-Пара байт харвааны ДАШТ-д өрсөлдөж дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, энэ удаагийн Пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн миний хувьд үнэхээр онцгой, утга учиртай тэмцээн боллоо. Олон жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл, тэвчээр хатуужлын үр дүнг мэдэрсэн мөч байсан гэж хэлж болно. Тэмцээний уур амьсгал маш хүчтэй, өрсөлдөөнтэй байлаа. Дэлхийн шилдэг тамирчидтай нэг талбайд зэрэгцэн зогсож, ур чадвараа сорих мэдрэмж үнэхээр сайхан юм.
-Аваргын төлөө финалд шалгарах мөчид юу бодогдсон бэ. Өөрийгөө хэрхэн бэлдэв?
-Финалд шалгарсан тэр мөчид сэтгэл үнэхээр догдолж, нэгэн зэрэг тайвширсан. “Энэ хүртэл сайн байлаа, чи чадсан шүү ” гэж өөртөө хэлж байсан. Би зөвхөн өрсөлдөгчөө биш, өөрийн доторх айдас, эргэлзээтэй нүүр тулсан. Финалын өмнө би харвалтын бэлтгэлээс гадна сэтгэлзүйдээ онцгой анхаарсан. Өглөө бүр бясалгал хийж, анхаарлаа төвлөрүүлэх дасгал, амьсгалын техникээ давтдаг байсан.
-ДАШТ тэмцээнд эмэгтэй болон холимог багтай оролцоод аль алинд нь аварга болсон шүү дээ. Багийнхныхаа талаар ярихгүй юу?
- Тийм ээ, энэ тэмцээнд би эмэгтэй болон холимог багийн төрөлд оролцож, хоёуланд нь аварга болсон. Энэ амжилт бол үнэхээр сэтгэл догдлуулсан багаар ажиллах хүч, итгэл, урам зоригийг өглөө. Манай багийнхан бүгд өөрийн гэсэн онцлог ур чадвартай. Тухайн мөчид нэг нэгнийхээ оноог нөхөж харваж бие биеэ дэмжиж, алдаа гаргасан үед урам өгч, амжилтад хүрэхэд нэгэн зорилго, нэгэн хэмнэлтэй болсон байсан. Энэ ялалт бол бид бүгдийн хамтын хөдөлмөрийн үр дүн.
-ДАШТ орох бэлтгэлээ хэр удаан хийсэн бэ. Багаараа оролцож байгаа учраас ганцаараа сайн байгаад хангалтгүй шүү дээ. Багаараа гар нийлэх шаардлагатай болсон байх?
-ДАШТ-д оролцох бэлтгэлээ бид урт хугацаанд хийсэн. Ганцаарчилсан бэлтгэлээс гадна багийн харваануудыг бас хийж байсан. Бэлтгэлээ байнга хамт хийдэг болохоор бие биеэ давуу болон сул талыг анзаарч түүн дээрээ хамтран ажилладаг. Энэ нь тэмцээний үед бие биедээ ямар зөвлөгөө урам зориг өгөх үү, яавал хамтаараа өндөр оноо авч амжилт үзүүлэв гэдгээ бодож байсан. Энэ нь хамтаараа нэгнийхээ алдсан оноог нөхөн авч алтан медаль авах боломж болсон байх.
-Та хэзээнээс байт харваагаар хичээллэж эхэлсэн бэ. Тус спортод дурлах шалтгаан нь юу байв?
-Би байт харвааны спорттой анх 2018 онд танилцаж 2019 оноос хичээллэн 2020 оноос пара байт харвааны үндэсний шигшээ багийн тамирчин болсон. Одоо энэ спорт миний амьдралын салшгүй нэг хэсэг болж, намайг бүх талаар өөрчилсөн. Байт харваа бол гадаад хүчний өрсөлдөөн гэхээс илүүтэй, дотоод төвлөрөл, тэвчээр, сэтгэлийн хаттай холбоотой спорт. Нум татах мөчид бүх
зүйл нам гүм болж өөрөө өөртэйгөө нүүр тулах мөчийг өгдөг. Тэр мэдрэмж намайг энэ спортод гүнзгий дурлуулсан. Алхам алхмаар амжилтын замдаа орж, одоо дэлхийн аваргын титэмтэй зогсож байна гэдэг итгэмээргүй, гэхдээ маш их хөдөлмөрийн үр дүн юм.
-Байгаа онилох мөчид юу боддог вэ. Харвахаасаа өмнө заавал хийдэг зүйл бий юү?
-Байгаа онилох мөчид “Миний харвалт зөв байна уу, салхи хаанаас чиглэж байна. Би хаашаа харвах вэ” гэж боддог. Харвахаасаа өмнө заавал амьсгаа авч гарган суудал болон цээжний хамгаалалтаа янзалдаг. Тэгээд нумаа өргөх явцдаа харвалтын техникээ зөв байна уу гээд нэг нэгээр нь шалгаад эхэлдэг дээ.
-“Парис-2024” олимпын наадамд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн шүү дээ. Тэр үеийг дурсахгүй юу?
- Тийм ээ, “Парис-2024” олимпын наадам бол миний спортын замналын хамгийн онцгой, бас хамгийн сорилттой үеүдийн нэг байсан. Олимпын тайзан дээр зогсох мэдрэмжийг үгээр илэрхийлэхэд үнэхээр хэцүү бас гайхалтай үе байсан. Медаль авч чадаагүй ч паралимп надад асар их сургамж өгсөн.
-Олимпын наадамд оролцоно гэдэг их үүрэг хариуцлага байдаг байх. Эх орноо төлөөлж олон улсын тэмцээнд явахад юу бодогддог вэ?
-Паралимпийн наадамд эх орноо төлөөлнө гэдэг асар их хариуцлага, бас нэр төрийн хэрэг юм. Mongolia гэсэн үг дэлхийн тайзан дээр дуудагдах тэр мөчид би өөрийгөө зөвхөн нэг тамирчин биш, харин эх орныхоо итгэл найдвар, бахархлыг тээж яваа хүн гэж мэдэрдэг.
-Оролцож байсан тэмцээнүүд дундаас нь хамгийн сэтгэлд үлдсэн тэмцээн бий юү. Онцолж яривал?
-2023 онд Тайланд Улсад болсон Азийн аваргын тэмцээн миний хувьд их онцлогтой тэмцээн болж байсан. Ганцаарчилсан төрлөөс хамгийн анхны пара байт харвааны эмэгтэй хувийн харвааны хүрэл медалийг хүртсэн юм. Мөн паралимпийн эрхийн тэмцээнд гутгаар байрт орж паралимпийн эрхээ авч чадалгүй яаг урдуураа таслуулж байсан. Энэ нь намайг сэтгэлээр их унгаасан бас цаашдын зорилгоо дахин төлөвлөх боломжийг өгч байсан. Энэ тэмцээнээс би хувь хүнийхээ хувьд чухал чухал шийдвэрийг тухайн үедээ гаргаж байсан.
-Таны хувьд өөр спортоор хичээллэж байв уу?
-Эрүүл байхдаа би спортын талаар ойлголтгүй байсан. Харих ХБИ болоод тэргэнцэртэй иргэдийн холбооны гишүүн залуустай хамт туялзуур сэлэм, маратон, бадминтон, гар барилаан гээд олон пара тэмцээнд оролцож, өөрийгөө сорьж үзсэн.
-Байт харваа тамирчдад юу зааж сургадаг вэ?
-Байтхарвааны спорт бол тухайн хүнд амьдралын маш олон хичээлүүдийг заадаг гэж би боддог. Жишээ нь тууштай байдал, өөрөө өөртэйгөө ажиллах чадвар, амьсгалын зөв хэмнэл, сэтгэлзүйгээ удирдах чадвар гээд олон зүйлийг зааж сургадаг гайхалтай спорт юмаа.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө, мөрөөдөл юу вэ. Амжилт гарахыг хүссэн тэмцээн бий юү?
-Миний хувьд дараагийн зорилго харвалт болон техникээ улам сайжруулж явдал юм. Түүнээсээ гадна биеийн эрүүл мэндээ сайжруулж дараа дараагийн тэмцээн уралдаанд бэлэн байхыг илүү зорьж байгаа. Амжилт гаргахыг хүсдэг тэмцээн бол Азийн наадам болон Паралимпийн наадамд амжилттай оролцохыг хүсэж байна.
| Д.СЭЛЭНГЭЭ: ПАРА БАЙТ ХАРВААНЫ ДАШТ-ИЙ ЭМЭГТЭЙ БОЛОН ХОЛИМОГ БАГИЙН ТӨРӨЛД ОРОЛЦОЖ, ХОЁУЛАНД НЬ АВАРГА БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |