Түүний youtube хуудас: Taysun
Инстаграм хаяг: taysunn__
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Анх яагаад youtuber болохоор шийдсэн юм бэ. Юу нөлөөлөв?
-Дунд ангид байхдаа найзтайгаа хамт youtube хийдэг байсан юм. Гэхдээ ерөөсөө амжилт болоогүй ээ. Миний хийх зүйл биш юм байна гээд шантарчихсан. Тэгж байгаад БНСУ-д ирж суралцаж эхлээд инстаграм, тик ток дээр өдөрт юу хийдэг, иддэг вэ гэдэг бичлэг оруулдаг болсон. Санаснаас олон хүн үздэг болсон дараа эргэн тойрны хүмүүс маань дахиад youtube дээр бичлэг оруулаад үз гэж хэлсэн. Хэдийгээр өмнөх шигээ чадахгүй байх гэж санаа зовж байсан ч дахин оролдож үзэхээр шийдсэн.
-Youtuber бүр өөрийн гэсэн сувгаа хөтлөх хэв маягтай байдаг шүү дээ. Таны хувьд сувагтаа ямар төрлийн бичлэг оруулахыг илүүд үздэг вэ. Хүмүүс таны оноо өглөг бичлэгт дуртай байдаг санагддаг?
-Оноо өгдөг бичлэг болон хүн муулж, нүгэл үйлддэг бичлэгт маань хүмүүс илүү дуртай байдаг. Энэ боломжийг ашиглаад бичлэгийг минь үздэг хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Би хэтэрхий урт, сунжирсан бичлэг оруулахгүй байхыг хичээдэг. 10-15 минутын бичлэг оруулдаг нь нэг онцлог байх, влог, өөрт тохиолдсон зүйлсээ ярьж хуваалцах, шинэ содон зүйлс туршиж байгаа бичлэг хийхийг зорьдог. Одоохондоо энэ төрлийн контент хийж байгаа.
-100 мянган дагагчтай болж, silver play button-той болох үед ямар мэдрэмж төрсөн бэ. 100 мянга дахь дагагчаа хэр удаан хүлээсэн бэ, хэр догдолж хүлээв?
-Миний хувьд YouTube хийж эхлээд ердөө зургаа дахь сардaa Silver Play Button-оо авсан. Тэр үед анх удаа өөрөөрөө жаахан ч гэсэн бахархах мэдрэмж авсан. Хүн бүрийн туулдаг амар зам биш л дээ. Тэр олон хүний анхаарал дор, сайн муугаар хэлүүлдэг, сэтгэлзүйн дарамт их ирдэг дээ. Тэр бүхнийг давна гэдэг амар зүйл биш. Гэхдээ тэсээд давж гарсандаа их баярласан.
-Таны сувгаар зочилсон хүмүүст юу хүргэхийг хүсдэг вэ. Бусад youtube сувгаас юугаараа илүү онцгой вэ?
- Үнэндээ би яг таг нэг үгээр хэлж чадахгүй ч, миний сувагт орж ирсэн хүн уйдаахгүй байхыг л хүсдэг. Хамгийн гол нь үзэгчидтэйгээ чин сэтгэлээсээ холбогдож, инээд, дурсамж, заримдаа нэгийг бодуулж чадвал боллоо гэж боддог. Бусад сувгаас онцгой гэвэл, миний контент яг минийх. Дэлгэцийн цаана яг бодитоор хэн нэгэнтэй ярьж байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хүсдэг. Тиймээс миний контент дүр эсгэлт биш зүгээр л би өөрөө байдаг.
-Youtube суваг хөтлөхөөс гадна өөр ажил хийж байна уу?
-Тийм ээ, YouTube-ээс гадна контент маркетинг, брэндүүдтэй хамтран ажилладаг. Мөн багадаа дуу зохиох их дуртай хүүхэд байсан учраас сонирхол мөрөөдлөө орхилгүй одоо шинэ дуугаа гаргах гээд бэлдэж байгаа.
-БНСУ-д сурах гэж байгаа, сурч эхэлсэн хүүхдүүд танаас гадаад суралцах талаар асууж байгаа харагддаг. Тэгвэл таны хувьд гадаадад сурах ямар байдаг вэ, багагүй хугацааны дараа гэртээ ирэх ямар байна?
-Гадаадад сурна гэдэг зүгээр л хэл сурахаас илүү, өөрийгөө таньж, бие дааж, хариуцлага хүлээж сурах амьдралын маш том сургууль гэж хэлнэ. Солонгост сурах явцдаа би олон соёлын ялгааг ойлгож, шантрах үе ч байсан ч олон сайн зүйлийг өөртөө шингээж авсан. Нэг талаараа хэцүү, ганцаардмал мэдрэмж төрдөг ч нөгөө талаараа өөрийнхөө үнэ цэнийг илүү ойлгодог болсон. Багагүй хугацааны дараа гэртээ, Монголдоо ирэх мөч бол үнэхээр гайхалтай байлаа. Ээж, гэрийн хоол, нутгийн агаар, хүмүүстэйгээ өөрийнхөөрөө ярилцаж чадах тэр мэдрэмжийг юутай ч зүйрлэхийн аргагүй. Гэр орон гэдэг бол хэзээд хамгийн дулаахан газар байдаг юм байна гэдгийг гадаадад байхдаа л илүү их мэдэрсэн.
-Youtube суваг хөтөлдөг контент бүтээгчид өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хүмүүс амархан мөнгө олох хэрэгсэл мэтээр хараад байх шиг. Энэ талаарх таны бодлыг сонирхъё?
- YouTuber болох гэж байгаа хүмүүс өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Нэг талаар энэ нь залуус өөрийгөө илэрхийлэх, бүтээлч байхын маш гоё хэлбэр. Гэхдээ харамсалтай нь зарим нь үүнийг ‘амархан мөнгө олох арга’ гэж ойлгоод эхэлж байна. Бодит байдал дээр YouTube бол маш их тэвчээр, сэтгэл зүрх, тууштай хөдөлмөр шаарддаг зүйл. Кадрын цаана олон хоногийн нойргүй шөнө, олон удаагийн шантрал, нулимс, заримдаа өөртөө эргэлзэх үе байдаг. Хэрвээ чи зөвхөн мөнгөний төлөө эхэлбэл удахгүй шантрах магадлал өндөр. Харин сэтгэлээ шингээж, үзэгчдэдээ үнэнч байж чадвал цаг хугацааны эрхэнд үр дүн нь ирдэг юм байна лээ. Тэгэхээр YouTube бол мөнгө олох хэрэгсэл биш харин өөрийгөө олж, хөгжүүлж, бусдад үнэ цэнтэй зүйл хүргэх боломж.
-Шинэ контентынхоо санааг хэрхэн олдог вэ. Үзэгчдээс санал ирдэг үү. Хийж үзэхийг хүссэн контент бий юү?
-Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж заримдаа chatgpt-гээс асууж, ямар контент хийхээ төлөвлөдөг. Заримдаа утасныхаа тэмдэглэл дээрээ аль эрт тэмдэглэсэн санаагаа хэрэгжүүлж бичлэг болгодог. Үзэгчдийн бичиж үлдээсэн сэтгэгдэл дундаас ч санаагаа олох үе бий.
-Тэгж сайн хүн үзнэ гэж бодоогүй, санаандгүй байдлаар олон хүнд хүрсэн бичлэг бий юү, гайхсан уу?
-Хамгийн анхны “Хүн муулж нүгэл” үйлдэв бичлэгийг төсөөлснөөс олон хүн үзсэн. Тэр үед үнэхээр гайхсан.
-Youtuber болсноор таны амьдрал хэрхэн өөрчлөгдсөн. Эергээр нөлөөлсөн үү?
-Одоо бодоход эерэг сөрөг хоёулаа л бий. Эерэг талаасаа гэвэл би өөрийгөө илүү сайн таньж, ямар зүйлд дуртай, юунд хүмүүс урам авч, нөлөөлөл мэдэрдэг вэ гэдгийг ойлгож эхэлсэн. Өмнө нь зүгээр л жирийн оюутан байсан бол одоо хийж байгаа зүйлээрээ хэн нэгний сэтгэлд хүрч чадаж байгаа гэдэг нь өөртөө итгэх итгэлийг маань их өсгөсөн. Сөрөг талаасаа олон хүний анхааралд байна гэдэг заримдаа сэтгэл зүйд нөлөөлдөг. Хэчнээн хичээсэн ч муу үг, шүүмжлэл заавал ирдэг. Заримдаа өөртөө эргэлзэж, шантрах үе гардаг. Мөн хувийн орон зай бага, үргэлж ‘өөр хүн’ шиг байх ёстой мэт дарамт мэдрэгдэх үе ч бий.
-Анх эхэлж байх үетэй харьцуулбал одоо хэр өөрчлөлт гарсан бэ. Чамлахааргүй удаан хугацаанд youtube суваг хөтөлсөн байна шүү дээ?
-Одоо бол удахгүй 200 мянган дагагчтай болох гэж байгаа Taysun болсон байна. Анх эхэлж байхдаа зүгээр л утсаа бариад, юу ч бодохгүй бичлэг хийгээд сууж байсан. Камерын өмнө жаахан эвгүй, эвлүүлэг ч тааруухан, thumbnail гэж юу байдгийг ч сайн мэдэхгүй үе шүү дээ. Харин одоо бол бүх зүйлд арай л өөрөөр ханддаг болсон. Үзэгчдийн итгэл, хүлээлт гэж байдаг болохоор илүү няхуур, илүү сэтгэл гаргаж хийх хэрэгтэй болдог. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд анхных шигээ хөгжилтэй, хөнгөн сэтгэлтэй, ‘зүгээр л хийгээд үзье’ гэсэн энергиэ алдаагүй. Хийх болгондоо тухайн бичлэг хэн нэгэнд инээмсэглэл эсвэл дурсамж үлдээх болтугай гэж хүсдэг хэвээрээ.
-Таны дараагийн зорилго төлөвлөгөө юу вэ?
-Бүхний эхлэл болсон youtube сувгаараа илүү олон хүнд танигдаж, бичлэгээ хүргэнэ. Мөн дуу, хөгжмийн салбарт орох бодолтой байгаа. Тэгээд өөрийн гэсэн бүтээгдэхүүн, брэндтэй болохыг зорьж, ажиллаж байна.
| TAYSUN: YOUTUBE БОЛ ӨӨРИЙГӨӨ ОЛЖ, ХӨГЖҮҮЛЖ, БУСДАД ҮНЭ ЦЭНТЭЙ ЗҮЙЛ ХҮРГЭХ БОЛОМЖ |
|
"Имарт Тэнгэр" салбар нээлтээ хийлээ
2025-12-18 19:10:53
БИЕ БИЕДЭЭ ҮРГЭЛЖ УРАМ ХАЙРЛА, ХҮМҮҮС ЭЭ
2025-12-18 16:11:43
Туулын хурдны зам төслийн бэлтгэл ажил 60 гаруй хувьтай байна
2025-12-18 16:08:09
Г.ДАМДИННЯМ: Бид боломжоороо шатахуун олгож байгаа
2025-12-18 16:02:29
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлаж буй газрууд
2025-12-18 15:54:23
Г.ШИЙРАВ: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна
2025-12-18 11:12:49
"Physical Asia" шоуны оролцогчид Монголоор аялсан нэвтрүүлэг Netflix-ээр гарна
2025-12-18 10:55:28
Хэнтий аймагт төөрсөн 53 настай эрэгтэй эсэн мэнд олжээ
2025-12-18 10:44:06
ОХИНОО ХҮНИЙ НУТАГТ АЛДЧИХААД 20 ЖИЛ ТЭМЦЭЖ БАЙГАА С.ШААРИЙБУУ ГУАЙГ МОНГОЛЧУУД ИНГЭЖ ТООСОН БИЛҮҮ ДЭЭ...
2025-12-18 08:29:06
БАГАДАА БИ БАГТ НААДМААР ХУЛГАНА БОЛЖ БАЙЛАА
2025-12-18 07:49:53
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайд Г.Хэрлэнцэцэг түрүүлэв
2025-12-18 07:15:00
МБСХ-ны цомын тэмцээний 10 м-ийн зайн аваргууд тодорлоо
2025-12-18 07:10:00
ЗАСГИЙН ГАЗАР ҮНЭНД ГҮЙЦЭГДЛЭЭ
2025-12-18 07:06:14
ЕРӨНХИЙ САЙД АГСАН Ж.НАРАНЦАЦРАЛТЫН ХҮҮ СОЁМБО: Аав минь амьд ахуйдаа төр түмэндээ хүндлэгдсэн, өөрийнхөө он цагийг бүтээчихсэн хүн
2025-12-18 07:00:00
О.НАРАНЗУЛ: ОЙ ТОГТООЛТЫН СПОРТООР ХИЧЭЭЛЛЭЭД МОНГОЛ ХҮНИЙ ОЮУНЫ ЧАДАМЖИД ХЯЗГААР БАЙХГҮЙГ ОЙЛГОСОН. ҮРГЭЛЖ ӨӨРИЙНХӨӨ ХЯЗГААРЫГ ДАВАХЫГ ХИЧЭЭДЭГ
2025-12-18 07:00:00
СПОРТЫН ТӨРЛҮҮДИЙН НЭРИЙГ ЗӨВ БИЧИХГҮЙ БАЙХАД БОЛОХ УУ
2025-12-18 07:00:00
ҮНСЭЛТ
2025-12-18 07:00:00
М.Нямжаргал “Европын өсвөрийн лиг”-т уригдан очиж шүүж эхэллээ
2025-12-17 17:11:35
ШИНЭ ЖИЛИЙН ОРОЙН СОШИАЛД ТАВЬСАН БИЧЛЭГЭЭС БОЛЖ ГЭР БҮЛ САЛАХ ДЭЭРЭЭ ТУЛЖ БАЙНА
2025-12-17 15:00:00
ӨВЛИЙН АМРАЛТАА ҮР ДҮНТЭЙ ӨНГӨРӨӨХ АРГУУД
2025-12-17 14:18:25
Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
2025-12-17 12:05:17
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадварыг дэмжих” төслийн гэрээг байгуулжээ
2025-12-17 10:12:17
“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ГЭРТ АМИА АЛДСАН ҮЙЛЧЛЭГЧ ТЕРРИЛ АТИЕНЗАГИЙН ХЭРГИЙГ СЭРГЭЭВЭЛ ГЭРЧҮҮДЭЭС МЭДҮҮЛЭГ АВЧ, НОТЛОХ БАРИМТ ХАЙЖ ЭХЭЛНЭ
2025-12-17 09:26:40
“ХЭЗЭЭ МӨДГҮЙ ТӨРӨХ ГЭЖ БАЙГАА НАЙЗЫГАА ХАР ТАМХИАР ДАЙЛЖ, ХОРИХЫН ӨРӨӨ РҮҮ ЧИРЭЭД ЯВСАНДАА Л ХАРАМСДАГ”...
2025-12-17 07:50:32
Допингийн хориглох 2026 оны заалтыг (WADA)-аас зарлалаа
2025-12-17 07:21:00
Залуучуудын “ДАКАР-2026” олимпын медалийн загварын ялагч тодров
2025-12-17 07:10:00
БОЛГАРТ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БУЙ А.БАТТӨРИЙН ОФФШОРТ МӨНГӨ УГААСАН ГЭХ ХЭРЭГ ХЭРХСЭН БЭ
2025-12-17 07:00:00
ДЭД САЙД НАРЫН МАРАФОН ЭХЭЛЛЭЭ
2025-12-17 07:00:00
Ц.ЭНГҮҮН: АЗИЙН ШИЛДЭГ ИРЭЭДҮЙТЭЙ 100 УРАН БҮТЭЭЛЧИЙН НЭГЭЭР НЭРЛЭГДЭХ ГАЙХАЛТАЙ БАЙЛАА
2025-12-17 07:00:00
ТҮҮНИЙ БҮТЭЭСЭН ЦӨМӨӨХЭЙ
2025-12-17 07:00:00
2025-12-17 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |