-“Багштайгаа уншъя” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа таны зорилго юу вэ?
-2024 оноос хойш “Динза Цондоолойгийн анд найзууд” төрийн бус байгууллагатай хамтран “Багштайгаа уншъя” нэртэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Цондоолой, Цүндээлэй” комик цувралыг ашиглан хүүхдүүдийн унших чадварыг дээшлүүлж, номоор дамжуулан хүүхдүүдэд нөлөөлөхийг хичээж байгаа.

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санаа анх хэрхэн төрсөн бэ?
-Би одоо гуравдугаар ангийн сурагчдад багшилдаг. Манай ангийнхан цэцэрлэгт бараг явж үзээгүй, гэртээ ээж аавтайгаа байсан болохоор ярианы чадвар сайн ч үгийн баялаг хангалтгүй байгааг анзаарсан. Тэгээд эцэг эхтэй нь хамтраад номын клуб ажиллуулж эхэлсэн. Ингэснээр хүүхдүүдийг зөвхөн уншиж бичиж сурахаас гадна сэтгэл хөдлөлөө илэрхийлэх, бусдыг ойлгох, өөрийгөө танин мэдэх боломжоор хангахыг зорьсон.
-Яагаад заавал “Цондоолой, Цүндээлэй” хоёр цувралыг сонгох шалтгаан нь юу байсан бэ?
-Энэ ном миний хувьд дурсамжтай, мөн хүүхдийн сэтгэл зүйд маш ойр бүтээл. 20 жилийн өмнө ихрийн дүүгийн маань хүүхэд сургуульд орохдоо энэ цувралыг уншиж байсан. Монгол ахуй, нүүдлийн амьдрал, хөдөөгийн соёл, гэр бүлийн харилцаа гээд хүүхдийн амьдралд ойр, танил орчныг дүрсэлсэн болохоор хурдан уншиж сурч байсан. Хотын хүүхдүүд мал аж ахуй, нүүдэл, өв соёлын талаар бараг мэдэхгүй болсон нь харамсалтай. Энэ байдлыг өөрчлөх, өв соёлоо таниулахыг зорьж энэ номыг сонгосон.

-Клубт хамрагдсан хүүхдүүдэд ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Манай клубт анх арав гаруй хүүхэд хамрагдсан. Бид 21 хоногийн хугацаанд бүтэн цуврал уншаад, хажуугаар нь сэтгэл заслын дасгалууд хийдэг. Тухайлбал, номын эхний бүлэг дээр эцэг эх нь гадаад руу ажиллахаар явж, хүүхдээ хөдөө эмээ өвөөд нь үлдээдэг тухай гарна. Хүүхдүүдтэй ярилцахдаа “Чи ийм байдалд орж байсан уу. Ямар мэдрэмж төрсөн бэ.” гэх мэт асуултаар тэдний сэтгэлийг нээж, өөрийгөө илэрхийлэх орон зай өгдөг. Тэгэхээр хүүхдүүд их сайн ярьдаг. Нэг сурагч минь “Үеэлийндээ очоод загнуулаад гомдож байсан. Энэ номыг уншаад өөрийгөө уучилж, гомдлоо тайлж чадлаа” гэж ярьсан нь миний сэтгэлд гүн үлдсэн. Гэтэл бас нэг сурагч минь “Бусдад их атаархдаг байсан. Цондоолой, Цүндээлэй хоёр” ном дээрх ишиг, нохой хоёрын харилцаа намайг өөрийгөө эргэцүүлж харахад тусалсан. Би бусдад бараг атаархахаа больсон” гэж хэлсэн.
-Танай хөтөлбөрийн онцлог арга барил юу вэ?
-Хүүхдүүддээ зөвхөн ном уншуулаад зогсохгүй. Тэдний сэтгэл зүйг ойлгож, хүндэтгэдэг. Тэдний ярилцах чадвартай болгож, өөрийгөө ойлгож, бусдыг ойлгоход сургадаг. Уншсан номынх нь агуулгыг амьдралтай нь холбож, “Чи юу мэдэрсэн бэ?”, “Чи ингэж байсан уу?” гэх зэргээр тэдний дотоод ертөнцөд хүрэхийг зорьдог. Ном бол үгийн баялаг нэмэх, унших чадвар сайжруулах хэрэгсэл төдийгүй, сэтгэлийн гүн рүү аялах гүүр юм.
-“Багштайгаа уншъя” хөтөлбөрийг хэрхэн өргөжүүлэхээр төлөвлөж байна вэ?
-Бид хөтөлбөрөө өргөжүүлж, сайжруулахаар бусад багш нартай туршлагаа хуваалцаж байгаа. Мөн бусад сургуулиудад энэ аргачлалыг хэрэгжүүлэх боломжийг судалж байна. Нүүдэлчин ахуй, монгол өв соёл дээр тулгуурласан бүтээлүүдээ олон хүүхдэд хүргэж, тэдний дотоод ертөнцөд гэрэл асаах номын боловсролыг дэлгэрүүлэх зорилготой.


| Ц.Ундармаа: Хүүхдүүдэд ном уншуулж, сэтгэл зүйг нь өөрчлөхийг зорьсон |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |