-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Тэмцээн нь амжилттай үргэлжилж байна уу, тэргүүн мисс тодруулах хүртэл хэр хугацаа үлдэж байна?
-Дэлхийн мисс тодроход 11 хоног үлдлээ. Эх орноо төлөөлөн дэлхийн хэмжээний тэмцээнд оролцож байгаа учраас их хариуцлага үүрч байна. Энэ хариуцлагаа ухаарч Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөхийн тулд өөрт байгаа бүх л хүчээ дайчилж байгаа.
-Монгол Улсаа төлөөлөн тэмцээнд оролцох ямар байна. Эх орноо төлөөлж байгаа сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Зарим хүмүүс монголчуудыг хөдөө хээр амьдардаг, хөгжөөгүй улс шиг боддог. Хоёр жилийн өмнө Германд амьдарч байхад гаднын найзууд “Танайх хичээл сургуульдаа мориор явдаг гэж үнэн үү” гэж их асуудаг байсан. Хөгжил, ёс заншлаасаа шалтгаалаад мориор сургуульдаа явдаг хүмүүс байгаа. Гэхдээ манай улс, нийслэл Улаанбаатар хот минь хөгжиж байгаа шүү гэдгийг харуулахыг зорьж байгаа. Эх орноо нүүр бардам төлөөлөхийн тулд өөрийгөө бүх л талаараа хөгжүүлээд энэ тэмцээнд оролцож байна.
.jpg)
-Дэлхийн миссийн тэмцээнд Монгол Улсынхаа юуг нь, ямар ёс заншлыг нь гайхуулж, сурталчлах зорилготой байгаа вэ?
-Би танилцуулга бичлэг дээрээ дөрвөн улирлын онцлогийг харуулахыг хичээсэн. Нүүдэлчин аж, ахуйн сайхныг харуулахын сацуу их хотынхоо хөгжлийг харуулахыг хичээж байгаа.
- “Miss World-Mongolia” тэмцээний үндэсний ялагчаар шалгарч титмээ гардан авах үед ямар мэдрэмж төрсөн бэ. Баярлахын сацуу том үүрэг хариуцлагын эзэн болсон байх?
-“Miss World-Mongolia” тэмцээний ялагч болчхоод эхлээд үнэхээр гайхсан. “Миний нэрийг дуудсан уу” гэж хэсэг бодож, зогссон. Багынхаа мөрөөдлийг биелүүлсэн учраас их баярласан. Гоо сайхны олимпод эх орноо төлөөлөх гэж байгаагаа ойлгоод сандарч, догдолсон. Гадаад гоо үзэмждээ анхаарахаас гадна хурд хүч, авьяас чадвар, сэтгэн бодох чадвартаа анхаарч, хөгжүүлсэн.
-Дэлхийн миссийн тэмцээнд үндэснийхээ хувцсыг өмсөөд алхчихсан шүү дээ. Дээлтэйгээ “Mongolia” хэмээн дуудуулаад алхах ямар байв?
-Нээлтийн арга хэмжээний үеэр үндэснийхээ хувцсыг өмсөөд алхахдаа мэдэрсэн шиг сайхан мэдрэмжийг дахин мэдрэхгүй байх. Эх орныхоо нэрээр овоглоод тайзан дээр алхсан учраас эрч хүч мэдэрсэн. Нээлтийн бичлэгийг үзсэн хүмүүс “Яагаад инээгээгүй юм” гэж асуусан. Дараа нь дээл өмсөхөөр цаанаасаа эрхэмсэг, эрч хүчтэй болдог юм болов уу гэж бодсон.
-Хамгийн анх тайзан дээр алхаж байх үеийн дурсамжаас хуваалцахгүй юу?
-14 настай охин “Swarovski” брэндийн шинэ загварын танилцуулга дээр алхаж байсан. Олон тод гэрэлтэй, олон хүний харц туссан тайзан дээр үзүүлэх ёстой гоёлоо зүүгээд алхаж байхдаа “ Одоо яах ёстой билээ. Энэ гэрлүүдийн өөдөөс яаж харах билээ” гэж бодож, сандар ч байсан. Тэр үеийн дурсамж үргэлж сэтгэлд тод байдаг, хамгийн нандин дурсамжуудыг нэг.
-Тайзан дээр байх үедээ юунд анхаарал хандуулдаг вэ?
-Алдаа гаргахгүй байхыг л хичээдэг дээ. Гэхдээ туршлагаасаа харахад “Би ямар харагдаж байгаа бол алдчих вий дээ” гэж бодож болохгүй юм билээ. Харин өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байвал тайзан дээр хамгийн сайхан харагддаг гэдгийг ойлгосон.
-Бөхийн удамтай шүү дээ, аав нь таныг барилдуулна гэдэг байв уу, бага насныхаа талаар ярихгүй юу?
-Би багадаа их эршүүд хүүхэд байсан. Хөдөлгөөнтэй, жинтэй, бөхийн бэлтгэл дээр л өнждөг хүүхэд байлаа. Мөрөөдлийнхөө төлөө турж, өөрийнхөө төлөө хичээсэн учраас өнөөдөр эх орноо төлөөлөн тэмцээнд оролцоод явж байна. Аав минь намайг бөх, сагсчин болгох гэж их хичээсэн дээ. Гэхдээ дийлээгүй одоо гоо бүсгүйн тэмцээнд оролцож байгаа охиноо дэмжээд сууж байгаа.
-Дэлхийн миссийн тэмцээнд явж байгаа охиндоо аав, ээж нь юу захиж байна. Монголын тэргүүн мисс болоход нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Орон орны хүмүүс цуглаж байгаа. Хүмүүстэй хүн гэдгээр нь харьцаарай, гадаад үзэмж, зан аашаар нь ялгаж харьцаарай. Тэр хүн юу ч туулж байгаа байж мэднэ, тиймээс хөөрхөн зантай, эелдэг, тус байгаарай, хүний нутагт биеэ бодоорой гэж ээж хэлсэн. Монголын тэргүүн мисс болохыг ээж минь дэмжсэн. Харин аав “Монгол Улсаа төлөөлж олон улсын тэмцээнд явах хүнд үүрэг, алдаа гаргах юм бол олон хэцүү зүйлийг туулна. Аав нь охиныгоо хэцүү зүйл битгий үзээсэй гэж хүсэж байна” гээд жаахан эргэлзсэн. Би аавдаа мисс хүн ямар мэдлэг, боловсрол, чадвартай байдгийг харуулж, ойлгуулж чадсан.
-Таны дараагийн зорилго төлөвлөөгөө юу вэ. Оролцохыг хүссэн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн бий юү?
-Багын мөрөөдөл байсан Дэлхийн миссийн тэмцээнд оролцож, тайзан дээр алхаж, Монгол Улсынхаа нэрийг дуудуулаад ирж байгаа нь миний нэг мөрөөдөл биелсэн хэрэг байгаа. Цаашид мэргэжил, ажилдаа илүү анхаарал хандуулна. Би улс төр судлал болон хууль, эрх зүйгээр сурдаг. Монгол Улсад тулгамдаж байгаа нийгмийн асуудлуудыг хэрхэн яаж, зөв шийдвэрлэх вэ, ямар зөв шийдвэр гаргах боломж байгаа вэ гэдгийг судалж, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ. Мисс болсноороо дэлхий нийтэд хүний эрх, эрх чөлөөг дээшлүүлэхийн тулд хүмүүнлэгийн ажил хийх төлөвлөгөөтэй байгаа. Одоогийн байдлаар Архангай аймагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн барих төслийг санаачлан ажиллаж байгаа. Цаашид нийтэд тустай хүмүүнлэгийн ажлыг идэвхтэйгээр хийхийг хүсэж байна. Тэр хүмүүнлэгийн ажлууд маань ирээдүй, хойч үеийнхэнд зориулсан байх болно. Дэлхийн мисс шалгаруулах тэмцээнд оролцсон учраас үүнээс том тэмцээн байхгүй гэж боддог учраас дахин гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохгүй ээ.
-Дэлхийн миссийн тэмцээд амжилттай оролцоход монголчууд танд ямар байдлаар тусалж чадах вэ?
-Монголчуудын маань тусламж их хэрэгтэй. Youtube хуудас болон цахим сүлжээнд тавигдсан миний танилцуулга бичлэг, зураг, нийтлэлийн хандалтыг харж, бидэнд оноо өгдөг. Хандалтаас шалтгаалж тэмцээний эхний 40 байрыг шалгаруулдаг. Одоо ч монголчууд минь намайг үнэхээр сайн дэмжиж байгаа. Тэр дэмжлэг олон орны бүсгүйчүүд дунд өөртөө итгэлтэйгээр өрсөлдөх боломж олгож байгаад баяртай байгаа. Та бүхэн намайг илүү их дэмжээрэй, баярлалаа.
| Б.ЭРДЭНЭСУВД: ДЭЛХИЙН МИССИЙН ТЭМЦЭЭНД ЭХ ОРНЫХОО НЭРИЙГ ӨНДӨРТ ӨРГӨХИЙН ТУЛД ӨӨРТ БАЙГАА БҮХНЭЭ ДАЙЧИЛЖ БАЙНА |
|
Б.Хулан жюү жицү-гийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-11-03 12:48:07
Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг унтраажээ
2025-11-03 10:39:06
Нийт нутгийн 23 хувьд цастай байна
2025-11-03 09:54:47
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 49 дуудлага бүртгэгджээ
2025-11-03 09:51:47
Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодров
2025-11-03 09:17:47
2025-11-03 09:00:07
ДАЯН АВАРГА С.ЦЭРЭНГИЙН ОХИН БАТСҮРЭН: МИНИЙ ААВ МОНГОЛ БӨХИЙН 33 ШИНЖИЙГ ЦОГЦЛООХООС ГАДНА ОЙН ОДТОЙ БӨХ ГЭДГЭЭРЭЭ АЛДАРТАЙ БАЙЛАА
2025-11-03 08:15:17
Ш.ГАНБАТ: Сэлэнгэ мөрний усанд ширээний тавцан шиг мөсөн дээр урсаж алга болсон эхнэр, хүүгээ амьд, үхсэнийг мэдэж чадалгүй 13 жил боллоо. Гэхдээ ОХУ-ын Наушик тосгоноос адилхан эмэгтэйн цогцос олдсоныг шинжилж байгаа гэсэн
2025-11-03 07:00:09
БАГШ, ЭМЧ НАРЫНХАА ЦАЛИНГ НЭМЭХ ГАРГАЛГАА ГАРГАХ СЭТГЭЛТЭЙ УЛСТӨРЧ МОНГОЛЫН ТӨРД АЛГА
2025-11-03 07:00:00
ТАНИЛЦ: ТӨСӨВГҮЙ ГЭХ ТӨРИЙН ЭНЭ ОНД ХУДАЛДАЖ АВСАН ТАНСАГ ЖИЙПНИЙ ЖАГСААЛТ
2025-11-03 07:00:00
Т.БАРХҮҮ: Уран бүтээлчийн бүхнээ зориулж, өөрт байгаа нөөц боломж, авьяас билгээ тултал дайчилдаг газар бол тайз
2025-11-03 07:00:00
Б.БЭЛГҮТЭЙ: АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ШАГАЙН БЭРТЭЛТЭЙ ОРОЛЦСОН Ч ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-11-03 07:00:00
Т.УРТНАСАН: Гадаадын тамирчдын бичлэг үзээд л гар дээр суниалтын спортыг сонирхож эхэлсэн
2025-11-03 07:00:00
Дэлхийн аваргад Г.Монголжин V байр, Б.Наранхишиг VII байрт орлоо
2025-11-02 14:32:34
Г.Анужин, Э.Булган нар техник спортын ДАШТ-д улсын дээд амжилтыг тогтоов
2025-11-02 14:16:31
Жюү жицү-гийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга эхэллээ
2025-11-02 12:20:05
МҮБХ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтарч ажиллана
2025-11-02 10:39:50
“Хасын Хүлгүүд” баг, Тайванийн аварга “New Taipei Kings” багийг 90:76-аар хожлоо
2025-11-02 10:32:26
Л.Болд жюү жицү-гийн мастерсын дэлхийн аварга боллоо
2025-11-02 10:19:27
Т.Нэмэхбаяр жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 10:12:38
М.Мөнхтулга жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2025-11-02 10:06:36
Б.Бат-Эрдэнэ жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль авлаа
2025-11-02 10:00:01
Б.Энхтүвшин жюү жицү-гийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв
2025-11-02 09:54:57
Г.Аварзэд жюү жицү-гийн дэлхийн аваргаас хос медаль хүртлээ
2025-11-02 09:43:37
2025-11-02 09:24:31
АРДЫН ЭМЧ О.СЭРГЭЛЭН: МЭС ЗАСЛЫН ӨРӨӨНД БИДЭНТЭЙ ХАМТ 33 ЦАГ ТЭМЦЭЖ, ЭЛГЭЭ СОЛИУЛСАН ХҮН МААНЬ ЭРҮҮЛ ЭНХ АМЬДАРЧ БАЙГАА НЬ БИДНИЙ ШАГНАЛ ЮМ ДАА
2025-11-02 08:03:00
"ХАЧИН ХҮН"-ИЙ ХАРЦАГА, "НАНДИН-ЭРДЭНЭ" КИНОНЫ ЦОГОО ГЭЭД Л.ЖАНЧИВДОРЖИЙН БҮТЭЭСЭН МАРТАГДАШГҮЙ ДҮРҮҮД
2025-11-02 08:02:05
МАН-ЫН “ХАМГААЛАЛТЫН 30”, “ДОВТОЛГООНЫ 38” БҮЛЭГЛЭЛИЙН АЛЬ НЬ ХҮЧТЭЙ ВЭ
2025-11-02 07:00:00
ЗАСГИЙН ГАЗАР ЦАЛИНГАА НЭМЖ ЧАДАХГҮЙ ЧАРДАЙЖ БАЙХАД ЗАСАГ ДАРГА НАР 900 САЯАР ЖИЙП АВААД ТАНСАГЛАЖ БАЙНА
2025-11-02 07:00:00
Ц.НАНДИН-ЭРДЭНЭ: ХҮМҮҮС НАМАЙГ ТАНИАД “АМИНА, САЙН ЖҮЖИГЛЭСЭН ШҮҮ” ГЭЖ МАГТАЖ, ХҮНДЭТГЭХ НЬ САЙХАН БАЙГАА
2025-11-02 07:00:00
Б.ХОНГОРЗУЛ: ХОРВОО ЕРТӨНЦТЭЙ ДӨНГӨЖ ТАНИЛЦАХ 16-ХАН НАСАНДАА ОЛОН ХЭЦҮҮ ЗҮЙЛ ТУУЛЖ БАЙГАА АМИНАГАА ӨРӨВДӨЖ, ХАЙРЛАЖ ДҮРЭЭ БҮТЭЭСЭН
2025-11-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |