“Мань чинь хоньчин
Хоньгүй бол хохичин
Хотоос илүү хөдөө минь надад илүү зохиж байна” хэмээх хөгжилтэй дуу цахим сүлжээнд өндөр хандалт авч байгаа. Тус дууг youtuber Б.Лхагвасүрэн зохиож, дуулсан бөгөөд хүмүүс түүнийг Хоньчин Лхагваа нэрээр нь сайн танина. Бор дээл, хар нүдний шил хөгжилтэй яриагаараа хүмүүсийн хайрыг татсан тэрбээр youtube хуудсан дээр 94.7 мянган дагагчтай ба өдөр бүр дагагч нь хэдэн зуугаар нэмэгдэж байгаа юм.
-“Хоньчин Лхагваа” дуу сүүлийн өдрүүдэд хит болж байна шүү дээ. Анх тэр дууг яагаад зохиох болсон бэ?
-Youtube дээрээ хоньчин Лхавгаа нэрээр суваг хөтөлж, бичлэг хийдгээрээ хүмүүст танигдаж байгаа. Тэгээд хөгжилтэйгөөс гадна сувгаа тодорхойлсон сүлд дуутай болохоор зорьж, зохиосон. Дуу минь сувгийнхаа хэв маягийг сайн тодорхойлсон гэж бодож байгаа.
-Тэгж хандалт авна гэж бодсон уу. Хүмүүс эергээр хүлээн авч бичлэг хийж байгааг харах ямар байсан бэ?
-Үгүй ээ, хөгжилтэйгөөр зохиож, өөрөө дуулсан учраас хүмүүст хүрч, тэгж олноороо сонсоно гэж огт бодоогүй. Цахим сүлжээнд хандалт авч, хүмүүс миний дуун дээр бичлэг хийхэд нь гайхаж баярласан шүү. Миний дууг эерэг, хэгжилтэйгээр хүлээж авсанд баярлалаа.
-Анх яагаад youtuber болохоор шийдсэн юм бэ?
-Багаасаазурагтаар гардаг хүн болохыг хүсдэг байсан. Мөрөөдөлдөө хөтлөгдөж телевизийн өмнө кино, хошин шог их үзэж сууна. Зарим жүжигчдийг нь дуурайж жүжиглэж тоглоно. Тэгж байгаад 2016 онд анх Youtube дээрээс Gremix ахын бичлэгүүдийг үзээд ах шиг youtube болохоор шийдэж бичлэг хийж эхэлсэн дээ. Багадаа хийж байсан бичлэгүүдээ саяхан үзсэн, сонирхолтой юм билээ.
-Үргэлж дээлтэйгээ бичлэгээ хийдэг шүү дээ. Монгол ёс соёлоо сурталчлахыг боддог уу, өөр шалтгаан бий юү?
-Миний хувьд одоогийн залуус монгол дээл, хувцсаа өмсөх нь багассан. Баярын өдрүүдийг эс тооцвол өдөр тутамдаа бараг л өмсдөггүй. Тэгээд л миний бичлэгийн үздэг хүүхдүүдээ дээл, цамц ямар гоё болохыг харуулж, үлгэр дуурайлал үзүүлэхийг хүсдэг. Намайг хараад дээлээ өмсмөөр санагдвал гоё шүү дээ.
.jpg)
-Гэр бүлийнхэн нь бичлэгийг нь үздэг үү. Бичлэг хийдэг хүүгээ дэмждэг үү?
-Бичлэг орсон даруйд нь хайгаад үздэггүй ч хааяа хийсэн бичлэгийг минь үзчихсэн, юу хийснийг минь мэдэж байдаг. Намайг бичлэг хийж байгааг үргэлж дэмждэг шүү. Хэзээ ч “Боль” гэж хорьж байгаагүй.
-Бичлэгийнхээ санаануудыг хэрхэн гаргадаг вэ. Санаандгүй олон хүнд хүрсэн бичлэг бий юү?
-Тэгж нарийн төлөвлөж бичлэгээ хийх нь цөөхөн. Өдөр тутмынхаа юмнуудыг хийж байхад бичлэгийн санаа төрдөг. Санаа орж ирсэн даруй шууд л бичлэгээ хийгээд оруулдаг даа. Тэр дундаас санаандгүй олон хүнд хүрсэн нь гэвэл “Хоньчин Лхагваа” дуу юм байна.
-Хэнээс хамгийн их үлгэр дуурайлал авдаг вэ?
-Анх тэр хүнээс бичлэг хийж, youtuber болохоор шийдсэн учраас Gremix ахаасаа их урам зориг авдаг даа.
-Олон нийтийн сүлжээнд бичлэг нийтэлж байгаа учраас сайн, олон сэтгэгдэл авдаг байх. Сөрөг сэтгэгдлүүдийг хэрхэн хүлээж авч байна?
-Бичлэгийг минь үзээд намайг дэмжиж байгаагаа илэрхийлсэн урмын сэтгэгдэл олон ирдэг. Хажуугаар нь муулсан сэтгэгдлүүд ч байдаг. Гэхдээ миний бичлэгийн доор намайг хэчнээн муулсан ч би бичлэг хийхээ болихгүй учраас сөрөг сэтгэгдлүүдийг тоохгүй орхичихдог.
-Youtube сувгаа хэрхэн хөгжүүлдэг вэ. Хөгжүүлэлт хийхдээ юун дээр хамгийн их анхаарах шаардлагатай вэ?
-Ер нь бичлэгүүдээ тогтмол оруулдаг байх хэрэгтэй гэж боддог. Хамгийн гол нь тууштай сонирхол татсан бичлэг хийх хэрэгтэй байх.
-Анх эхэлж байх үетэй харьцуулбал одоо хэр өөрчлөлт гарсан бэ. Чамлахааргүй олон дагагчтай болсон шүү дээ?
-2025 оны хоёрдугаар сарын 1-нд Хоньчин Лхагваа хуудсандаа анхны бичлэгээ оруулсан. Хийж эхлээд ердөө таван сар болох гэж байгаа ч энэ хугацаанд дагагч нар хурдацтай нэмэгдсэн. Дагагч нэмэгдэж, үзэлт ихсэх тусам бичлэгийнхээ чанарт анхаардаг болсон доо.
-Дараагийн зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцахгүй юу?
-Одоогоор миний хамгийн ойрын зорилго бол 100 мянган дагагчтай болж Youtube-ээс silver play button авах л байна даа.
| Б.ЛХАГВАСҮРЭН: “ХОНЬЧИН ЛХАГВАА” ДУУГ ИНГЭЖ ОЛОН ХҮНД ХҮРНЭ ГЭЖ БОДООГҮЙ УЧРААС ГАЙХАЖ, БАЯРЛАСАН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |