-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Шавь нь олон улсын тэмцээнд бахархам амжилт гаргалаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Өнгөрсөн зун олон шавь нараа хэд хэдэн тэмцээнд бэлдэж оролцууллаа. Бэлдсэн шавь нар минь ч амжилттай оролцож, байр эзэлж, гран-при хүртсэн. Зарим тохиолдолд биднийг гала тоглолтдоо хүртэл урьж, оролцуулсан. Олон тэмцээнд оролцож, шагналын олж омог ихтэй зун болж өнгөрлөө. Хүүхдүүдийнхээ хөгжимчин болох суурийг сайн тавьж, урамшуулахын тулд, байнгын бэлтгэлтэй байлгаж, сайжруулахын тулд тэмцээнд уралдаад алгасахгүй оролцохын хичээдэг. Шавь нарынхаа гаргасан амжилт бүрээр нь бахархаж, өөрөө шагнал хүртсэн юм шиг л баярладаг. Надад олон мундаг шавь бий, сайхан шавь нартай байгаадаа их баярладаг даа.
-Г.Бадмаараг “Төгөлдөр хуураас гадна, сайн хүн байхыг зааж, үлгэрлэдэг” гэсэн юм. Таны хувьд шавь нартаа юу зааж сургахыг хичээдэг вэ?
-Нот сайн цээжилсэн байлаа гээд сайн хөгжимчин болохгүй. Хөгжим тоглодог хүн зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Бүх зүйлд сэтгэлээсээ хандаж, сэтгэл гаргаж чаддаг байж гэмээнэ сайн хөгжим тоглоно. Үүнийг л сурагчдадаа зааж, үлгэрлэхийг хичээлдэг. Шавь нараа суурьтай, тэвчээртэй, хөгжимдөө дурладаг, хүний сэтгэлд хүртэл нь тоглодог хөгжимчин болгохыг л хичээдэг дээ. Өөрөө багаасаа хөгжим тоглож сурсан учраас мэргэжилдээ үнэнч ажилладаг. Хүүхдүүдэд чанартай сайн хичээл заахыг эрмэлздэг. Г.Бадмаарагийн хувьд анх хараад гарыг нь жаахан голж байсан юм. Гэхдээ хичээл зүтгэл сайтай хүүхэд. Сургуульд орохоосоо өмнө сар дугуйланд яваад санаачлаагаараа хөгжим хийчихсэн, хэцүү хөгжмийг ч хичээж сурдаг хүүхэд байсан. Жаахан хүүхэд гэж бодохгүйгээр тэмцээнүүдэд оролцуулж, өөрийг нь сорьдог. Аливаа зүйлийг хурдан тогтоодог тун хөөрхөн хүүхэд. Бид бие даасан тоглолтоо хийсэн, дахиад ч тоглолт хийх нөөц, хүч бий. Наснаасаа дээшээ ангилалд оролцох сонирхол бий.
-Хөгжимтэй холбогдож байсан үе нь хэзээ вэ. Яагаад хөгжимчин болов. Тэр дундаа яагаад төгөлдөр хуурыг сонгож хичээллэсэн бэ?
-Цэцэрлэгийн сурагч байхаасаа төрөл бүрийн хөгжим сонсголоороо тоглодог хүүхэд байлаа. Аавын авч өгсөн хөгжмийн зэмсгүүд дээр тачигнатал тоглодог, хөгжмөөс салдаггүй хүүхэд байсан гэсэн. Гэр бүлд минь бол хөгжимчин хүн байгаагүй ээ. Намайг Хөгжим бүжигт орж байхад үед ОХУ-аас Г.Занаа багш минь төгсөж ирж таарч, ууган шавь нь болсон. Гэртээ огт хөгжмөөс салдаггүй хүүхэд байсан гэж аав минь дурсдаг юм. Ёстой л хувь тавилангаар хөгжимчин болсон байх.
.jpg)
-Хөгжимдөө хамгийн их татагдаж байсан үе нь хэзээ вэ. Ямар нөхцөлд хөгжмөөсөө хайр мэдэрч байв?
-Хөгжимгүйгээр энэ амьдралыг төсөөлөх аргагүй. Хөгжмөө тоглоод эхлэхээр сэтгэл хөдөлж, тайвширна, аялгуунд нь өөрийн эрхгүй автдаг. Төгөлдөр хуурынхаа ард суухаар цаг тун хурдан өнгөрдөг. Ийм сайн мэргэжилд чиглүүлж өгсөн гэр бүл, багш нартаа үргэлж талархдаг даа.
-Таны хувьд мэргэжлийн төгөлдөр хуурч ямар байх ёстой вэ?
-Мэргжлийн төгөлдөр хуурч болно гэдэг хүнээс асар их чадвар, ухаан, эсвэл шаарддаг, хүнд мэргэжил. Гэхдээ хүн дуртай бол хүнд хэцүүг нь ажрахгүй, улам хичээгээд л байна. Хөгжимдөө уусаж, хүмүүстээ сайхан хөгжим хүргэж, сонсогчдын сонорыг мялааж, тайвшрал, дурсамжийг урлаж өгдөг. Хөгжмийн сонсогчид хамгийн сайхан мэдрэмжийг мэдэрдэг гэж боддог. Үнэхээр нандин, бид нот бүрийн амилуулах гэж сонсгол, мэдрэмжээ хөгжүүлдэг. Монголчууд хөгжмийг ихээр сонирхож, багаасаа дугуйланд явж, авьяасаа нээдэг болсон.
-Шавь нартайгаа орохоор бэлдээж байгаа дараагийн тэмцээн бий юү. Тэмцээнийх өмнөх бэлтгэлээ та бүхэн хэрхэн хийдэг вэ?
-Манай сургууль жилдээ дөрвөн удаа шалгалт авдаг. Долоо хоногт хоёр удаа мэргэжлийн хичээл ордог юм. бидэнд тэр хоёр цаг дутуу санагдаад үргэлж илүү цагаар бэлддэг. нот дээр ямар цэг ,таслал байна бүгдийг нь мэдрүүлж, бэлдүүлдэг. Зохиолыг нь өөрсдөд нь сонсуулж, юу мэдэрч байгааг нь асууж, илүү л ойлгуулахын тулд хичээдэг. Уралдаан тэмцээний өмнө бүр ч олон удаагийн давтамжтай бэлдэнэ. Шалгалт, тэмцээний өмнө шавь нарынхаа хангалттай урамшуулж, итгэл өгөхийг зорьдог. Тоглоод гараад ирэхэд нь алдсан байсан ч хамаагүй урамшуулж, магтдаг. Гэхдээ шавь нар минь тайзан дээр гараад алддаггүй юм, өөртөө итгэлтэй тоглоод гараад ирдэг. Тийм сайн тоглох хэмжээнд нь хүртэл бэлддэг дээ. Авьяас нэг хувь, хөдөлмөр 99 хувь гэдэг шиг сайн хөдөлмөрлөх хэрэгтэй. Сайн хөдөлмөрлөн хүнээс үр шим гардаг юм.

-Сайн төгөлдөр хуурч болохын тулд хувь хүний хичээл зүтгэлээс гадна гэр бүлийн дэмжлэг чухал байдаг болов уу. Хөгжмийн чиглэлээр суралцдаг хүүхэдтэй гэр бүл юун дээр анхаарах хэрэгтэй вэ?
-Эцэг эхчүүд хүүхдүүдээ дунд ангиа төгстөл нь хариуцлагатайгаар анхаарч, хичээлийн нь давтуулах хэрэгтэй. Зөв давтуулах хэрэгтэй. Багш зөвхөн бэлдүүлээд үр дүн өгөхгүй шүү дээ. Тогтмол давтах, хэвшил сууж байж сайн хөгжимчин болно. Шавь нарын минь эцэг, эхчүүд хариуцлагатай ажилладаг. Цөөн боловсон хүчин гарч байгаа учраас тэд сайн хөгжимчин, чанартай боловсон хүчин байх ёстой. Сургуулийн маань багш нар ч хүүхдүүддээ сайн сайхан бүхнийг сургахыг хүсдэг хүмүүс байдаг даа.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Багш хүний бахархал шавь нар нь байдаг. Шавь нараа хөгжимдөө хайртай, авьяастай уран бүтээлчид болоосой гэж хүсдэг. Хөдөлмөрч, аливаа зүйлийг төгс хийдэг, бүх талаараа хөгжсөн хүн бэлдэхийг л зорьдог. Дараа дараагийнхаа уралдааныхаа бэлтгэлд орсон байгаа. Шавь нартаа “Ижилхэн хөгжмөөр хичээллэдэг хүүхдүүд бий тэдэнтэй өрсөлдөхдөө ямар ч өөлөх зүйлгүй, хөгжмөө мэдэрдэг хөгжимчин байж гэмээнэ тэднээс ялгарна” гэж хэлдэг. Тэднээс илүү давтаж байж үр шим нь ирнэ гэдгийг ойлгуулахыг хичээдэг.
| О.ЛХАГВАСҮРЭН: ШАВЬ НАРЫНХАА ГАРГАСАН АМЖИЛТ БҮРЭЭР НЬ БАХАРХАЖ, ӨӨРӨӨ ШАГНАЛ ХҮРТСЭН ЮМ ШИГ Л БАЯРЛАДАГ |
|
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |