-Ажлынхаа хажуугаар “30 хоног UB Cab-д яваад тусдаа гаръя” гэдэг challenge-ээ яагаад эхлүүлэх болсон бэ?
-Сайн байна уу, намайг С.Номин гэдэг. Яг бусдын адил 9–18 цагийн хооронд ажилладаг жирийн нэгэн эмэгтэй. Ажилтай ч гэсэн авдаг цалин минь хүрэлцдэггүй. Татвар, шимтгэл, зээлээ төлөөд цалин дуусчихдаг учраас нэмэлт орлого олох шаардлага гарсан. Хамгийн эрсдэл багатай, цагт баригдахгүйгээр хийх боломжтой ажил гэж үзээд UB Cab-д жолоочоор бүртгүүлсэн. Цуглуулсан мөнгөөрөө байр түрээслэх зорилго тавьсан учраас өөрийгөө илүү дайчилж, өдөр бүрийн ажлаа бичлэг болгон цахим хуудсандаа оруулж эхэлсэн.
-Цахим сүлжээнд бичлэгээ оруулахад өдөрт хэдэн цагийг зарцуулдаг вэ?
-Ажлаа тараад UB Cab-д явж байгаагаа бичлэг болгож авдаг. Гэртээ ирээд 2–3 цаг зарцуулж бичлэгээ эвлүүлээд, хоолой бичээд өглөө болгон нийтэлдэг байсан.
-Анх хэзээ машинаа авч байсан бэ?
-18 настайдаа жолооны үнэмлэхээ аваад аав, ээжийнхээ машинаар хааяа нэг унадаг байсан. Харин өнгөрсөн жил өөрийнхөө машинаа авсан.

-Үйлчилгээний байгууллагад ажиллахад бэршээлтэй зүйл байв уу?
-Миний харснаар үйлчлүүлэгчдийн ихэнх нь соёлтой байдаг. Арван хүн дундаас ес нь эелдэг. Хааяа нэг хүн харилцааны соёлгүй хүнтэй таардаг, зөв шаардлагаа тавиад ажлаа үргэлжлүүлдэг.
-Аливаа дадлыг бий болгоход тууштай байдал хэр чухал гэж боддог вэ?
-Маш чухал. Зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр жижиг дадлуудыг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэй. Өмнө нь би тууштай байж чадалгүй олон боломжийг алдсан. Тиймээс дүү нартаа хэлэхэд, тууштай хандлага л хүнийг амжилтад хүргэдэг шүү.
-Эмэгтэй жолооч байх нь үйлчлүүлэгчдийн хандлагад нөлөөлдөг үү?
-Миний хувьд үйлчлүүлэгчид ихэвчлэн найрсаг байдаг. Магадгүй эмэгтэй жолооч учраас зөөлөн өнгө аястай харьцдаг байх. Гэхдээ жолоочийн хүйсээс илүү үйлчилгээний чанар нь хамаардаг гэж боддог.
-Улаанбаатар хотын замын түгжрэл танд ямар бэрхшээл үүсгэдэг вэ?
-Хотын түгжрэл үнэхээр хүндрэлтэй. Заримдаа зөвхөн зогсоолоосоо гарахад 20–30 минут зарцуулна. Зам засварын ажил их хийсэн ч явган болон дугуйн замд илүү анхаарах хэрэгтэй харагддаг. Орой үдэш явахад эсрэг талын машины хэт хурц гэрэл төвөгтэй. Жолооч бүр гэрлээ зөв оношлуулж, хариуцлагатай байгаасай гэж хүсдэг.
-30 хоногийн турш challenge хэрэгжүүлээд зорилгодоо хүрсэн үү?
Тийм ээ, үндсэн ажлаасаа цуглуулж байсан хадгаламж дээрээ 30 хоног Ubcab-д жолооч хийгээд олсон мөнгөөрөө 3+1 нөхцөлтэй байр түрээсэлж тусдаа гарч чадсаан. Challenge эхлүүлэх болсон нэг зорилго монголд залуучууд байр түрээслэхэд үнэхээр хүндрэлтэй, өндөр нөхцөлтэй учраас ядаж 3+1 төлбөрөө цуглуулъя гэж шийдээд энэхүү чалленжийг эхлүүлсэн. Анх эхлэхдээ өөртөө тууштай байх зорилго тавьж хийж эхэлсэн бичлэг олон хүнд хүрж илүү их хичээж шалтгаан болж байсан. Эдгээр 30 өдөр миний амьдралын нэгээхэн сайхан дурсамж болж үлдсэн. Бас жижиг зүйлд ч талархаж сурсан хүнийг амьдрал үргэлж шагнаж байдаг юм шиг санагддаг.
-Баярлалаа.
| С.Номин: Ажлынхаа хажуугаар нэг сар таксинд явж, зорьсон байрандаа орсондоо баяртай байна |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |