-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны ЭЕШ-нд бэлдсэн сурагчдаас дөрвөн хүүхэд 800 оноо авсан шүү дээ. Хүүхдүүдээ хүссэн оноогоо авч, зорилгоо биелүүлсэн гэдгийг нь мэдэх ямар байсан бэ?
-Энэ жил миний шавь нараас 800 оноо авсан гурав дах тохиолдол. Шалгалтын дараа хүүхдүүдийнхээ анхны оноог сонсчхоод 800 оноо авсан хүүхэд байхгүй юм байж гэж бодсон. Гэхдээ хүүхдүүд минь хүссэн сургуульдаа орох хангалттай дүн аваасай л гэж хүссэн. Маргааш нь хэмжээст оноог нь шалгахад дөрвөн хүүхэд 800 оноо авч, ер нь бэлдсэн хүүхдүүдийг минь оноо өндөр байгааг хараад баярласан.
-Шавь нар нь 800 оноо авснаа мэдээд юу гэж хэлсэн бэ?
-Хэмжээст оноогоо мэдсэн хүүхдүүд шууд л мессеж бичиж, баярласнаа илэрхийлсэн байсан. Миний хувьд 08:00 цагийн үед мэдсэн. Хамгийн эхний хүүхэд өглөө 05:00 цагт хариугаа шалгачхаад дүнгээ явуулсан. Шавь нарынхаа өмнөөс баярлаж, тэдний хөдөлмөр талаар болоогүйд талархсан. Бүгдэд баяр хүргэж урамшуулсан.

-Шавь нараасаа “Баярлалаа, багшаа” гэдэг үг сонсох ямар байдаг вэ?
-Баярлаж, урам авна шүү дээ. ЭЕШ бол хүүхдүүдийг том хүний амьдралд хөл тавиас өмнөх хамгийн чухал шалгалт. Хүүхдүүддээ өөртөө итгэлтэй байж, өөрийнхөө төлөө суралц гэж хэлдэг. Тэгж байж амжилтад хүрнэ гэдгийг нь ойлгуулахыг хичээдэг. Шавь нар маань дараа нь “Таны хэлсэн үнэн байжээ, өөртөө итгэвэл амжилт гардаг юм байна” гэдэг. Хүссэн сургуульдаа орж, зорьсон мэргэжлээ эзэмшиж, улсдаа хэрэгтэй хүн болоорой гэж захидаг даа.
-Таны хувьд энэ жил хэлэн хүүхэд шалгалтад бэлдсэн бэ. Шалгалтын агуулга ямар байв?
-Миний хувьд энэ жил 60 гаруй хүүхэд нийгмийн ухааны ЭЕШ-нд бэлдсэн. Заавал судлах агуулгын хүрээнд шалгалт авах байсан ч өөрчлөлт орж агуулга хичээлүүд нэмэгдсэн. Хүүхдүүдийнхээ хоцрогдлыг арилгаж, суурь чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч ажилласан. Чадварыг нь хөгжүүлсэн учраас шавь нар минь хүссэн оноогоо авсан байх.
-Хамгийн анхны 800 оноотой шавьтай болсон үеэ дурсахгүй юу. Ямар санагдсан бэ?
-2016 оноос ЭЕШ-нд хүүхэд бэлддэг болсон. Хүүхдүүд ер нь шалгалтаа сайн өгдөг байсан ч 800 оноо авдаггүй байсан. 2023 онд хамгийн анхны 800 оноо авсан.Өнгөрсөн жил гурван сурагч маань 800 оноо авсан. Энэ жил амжилтаа ахиулж дөрвөн хүүхдийг дүүрэн оноотой төгсгөж чадлаа. Аливаа зүйлд болох цаг хугацаа гэж байдаг юм билээ.
-Хүүхдүүд ЭЕШ-даа хэзээнээс бэлдэж эхэлбэл сайн байдаг юм бэ?
-Эрт бэлдэх хэрэгтэй. Хүүхдүүд төгсөх ангидаа ороод бэлдэж эхлэхэд болно гэж бодоод байдаг. ЭЕШ гэдэг тухайн хүүхдийг 12 жилийн хугацаанд хэр үр дүнтэй суралцсаныг шалгалдаг шалгалт. Хүүхэд бүрийн чадамжаас шалтгаалдаг ч аравдугаар ангиасаа эхлээд бэлдэж, хоцрогдол арилгаж, чадвар, мэдлэгээ сурах хэрэгтэй.

-800 оноо авахад багш, сурагчийн хичээл зүтгэлээс гадна, гэр бүлийн дэмжлэг оролцоо чухал гэдэг. Та энэ дээр ямар бодолтой байдаг вэ?
-Гэртээ ажил хийсэнгүй гээд уурлах эцэг эхчүүд байдаг. Гэтэл төгсөх ангийн хүүхдүүдтэй эцэг эхчүүд аль болох сэтгэл санааг нь тайван байлгаж, дэмждэг байх хэрэгтэй. Амьдралынхаа хамгийн чухал үе дээр байгаа хүүхэд шүү дээ, эцэг эхийн оролцоо дэмжлэг тун чухал.
-Та яагаад баг мэргэжлийг сонгох болов. Тэр дундаа нийгмийн ухааны багш болохоор шийдэв?
-Ангийн багш маань түүх, нийгмийн ухааны багш байсан юм. Багш маань надад хамгийн тохирох мэргэжил гэж хэлсэн учраас багшийнхаа зааж, чиглүүлсний дагуу багш болсон. Өөрөө ч мэргэжилдээ дуртай байсан. Би уг нь Улаанбаатар хотод төрж, өссөн. 2003 онд илгээлтээр Дорноговь аймагт багш болж ирээд эндээ суурьшиж амьдарсан.
-Анх илгээлтээр хол нутагт ирж ажиллах ямар байсан бэ?
-Танил найз нөхөд, хамаатнуудаасаа хол амьдрах жаахан хэцүү байсан шүү. 20 настай охин цүнхээ үүрээд багш болох гээд ирж байлаа.
-Жил ЭЕШ, төгсөлтийн үе таны хувьд хэрхэн өнгөрдөг вэ?
-Баяртай хэрнээ хөнгөн гунигтай л өнгөрдөг дөө. Миний гаргасан бүх л амжилт шавь нартай минь холбоотой. Хамгийн их юм ойлгуулж, зааж өгдөг хүмүүс чинь манай шавь нар шүү дээ.
-Ямар үед мэргэжлээрээ хамгийн их бахархдаг вэ?
-Өдөр бүр бахархдаг. Хүний амьдралыг өдөр бүр өөдөө, дээшээ байхад нь хувь нэмрээ оруулж, өөрийнхөө сурсан зүйлсийг зааж, сайн сайхныг хүсдэг болохоор. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, багш бол хамгийн хариуцлагатай мэргэжил. Багш муу байх эрхгүй.
| Э.АЛТАНТУЯА: 2025 ОНЫ ЭЕШ-НД ДӨРВӨН СУРАГЧ МИНЬ 800 ОНОО АВСАНД БАЯРТАЙ БАЙНА |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |