ХСҮТ-ийн эмч Э.Эрхэмбаяр нь ходоодны хорт хавдрын хагалгаанд орох гэж буй өвчтөний ар гэрийнхнээс гурван сая төгрөг нэхэмжилсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ талаар тус төвийн эмч Э.Эрхэмбаяраас тодруулахад “Би мэдээлэл өгөхгүй. Гурван сая төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй” хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Харин энэ талаар ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа.
-Танай эмнэлгийн мэс заслын эмч Э.Эрхэмбаярыг үйлчлүүлэгчээсээ мөнгө нэхэмжилсэн гэх мэдээлэл цахим сайтуудаар гарсан. Ямар учиртай мөнгө нэхсэн юм бол. Ашиг сонирхлын зөрчил үнэхээр байсан юм уу?
-Ходоодны хорт хавдрын мэс засалд ороход 10 сая гаруй төгрөг шаардлагатай. Мэс заслын 25 хувийг хувь хүн өөрөө төлөх ёстой байдаг. Э.Эрхэмбаяр эмчийн нэхэмжилсэн гээд байгаа гурван сая төгрөг нь мэс заслын төлбөрийн 25 хувь байх гэж бид бодож байгаа.
-Мэс заслыг гурван эмч удирдах байсан юм билээ. Эмч эмчилгээний зардал нэхэмжлэх эрхтэй байдаг юм болов уу. Зарим эх сурвалж "Цахим бүртгэлийн ажилтан нь мөнгөө авдаг. Эмчид төлдөггүй" гэсэн байсан?
-Эмчилгээний зардал нэхсэн нь Э.Эрхэмбаяр эмчийн буруу. Хагалгааны дараа 25 хувийг үйлчлүүлэгч өөрөө тусгай дансанд төлөх ёстой. Гэтэл манай эмч хагалгаа хийхээс өмнө мөнгө нэхэмжилсэн байна лээ. Эмчилгээний зардлыг ямар ч эмч нэхэмжлэх ёсгүй бөгөөд үйлчлүүлэгч өөрөө цахим бүртгэл дээр төлөх ёстой. Харин “20 минутын дотор авч ир” гэж хэлсэн эсэхийг бид мэдэхгүй.
-Э.Эрхэмбаяр эмч буруугаа хүлээж, “Миний буруу” гэж хэлсэн гэсэн шүү дээ.
-Бидэнд ямар ч тайлбар, мэдээлэл өгөөгүй. “Миний буруу” гэхээс өөрөөр тайлбар хэлээгүй.
-Хариуцлага алдаж, цаашлаад хахууль авах гэж оролдсон байж болзошгүй эмчид эмнэлгийн удирдлагууд сануулах арга хэмжээ авах нь хэр зохистой вэ?
-Уг нь манай Э.Эрхэмбаяр эмч төлөв, даруу зантай. Яагаад тийм үйлдэл гаргасныг нь үнэхээр мэдэхгүй. Бид Э.Эрхэмбаяр эмчид үйлчлүүлэгчдээ зөв мэдээлэл өгөөгүй, ёс зүйн дүрэм зөрчсөн, мөнгө нэхэмжлэх ёсгүй байж мөнгө ярьсан гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан. Хэрэв хахууль авсан нь тогтоогдсон бол эмчийг ажлаас халах хүртэл арга хэмжээ авах байсан. Бид гэхдээ хахууль авах гэж оролдсон эсэхийг тогтоох боломж байхгүй.
| ХСҮТ-ийн захирал Н.ЭРДЭНЭХҮҮ: Э.Эрхэмбаяр эмч хахууль авсан нь тогтоогдсон бол ажлаас нь халах байсан |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |