Харин бид энэ удаагийн “Залуус” буландаа “Хамгийн сайхан нь” II уран сайхны киноны гол дүрийн жүжигчин Б.Ану-Үжинг урьж, ярилцлаа. Тэрбээр Испани Улсад жүжигчний мэргэжил эзэмшсэн. Уншигч та бүхэн түүнийг “Хамгийн хөөрхөн охин” олон ангит киноны Азтайзаяагийн дүрээ нь андахгүй таних биз ээ.
-Сайн байна уу. Киногоо нээх гэж буйд баяр хүргэе. “Хамгийн сайхан нь-2” өмнөх ангиасаа юугаараа онцлог болсон бэ?
-Сайн байна уу. Баярлалаа. “Хамгийн сайхан нь” гэхэд л мэдээж хүн бүрийн сэтгэлд шингэсэн кино дурсамж санаанд нь орж ирдэг нь тодорхой. Харин “Хамгийн сайхан нь 2”-ын хувьд 10 жилийн дараа цоо шинэ түүхээр эргэн ирж байгаагаараа онцлогтой юм. Миний хувьд кино маань маш энгийн харилцан яриа, дүрүүдээрээ онцлогтой гэж бодож байгаа.
-Дүрийнхээ талаар цухас ярьж өгөөч?
-Би энэ удаа Нинжин гэх гол дүрийн охины дүрийг бүтээлээ. Нинжин өөрийгөө хэдийнээ олсон, үзэл бодолдоо үнэнч, биеэ даасан, зоригтой бөгөөд энгийн л нэг охины дүр байгаа.
-Зураг авалтын үеэр хөгжилтэй дурсамжаасаа хуваалцаач?
-Хамт олон маань үнэхээр гоё хүмүүс явсан болохоор хөгжилтэй үедээ хөгжилтэй маш их хайр халамж дунд байсан. Энэ удаагийн киноны дүр маань намайг маш их сорьсон дүр байсан. Найруулагч маань намайг нөгөө л энгийн энхрий охины дүрээс тэс өөр байлгах талаас маш их ажилласан.
-Хүндрэлтэй зураг авалт байв уу. Кино зураг авалт хаана, хаана хийгдсэн бэ?
-Айкшин хэсгүүд сэтгэл санааны хувьд гунигт автуулсан хэсгүүд хүндрэлтэй байсан гэхээс илүү амттай байсан гэж хэлж болох юм. Бид нар Дархан хот болон Хамрын хийдэд зураг авалтуудаа хийсэн. Ер нь бусад кинонуудад тийм ч их харагдаад байдаггүй газрууд манай кинонд гарна.
-Таны хүүхэд нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?
-Өвөө, эмээ дээрээ өссөндөө. Сургууль гэр хоёрын хооронд л 10 жилээ өнгөрөөсөн дөө. Гэрийнхэн хатуу байсан болохоор өдөр 14:30 цаг гэж тараад ойрхон болохоор 15:00 цаг гэхэд гэртээ ирчихсэн байр ёстой байдаг байсан. Нэг удаа 16:00 цаг өнгөрч байхад ирээд загнуулж байсан./ инээв/
-Испани улсын Барселона хотод жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн шүү дээ. Яагаад гаднын орныг сонгож суралцав?
-Ээж маань Испанид амьдардаг болохоор Барселона хотыг сонгосон. Ер нь ээж хаана байна тийшээ явах нь ойлгомжтой байсан.
-“Хамгийн хөөрхөн охин” олон ангит кинонд ажиллаж байсан шүү дээ. Олон ангит кинонд дүр бүтээх ямар байсан бэ. Тухайн үеийн дурсамжаасаа хуваалцаач?
-Ер нь л "Хамгийн хөөрхөн охин" олон ангит кино маань яг миний сургуулиа төгсөөд тоглосон анхны кино. Өмнөх кинонууддаа сургуулийнхаа амралтаараа монголд ирж тоглож байсан болохоор туршлага бага байсан. Тиймдээ ч олон ангит бол үнэхээр чанга юм байна лээ. Гэхдээ тэр хэрээр их зүйл сурсан. Дүрийг маань одоо хүртэл хүмүүс маш их хайрлаж, нандигнаж сэтгэгдлээ одоог хүртэл явуулдагт баярладаг. Барселона дахь дипломоо авахдаа практикийн хэдэн сараа Хамгийн азтай үе киногоороо хааж байсан. Дүрийн нэр Азтайзаяа гэж дуудуулсаар байгаад аз дагуулаад байдаг юм шиг санагддаг болсон.
-Таны хувьд ихэвчлэн дурлалт бүсгүйд дүрд тоглосон харагддаг. Уран бүтээлчийн хувьд өөрийгөө эвдсэн дүр бүтээх бодол бий юү?
-Сургуулиа төгсөөд дөнгөж хоёр жил болж байгаа болохоор мэдээж цаашдаа олон чанартай дүрд тоглоно. Тэр энэ гэж хэлэх эрт байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
.jpg)
.jpg)
.jpg)
| Б.АНУ-ҮЖИН: “ХАМГИЙН САЙХАН НЬ” II КИНО ШИНЭ ТҮҮХЭЭР ЭРГЭН ИРЖ БАЙГААГААРАА ОНЦЛОГ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |