-2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн бэлтгэл ажил хэр хангагдаж байгаа талаар та мэдээлэл өгөхгүй юү?
-Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан цаглаврын дагуу бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ сарын 25-ны өдөр гэхэд нэр дэвшигчид болон улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө хүлээлгэн өгөх ёстой. Мөн хэсгийн хороод дээр ажиллах төрийн алба хаагчдыг цахимаар бүртгэж эхэлсэн.
Мөрийн хөтөлбөр боловсруулахдаа нам, эвслүүд юунд анхаарах шаардлагатай вэ?
-Нам, эвслүүд гуравдугаар сарын 25, бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 25-наас өмнө мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар хүргүүлэх ёстой. Сонгуулийн тухай хуульд зааснаар мөрийн хөтөлбөртөө мөнгө амлах, зээл олгох, зээл чөлөөлөх, хувьцаа олгох, ажлын байр амлах зэрэг зүйлсийгоруулахыг хориглосон байдаг.

-УИХ-ын ээлжит сонгуулийн хэсгийн хороо байгуулах ажлын явцыг талаар та мэдээлэл өгөөч?
-Сонгуулийн тухай хуульд хоёрдугаар сарын 1-нээс өмнө тухайн сум, дүүргийн ИТХ нь сонгууль болох хэсгийг байгуулах үүрэгтэй байдаг. Харин бид орон нутгаар явж, хэсэг байгуулсан эсэх, ямар хүндрэл гарч буй талаар орон нутгийн удирдлагуудтай уулзаад ирлээ. Мөн сонгуульд ажиллах төрийн алба хаагчдын хүрэлцээ хангалттай байгаа эсэх, хэрэв хангалтгүй бол хэрхэн бүрдүүлэх талаар зөвшилцлөө.
Бид энэ жил сонгуульд ажиллах төрийн алба хаагчдаа http://www.e-election.mn/login цахим сайтаар бүртгэж байгаа. Энэ мэдээллийн санд хэрхэн бүртгүүлэх талаар сурталчлан таниулах ажлыг хийгээд ирлээ.
Нийт 30 орчим мянган төрийн алба хаагчийг сонгуулийн ажилд хамруулна. Дээрх цахим мэдээллийн санд алба хаагчид өөрийн сонирхлоор анкетаа бөглөж, тэнцсэн тохиолдолд цахим сургалтад хамрагдана. Сургалтад хамрагдсаны дараа гэрчилгээ авч, сонгуульд ажиллаж эхэлнэ.
-Тэгвэл сонгуульд ажиллах 30 мянган алба хаагчийн ажлыг хэрхэн зохицуулах вэ, цалинтай чөлөө өгөх үү?
-Хуулиараа цалинтай чөлөө олгоно. Мөн Сонгуулийн ерөнхий хороонд ажилласан тодорхой хэмжээний урамшуулалтай байгаа.
-Энэ жил сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт орж байгаа. Үүнтэй холбогдуулан саналын хуудсаа хэрхэн бөглөх талаар иргэдэд мэдээлэл өгөөч?
-Саналын хуудаст олон нэр бичиж байгаа учир сонгогчдод бэрхшээл тулгарч магадгүй. Үүнээс сэргийлэхийн тулд санал өгөх хэсгийн тоог нэмж байгаа. Өнгөрсөн сонгуульд нэг хэсэг 3000 гаруй хүн саналаа өгч байсан бол энэ жил хоёр мянга болгож бууруулах талаар судалсан. Одоогоор хоёр мянга 200 орчим хэсэг байгуулагдаад байна. Нэр дэвшигчид тодроогүй учир санал өгөх хуудасны загвар хараахан гараагүй байна.
-Сонгууль өгөх иргэдэд тулгамддаг нийтлэг асуудал хаягийн зөрчил, бүртгэл мэдээлэл байдаг. Үүнийг урьдчилж хянах боломжтой юу?
-УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр иргэд хаяг дээр нь “Танихгүй хүмүүс бүртгэлтэй байна” гэх гомдол их гарч байсан. Үүнтэй холбоотой бид зохион байгуулалтын ажил хийгээд байна. Дөрөвдүгээр сарын 1-ны өдрөөс эхлээд сонгогчдын нэрс Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим мэдээллийн санд байршина. Сонгогчид өөрийн регистрийн дугаараар нэвтэрч мэдээллээ нягтлах боломжтой. Өмнө жилүүдэд зөвхөн өөрийн хаягийг харах боломжтой байсан бол энэ жилээс хаяг дээр бүртгэлтэй бүх иргэнийг харах боломжтой болсон.
Хэрэв таны хаяг дээр өөр хүн бүртгэлтэй байх юм бол дөрөвдүгээр сарын 29-ны өдрөөс өмнө хасалтаа хийлгэх боломжтой. Учир нь дөрөвдүгээр сарын 29-ны өдрөөс сонгуулийн дуустал иргэний шилжилт хөдөлгөөнийг түр хугацаанд хаадаг гэдгийг анхаарах хэрэгтэй.
| Т.ГҮЕНБААТАР: СОНГУУЛИЙН ХЭСГИЙН ХОРООДОД 30 МЯНГАН АЛБА ХААГЧ АЖИЛЛУУЛАХААР БҮРТГЭЖ БАЙНА |
|
"Түүний буруу" жүжгийг гурван удаа дахин толилуулна
2026-03-16 16:18:58
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-03-16 14:50:50
2026-03-16 14:00:00
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
2026-03-16 13:47:26
Оскарын 98 дахь удаагийн наадам эхэлж, эхний шагналтнууд тодорлоо
2026-03-16 12:40:35
Монгол Улсад 2026 онд олон улс, тив, дэлхийн найман тэмцээнийг зохион байгуулна
2026-03-16 12:31:34
Н.НОМТОЙБАЯР: Төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцох хуулийг өргөн барьна
2026-03-16 12:09:07
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
2026-03-16 12:02:54
Б.ЭНХБАЯР: Л.Оюун-Эрдэнийн дотор хоёр, гурван хүн байх шиг байна, өөртэйгөө зөрчилддөг. Сэтгэл зүйн хувьд гэмтэлтэй байна гэж үзэж байгаа
2026-03-16 11:59:47
Х.БАТТУЛГА: УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах хуулийг сайн хэлэлцэх хэрэгтэй, би дэмжихгүй байгаа
2026-03-16 11:42:25
Б.ЧОЙЖИЛСҮРЭН: Эрчим хүчний сайдаас буух өргөлдлөө өөрийн хүсэлтээр өгсөн
2026-03-16 11:38:37
Э.БОЛОРМАА: Хилийн хориг тавих миний хувьд эмзэглэх асуудал биш
2026-03-16 11:36:56
Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг эхлүүллээ
2026-03-16 09:38:26
ТАНИЛЦ: УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудал
2026-03-16 09:31:46
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт, гал түймрийн 55 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2026-03-16 09:31:02
МАН-ЫН ЗАЛУУ ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЭСРЭГ БОСОЖ ЭХЛЭХ ҮҮ
2026-03-16 07:00:43
БУЙРЫН ЗАГАСЧИН ГЭР БҮЛ
2026-03-16 07:00:25
ХҮН НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНД ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМЫГ АВЧ, САЙДААР НЬ ҮЕЭЛЭЭ ТОМИЛУУЛАХ УУ
2026-03-16 07:00:00
М.САРАНГУА: "АЛДУУЛ" УРАН САЙХНЫ КИНОНЫ ГЭРЭЛЭЭ БОЛ ГҮН МЭДРЭМЖТЭЙ, ДАЙЧИН ЭМЭГТЭЙ
2026-03-16 07:00:00
Г.НАСАНТОГТОХ: ЖИРЭМСЭН ЭЭЖҮҮДЭД ЗӨВ МЭДЭЭЛЭЛ ӨГЧ, ЭРҮҮЛ АМАРЖИХАД НЬ ТУСЛАХ ГЭЖ “ЭЭЖҮҮД” АППЛЕЙКШНЫГ БҮТЭЭСЭН
2026-03-16 07:00:00
Б.ЧИМИД ГУАЙ ШИГ СЭТГЭЖ, ХӨДӨЛМӨРЛӨХ ХУУЛЬЧ МАН-Д ОДООГООР АЛГА
2026-03-16 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |