-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Намайг Түвшинтөр гэдэг. “Мянган найз” төрийн бус байгууллагын ерөнхий захирлаар ажилладаг. Манай байгууллага 2008 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд цэвэр үүлдрийн нохой үржүүлэг, гэрийн тэжээвэр амьтан, нохойны тоног хэрэгслийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
-Амьтанд дурлах, тэжээж эхлэх болсон түүхээ хуваалцахгүй юу?
-Манайх намайг бага байхаас олон төрлийн амьтан тэжээдэг айл байсан. Тийм орчинд өссөн минь амьтанд хайртай болоход нөлөөлсөн байх. Би 1986 оноос хойш нохой тэжээж эхэлсэн. Эхэндээ хобби байдлаар байсан бол цаашлаад гэр бүлээ авч явахын тулд энэ ажлыг тогтвортой болгох шаардлага гарсан. Ингээд 1998 оноос өөрийнхөө дуртай зүйлийг даган нохой үржүүлэг болон тэжээвэр амьтдын тоног хэрэгслийн худалдаагаар төрөлжсөнөөр өнөөдрийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.
-Монгол банхрын онцлог юунд оршдог вэ?
-Монгол банхар бол бусад үүлдрийн нохойноос олон давуу талтай. Яг л хэд хэдэн үүлдрийн хамгийн сайн шинж чанарыг нэг дор багтаасан мэт ажлын өндөр чадвартай нохой. Биеийн анатоми, зан аашийн хувьд тэсвэртэй, амьдрах чадвар сайтай. Нүүдэлчин соёлын маань амьд гэрч болсон амьтан учир нүүдэл хийхэд зохицсон, анч, тэсвэртэй, сэрүүн хүйтэнд дассан, ачаалал даах чадвар өндөр байдаг.

-“Хангарьд” нохой тань олон улсын уралдаанд амжилт үзүүлсэн байдаг. Энэ талаар сонирхуулна уу?
-Хангарьд бол манай нэрийн хуудас болсон нохой. Монгол Улсын их аварга бөгөөд 2004 оноос хойшхи бүх үзэсгэлэн, тэмцээнд оролцож өнөөдрийг хүртэл манлайлж ирсэн. 2024 онд Харвардад зохион байгуулагдсан “Групп 11”-ийн аваргын болзол хангасан нь түүхэн амжилт байлаа. Энэ группт шинээр үүлдэр болж дэлхийн нохой судлалын төвд бүртгүүлэхээр зорьж буй нохдын уралдаан явагддаг. Тэр уралдаанд монгол банхар аварга болж, дэлхийн аваргаас шагнал хүртсэн нь манай нохойд төдийгүй Монголын нохой соёлд маш том ололт болсон. Өмнө нь бусад улсын нохой олон жилийн турш, олон уралдаан дамжиж байж ийм амжилтад хүрдэг байсан бол монгол банхар анхны оролцоогоороо аварга болсон нь бахархам үйл явдал болсон.
-Цаашдын зорилгоо хуваалцахгүй юу?
-Монгол банхрыг дэлхийн нохой судлалын төвд бүртгүүлэх нь миний хамгийн том зорилго. Мөн олон улсад сурталчилж, таниулахын төлөө тууштай ажиллана.
-Ярилцсанд баярлалаа.
| Т.Түвшинтөр: Монгол банхрыг дэлхийн нохой судлалын төвд бүртгүүлэхээр зорьж байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |