-Сайн байна уу, та хэзээ, ямар ажлаар явж байхдаа ховор үнэт олдворт тооцогдох Мөнгөн гэрэгэг олсон юм бэ?
-Би 2024 оны тавдугаар сарын сүүлээр А.Аманжол, Е.Аманбек гэх хоёр үеэлтэйгээ Баян-Өлгий аймгийн Булган суманд барагшун түүж явахдаа тус сумын нутагт орших Улаан даваа гэдэг газраас Мөнгөн гэрэгэг олсон. Барагшуун түүгээд явж байтал нэгэн том чулуун доороос Мөнгөн гэрэгэний тал нь цухуйчихсан байхыг би анх хараад гаргаж авсан. Түүнийг ямар учиртай олдвор болохыг нь мэдэхгүй учир эхлээд хэмжиж үзсэн. Гэтэл 30 сантиметр урттай, 10 сантиметр өргөнтэй төмөр материалтай эд байсан. Тэгээд бид гэр рүүгээ буцах замдаа гар утасны сүлжээ хайж ороод олсон олдвороо ямар учиртай, ямар цаг үед хамаарах олдвор болохыг нь “Lens” гэх программаас хайж үзсэн. Гэтэл эртний хаадын гэрэгэ гарч ирэхээр нь бид түүнийг түүхийн ховор олдвор болохыг нь мэдсэн. Тийм ховор олдвор олсондоо баяртай байгаа.
(2).jpg)
- Та бүхэн энэхүү олдвороо албаны хүмүүст хэзээ мэдэгдсэн бэ?
-2024 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн Тамгын газарт Ж.Отгонжаргал ах албан бичиг, хүсэлт гаргаад хүлээлгэж өгсөн. Тэгээд нэг жилийн хугацаанд эрдэмтэн судлаачид олдворын он цагийн тогтоож, дөрвөлжин монгол бичгийг тайлж, холбогдох байгууллагууд олдвор олдсон газарт нь очиж шалгалт, судалгааны ажлууд хийсний дараа олон нийтэд зарласан. Мөнгөн гэрэгэний 76 хувийг мөнгө, 24 хувийг бусад металлаар хийж, алтаар бүрсэн байсан гэж судлаачид болон мэргэжлийнхэн хэлсэн. Гэвч он удаан жилийн хугацаанд алт нь арилсан байсан. Бидний олсон Мөнгөн гэрэгэг “Чингис хаан” үндэсний музейд хадгалж байгаа.
-Та хэдий үеэс хойш барагшун түүж байгаа вэ?
-Х.Аманжол ах олон жил барагшун түүж байгаа. Эхэндээ хувиараа л түүдэг байсан бол сүүлийн хэдэн жил компаниудад нийлүүлж эхэлсэн. Би сүүлийн хоёр жил барагшун түүж байгаа. 2024 онд ч мөн адил барагшун түүж яваад л энэ түүхэн олдворыг олсон доо.
-Таны олдвор олсон гэдгийг нутгийнх нь мэдсэн үү. Тухайн үед танд юу гэж хэлсэн бэ?
-Түүхийн ховор олдвор гэдгийг мэдсэний дараа бид хариуцлагатайгаар улсад хүлээлгэж өгсөн. Үүний дараа бүтэн жилийн хугацаанд судалгаа, шинжилгээний ажил хийгдсэн. Тэр үед шалгалт, шинжилгээний явц нууц байдалтай явагдаж байсан болохоор нутгийн иргэд мэдээгүй. Бид ч энэ талаар ил яриагүй.
-Судлаачид мөнгөн гэрэгэ олдсон газарт очсон гэсэн. Өөр ямар нэгэн ховор олдвор илэрсэн үү?
-Мөнгөн гэрэгэ Булган сумын Улаан даваагаас олдсон анхны олдвор. 2024 оны зургадугаар сараас хойш судлаачид тогтмол судалгаа хийсэн. Гэхдээ одоогоор өөр олдвор илрээгүй.
-Таныг ховор олдвор олсон гээд урамшуулал олгосон уу?
-Тухайн үед Соёлын сайд асан Ч.Номинд биечлэн хүлээлгэж өгсөн. Урамшууллын тухайд, тухайн үед тус бүрт 11 сая төгрөг олгоно гэж ярьж байсан. Одоогоор улсаас урамшуулж олгосон мөнгө байхгүй. Гэхдээ миний хувьд түүхийн ховор үнэт зүйл олдсон гэдгээрээ, тэрийгээ улсад хүлээлгэн өгсөндөө баяртай байдаг. Үнэт зүйл олбол хэн ч байсан иргэнийхээ үүргийг биелүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгөх хэрэгтэй. Би ч та бүхэндээ тэгж уриалмаар байна.
| А.АНСАГАН: МОНГОЛООС ОЛДСОН АНХНЫ МӨНГӨН ГЭРЭГЭГ БАРАГШУН ТҮҮЖ ЯВААД ТОМ ЧУЛУУН ДООРООС ОЛСОН |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |