Монгол хэлний Элсэлтийн ерөнхий шалгалтад Баян-Өлгий аймгаас анх удаа 800 оноо авсан Улаанхус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Р.Аймөлдиртэй ярилцлаа.
–Сайн байна уу. Монгол хэлний элсэлтийн ерөнхий шалгалтад 800 оноо авсанд баяр хүргэе. Анх оноогоо харахад ямар санагдсан бэ?
–Сайн байна уу, шалгалтын дүнгээ хараад итгэж чадахгүй, ахин дахин шалгасан. Хамгийн түрүүнд Монгол хэлний багш Ж.Баатаржав багш руу гаа залгаж баяраа хуваалцсан. Багш минь маш их бахархаж, баярласан.
–Хэдэн хичээлээр ЭЕШ өгсөн бэ?
–Дөрвөн хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн. Монгол хэл 800, математик 686, нийгэм 643, англи хэл 600 оноо авсан. Бүх хичээлдээ анхааралтай, тэгш бэлдэхийг хичээсэн.
-Хэдий хугацаанд Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлдсэн бэ?
-Аравдугаар анги хүртэл анагаахын чиглэлээр сурахаар төлөвлөж, хими, биологийн хичээлд түлхүү анхаарч байсан. Гэвч химийн хичээлд ахиц гаргахгүй байсан. Аравдугаар ангид орсныхоо дараа чиглэлээ өөрчилсөн. Тэгээд нийгмийн ухаан, эдийн засгийн чиглэл илүү сонирхолтой санагдаж, дөрвөн хичээл сонгоод гурван жил тууштай бэлдсэн.
-Хичээлдээ хэрхэн бэлддэг вэ?
-Манай сургуулийн багш нар үнэхээр сэтгэлтэй, хичээнгүй хүмүүс. Монгол хэл, уран зохиолын багш Ж.Баатаржав маань гурван жилийн турш биднийг байнга дэмжиж, шалгалт бүрийн дараа тест, сорил авч мэдлэгийг маань бататгаж өгсөн. Өдөр хичээлээ хийгээд орой хоёр цагийг заавал давталт хийхэд зориулдаг байсан. Хичээл тус бүрийг 30 минутын хугацаатай давтаад дуусгадаг дадалтай болсон.

-ЭЕШ дууссаны дараа хамгийн түрүүнд юу бодогдов?
-Би үнэхээр чадчихлаа гэж өөртөө хэлсэн. Сүүлийн гурван жилийн уйгагүй хөдөлмөр талаар болоогүйг ойлгох сайхан байсан. Энэ бол зөвхөн миний биш, багш, гэр бүл, найз нөхдийн маань итгэл, дэмжлэгийн үр дүн гэж бодож байна.
-Цаашид ямар мэргэжлээр суралцахаар шийдсэн бэ?
-МУИС-д эдийн засгийн чиглэлээр суралцахаар элсэлтээ баталгаажуулсан. Эдийн засагч мэргэжлийг сонгосон. Нийгмийн ухаан, математикийн суурь мэдлэг маань энэ шийдвэрийг гаргахад их нөлөөлсөн. Цаашдаа санхүү, эдийн засгийн салбарт ажиллаж, өөрийн мэргэжлээрээ улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсэж байна.
-Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой шүүмжлэл гарсан шүү дээ?
-Шалгалт шударга болсон гэж бодож байгаа. Гэхдээ зарим техник хэрэгслийн чанар, тухайлбал харандаа, баллуур зэрэг нь хүндрэл байсан. Нийгмийн хичээл дээр буруу хариултыг дугуйлаад арилгах гэж оролдоход баллуур арилгахгүй байсан. Гэхдээ бид өөрсдөө анхааралтай, хариуцлагатай байх нь чухал юм билээ. Бүх бурууг систем рүү чихэх нь зөв биш гэж бодож байгаа.
-ЭЕШ өгөх дүү нартаа юу гэж хэлмээр байна вэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалт бол айдас биш, өөрийгөө сорих сорил шүү. Би шалгалтын өмнө нь их санаа зовж, дарамт мэдэрдэг байсан. Гэхдээ даваад гарчихад тийм ч хэцүү биш шүү. Өөртөө итгэлтэй байгаарай.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Р.АЙМӨЛДИР: Монгол хэлний ЭЕШ-д аймгаасаа анхны 800 оноо авсан минь гурван жил хичээсний үр дүн юм шүү дээ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |