илүү “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, их хуурч Д.Ариунболд гэдгээр нь таньдаг юм билээ. Хамтлагтаа зориулж хэр олон уран бүтээл хийж байсан бэ?
(6).jpg)
-Яг тэгдэг юм. “Хөсөгтөн” хамтлагийн уран бүтээлүүд дандаа миний бүтээл. Манай хамтлаг шинэ урсгал, орчин цагийн өнгө аяс бий болоход үнэтэй хувь нэмэр оруулсан шүү дээ. Энэ нь өөрөө цаг хугацаа их шаарддаг. Бид зүгээр л хоорондоо ярилцаад, тайзан дээр гараад амжилт үзүүлнэ гэж байдаггүй.Олон түмэн 11 жилийн хугацаанд намайг “Хөсөгтөн” хамтлагтай үргэлж хамт харсан болохоор тэгж бодох нь ойлгомжтой. Уран бүтээлээрээ юм уу, хийсэн бүтээлээрээ овоглогдох нь уран бүтээлч хүний жаргал юм даа.
-Коронавирусийн халдварын үед уран бүтээл хийж чадаж байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцахгүй юу?
-Миний үндсэн мэргэжил хөгжмийн зохиолч шүү дээ. Дэлхийг хамарсан цар тахал нэг талаараа уран бүтээлч бидэнд сайн бүтээл хийх бололцоог олгосон. Миний хувьд энэ хугацаанд хөгжмийн зохиол, бүтээлүүдээр хийсэн зургаан цуврал цомог гаргах гээд бэлтгэл ажлаа хангаж байна. Одоогийн байдлаар гурав дахь цомгоо гаргачихсан байгаа. Энэ нь нэг талаараа миний уран бүтээл боловч нөгөө талаараа стресстэй байгаа Монголын нийгмийг тайвшруулах юм. Өнөөдөр Монголын нийгэм бухимдалтай, хэн, юу сонсохоо мэдэхгүй байна шүү дээ. Үүнд л би хувь нэмрээ оруулж, өөрийн чадах хөгжмөөрөө тайвшруулах санаатайгаар тайвшралын цомог бэлтгэх санаатай.
“Цагаан суварга” ч юм уу эсвэл “Сэтгэлийн эгшиг” бүтээлүүдээр Дуурийн театрын симфони оркестортой цомгоор сонсогчдодоо бэлэг барих гээд явж байна. Ер нь оюуны өв соёлыг хүнд бэлэглэх бол хамгийн том бэлэг гэж би боддог.
(3).jpg)
Мөн манай “Хөсөгтөн” хамтлаг монголчууддаа зориулж, тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа. Өнгөрсөн жил уг нь хамтлагийнхаа 10 жилийн ойг тохиолдуулан монгол түмэндээ бэлэг барих гэсэн боловч коронавирусийн улмаас чадаагүй. Одоо цаг сайхан болохоор аймгуудад, сумдын иргэддээ, малчидтайгаа уулзах бодолтой байгаа.
-Онлайн тоглолтод хэр оролцож байна вэ?
-Ер нь хандивын тоглолтод их оролцож байгаа. Уран бүтээлч хүний хувьд нийгмийн бухимдал сонсогчийн минь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд байгаа юм болов уу гэж эмзэглэдэг. Учир нь, манай залуучууд янз янзын өвчинд тусаж, хүндээр өвдөх болжээ. Улс үндэстний хамгийн үнэ цэнтэй зүйл хүн шүү дээ. Хүнээ мартаж байгаа бол бид Монгол гэдгээ мартаж байгаатай адилхан учраас “Хөсөгтөн” хамтлаг хандивын тоглолтод оролцохыг илүүд үздэг. Хэн нэгний жаргал гэдэг зүйлээс нь илүү зовлонтой үед нь хамт байх юм сан гэж хичээдэг. Гэхдээ зургаан хүний цаг завд байнга тааруулж, төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
-Хамгийн сүүлд МАН-ын 100 жилийн ойд зориулсан тоглолтод оролцов уу?
-Тэгсэн. МАН-ын 100 жил, эх орончдын өдөрт зориулсан тоглолтод “Хөсөгтөн” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцлоо. Энэ л хамгийн сүүлд оролцсон томоохон тоглолт байлаа даа.
-Тоглолтын бичлэг эх орон даяар цацагдсан шүү дээ. Энэ үеэр та сандлаасаа унаж байгаа харагдсан, зүгээр үү?
-Хариуцлага гэдэг зүйл шат шатанд байх ёстойг харуулсан үйл явдал боллоо. Тав, зургаан удаа бичүүлж байхад тэр бичлэгийг оруулна гэдэг хариуцлагын алдаа шүү дээ. Сандалын хөл халтираад уначихсан юм аа. Миний төлөө санаа зовж байгаа сонсогч, үзэгчдэдээ маш их баярлалаа. Би бэртэж, гэмтээгүй ээ.
-Өмнө нь та тэгж сандлаасаа унаж байв уу?
-Би 1993 оноос хойш тайзан дээр “амьдарч” байна. 28 жил тайзан дэр гарахдаа анх удаагаа ингэж уналаа. Их эвгүй байдаг юм байна лээ. Би ч уг нь бие сайтай хүн шүү дээ. Гэхдээ тийм алдаанууд олон гардаг л даа. Харин орон даяар цацагдах томоохон хэмжээний тоглолт учраас хариуцлагын өндөр түвшинд хийх байх гэж итгэж байсан. Гэтэл бодит байдлыг гаргачихлаа. Гэхдээ би үүн дээр эмзэглэхгүй, санаа зовохгүй байгаа. Хүмүүс янз бүрээр л асууж ярьж байх шиг байна. “Бие нь өвдсөн үү. Хөгжмөө даахгүй байгаа юм уу” зэрэг таамаг дэвшүүлсэн байна лээ. Зүгээр л сандалын хөл халтираад унасан. Тэгээд сандлаа солиод тоглолтоо үргэлжлүүлсэн. Ердөө л ийм зүйл болсон шүү.
| “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч Д.АРИУНБОЛД: 28 жил тайзан дээр гарахдаа анх удаа сандлаасаа уналаа |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |