-“Онц хөдөлгөөнчин” болсон танд баяр хүргэе. Шагналаа авахдаа нулимс дуслуулж байгаа харагдсан. Баярын сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, угтаа бол төмөр замын ажилтны хийх ёстой ажил, хариуцлага. Хийх ёстой зүйлээ л хийсэн. Манай байгууллага маш үнэтэй тээвэрлэлт хийдэг. Тиймээс би алхам тутамдаа анхааралтай ажиллах сан гэж бодож явдаг юм. Намайг үнэлж, дэмжсэн бүх хүмүүст талархаж байна. Гэнэтийн байсан болохоор сэтгэл их хөдөлсөн “Онц хөдөлгөөнчин” гээд миний нэрийг дуудах үед үнэхээр их баярласан. Сэтгэл хөөрөөд өөрийн эрхгүй нулимс урсчихсан. Бие давхар байгаа маань ч нөлөөсөн байх. Тун баяр хөөртэй, ниссэн өдрийг л өнгөрүүлж байна даа.
.jpg)
-Галт тэрэгний ноцтой ослыг хоёр удаа илрүүлсэн гэсэн. Тухайн үеүдэд юу болсон талаар ярьж болох уу?
-Өвөл хоёрдугаар сард, хоёрдугаар замаар галт тэрэг хүлээж авч байсан юм. Орж ирэхдээ хурдаа сааруулж ирдэг учраас төдийлөн юм мэдэгдээгүй. Зогссоныхоо дараа хөдлөх үед тоормос нь бариатай явсан. Үүнийг нь машинистад нь хэлсний дараа хоорондоо ярилцаад тоормос бариатай байгааг нь баталгаажуулж мэдсэн. Дараа нь Сайншанд-Улаанбаатар хотын чиглэлд явж байгаа галт тэрэг дохиогоор гарахад гар гар тоормосны суурь нь гагнаасаараа хугарчихсан, унжаад явж байгааг нь хараад зүтгүүрийн бригадад хэлж, зогсоолгож түр арга хэмжээ аваад дараагийн өртөөг дээр бүрэн засварлах ажлыг хийлгэсэн. Тус хоёр галт тэрэг зорчигчийн бус тээврийн галт тэрэг байсан.
-Шагнал авч байх үед удирдлагууд, хамтран ажиллагсад нь танд юу гэж захиж, урамшуулж байв. Юу гэж хэлсэн бэ?
-Удирдлагууд маань баяр хүргэхийн дашрамд илүү сайн ажиллахыг, хариуцлагатай байгаарай гэж хэлсэн. Хамт олон минь ч намайг магтаж, ирээдүйд илүү их амжилт гаргаарай гэж ерөөсөн. Намайг дэмжсэн хамт олон, удирдлагууддаа их баярлаж байна. Хамт олон минь намайг сайнаар хүлээж авч, нэгнийгээ ойлгож ажилладаг учраас би ажилдаа илүү их сэтгэл гаргаж, тогтвортой ажилладаг байх. Нийт төмөр замчдадаа амжилт хүсье.
.jpg)
-Зөрлөгийн жижүүр байнга төв рүүгээ мэдээ өгөх, ирж байгаа галт тэргийг зохицуулах гээд тун завгүй ажилладаг юм билээ. Энэ их ажлын хажуугаар галт тэрэгний эвдрэл гэмтлийг хэрхэн анзаарч чадсан юм бэ?
-Төмөр замын ажил хагас цэрэгжилтийн удирдлагатай байдаг. Зөрлөг, өртөөний жижүүрүүд бүгд пульт, таблондоо хяналт тавьж галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байдаг. Би үүргийнхээ дагуу ажлаа хийсэн. Галт тэрэгний аюулгүй байдлыг хангана гэдэг мянга мянган төмөр замчдын үүрэг байдаг.
-Өртөөн дээр ажиллахын хамгийн сайхан нь юу вэ?
-Өртөө, зөрлөг дээр ажиллахдаа хөдөөгийн хамгийн сайхан цэнгэг агаарыг мэдэрдэг. Байгалийн сайхныг өдөр бүр биширнэ. Галт тэрэгний хөдөлгөөнийг сайтар хянаж, аюулгүй байдлыг нь хангачихсан тохиолдолд сэтгэл амар ажлаа хийдэг дээ.
.jpg)
-Яагаад энэ мэргэжлийг сонгож, ажиллахаар болсон бэ?
-Миний хувьд Улаанбаатар хотод байхаас илүү хөдөө цэвэр агаарт байхыг илүүд үздэг. Мөн зөрлөгийн жижүүрүүд цалингаа аваад хүнсээ авахаас илүүтэйгээр төдийлөн мөнгөө үрэх шаардлага гардаггүй юм. Тиймээс залуу гэр бүлүүд мөнгө хуримтлуулахад илүү хэрэгтэй ажил юм шиг санагдсан. Мөн зөрлөгийн жижүүрээр ажиллаж, туршлага хуримтлуулахын тулд энэ мэргэжлийг сонгосон.
-Гурван жилийн хугацаанд зөрлөгийн жижүүр гэх хариуцлагатай албанд ажиллахдаа юуг хамгийн их ойлгосон бэ?
-Энэ хугацаанд ажилд амралтын дэглэм хамгийн чухал юм байна гэдгийг ойлгосон. Шөнийн ээлжтэй үедээ нойрмоглож, эрсдэл гаргахгүйн тулд өөртөө, нойрондоо сайн анхаарах хэрэгтэй. Олон хүний амь нас, эд хөрөнгийг тээвэрлэдэг хариуцлагатай ажил шүү дээ.
-Галт тэрэг ирж байгаа дохиог харсан хэрнээ л амжина гэж бодоод явах гэж зүтгэдэг жолооч, иргэд бий. Тэд өөрсдийгөө их эрсдэлд оруулдаг байхдаа. Та тэднийг хараад юу боддог вэ?
-Тийм тохиолдол бий шүү. Галт тэрэг ирж байгаа гэдгийг зарлаад байхад л том, жижиг тэрэгний жолооч нар шууд явчих үе бий. Хэдхэн хором шүү дээ, түр азнах хэрэгтэй. Шууд явж байгаа жолооч нарыг хараад “Яасан өөртөө хайргүй юм бэ, үр хүүхэд, гэр бүлээ боддоггүй юм байхдаа” гээд халаглаж зогсдог доо.
-Таныг ажиллаж байхад тийм тохиолдол гарч байв уу?
-Галт тэрэг яаралтай тоормос татах шахсан үе бий. Галт тэрэгтэй бараг л шүргэлцээд ачааны том машин гарч байсан. Дараа нь бид ярилцаад 08:00-20:00 хүртэл гармынхаа хаалгыг онгойлгоод, орой нь хаадаг болсон.
-М.Оюунзулд галт тэрэгний чимээ хамгийн сайхан нь байхдаа. Галт тэрэгтэй холбоотой нандин дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Галт тэрэгний чимээ гарах бүрд би энэ том салбарт ажиллаж, Монголын хөгжилд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байгаагаа мэдэрдэг.
-Тун удахгүй жирэмснийхээ амралтыг авах гэж байгаа гэсэн. Гэр бүлийнх нь хүн ч гэсэн төмөр замд ажилладаг гэсэн. Ижил салбарт ажилладаг учраас нэгнийхээ ажлыг илүү ойлгож, хүндэлдэг байхдаа?
-Энэ сарын сүүлээр жирэмснийхээ амралтыг авна. Хань минь 33 дугаар зөрлөг дээр замчин хийдэг юм. Гэр бүлдээ түшигтэй, халамжтай сайхан залуу бий. Хамтдаа ажиллах үнэхээр сайхан. Ханьтайгаа нэг зорилгын төлөө, нэг салбарт мөр зэрэгцэн ажиллана гэдэг итгэл, урам зориг, хайр хоёрыг улам бат болгодог. Төмөр зам шиг холбогдож, хамтдаа урагшилж байгаа мэт мэдрэмж төрдөг дөө.
-Гэр бүлд нь төмөр замтай холбоотой ажилладаг хүн бий юү?
- Төрсөн эгч минь Чойр хотод аврах байрны ахлах эмчээр ажилладаг. Эгч минь төмөр замд ажилладаг байсан учраас энэ мэргэжлийг сонирхож, сонгосон байх.
-Таны мөрөөдөл юу вэ?
-Тухтай тайван сайхан гэртээ гэр бүлээрээ аз жаргалтай амьдрахыг л хүсдэг дээ. Ажил мэргэжилдээ хариуцлагатай байхыг хүсдэг. Ийм л энгийн зүйлийг хүсэж, зорилгынхоо төлөө хичээдэг дээ.
| М.ОЮУНЗУЛ: ХОЁР ГАЛТ ТЭРЭГНИЙ ГЭМТЛИЙГ ИЛРҮҮЛЖ, ОСЛООС СЭРГИЙЛСНИЙГ МИНЬ ҮНЭЛЖ, ШАГНАХАД БАЯРЛААД ЭРХГҮЙ УЙЛЧИХСАН ЮМ АА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |