15 жилийн өмнө “Гэгээн алсын одод” шоу нэвтрүүлгийн тайзнаа “Ээж тандаа” дууг эгшиглүүлж, монголчуудын сэтгэлийг уярааж, бяцхан дуу хоолойгоороо анх танигдаж байсан Э.Бямбажав өнөөдөр 25 нас хүрч, “My Voice” шоугаар дамжуулан урлагт дахин хөл тавьж байна. Түүнийг урлагтаа хэрхэн эргэн ирсэн талаар болон уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.
-“Ээж тандаа” дуугаараа бага насандаа олонд танигдаж байсан танд “My Voice” шоунд оролцох ямар байв?
-Маш их сандарсан. Тайзнаа гараагүй удсан болохоор анхны шатанд гарахад хөл, гар салгалж байсан. Дараагийн шатандаа тайвширч, бага насны минь дурсамж сэдрээд сайхан байсан. Шоуны тухай анх зарын самбар дээрээс хараад бүртгүүлсэн. Сэтгэл зүрхэндээ дуу хөгжимөө байсан болохоор дуулна гэдэг надад маш онцгой мэдрэмж байлаа.
-Хүмүүс таныг "Ээж тандаа" гэдэг дуугаар нь илүүтэй таньдаг. Бага нас тань хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Би Улаанбаатарт төрж өссөн, хотын хүүхэд. Эмээ, өвөөгийндөө олуулаа, дурсамж дүүрэн өнгөрсөн. Гэр бүлийнхэн минь урлагт хайртай, хөгжмийн мэдрэмжтэй хүмүүс. Ээж маань өөрөө ч сайхан дуулдаг, хөгжим тоглодог байсан. Намайг дуучин болох хүсэлдээ итгэхэд ээжийн минь нөлөө их байсан.
-Нэг хэсэг та урлагаас хөндийрсөн байсан. Энэ тухай дурсаж болох уу?
-119 дүгээр сургуульд есдүгээр анги хүртлээ сураад, дараа нь СУИС-ийн дэргэдэх “Бадмаараг” урлагийн сургуульд орсон. Урлагийн сургуулиуд хатуу дэгтэй. Хичээл, сахилга бат их чухал болохоор гадуур тоглолтод оролцох боломж хомс байсан. Тэгээд ч шилжилтийн насанд орсон байсан болохоор хоолой маань эрс өөрчлөгдсөн. Хүүхэд насны нарийн тунгалаг хоолой бүдүүрч, өөрийгөө дахин шинээр ойлгох хэрэгтэй болсон. 12-р ангиа төгсөөд цэрэгт явсан. Тэнд байхад бараг дуу дуулах зав ч гардаггүй байлаа. Гэсэн ч сэтгэлдээ урлагаа тээсэн хэвээр үлдсэн дээ.
-Таны хоолойг дахин сонсоод олон хүн таньсан байх. Ямар хандлагаар хүлээж авч байв?
-Тийм ээ, “Ээжийн тухай дуу дуулдаг жаахан хүү мөн байна” гээд дурссан хүмүүс олон байсан. Зарим нь хоолой маань өөр болсон гэж хэлж байсан ч тэр бол амьдралын жам. Одоо би Victory Car гээд автомашины худалдааны төвд ажиллаж байна. Тэнд ч гэсэн намайг таньж, “Дуулдаг хүүгээс машин авлаа, их гоё санагдаж байна” гэж баярладаг үйлчлүүлэгчид цөөнгүй.
-“Ээж тандаа” дуу тандаа салшгүй холбоотой. Яагаад ээжийн тухай дууг онцлон дуулдаг вэ?
-Ээжийн тухай дуу бол сэтгэлийн гүнээс гардаг дуу. Сэтгэлээс гарсан дуу л хүний зүрхэнд хүрдэг. Ээж хүн гэдэг бол энэ дэлхийн хамгийн их хайр, халамжийг өгдөг, хамгийн уучламтгай, хамгийн сайхан хүн. Би дуулах болгондоо өөрийн ээжийг, бүх ээжүүдийг бодож дуулдаг. Хүмүүс ч энэ мэдрэмжийг хуваалцаж байгаад баярладаг.
-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ? Цаашдын зорилгоосоо хуваалцана уу?
-Одоо шинэ уран бүтээл дээрээ ажиллаж байна. Хүмүүст хүрч чадах, сэтгэлээс гарсан дуу гаргахаар зорьж байгаа. Цаашид тогтмол уран бүтээл гаргаж, өөрийн өнгө аястай дуугаар үзэгчидтэйгээ дахин уулзахыг хүсэж байна. “Ээжийн тухай дуу дуулдаг хүү” гээд дурсдаг байсан хүмүүстээ “одоо ч дуулсаар байна” гэж хэлэхийг л хүсэж байна даа.
-Баярлалаа.
| Э.Бямбажав: "Ээж тандаа” дууг сэтгэлийнхээ гүнээс дуулж хүмүүст хүргэсэн |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |