Монгол Улсад энэ оны анхны гурван ихэр хүүхэд шинийн 6-ны дашнямтай билэгт сайн өдөр Ховд аймагт мэндэлсэн юм. Гурван ихрийн ээж Б.Оюунгэрэл анх 2012 онд төрж үрийн зулай үнэрлэхдээ ихэр охинтой, 2017 онд хүүтэй болсон. Б.Оюунгэрэл үр хүүхдийнхээ аз жаргал, сайн сайхны төлөө өөрийгөө зориулж, амьдралын хэцүү бүхнийг туулж, алд биенээс тасарсан амин үрсээ харахад л хайр асгарч, тэднийгээ эрхлүүлдэг гэнэ. Ийнхүү 30 настайдаа зургаан хүүхдийн ээж болсон Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.
-Гурван ихэр хүүхэдтэй болсонд баяр хүргэе. Таны бие сайн байна уу. Хүүхдүүдийнх нь биеийн байдал ямар байгаа вэ?
-Баярлалаа. Миний бие сайн байгаа. Өнөөдрөөс тэнхэрч байна. Хүүхдүүд минь бага жинтэй, дутуу төрсөн учир эмчилгээ хийлгэж байгаа. Эхний хүүхэд минь 09:08 цагт 1.830 кг, хоёр дахь хүү минь 09:10 цагт 2.110 кг, 09:12 цагт охин минь 1.850 кг жинтэй мэндэлсэн. Гурван ихэртэй болсондоо сэтгэл догдолж, маш их баярлаж байгаа.
-Ховд аймагт гурван ихэр хүүхдээ өөрөөрөө төрүүлж байгаа анхны эх та гэсэн. Төрөхөд хүнд байв уу?
-Хүндрэл багатай төрсөн. Бие маань гайгүй байгаа. 24 цаг өвдсөн. Эхлээд өвдөөд дүлж чадахгүй байлаа. Тэгээд эхний хүүхэд гараад ирэхээр урам зориг, эрч хүч орж, хоёр минутын зайтай хүүхдүүддээ төрүүлсэн.
(1).jpg)
-Та анх төрөхдөө ихэр хүүхэд төрүүлсэн. Тухайн үеийн дурсамжаас хуваалцахгүй юу?
-Оюутан байхдаа ихэр охин төрүүлсэн. Жирэмсэн гэдгээ мэдэхгүй явж байгаад зургаан сартайгаас нь эмчийн хяналтанд орсон юм. Тухайн үед ихэр гэдгээ ч мэдээгүй. Ховд аймагт төрөх гээд ирэхдээ мэдэж байсан. Манай нөхөр гэрээт цэрэгт явчихсан, эзгүй байлаа. Аав, ээжтэйгээ хамт аймагт ирж, төрж байсан. Аав, ээжийнхээ хажууд, гэртээ байсан болохоор ээж минь охидыг асралцаж өгсөн.
-Гурван удаа төрөхдөө хоёрт нь ихэр хүүхэдтэй болно гэдэг хүн бүрд заяахгүй ховор хувь заяа байх. Гурван ихэр хүүхэдтэй болох гэж байгаагаа яаж мэдсэн бэ. Хань нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Харин тийм ээ. Сэтгэл маш сайхан байна. Юу гэж хэлэх учраа олохгүй их баярлаж байна даа. Манайх Алтай сумын харьяат, хөдөө байдаг. Сар гарантай байхад нь сумын эмнэлэгт очиж үзүүлтэл эмч “Хоёр ихэр бол найдвартай. Хажууд нь жижиг зүйл харагдаад байна. Гурван ихэр байж магадгүй. Аймаг руу очиж сайн үзүүлээд ир” гэсэн. Тэгээд Ховд аймагт ганцаараа ирж үзүүлтэл эмч “Гурван ихэр байна” гэсэн. Тэгээд нөхөртөө утсаар “Гурван ихэр хүүхэдтэй болсон байна гэнэ” гэж хэлэхэд “Чи битгий худлаа яриад бай” гээд огт итгээгүй. Нөхөр маань миний хойноос ирж, хамт эход харуулаад итгэж байсан. Тэгээд л бөөн баяр болж байсан даа. Гурван ихэр хүүхдээ олсноос хойш Ховдод нүүж ирсэн. Хоёр сартайгаас нь Ховд аймгийн эмч нарын хяналтад орж, эмчлүүлж байгаад төрлөө. Алтан гартай эмч нартаа маш их баярлаж, талархаж байна.
-Та эрт эмчийн хяналтад орсон юм байна. Төрөхөөс өмнө биед зовиур илэрч байв уу?
-Хоёр сартайгаас эхлээд доошоо гарчих гээд байсан. Тэгээд эмч нар “Эмнэлгийн дэглэм барь” гээд эмнэлэгт хэвтсэн.
-Аав, ээж, ах, дүү, хамаатан садан нь ч та хоёроос дутахгүй баярлаж байгаа болов уу. Тэд юу захиж, хэлж байна?
-Манай аав, ээж, ах, дүү нар бүгд л хөл нь газар хүрэхгүй баярлаж байна. Бүгд л "Биеэ сайн бодоорой. Гам сайн барьж байгаарай" гэж захисан. Аав, ээж хоёр Алтай сумын төв дээр байдаг. Хоёулаа тэтгэвэрт гарсан. Аав, ээж, ах, эгч ирж, намайг эргээд буцлаа. Ээж минь дөрвөн сар хүртэл нь манай хүүхдүүдийг асралцахаар үлдсэн.

-Ихрүүддээ ямар нэр өгнө гэж бодож байгаа вэ. Ихэр охидынх нэрийг хэн өгсөн бэ?
-Аав нь нэр өгнө гэсэн. Ямар нэр өгөхийг нь мэдэхгүй байна. Эмнэлгээс гарахаар нь нэр хайрлах байх. Миний охидууд авга эгчийн 73 насных нь жил орж байхад гарсан. Тэгээд эгч минь О.Золзаяа, О.Золжаргал гэж нэр өгсөн. Харин хүүг минь О.Золбаяр гэдэг. Хоёр охин наймтай, хүү дөрвөн настай.
-Ихрүүд ижил хувцас өмсөж, бүх зүйл нь ижил байхад дуртай шүү дээ. Мөн тэднийг зэрэг өсөж том болж байгааг харах сайхан байдаг байх?
-Ихэр хүүхэд хөөрхөн шүү дээ. Ижлээрээ, үргэлж хамт байх дуртай. Манай хоёр том болж байгаа болохоор заримдаа ондоо зүйл авдаг.
-Танай хүүхдүүд гурван ихэр дүүтэй болсон гээд их баярлаж байна уу. Хүүхдүүдийг нь хэн харж байгаа вэ?
-Бөөн баяр болж байна лээ. “Ээж та хэзээ эмнэлгээс гарах юм. Дүү нараа хармаар байна" гэсэн хүүхдүүд л байна. Хүү минь "Ээж ээ, би эрэгтэй маамаагаа авна” гээд, ихрүүд “Эмэгтэй дүүгээ авна. Аав, ээж хоёр эрэгтэй дүүг тэврээрэй” гэж байна лээ. Ихрүүд эмэгтэй дүүгээ булаацалдах шинжтэй байна.

-Та хоёр ямар ажил хийдэг вэ?
-Манай нөхөр сургуульд ажиллаж байгаад жилийн чөлөө авсан. Би ажил хийдэггүй. Хүүхдүүдээ харж, хичээл номонд нь анхаарч, сургуульд нь хүргэж өгдөг.
-Та болон таны нөхөр ихрийн удамтай гэж байсан. Удмынхаа талаар ярьж өгөхгүй юү?
-Би эхээс зургуулаа, дөрөв дэх нь. Манай аавын тал болон нөхрийн талд ихрийн удам байдаг. Миний төрсөн ах, дүүгээс ихэр хүүхэдтэй хүн байхгүй. Өнгөрсөн жил манай авга эгчээс гурван ихэр хүү гарсан. Манай нөхрийн ах ихэр хүүтэй.
-Хэдий таны анхны төрөлт биш ч гэлээ дахин ээж болсон мэдрэмжээ хуваалцахгүй юу. Ихрүүдээ амлуулсан уу?
-Ээж болох мөч хамгийн сайхан, юутай ч зүйрлэшгүй нандин байдаг. Гурван ихрийнхээ нэгийг өчигдөр /уржигдар/ амлуулсан. Зовж байж төрчихөөд хүүхдээ амлуулах үгээр хэлэхийн аргагүй гоё. Хүүхдээ харахад л хайр хүрдэг. Би хүүхдүүдээ загнаж чаддаггүй. Эрхлүүлэх дуртай.
-Гурван ихрээ хэрхэн асарч, хооллохоор төлөвлөж байна вэ?
-Ээжтэйгээ, нөхөртэйгөө гурвуулаа дөрвөн сар хүртэл нь асарна. Гурвууланг нь ээлжилж хөхүүлээд, нэмэлт тэжээл өгнө гэж бодож байна. Хоёр охиноо нэгийг нь хөхүүлж, нөгөөд нь хүүхдийн хоол, нэмэлт тэжээл өгдөг байсан. Одоо харахад, хөхөөрөө хооллож байсан нь илүү мяраатай байдаг.
.jpg)
| Гурван ихрийн ээж Б.ОЮУНГЭРЭЛ: “Гурван ихэр хүүхэдтэй болжээ” гэхэд нөхөр маань итгээгүй |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
Балбын “Тришули 3А” усан цахилгаан станцын туннельд ес хоног гацсан хоёр ажилчныг аварчээ
2026-09-04 17:55:51
Байгаль хамгаалагчид 50 орчим иргэнийг уулнаас буулгалаа
2026-09-04 14:41:04
Гэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагджээ
2026-09-04 14:04:42
Говийн байгалийн өвийг “ЮНЕСКО”-д бүртгүүлэх асуудлаар санал солилцов
2026-09-04 13:36:36
Монголын анхны Шөнийн марафон есдүгээр сарын 26-нд болно
2026-09-04 13:09:33
Г.Гүнбилэг нүүдэлчдийн наадмын морьт харвааны төрөлд алтан медаль хүртэв
2026-09-04 12:42:36
Элчин сайд Э.Сонинтогос, Япон Улсаас Канад Улсад суух Элчин сайдын хүлээн авч уулзав
2026-09-04 12:00:51
Цацрагийн эмчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах анагаахын физикчдийн чадавхыг бэхжүүлж байна
2026-09-04 11:58:15
МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Уугантай, “Куккивон”-ын захирал И Ён Нам уулзлаа
2026-09-04 11:14:38
"Гачуурт"-ын Л.Чинбат машинаараа адуу мөргөж, өөрөө гэмтжээ
2026-09-04 11:12:51
Монгол, Буриадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2026-09-04 11:12:42
БНСУ-ын төлөөлөгчид ХӨСҮТ-ийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний үйл ажиллагаатай танилцжээ
2026-09-04 10:36:53
Монгол Улс, Глобал сантай хамтын ажиллагаагаа тогтвортой санхүүжилтийн чиглэлээр өргөжүүлнэ
2026-09-04 10:07:48
Тусгай зөвшөөрлийн талбайг хэтрүүлэн ашигт малтмал олборлосон байж болзошгүй зөрчлүүдийг илрүүлжээ
2026-09-04 09:52:03
Л.Цолмонбаатар жюү жицү-гийн мастерс ангиллын дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:51:35
Б.Мөнхбаатар жюү жицү-гийн дэлхийн аварга боллоо
2026-09-04 09:44:32
Арваннэгдүгээр сард ихэнх нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна
2026-09-04 09:25:09
Элчин сайд, Байнгын төлөөлөгч Д.Булган итгэмжлэх захидлаа гардуулав
2026-09-04 08:28:48
Элчин сайд Д.Даваасүрэн, Фам Хүн Там, Л.Нарангоо нартай уулзлаа
2026-09-04 08:13:22
Нүүдэлчдийн наадмаас Монгол Улс 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
2026-09-04 07:54:17
Элчин сайд Э.Сарантогос Онтарио мужийн захирагч Э.Дюмонтой уулзжээ
2026-09-04 07:47:39
Дэлхийн нүүдэлчдийн наадмын сээр цохих төрөлд Монголын баг алтан медаль хүртэв
2026-09-04 07:45:00
Н.Мөнхбаяр дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медаль хүртэв
2026-09-04 07:40:00
Элчин сайд О.Лхагвасүрэн Туркийн САЖ-ын сайд Нури Эрсойтой уулзалт хийжээ
2026-09-04 07:39:53
2026-09-04 07:30:00
Б.Бат-Орших дэлхийн нүүдэлчдийн наадмаас хүрэл медалв авлаа
2026-09-04 07:25:00
Ш.Дарханбат “SJJIF World Jiu-Jitsu-2026” дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-04 07:20:00
Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад үг хэллээ
2026-09-04 07:10:00
Б.Серик дэлхийн нүүдэлчдийн наадмын хүрэл медаль авлаа
2026-09-04 07:05:00
Япон Улсын ГХ-ийн сайд Мотэги Тошимицү Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна
2026-09-04 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эд эдлэл, идээ ундаа олдоно
2026-09-04 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-04 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |