-Сайн байна уу. Тайзнаа эргэн гарч байгаа сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Арван жилийн дараа хамтлагтайгаа нэг тайзан дээр гарч байна. Яг л анх тайзнаа гарч байсан үе шигээ баярлаж, догдолж байна. Үзэгчдийнхээ халуун алга ташилт, инээдийг сонсоогүй уджээ.
-“Х-түц” гэх урлагийн том “айл”-тай амьдралаа холбосон түүхээсээ манай уншигчдад хуваалцаач?
-Төгсөх курсийн оюутан байхдаа хамтлагтаа орж байсан. Тэр үед МУГЖ Н.Онон ах “Та нарыг хамтлагт дуудлаа гээд шууд орсон гэсэн үг биш. Эхний тоглолтод хэр оролцохыг чинь хараад, манайд байх үгүйг чинь шийднэ” гэж байсан. “Фантастик” продакшны жүжигчин Э.Алдар, Б.Тамир, М.Баярбат, “Эмоци” продакшны жүжигчин О. Тэмүүжин бид хэд хамт орж байсан. Анхны тайзны дүр маань “Марктенгүй эрчүүд менежментээ бодмоор юм” гэх инээдтэй нэртэй жүжгээр гарч байлаа. Одоо бодоход үнэхээр сайхан дурсамжтай байжээ.
Анх оюутан болохдоо л “Х-түц”-ийн жүжигчин болж, энэ мундаг жүжигчидтэй хамтарч ажиллаж үзэх юм сан гэж мөрөөддөг байсан. Ер нь бидний үеийн оюутнуудын мөрөөдөл тэр л байлаа шүү дээ. Тэгээд итгэлийг нь алдахгүй гэж чадах бүхнээ хийдэг байлаа. Ах, эгч нар маань “Туяа эмээ бол, тийм дүрд тогло” гэхэд бүгдийг нь хийдэг. Одоо “Манай Туяа үнэхээр зоригтой, дайчин байсан” гээд дурсаж ярьж, инээлддэг юм.
-Багаасаа үзэж, даган дуурайж ирсэн жүжигчидтэйгээ хамт тайзнаа гарна гэдэг сайхан шүү дээ. Танд юуг сургаж, зааж зөвлөдөг байв?
-Жүжигчний мэргэжил хүн судлаач мэргэжил шүү дээ. Сэтгүүлч, цагдаа, эмч хүн ямар байх ёстой тэр бүрийг л судалж ирлээ. Ах, эгч нар минь алдааг минь засаж, оноог минь урамшуулж уран бүтээлч болгож хүмүүжүүлсэн гэж боддог доо. Одоо ч тэднээсээ суралцсаар байна.
-“Single ladies” цувралын талаар ярихгүй өнгөрч болохгүй байх?
-“Х-түц” хамтлагт 2008 онд орж, үүний дараа 2012 онд “Single ladies” цувралд тоглож байлаа. Би уран бүтээлч хүний хувьд их азтай хүн. И.Одончимэг, Г.Ундармаа гэх гайхалтай хоёр бүсгүйтэй учирсан даа маш их баярладаг. Зан ааш, уран бүтээлийн хувьд адилгүй хоёулаа маш дайчин, чадварлаг, оргилуун дарс шиг уран бүтээлч шүү дээ. “Single ladies” цуврал яах аргагүй намайг дэлгэцэд мөнхөлсөн хайртай уран бүтээл минь.
-Тэгвэл таны хувьд сайхан эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Хамгийн түрүүн гадаад төрхийг нь хүмүүс хардаг байх. Сайхан инээмсэглэсэн, нүдэнд нь уй гуниггүй, хиртээгүй гэж ярьдаг даа нэг тийм гоё энергитэй бүсгүйчүүд байдаг. Дээрээс нь дэргэдээ байгаа хүмүүсээ эерэг зүйлээр дүүргэж чаддаг байх хэрэгтэй байх. Энэ өрөөнд 20 эмэгтэй байлаа гэж бодоход тийм эмэгтэй ялгардаг. Нэг тийм яриаг нь сонсоод, дэргэд нь байгаад л баймаар харизмтай. Тэрнээс 90/60/90, өндөр, туранхай, гоё хамар, уруултай байх тийм ч сонин биш шүү дээ. Яаж үгээр тайлбарлахаа сайн мэдэхгүй юм.
.jpg)
-Та эмэгтэй хүнийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?
-Манай Монголчуудад нэг тийм нийтлэг шинж байдаг. “Энгэр задгай хувцаслахаар явдалтай. Гоё сайхан явбал энэ яахаар ийм байдаг юм” гэх буруу ойлголт байгаад байдаг. Гэвч тэр эмэгтэй өөрийнхөө таалагдсан хувцсыг өмсөж, хүссэнээрээ ганган байгаасай л би хүсдэг. Энэ чинь орчин үе шүү дээ.
-Жүжигчин А.Туяа ямархуу зан чанартай эмэгтэй вэ?
-Би шударга, хэлэх гэсэн зүйлээ шууд хэлдэг. Гэхдээ юм болгоны түрүүнд уураа түрүүнд бариад байдаггүй. Уурлах үедээ гүнзгий амьсгаа аваад, эвтэйгээр хэлэхийг ямагт хичээдэг. Мөн ямагт нэг зангаараа хүнтэй хүн ёсоор харьцдаг. 20 жилийн дараа ч Туяа ямар зантай байсан тэр л хэвээрээ байна.
Нийгэм эмэгтэй хүн хүчирхэг байхыг их шаарддаг шиг санагддаг. Би бол хүчирхэг эмэгтэй байх дургүй. Эмэгтэй яагаад хүүхдээ өсгөөд, гэрийнхээ бүх ажлыг хийх ёстой гэж. Дээрээс нь би хүчирхэг эмэгтэй гээд бизнес хийж, гэр бүл, хамаатан садангаа “чирж” явна. Хэрвээ тийм байх юм бол эрэгтэй хүн эр хүнээр яах юм.
-Та ярилцлагын төгсгөлд өсвөр насны охидод зөвлөгөө өгөх үү?
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй, тэдний талаар яривал маш урт болно. Бидэнд ч өсвөр насанд томчуудтай ойлголцохгүй байх. “Миний үе өөр, би мэдэж байна” гэж зөрөх үе байсан. Өөрийгөө том хүн болсон гэдэг л итгэсэн байдаг болохоор тэр байх. Би дүү нарыгаа хэцүү, муу зүйлийг өөр дээрээ битгий туршаасай гэж хүсдэг. Юмыг сайн бодож байгаарай, засаж болохгүй алдаа гэж байдаг шүү л гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
-Баярлалаа.
.jpeg)
| А.ТУЯА: БИ ХҮЧИРХЭГ ЭМЭГТЭЙ БАЙХ ДУРГҮЙ |
|
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл нас ахар болно
2026-09-12 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна
2026-09-12 06:00:00
14 дүгээр сургууль дэлхийн стандартын Физикийн лабораторитой боллоо
2026-09-11 18:16:42
2028 ОНЫ ЛОС-АНЖЕЛЕСИЙН ОЛИМПЫН НААДМЫН БЭЛТГЭЛ ХАНГАХ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЖЭЭ
2026-09-11 17:24:33
Онцгой байдлын байгууллага сургалт, бэлтгэлийн жилийн II үеэ эхлүүлжээ
2026-09-11 16:50:58
“НАЖИРТАЙ НАМАР” УРАМШУУЛАЛ 14 ХОНОГ ҮРГЭЛЖИЛНЭ
2026-09-11 16:39:48
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлэг боллоо
2026-09-11 16:10:13
"Овгор" уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
2026-09-11 15:15:23
ШЕЗ: "Хүүхэд, гэр бүлийн мэргэжилтэн"-ий нээлттэй сонгон шалгаруулалт урьж байна
2026-09-11 14:41:11
Будапештийн “Их дуулга” тэмцээнд Монголын есөн жүдоч хүч үзнэ
2026-09-11 14:37:23
"Шарилжгүй Улаанбаатар" аянд эрүүл мэндийн байгууллагын 1100 ажилтан нэгдлээ
2026-09-11 14:27:22
Хүүхдийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг ирэх сарын 1-нээс эхэлнэ
2026-09-11 13:56:24
Онцгой байдлын алба хаагч Б.Хүрэлчулуун Токиогийн дэлхийн аваргаас алт, мөнгөн медаль хүртжээ
2026-09-11 12:21:59
УНТЭ робот мэс заслын тусламж, үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлжээ
2026-09-11 12:14:30
Ургац хураалтын дараах зоорь, агуулахын ариутгал ба халдваргүйжүүлэлтийн зөвлөмж
2026-09-11 12:11:28
Он гарснаас хойш 3,545 удаагийн гамшиг, ослын дуудлага бүртгэгдэж, албан хаагчид 3963 хүний амь насыг аваржээ
2026-09-11 11:23:10
Ойрх дорнодын дайн идэвхжиж Брент маркийн газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллароос давж хэлбэлзэв
2026-09-11 11:22:47
Автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ
2026-09-11 11:22:20
Буйр нуурт живсэн техник хэрэгслийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-09-11 11:11:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл эрлэг лугаа учирна
2026-09-11 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |