-Ж.Пуччинийгийн “Чио Чио Сан” дуурийг энэ удаад БНСУ-ын уран бүтээлчид хамтран тайзнаа тавьж байгаа юм байна. Энэ тоглолтын онцлог юу вэ?
-Тийм ээ. Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулан УДБЭТ, БНСУ-ын уран бүтээлчид хамтран “Чио Чио Сан” дуурийг өнөөдөр, маргааш тоглож байна. Миний хувьд энэ тоглолт их онцлогтой. Би Солонгост сурч байсан учраас солонгос хүмүүсийг сайн мэднэ. Энэ удаагийн дуурьд Солонгосын найруулагчийн талаас сонирхолтой шийдлийг шингээснээрээ онцлог байгаа. Мөн Монгол талын найруулагчийн ур чадвар ч илрэх юм.
-Энэ дуурийг та хэддэх удаагаа удирдаж байгаа вэ?
-Өнгөрсөн жил анх удаа энэхүү дуурь дээр ажилласан. Энэ удаагийн тавилт миний гурав, дөрөв дэх удаагийн тоглолт болж байна.
.jpg)
-Та УДБЭТ-т 2023 оноос ерөнхий удирдаачаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд хэчнээн бүтээлд ажилласан бэ?
-Тийм ээ. Би ДБЭТ-т 2012 онд ороод, 2019 он хүртэл хийл хөгжимчнөөр ажиллаад, 2023 оноос хойш театрын ерөнхий удирдаачаар ажиллаж байна. Энэ хугацаанд Ж.Вердигийн “Магбет”, “Атилла”, “Риголетто”, “Травиата”, “Турбадур”, “Аида”, Ж.Пуччинигийн “Чио Чио Сан”, “Богем”, Монгол дууриудаас Д.Нацагдоржийн “Ламбагуйн нулимс”, “Учиртай гурван толгой” зэрэг дуурь дээр ажилласан байна.
-“Чио Чио Сан” дуурийн онцлог нь юу вэ?
-“Чио Чио сан” дуурь нь Япон болон Америкийн төрийн дуулал, Япон ардын дууг шингээж, эмэгтэй хүний сэтгэл хөдлөл, шаналал, баяр гунигийг хөгжмийн хэлээр маш гайхалтай илэрхийлсэн байдаг. Угаас Ж.Пуччини бол дуурийн урлагийн оргил нь, Чио Чио Сан бол түүний сор бүтээл.
-Энэ бүтээл улирлын сүүлчийн тоглолт уу. Өөр төлөвлөсөн тоглолт байгаа юу?
-Энэ улирлыг бид Ж.Вердигийн “Магбет” дуурийн нэг тоглолт, И.И.Чайковскийн “Хунт нуур” тэргүүтэй тоглолтуудаар өндөрлөж, ирэх намар симфони найрал хөгжмөөр хөшгөө нээж, дуурийн тоглолтоо Монгол нэгэн уран бүтээлээр эхэлнэ.
-ДБЭТ сүүлийн жилүүдэд гадны театрын уран бүтээлчидтэй хамтарч бүтээл хийж бүтээлээ хүргэж байгаа нь ажиглагдаж байгаа. Дараагийн хамтрахаар төлөвлөсөн бүтээлийн хуваарь гарсан уу?
-Тийм ээ. Бид гадаад харилцаа сайтай байгаа. Дараагийн уран бүтээлчидтэй хамтрах ажил одоогоор ярилцлагын шатандаа явж байна.
-“Чио Чио Сан” дуурийг үзэхээр ирж буй үзэгчдэдээ хандаж хэлэх зүйл бий байх аа?
-Энэхүү бүтээлийг үзэх гэж төлөвлөж байгаа үзэгчдэдээ хандаж хэлэхэд, салфетикаа бэлдээд ирээрэй, үнэхээр гайхамшигтэй хөгжим, гайхамшигтай дуурь та бүхнийг хүлээж байгаа шүү. Хэзээ ч харамсахгүй гэдэгт итгэлтэй байна. Дуурийн урлаг гэдэг өөрөө дуулаачийн хамгийн дээд цэг, хөгжмийн хамгийн том бүтээл. Манайхны дунд дуурь, сонгодог урлаг гэхээр амьдралаас нэг их хол, дээд зэргийн зүйл гэх түгээмэл ойлголт байдаг. Гэтэл үнэндээ огтоос тийм биш. Театрт ирээд сонгодог урлагийг мэдрэнэ гэдэг энгийн амьдралаас гойд сайхан мэдрэмж байдаг. Зөвхөн дуурь ч гэлтгүй театрт тавигдаж байгаа уран бүтээлүүдийг шимтэн үзэж тэр гайхалтай мэдрэмжийг аваасай гэж хүсэж байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
| Ц.ТЭЛМҮҮН-ОЧИР: Ж.Пуччини бол дуурийн урлагийн оргил нь, “Чио Чио Сан” бол түүний сор бүтээл |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |