Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчин Т.Шижирмаатай ярилцлаа. Түүний сарлаг бугуйлдаж буй зураг саяхан олон нийтийн сүлжээгээр цацагдаж, хотон эмэгтэйн малч ухаан, чийрэг биеийнхээ онцлогыг мэдрүүлсэн билээ.
Сайн байна уу, сайхан намаржиж байна уу?
-Сайхан намаржиж байна аа. Манайх маргааш өглөө өвөлжөө рүүгээ нүүхээр ачаагаа бэлтгээд завгүй л сууна. Намаржаанаасаа 150 гаруй километр явж байж өвөлжөөндөө хүрдэг учир ачаагаа сайтар баглах хэрэгтэй.
-Танайх тэмээгээр нүүдэг үү. Хэд хоноод өвөлжөөндөө хүрэх вэ?
-Өмнө нь тэмээгээр нүүдэг байсан юм. Сүүлийн үед машинаар гэрээ ачаад малаа мориор тууж байгаа. Хамгийн хурднаар малаа туулаа гэхэд тав хонож байж очдог. Баруун шил рүүгээ гардаг учраас уул, хад ихтэй. Гэвч бид яваад сурчихсан нутгийн иргэд учир ажирахгүй хүрчихдэг юм. зун намартаа говирхог нутгаар нутагладаг.

-Таны сарлаг бугуйлдаж буй зураг саяхан олон нийтийн сүлжээнд тавигдсан байна лээ. Та өөрийнхөө зургийг үзсэн үү?
-Ганц хоёр хоногийн өмнө манайд Увсын зурагчин залуу ирээд намайг сарлаг бугуйлдаж байгаа зургаа авхуулчихаач гэж гуйсан юм. Би зургаа даруулах дургүй ч хүн гуйгаад байсан болохоор нь зөвшөөрчихсөн юм. Гэтэл миний зургийг янз бүрээр үнэхээр сайхан авсан байна лээ. Би өөрийнхөө зургийг үзсэн. Миний малчин болсноос хойш авхуулсан анхны зураг тэд болсон. Хожим хүүхдүүдэд минь дурсгалтай байх даа.
-Та хэдэн настайгаасаа сарлаг бугуйлдаж сурсан бэ. Адуу бугуйлдаж, эмнэг сургадаг уу?
-Би гуравдугаар ангиасаа сургуулиа орхиж, аав, ээжтэйгээ мал маллаж эхэлсэн. Манай аав бусдын адил адуу малаа бугуйлддаг, уургалдаг хүн байсан юм. Би эцэг, эхээс долуулаа. 20 орчим настайдаа л ааваасаа бугуйлдахыг сурсан. Тэр цагаас хойш хүн бүл муутай үедээ бугуйлддаг болсон. Үүнийг манайхан цалмаар мал хаях гэдэг юм. Харин би эмнэг сургаж үзээгүй ээ.

-Адуу, сарлаг бугуйлдах ялгаатай юу. Танайхан адуу малаа ихэвчлэн задгай хурааж бугуйлддаг уу?
-Ялгаатай байлгүй яах вэ. Сарлагийн толгойд төдийлөн бугуйл ороод байдаггүй юм. Зураг авах үеэр аз нь таарсан юм байлгүй хэд хэд хаяахад гайгүй ороод байсан. Харин адууны толгойнд суран бугуйл гайгүй тогтдог. Манайхан малаа заримдаа хашиж, заримдаа хурааж байгаад барьдаг.
-Танайх хэдүүлээ амьдардаг вэ. Улаанбаатар хотоос нэлээн зайдуу амьдардаг болохоор төдийлөн хот орж чаддагүй байх?
-Манайх дөрвөн хүүхэдтэй. Хоёр нь сургуульдаа явчихсан. Хоёр багатайгаа дөрвүүлээ байна. Нэг нь маргааш надтай хамт мал туулцана гэж байгаа. Би одоогоос гурван жилийн өмнө Улаанбаатар хотоор дайрч Дархан-Уул аймаг руу явж байсан юм. Өндөр, өндөр байшин харагдсанаас өөр гоё сайхныг нь мэдрээгүй. Улаанбаатар хотод нэг ч хонож үзээгүй гэсэн үг. Хүүхдүүд том болоод их, дээд сургуульд элсэн орохоор нь Улаанбаатар хот орж, Нарантуул захаар явна даа гэж боддог. Би хамгийн холдоо сумын төв л орж үзсэн хүн шүү дээ. Манай нэг ахаас бусад нь бүгд сум, орон нутагтаа амьдардаг учраас хол явах ч шаардлага гарахгүй юм. Манай нөхөр мөн Улаанбаатар орж үзээгүй. Хот орж үзвэл бүгд л бөөн баяр болцгоох байх.

-Та хэдэн жил мал маллаж байна вэ?
-Бид 38 настай. Ухаан орсон, тусд орсон цагаасаа хойш тасралтгүй мал маллаж, цагаан идээгээ боловсруулж байна. Сүүлийн хэдэн жил гантай учир гүү, малаа бариагүй.
-Увс аймгийн Тариалан сумынхан ихэнх нь хотон ястанууд байдаг байх. Хотончуудын онцлог нь юу вэ?
-Хотончууд монголчуудын тэр бүр хэрэглэхээ болиод байгаа модон тэвш, ямааны арьсан уут, саалийн модон хувин, тариа боловсруулах мод, чулуун багаж зэргийг өргөнөөр ашигладаг. Бидний бусад угсаатнаас ялгарах бас нэгэн онцлог бол газар тариалан байдаг. Бусдаар бол бусад нутгийнхантай адилхан амьдралын хэв маягтай.

Гэрэл зургийг: Увс аймгийн зурагчин Д.Пүрэвжавын зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.
| УВС АЙМГИЙН ТАРИАЛАН СУМЫН МАЛЧИН Т.ШИЖИРМАА:20 НАСТАЙДАА АДУУ, САРЛАГ БУГУЙЛДАХЫГ ААВААСАА СУРСАН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |